Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 185

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Өлзийбүрэнгийн Өлзийжаргалыг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг залилан мэхлэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өлзийжаргалд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Ө.Өлзийжаргалд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өлзийжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ө.Өлзийжаргалын цагдан хоригдсон 90 /ерөн/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Өлзийжаргалаас 2.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ганбаатарт, 3.112.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Батсайханд, 1.803.130 төгрөгийг гаргуулж “Сайн” ломбардны иргэний нэхэмжлэгч О.Сандагт тус тус олгосугай.

7. Хохирогч Б.Ганчимэгийн эзэмшлийн Сонота-6 маркийн 1325УБЭ дугаартай “Сайн” ломбарданд битүүмжлэгдсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, машиныг битүүмжлэлээс чөлөөлж, хохирогч Б.Ганчимэгт олгосугай.    

8. Ө.Өлзийжаргалыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний  өдрөөс эхлэн тоолсугай.

  9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Өлзийжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.БАТСУУРЬ