Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00096

 

2018 оны 01 сарын 23 өдөр        Дугаар 142/ШШ2018/00096                              Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  1976 А-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Т нарын нэхэмжлэлтэй  

Гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т, А  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Т миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 21-нд гэрлэлтээ цуцлуулсан. Бид хоёр тус тусдаа амьдарч байгаад 2016 оны 11 дүгээр сараас үр хүүхдээ бодоод эргээд хамт амьдарч байгаа тул хүсэлтийг хүлээн авч гэрлэлтийг минь сэргээж өгнө үү.” гэжээ

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т, А  нар нь  “гэрлэлт сэргээлгэх тухай” хүсэлтийг гаргасан ба шүүх хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1001 дугаартай шийдвэрээр Т, А нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэгийг шийдвэрлэсэн байна./хх-2-4/

 Гэрлэлт цуцалснаас хойш зохигчийн хэн аль нь өөр хэн нэгэнтэй гэрлээгүй, 2016 оны 11 дүгээр сараас эхлэн  хамт амьдарч байгаа болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа”, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Т, А  нар нь гэрлэлтээ цуцлуулсан боловч хамтдаа одоог хүртэл амьдарч байгаа, гэрлэлтийг сэргээхийг хэн аль нь хүсч шүүхэд хандсан тул Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг үндэслэн гэрлэлтийг сэргээх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                    ТОГТООХ нь:

                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ялгасан овогт Нацагдоржийн Түмэн-Өлзий /ИЮ75041115/, Хольдог овогт Хөтөөгийн Алтанцэцэг /ОЭ76100963/ нарын гэрлэлтийг сэргээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ