Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 162

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2018/00162

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: З.З-ы,

            Хариуцагч: Ц.Э/,

Хариуцагч: Х.Анарт холбогдох

            Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.491.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ц.Э, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зердехан нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Эт 12 тонн 491 кг тарвасыг 1 кг-ийг 1.000 төгрөгөөр бодож 12.491.000 төгрөгөөр худалдсан. Ц.Э төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Ц.Эаас 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хариуцагч нар шилжүүлсэн мөнгөн дүн дээр маргадаггүй. Үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тарвас муудсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр заасан. Хариуцагч нар Зердехантай уулзаад тарвасыг худалдаж аваад өөрийн өмчлөлд шилжүүлээд үнийн тухай харилцан тохиролцсон. Дараа нь тохиролцсон үнийн дүнгийн зарим хэсэг болох 8.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Иймээс үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой. Зердеханы мэйл рүү өөрсдийн шивсэн бичгийг явуулсан байдаг. Үүнийгээ ч хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг. Иймд хариуцагч нараас 4.491.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж болдог. Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн үнийг тохиролцсон. Талууд гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Тиймээс худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Хэрвээ бараа муудсан байвал тухайн үед буцаах эрхтэй байсан. Хайрцаг болгоныг жигнэж, эксел программ дээр шивэлт хийж авсан байдаг. Худалдан борлуулж ашиг олчихоод мөнгийг өгөхгүй байх нь үндэслэлгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаад муудаад устгалд оруулсан баримт байдаггүй. Зүгээр л амаар ярьдаг. Зарагдаагүй байсан бол зохих хэмжээний мөнгийг шилжүүлэхгүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Хариуцагч нар 1 кг-ийг 700 төгрөгөөр авсан гэж байна. Гэхдээ анх хариуцагч нар 1.000 төгрөг гэж зөвшөөрч байсан. 1.000 төгрөгөөр тохиролцсон нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тарвасыг дэлгүүрүүдэд тараасан. Дэлгүүр худалдаж авахдаа падаан бичдэг. Буцаасан талаар баримт байхгүй. Хэрвээ дэлгүүр буцаалт хийсэн бол бас падаан бичиж буцаалт хийдэг. Чанар муутай байсныг хариуцагч нар нотлох ёстой байсан. Тийм баримт байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үлдэгдэл үнэ 4.491.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариу тайлбар өгсөн. Тухайн тохиролцсон ажлууд гэрээний дагуу хийгдээгүй. Эрсдэлийн талаар тохиролцсон. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хавьцаа хилээр тарвас орж ирсэн гэж тооцож байсан. Тарвасыг +8 градуст хадгалах ёстой. 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдөр очиход агуулах гэж хэлэхээргүй газар тарвасыг хадгалж байсан. Тухайн тарвасыг хүлээн авахад нэг бүрчлэн ширхэглэн хүлээж авах боломжгүй, бас тухайн үед гэрээ хийх боломж байгаагүй. Хүргэн ах нь бичлэг хийж байсан. Зердехан хамгийн сүүлд 1.000.000 төгрөг өгчих гэж хэлж байсан ч бид хүлээж аваагүй. Бид 5900 кг-ийн тарвасны эрсдэлийг үүрсэн. Хагас сарын хугацаанд зориулалтын бус газар хадгалсан тарвасыг худалдаж авсан. Борлуулалт хийх явцад агуулахын түрээс 682.000 төгрөг, борлуулалтын зардал 1.300.000 төгрөг, шатахуун 500.000 төгрөг гэх зардлуудыг гаргасан. Барааг хүлээж аваад залилангийн чанартай төлбөрийг төлөхгүй гэсэн зүйл байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үйл баримтыг сайн мэдэхгүй байна. Бидний харилцсан чатад бичигдсэн зүйлийг бүхэлд нь хэрэгт өгөөгүй зөвхөн өөрийнхөө бичсэн чатыг өгсөн. Хилээр оруулж ирсэн хил гаалийн баримтыг нэхэмжлэгч яагаад аваагүй вэ. Бид боломжоороо мөнгийг өгсөн. Тарвасыг нэг бүрчлэн задлаад харах боломж байхгүй гэв.

Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээгээр энэ харилцаа зохицуулагддаг. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэгт эрсдэлийн тооцоолол байдаг. Эрсдэлээ тохиролцоогүй, гэрээ хийгээгүй байж яаж 4.000.000 төгрөг нэхэмжилдэг байна. Амаар тохиролцсон байж болно. Гэхдээ Зердеханы бидэнд амлаж байсан амлалт хэрэг болохгүй гэж бодсон. 35 хувийн эрсдэлийг тооцно гэж Зердехантай тохиролцсон. Эцсийн хэрэглэгч бол тарвасыг гэртээ аваачаад зүссэн хүн байдаг. Хэрвээ муудсан бол худалдаж авсан дэлгүүртээ гомдол гаргадаг. Тэгээд дэлгүүр автоматаар биднээс эрсдэл суутгадаг. Бид борлуулж өгье гээд сайхан сэтгэл гаргахад эргээд биднээс мөнгө нэхэмжлээд шүүхэд хандаж байгаад гутаж байна. Итгэж байсан нь алдаа болсон байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

Нэхэмжлэгч Зердехан нь хариуцагч Ц.Э, Х.А нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.491.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч З. Зердехан нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нартай худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулж, 12.491 кг тарвасыг 1 кг тус бүрийг 1.000 төгрөгөөр тооцон Ц.Э, Х.А нарт шилжүүлэн өгсөн. Тарвасны үнэ төлбөрт 8.000.000 төгрөгийг дансаар хүлээн авсан, үлдэгдэл үнэ 4.491.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, тарвасыг З.Зердехан банан жимсний хайрцаганд 3-4 ширхэгээр савласан, 524 ширхэг хайрцагтай нь хүлээлгэж өгсөн, худалдан авагч нар төлбөр буюу үнийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон, тарвас муудсан, чанарын шаардлага хангаагүй гэх татгалзал үндэслэлгүй, энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тарвасны чанар, байдлын талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж маргадаг.

Хариуцагч нар нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12.491 кг тарвасыг өөрсдийн агуулахад хүлээж авсан, тарвасыг хүлээж аваад бичгийн гэрээ хийхээр, түүнчлэн элэгдэл хоргодол тооцохоор тохиролцсон боловч албан ёсоор бичгийн гэрээг байгуулах гэтэл нэхэмжлэгч З.Зердехан хөдөө байна гээд олдоогүй, З.Зердехаy тарвасыг зориулалтын бус газар хадгалж байсан, тарвасны чанар байдлыг 1 бүрчлэн шалгаж хүлээж авах боломж байгаагүйгээс тарвас муудсанаас болж 5900 кг тарвасыг устгасан, элэгдэл хоргодлыг 35 хувь байхаар амаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тарвасыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор худалдан борлуулж дууссан, худалдан боруулахтай холбоотой илүү их урсгал зардал гарсан, З.Зердехан нь тарвасыг хил гаалиар оруулж ирсэн бичиг баримтгүй байсан тул гарал үүсэл, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй тарвасыг нийлүүлсэн, зориулалтын бус агуулахад 14 хоног хадгалсан тул чанар байдал муудсан байсан гэж тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч З.Зердехан болон хариуцагч Ц.Э, Х.А нар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тарвас худалдах худалдан авахаар амаар тохиролцон, 12.491 кг тарвасыг мөн өдөр хүлээн авч, үнийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, кг тус бүрийн үнийг 1.000 төгрөг байхаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогддог. /ХХ-ийн 33-35, 43, 44, 46-48 дүгээр хуудас/

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзлээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх тул худалдах, худалдан авах хэлцэл буюу гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчид тарвасны хэмжээний талаар маргаагүй, үнийн талаар маргаагүй боловч хариуцагч Х.А кг тус бүрийн үнийг сүүлд нь 700 төгрөг болгохоор тохиролцсон гэх тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй.

 Уг гэрээний үүрэгт 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг Петр Едигегийн 5020840086 тоот дансаар 8.000.000 төгрөг төлөгдсөн талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч нарын татгалзалд дурьдсан нэхэмжлэгч З.Зердеханаас хүлээн авсан тарвас муудсан, чанарын шаардлага хангаагүйг устгасан гэх тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. Зохигчид тарвасны чанар, байдлын талаар анхнаасаа тохиролцсон эсэх нь тогтоогддоггүй, гадна байдлаар нь ялгалт хийн, буцаалт хийн хайрцагаар тоолж хүлээн авсан болох нь тогтоогддог. Хүлээлцэх үедээ тарвасны гадаад байдал, чанарын талаар хүлээлцсэн баримт, акт үйлдээгүй болох нь тогтоогддог.

Худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг З.Зердехан худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заажээ. Гэвч зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тарвасны чанар байдлын талаар тодорхой тохиролцоогүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч нар тарвасыг хүнсний зориулалтаар ашиглах боломжтой тарвасыг ялгаж, эвдрэл гэмтэлтэйг буцаалт хийн, тарвасыг их хэмжээгээр бөөнөөр шилжүүлэн хүлээн авч, хариуцагч нар цааш хэрэглэгчид түгээлт хийн худалдан борлуулсан болох нь тогтоогддог.

Тиймээс хариуцагч нарын татгалзалд дурьдсанаар биет байдлын доголдолтой тарвасыг шилжүүлэн авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нар нь биет байдлын доголдолтой гэж үзсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар баталгаат хугацаа тогтоогоогүй тул хуульд зааснаар худалдан борлуулж дууссан 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 6 сарын хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй боловч гаргаагүй болох нь тогтоогддог.

Хариуцагч Ц.Э, Х.А нар нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар  худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлснээр уг эд хөрөнгө устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр заасан байх тул худалдан авагч Ц.Э, Х.А нар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл тарвасны гадаад үзэмж, чанар байдал, хүлээлцэх үеийн болон борлуулалтын явцад бий болсон элэгдэл хоргодлын талаар баримтжуулаагүй, эрх бүхий байгууллагаар чанар, байдлын талаар дүгнэлт гаргуулаагүй, хүлээн авах үедээ чанарын талаар тохиролцон, баримтжуулаагүй, нэг бүрчлэн шалган авах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогддог.

Түүнчлэн зохигчдын хэн аль нь тарвас хадгалах ашиглах журмыг зөрчсөн эсэх болон хариуцагч нар нь муудсан ашиглах боломжгүй тарвасыг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан, устаж, гэмтсэн тарвасыг устгасан гэх татгалзал хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогддоггүй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэгэсчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, хуулийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэсэн заалтын дагуу хариуцагч нараас адил хэмжээгээр үүргийг хариуцуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч нар зохигчид худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, эрсдэл тооцохоор тохиролцсон, хямд үнээр борлуулж, борлуулалттай холбоотой зардал их гарсан гэх татгалзал нотлогдохгүй байх тул худалдан авагч Ц.Э, Х.А нар худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үлдэгдэл үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний үүрэгт худалдан авагч   шаардлага гаргах эрхээ алдсан үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч нараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт тарвасны үлдэгдэл үнэ 4.491.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.810 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Э, Х.А нараас 86.806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Зердеханд олгож шийдвэрлэв. 

Хавтаст хэргийн 6-8 дугаар хуудсуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ц.Э, Х.А нараас 4.491.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.З-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э, Х.А нараас 86.806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.З-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт заасан хугацаа буюу 7-21 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БАЯРМАА