Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00161

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00161

                  Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* *******а овогт *******гийн ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 153/2018/00104/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяахүсэлт гаргагч Ш.******* нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би ээж, ах нарын хамт амьдардаг байсан. Аав маань эрт нас барсан тул миний ажиллаж байсан баримт ахын хөдөлмөрийн хөлстэй хамт бичигдсэн байна. Гэр бүл болсны дараа нөхрийн нэр дээр хөдөлмөр хөлс бичигдсэн байгаа. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж шүүхэд хүсэлт гаргасан. Намайг ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна....******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ажиллаж байхад намайг Хадижа, Ханишай гээд янз янзаар дууддаг байсан. Миний нэрийг бичихдээ мөн хэллэгээрээ янз янзаар бичээд байдаг юм....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Ш.******* нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ногоочноор ажиллаж байсан болох нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 бригадын 1985, 1986, 1988, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Н.ы ....Ш.******* нь 1984-1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг, гэрч Б.******* ....Ш.******* нь багаасаа л ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажилласан хүн. 1990 он хүртэл ногоочноор ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хүсэлт гаргагч Ш.******* нь ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ногоочноор ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ажиллаж байхад намайг Хадижа, Ханишай гээд янз янзаар дууддаг байсан. Миний нэрийг бичихдээ мөн хэллэгээрээ янз янзаар бичээд байдаг юм.... гэх тайлбараар тогтоогдож байх тул ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 бригадын 1985, 1986, 1988, 1989 онуудын 70 дугаар дансанд Ш.Ханшай, Ш., , Ханшай гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлэв.

Хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно.

Хавтаст хэргийн 4-6 дугаар хуудсанд авагдсан хүсэлт гаргагчийн 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн гэх Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг хөдөлмөрийн дэвтрийн эх хувьтай харьцуулан үзэхэд тухайн хөдөлмөрийн дэвтэр нь байгууллагын тамгаар баталгаажаагүй, нүүрэн хэсгийг хоёр өөр өнгийн балаар бичигдсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 7, 9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Кадирхан, Н. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 8, 10 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Кадирхан, Н. нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 12, 17 дугаар хуудсанд авагдсан ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадын 1984, 1987 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад хүсэлт гаргагчийн нэр байхгүй, цалин хөлс нь хоёр хүний цалин хөлстэй тохирсон хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* *******а овогт *******гийн *******гийн ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ногоочноор ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ