Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2018/00106

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр          Дугаар 153/ШШ2018/00106               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж ******* ******* ******* ХХК-ний захирал Ж.*******, ******* ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******т овогт ын д холбогдох ******* ******* ******* ХХК-ний банкны тоот данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн хөлс гэж гаргасан 22,785,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагч М., хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж ******* ******* ******* ХХК-ний захирал Ж.*******, ******* ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х., Ж.*******, Ц., Б., М., Н.*******, С.*******, Н., Э. нарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж албан ёсоор бүртгүүлж хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Манай компаний үүсгэн байгуулах баримт бичиг улсын бүртгэлээр ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч Ж.******* юм.

Хууль зүйн үүднээс авч үзвэл албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Ж.*******гийн үйл ажиллагаа түүний гарын үсэг зурсан гэрээ, хэлцлийг хууль ёсны гэж үзнэ. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т “гүйцэтгэх удирдлага нь гэрээ, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргийг компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болно” гэж заасан байдаг.

******* ******* ******* ХХК-ийн дүрмийн 7, төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийн 7.1-т компаний эрх барих дээд байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна. 7.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох, 7.4-т компанийн менежментийн багийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө. 7.9-т Компаний төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно. 7.10-т эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах, компаний гүйцэтгэх захирал батлах түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцна гэж заажээ. ******* ******* ******* ХХК-ийн дүрмийн 7.4-т компаний менежментийн багийн орон тоо, цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгөх ёстой байтал томилогдсон шийдвэргүй өөрийгөө захирал гэж нэрлэсэн М. нь дур мэдэн ******* ******* ******* ХХК-ийн данснаас өмгөөлөгчийн зардал 22,785,600 төгрөг гаргасан нь хууль бус үйлдэл юм. М. ******* ******* ******* ХХК-ийн данснаас өмгөөлөгчийн зардлын мөнгийг өөрийн хувийн данс руу шилжүүлж өгч байсан байх магадлалтай. М. нь өөртэй нь холбоотой өмгөөлөгчийн зардлыг ******* ******* ******* ХХК-иас гаргаж өгсөн нь хууль бус үйлдэл юм. Иймд М.гээс өмгөөлөгчийн зардал гэж гаргасан 22,785,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.  ******* ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр хууль бусаар ******* ******* ******* ХХК-наас өмгөөлөгч нарт төлсөн хөлс, унааны зардал гэж гаргасан 22,785,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,220,500 төгрөгөөс татгалзаж, одоо нийт 9,565,100 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ны хувьцаа эзэмшигч М.гээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

******* ******* ******* ХХК нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х., Ж.*******, Ц., Б., М., Н.*******, С.*******, Н., Э. нарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж албан ёсоор бүртгүүлж хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар ******* ******* ******* ХХК-ний захирлаар Ж.******* бүртгэлтэй байгаа бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл өөрчлөгдөөгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх, албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Ж.*******гийн үйл ажиллагаа түүний гарын үсэг зурсан гэрээ, хэлцлийг хууль ёсны гэж үзнэ.

Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь гэрээ, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргийг компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болно гэж заасан байдаг.

******* ******* ******* ХХК-ний дүрмийн 7, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн 7.1-д Компаний эрх барих дээд байгууллага төлөөлөн удирдах зөвлөл байна гэж, 7.2-т Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох, 7.4-д компани менежментийн багийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө гэж, 7.9-д компаний төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно гэж, 7.10-д эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах компаний гүйцэтгэх захирал батлах түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцна гэж заажээ.

******* ******* ******* ХХК-ний дүрмийн 7.4-д компаний менежментийн багийн орон тоо, цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгөх ёстой байтал томилогдсон шийдвэргүй, өөрийгөө захирал гэж нэрлэсэн М. нь дур мэдэн ******* ******* ******* ХХК-ний банк дахь дугаартай данснаас 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн зардалд 9,565,100 төгрөг зарцуулсан байна.

Иймд М.гээс хууль бусаар дур мэдэн зарцуулсан 9,565,100 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХХК-ний ийн банкны дугаарын дансанд байршуулж өгнө үү гэв.

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь  би энэ компаний 5 дахь захирал бөгөөд 2014 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл ******* ******* ******* ХХК-ний захирлаар ажиллаж байна. Ж.******* нь ******* ******* ******* ХХК-ний захирлаас 2012 онд чөлөөлөгдсөн. Ж.*******гаас хойш ******* ******* ******* ХХК-ний захирлаар 4 захирал томилогдсон боловч бүгд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Би ******* ******* ******* ХХК-ний тамгыг захирал Амаржаргалаас авсан. Миний өмнө ******* ******* ******* ХХК-ний захирлаар Амаржаргал ажиллаж байсан. Би 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компаний санхүүгийн нэгдүгээр гарын үсгийг зурж байна. Миний бие ******* ******* ******* ХХК-ний үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор өмгөөлөгч авч нийт 8,865,100 төгрөгийг зарцуулсан.

Тус компанитай холбоотой маргаанууд шүүхэд хянагдаж байгаа. ******* ******* ******* ХХК-ний дүрмийг шинэчилж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ж.*******, Н.******* нар ******* ******* ******* ХХК-нийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй хүмүүс. Би ******* ******* ******* ХХК-ний банкны Ховд салбарын тоот данснаас нийт 8,865,100 төгрөгийг өмгөөллийн үйл ажиллагаатай холбогдуулан зарцуулсан. Харин бусад нэхэмжлэлээд байгаа мөнгө үндэслэлгүй байна. Гэхдээ би өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулсан мөнгийг хувьдаа зарцуулаагүй, компаний үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.*******, Н.******* нар нь хариуцагч М.д холбогдуулан ******* ******* ******* ХХК-ний банкны тоот данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан зардал 22,785,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь 22,785,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 13,220,500 төгрөгөөс татгалзаж,  ******* ******* ******* ХХК-ний банкны тоот данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн хөлс, түүний унааны зардалтай холбоотой гаргасан зардал 9,565,100 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ний хувьцаа эзэмшигч М.гээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгалаа.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “******* ******* ******* ХХК-нийг төлөөлөх эрхгүй этгээд М. нь ******* ******* ******* ХХК-ний банк дахь дугаартай данснаас 3 жилийн хугацаанд өмгөөлөгчийн хөлс, унааны зардал гаргасан нь үндэслэлгүй” гэж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “би ******* ******* ******* ХХК-ний захирлын ажлыг 2014 оноос эхлэн хийж, нэгдүгээр гарын үсгийг зурж ирсэн. Би ******* ******* ******* ХХК-ний банкны тоот данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл өмгөөлөгчийн хөлс, түүний унааны зардалд 8,865,100 төгрөг зарцуулсныг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү мөнгийг би хувьдаа зарцуулаагүй, ******* ******* ******* ХХК-ний үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зарцуулсан” гэж мэтгэлцлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.12-д  зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, албан тушаал, иргэний үнэмлэх, бичиг баримт болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг бүртгүүлсэн байхаар зохицуулжээ.

******* ******* ******* ХХК-нийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлаар улсын бүртгэлд Ж.******* бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-6-7, 42-43/, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1350 дугаартай албан бичиг /хх-89/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд Ж.******* нь ******* ******* ******* ХХК-нийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэж үзлээ.

Мөн түүнчлэн ******* ******* ******* ХХК-ний гүйцэтгэх удирдлагатай холбоотой маргаан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болох нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай шүүхийн тогтоол болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэвч хариуцагч М. нь 2014 оноос эхлэн ******* ******* ******* ХХК-нийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулж, ******* ******* ******* ХХК-ний санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсгийг зурж гүйлгээ хийж байгаа болох нь банк дахь дугаартай дансны хуулга /хх-133-171/, хариуцагч М.гийн шүүх хуралдаанд гаргасан “Ж.******* нь ******* ******* ******* ХХК-ний захирлаас 2012 онд чөлөөлөгдсөн. Ж.*******гаас хойш ******* ******* ******* ХХК-ний захирлаар 4 захирал томилогдсон боловч бүгд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Би ******* ******* ******* ХХК-ны тамгыг захирал Амаржаргалаас авсан. Би 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компаний санхүүгийн нэгдүгээр гарын үсгийг зурж байна” гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...М. 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ******* ******* ******* ХХК-ний нэгдүгээр гарын үсгийг зурж байгаа” гэх мэдүүлэг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-59/, ХХК болон ******* ******* ******* ХХК-ний хооронд байгуулагдсан нүүрс тээвэрлэх үйлчилгээний гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-60/, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нүүрс тээвэрлэх үйлчилгээний гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-61-63/ зэргээр нотлогдож байна.

Мөн ******* ******* ******* ХХК-ний захирал Ж.******* томилогдсоноос хойш ******* ******* ******* ХХК-ний захирлууд өөрчлөгдөж байсан болох нь хэрэгт авагдсан ******* ******* ******* ХХК-ний 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12011 дугаартай Хадгаламж банкны Ховд аймаг дахь салбарт гаргасан албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-64/, ******* ******* ******* ХХК-ний 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12034 дугаартай Хадгаламж банкны Ховд аймаг дахь салбарт гаргасан албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-93/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Ховд аймгийн тээвэрчдийн холбооны дэргэдэх ******* ******* ******* ХХК-ний 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор батлагдсан дүрмийн 1.9-д “Компани нь үүсгэн байгуулах баримт бичигт болон улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд оруулсан өөрчлөлтүүдээ хуульд заасан хугацаанд бүртгэх байгууллагад бүртгүүлнэ” гэж заасны дагуу ******* ******* ******* ХХК-ний захирал шинээр томилогдсон тохиолдолд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг бүртгүүлээгүй байна. Ийнхүү компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг бүртгүүлээгүй нь ******* ******* ******* ХХК-ний үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж буй хариуцагч М.г ******* ******* ******* ХХК-ний данснаас хууль бусаар гүйлгээ хийсэн, ******* ******* ******* ХХК-нийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаас хариуцагч М.г хууль бусаар ******* ******* ******* ХХК-ний дугаартай данснаас гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж ******* ******* ******* ХХК-ний захирал Ж.*******, ******* ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох ******* ******* ******* ХХК-ний банкны тоот данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх өмгөөлөгчийн хөлс, унааны зардал 9,565,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 248 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-31-33/, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1267 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-34-36/, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 442 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-37/, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 125 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-44/ зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй, ******* ******* ******* ХХК-ний хувь нийлүүлэгчдийн гарын үсэг /хх-172-173/, ******* ******* ******* ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл /хх-174-177/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн 98-102-д авагдсан банк дахь ******* ******* ******* ХХК-ний дансны хуулга нь хэргийн 133-171-д давхардан авагдсан тул хэргийн 98-102-д авагдсан банк дахь ******* ******* ******* ХХК-ний дансны хуулгыг, хэргийн 45-46-д авагдсан ******* ******* ******* ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай протокол нь хэргийн 90-91-д давхардан авагдсан тул 45-46-д авагдсан ******* ******* ******* ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай протоколыг тус тус хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн ******* ******* ******* ХХК-ний 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор баталсан ******* ******* ******* ХХК-ний дүрмийг Улсын бүртгэлд бүртгүүлэх талаарх маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа болох нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай шүүхийн тогтоол болон Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар /хх-186-185/ зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэргийн 90-91-д авагдсан ******* ******* ******* ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай протокол, хэргийн 115-д авагдсан ******* ******* ******* ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хэргийн 116-132-д авагдсан ******* ******* ******* ХХК-ний 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор баталсан ******* ******* ******* ХХК-ний дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******, Н.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж ******* ******* ******* ХХК-ний захирал Ж.*******, ******* ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох ******* ******* ******* ХХК-ний банкны тоот данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх  хугацаанд өмгөөлөгчийн хөлс, унааны зардал 9,565,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь анх шүүхэд гаргасан 22,785,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 13,220,500 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******, Н.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАРИНА