Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 480

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/00480

Улаанбаатар хот

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, ҮТБ гудамж, 13 дугаар байр, 81 тоотод оршин суух, Пүрэв овогт Дамдингийн Алтанцэцэг /РД:ТЗ69100963/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Засгийн газрын 14 дүгээр байрны өргөтгөлд байрлах, Э Х Х Т төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ТӨААТҮГ гэх/ -т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19 292 836 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А нь “Э Х Х Т” ТӨААТҮГ-т 2011 онд нягтлан бодогчоор ажилд орж, ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил албан тушаалын жагсаалт шинээр батлагдаж байгаа болохоор хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулна гээд гарын үсэг зуруулсан. Ингээд ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж 1 өдөр гарсан мэдэгдэл болон ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01369 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28- ны өдрийн 1478 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 183/ШШ2017/00895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэлх цалинг өмнө нь шүүх шийдвэрлэгдэж байгаагүй маргаан юм. 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэлх цалин бол 14.669.023 төгрөг бөгөөд энэ цалинг бодож гаргахдаа өмнө нь шүүхийн шийдвэрт нэг өдрийн дундаж цалинг 74.462 төгрөг гэж тогтоосны дагуу ажилгүй байсан 274 хоногийн цалин гэж гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажилтанд үр дүнгийн урамшуулалт цалинг захирлын тушаалаар олгоно гэж заасан. 2017-2018 оны хамтын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа бөгөөд энэ хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт үр дүнгийн шагналт цалинг жилд 5 хүртэлх сараар олгоно гэж заасан. Д.А ажил олгогчийн үндэслэлгүй ажлаас чөлөөлөх тушаал гараагүй бол энэ үр дүнгийн шагналт цалингаа авах ёстой байсан. Нэг ёсондоо ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой учраас энэ цалинг нэхэмжилсэн. Гэхдээ 5 хүртэлх сараар биш 3 сараар тооцож 2.800.813 төгрөгийг нэхэмжилсэн. 3-р нэхэмжлэлийн шаардлага ээлжийн амралтын олговор байгаа бөгөөд ээлжийн амралтыг мөн л ажлаа хийж байсан бол ээлжийн амралтын олговорыг авах ёстой байсан. Ээлжийн амралтын мөнгөний тооцоог хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд дэлгэрэнгүй байдлаар задалж өгсөн байгаа. Хөдөлмөр хамгаалалын сайдын 2005 оны 55 дугаар тушаалд зааснаар бодож тооцож 1.800.813 төгрөгөөр тооцсон байгаа. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон бусад нэмэгдэл 14 669 023 төгрөг, мөн 2017 оны үр дүнгийн урамшуулалт цалин 2 823 000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын цалин 1 800 813, нийт 19 292 836 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д. Алтанцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Эрчим хүчний хөгжпийн төв” ТӨҮГ-т холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжпэлтэй танилцан, эс хүлээн зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Д. Алтанцэцэг нь “Эрчим хүчний хөгжпийн төв”-ийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/4 тоот тушаалаар цалин хөлс, үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. 2017 он хүртэл хөдөлмөрийн гэрээний хугацаа ХТХ-ийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу сунгагдаад явдаг байсан. Нэхэмжпэгч нь ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн алдаа дутагдал, хийсэн ажилдаа хайхрамжгүй хандан ажиллаж байсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзан 2017 оны 01 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор Д.Аптанцэцэг нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохийг тогтоолгон урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба шүүх мөн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Д.А нь ямар ч үндэслэл шалтгаангүйгээр цалин хөлсийг нэмж авах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь анх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжпэл гаргасан. Энэ маргаан нь анхан болон давж заалдах, хяналтын шатны гээд 3 шатны шүүхээр дамжин хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ явагдаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн билээ. Нэгэнт хийгдэж дууссан ажиллагаанд дахин нэхэмжлэл гаргах нь эрх зүйн үндэслэлгүй. Э Х Х Тийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “Жилийн ажпын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 /тав/ хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно” гэж заасан байх ба Д.А 2017 онд манай байгууллагад ажиллаагүй байхад ажлын үр дүн гэдэг зүйл гарах үндэслэл байхгүй. Шагналт цалинг олгохдоо ажилчдын бүтээлч, идэвхи санаачлага, ажпын үр дүнг харгалзан үзэж дүгнэн олгодог ба Э Х Х Тийн захирлын баталсан төвийн ажилтан, албан хаагчдад ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмыг баримталж нийт ажилчдад олгодог. Зөвхөн манай байгууллага төдийгүй улсын бүх байгууллага, үйлдвэр компаниуд 13 дахь сарын цалингаа олгохдоо тодорхой журам баримтлан шагналт цалинг авах эрх нь үүссэн ажилчдад олгодог. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.А нь жилийн ажлын шагналт цалин буюу 13 дахь сарын цалинг авах ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаагүй байж ажилласан мэтээр тооцож ээлжийн амралтыг эдлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд Д.А нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг авах болон эдлэх эрх бүхий үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А Э Х Х Т ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19 292 836 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Э Х Х Т ТӨААТҮГ нэхэмжлэлийн шаардлагын талаар өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн, мөн дурдсан хугацаанд  ажилтан ажиллаагүй тул цалин нөхөж олгох боломжгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 183/ШШ2017/00895 дугаар шийдвэрээр Д.Аийг ажлаас үндэслэлгүй халагдсан тул Э Х Х Т ТӨААТҮГ-ийн Санхүү, эдийн засгийн хэлтэст цалин хөлс, үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин олговорт 5 733 578 төгрөг гаргуулахаар  шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1478 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Улсын Дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01369 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  Э Х Х Тийн захирлын Б/17 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Аийг Санхүү бүртгэлийн хэлтэст тоооцооны нягтлан бодогчоор мөн өдрөөс эхлэн ажиллуулж, шүүхийн шийдвэрийн дагуу 5 733 578 төгрөгийн цалин хөлс олгохоор тушаасан байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл, анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгч Д.Аийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Дээд шүүх Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн боловч хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэрийг эс биелүүлсний улмаас нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан гэж үзэх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ийнхүү 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан нь ажилтны буруу биш тул мөн хугацаанд ажилтны хөдөлмөрлөх харилцаа тасралтгүй үргэлжилсэн гэж үзнэ. 

 

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, зохих шимтгэлийн сар бүр төлж, шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй  байхаар тус тус зохицуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Тодруулбал, нэгэнт дурдсан хугацаанд ажилтны хөдөлмөрийн гэрээ тасралтгүй үргэлжилсэн гэж үзэх тул 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 195 хоногийн цалинг /баяр ёслолын болон нийтээр амрах тэмдэглэлт өдрийг хасаад/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00895 дугаар шийдвэрт дурдсан 74 462 төгрөгөөр тооцож үндсэн болон нэмэгдэл цалинд 14 520 000 төгрөг, ажил олгогч хөдөлмөрийн үр дүн, сард ажилласан хоногтой нь уялдуулан нэмэгдэл цалин, үр дүнгийн урамшуулалт цалинг ажилтанд олгодог болох нь хэрэгт авагдсан Э Х Х Тийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотоод журам батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам зэргээр, үр дүнгийн урамшуулал олгодог болох нь тус төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаал, уг тушаалын хавсралт болох журам зэргээр нотлогдож байх тул үр дүнгийн 5 хүртэл сарын урамшууллыг 2,5 сараар тооцож 2 352 500 төгрөг олгохоор, нэхэмжлэгч  Д.А ажлын 26 хоногийн ээлжийн амралт эдэлдэг болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул ээлжийн амралтын олговорт 1 800 813 төгрөг, нийт 18 450 017 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор,  2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлж, зохих бичил хийхийг даалгахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 619 433 төгрөгийг үр дүнгийн урамшуулал болон  ажилгүй байсан хугацааны ажлын хоногийн зөрүүд хасч тооцов.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт ирүүлсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэсэн тул зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1,  69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Х Х Т ТӨААТҮГ-аас 18 673 403 /арван найман сая зургаан зуун далан гурван мянга дөрвөн зуун гурван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 619 430 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг  хариуцагч  Э Х Х Т ТӨААТҮГ-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251 317 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ