Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 572

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А  ХЗХ ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э

Хариуцагч: Д.Б нарт холбогдох

187,292,900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Жадамба, Б.Цэрэнлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Б.Э-гийн төлөөлөгч Б.Сутай, хариуцагч Д.Б-ийн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Бат-Эрдэнэ нь манай хоршооны ууган идэвхитэй гишүүдийн нэг байлаа. Тэрээр 2013 оны 4 сарын 17-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг газар шорооны ажилд автомашин авах шаардлагатай байгаа тул 35,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. 2014 оны 2 сарын 28-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг төмрийн худалдааны бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. 2014 оны 7 сарын 3-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг төмрийн худалдааны бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. Манай байгууллагын зүгээс холбогдох баримт бичигтэй танилцаад дээрх зээлүүдийг олгохоор шийдвэрлэсэн болно. Д.Бат-Эрдэнэ нь 2013 оны 4 сарын 17-ны өдөр ЗГ-13/80 тоот зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд БГ-13/80 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Мөн Б.Бат-Эрдэнэ нь 2014 оны 2 сарын 28-ны өдөр, 2014 оны 7 сарын 3-ны өдрүүдэд дахин манай байгууллагад хандаж тус тус 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр ЗГ-14/33, ЗГ-14/101 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 44 дүгээр байрны 4 тоотын 24 м.кв талбайтай 2 өрөө өрон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58-р байрны 15 тоотын 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг БГ-14/33, БГ-14/101 тоот барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгон барьцаалсан байдаг. Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд дараах төлбөрийг хийсэн болно. ЗГ13/80 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 9,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,652,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 925,100 төгрөг, нийт 25,577,500 төгрөг, ЗГ14/33 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,628,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 335,500 төгрөг, нийт 13,963,800 төгрөг, ЗГ14/101 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,291,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 134,400 төгрөг, нийт 15,425,800 төгрөгийг зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн байна. Зээлдэгчийг нас барснаас хойш хугацаанд ямар нэгэн төлбөр хийгдээгүй бөгөөд төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ нь: ЗГ13/80 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 26,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 14,729,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,246,900 төгрөг буюу нийт 44,001,200 төгрөг, ЗГ14/33 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 47,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 25,573,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,286,900 төгрөг буюу нийт 77,860,800 төгрөг, ЗГ14/101 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 21,325,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,105,500 төгрөг буюу 65,430,900 төгрөг, дээрх гэрээнүүдийн нийт төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл нь 187,292,900 төгрөг юм. Иймд зээлдэгч Д.Бат-Эрдэнийн хууль ёсны өвлөгч Б.Тэлмүүн, Б.Номин нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Э гаас ЗГ14/101, ЗГ13/80, ЗГ14/33 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 187,292,900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэлд өвлүүлэгчийн бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгах тухай дурдсан байсан ч энэ нь бие даасан шаардлага биш, хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэлд энэ талаар дурдсан байсан боловч холбогдох хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон тул энэ талаар шийдвэрт тусгуулах шаардлагагүй” гэв.

Хариуцагч Б.Э , түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ өндөр байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний талийгаач дүү Д.Бат-Эрдэнэ 10-аад жилийн өмнө зээл авах гэсэн юм та байраа барьцаанд тавиулаач гэхэд нь амьдрал нь дээшлэг гэж бодоод дүүдээ тусалж 3 өрөө байрныхаа ордерыг өгч байсан. А  ХЗХ-ноос амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж зээл авч сайхан амьдарч байсан нь үнэн. Би энэ А  ХЗХ-ноос зээл аваагүй тул байраа буцааж авах хүсэлтэй байгааг харгалзан үзэж өвийг нь авагч Б.Э гаар хоршооны өрийг даруулах саналтай байна.Иймд 1-д би өөрөө мөнгө аваагүй, 2-т иргэн Б.Э гаар А  ХЗХ-ны өрийг даруулах хүсэлт гаргаж байна. Би мөнгийг төлж чадахгүй” гэжээ.

Хариуцагч Д.Б-ийнтөлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Э г татсан байдаг. Гэтэл Д.Бат-Эрдэнийн хууль ёсны өвлөгч нар нь Б.Тэлмүүн болон Б.Номин нар байгаа. Нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Д.Б-ийнүл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авсан зээлийн хувьд зээлдэгч нь зээл хүссэн хүсэлтдээ төмрийн наймааны эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа тул зээл хүсч байгаа талаараа дурдсан байдаг. Зээлийг Д.Бат-Эрдэнийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж олгосон тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл Д.Бат-Эрдэнийн хувийн байдалтай салшгүй холбоотой ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтад зааснаар үүрэг дуусгавар болох ёстой. Мөн Д.Б-ийнүл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу барьцаалуулагч буюу Д.Б-ийнмэдээллийг огт тусгаагүй, харин уг гэрээний толгой хэсэгт барьцаалуулагч гэдэгт “Д.Бат-Эрдэнэ” гэгч этгээдийг тавьж, улмаар түүний мэдээллийг тусгасан байна. Гэтэл барьцаалуулагч гэдэг нь өмчлөгч этгээд бөгөөд барьцааны зүйл болох Ү-2201000973 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000119653 тоот гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 байрны 15 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгч нь Д.Б байна. Ийнхүү өмчлөгчийн буюу барьцаалуулагчийн мэдээллийг тусгаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчсөн байна. Мөн А  ХЗХ нь гуравдагч этгээдийн хөрөнгийг буюу иргэн Д.Б-ийнхөрөнгийг барьцаалж байгаа атлаа өмчлөгчид огт мэдэгдэж, барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгаагүй байна. Хэрэв барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгасан бол Д.Б-ийнзүгээс хэдэн төгрөгийн зээлд, хэрхэн барьцаалагдаж байгааг мэдэх байсан. “А ” ХЗХ-ны зүгээс барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгаагүй нь Д.Б-ийнзүгээс уг зээлийг мэдээгүй байгаа байдал болон барьцаа хөрөнгө шалгасан барит байхгүй байгаа зэргээр хангалттай нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А  ХЗХ нь хариуцагч Б.Э , Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 365,707,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Б.Э г хариуцагчаар татсан үндэслэлийг зээлдэгч Д.Бат-Эрдэнийн хууль ёсны өвлөгч болох Б.Тэлмүүн, Б.Номин нарын эх буюу хууль ёсны төлөөлөгч учраас хариуцагчаар татсан гэж, Д.Болормааг хариуцагчаар татсан үндэслэлийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгүүдийн нэгний өмчлөгч учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай холбогдуулан хариуцагчаар татсан гэж тайлбарласан.

Хариуцагч Б.Э гийн төлөөлөгч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, авсан зээлийн хэмжээ, зээл, хүүгийн тооцоололд маргахгүй байх боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь өндөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь өндөр гэж буй үндэслэл нь хариуцагчийн санхүүгийн байдал сайнгүй байгаатай холбоотой гэж, хариуцагч Д.Б нь өөрөө мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д.Б-ийнтөлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэг зээлдэгч Д.Бат-Эрдэнийн хувийн байдалтай салшгүй холбоотой байсан тул үүрэг дуусгавар болсон, Д.Б-ийнөмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ хуульд нийцээгүй, барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгаагүйгээс хэдэн төгрөгийн зээлд хэрхэн барьцаалагдаж байгааг мэдэх боломжгүй байсан тул нэхэмжлэлийн өөрт холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

А  ХЗХ болон Д.Бат-Эрдэнэ нарын хооронд 2013 оны 4 сарын 17-ны өдөр ЗГ/13/80 дугаартай зээлийн гэрээ /хх-18,19 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр А  ХЗХ нь 35,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, 2014 оны 2 сарын 28-ны өдөр ЗГ/14/33 дугаартай зээлийн гэрээ /хх-20,21 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр А  ХЗХ нь 50,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, 2014 оны 7 сарын 3-ны өдөр ЗГ/14/101 дугаартай зээлийн гэрээ /хх-22,23 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр А  ХЗХ нь 50,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тус тус харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй А  ХЗХ болон Д.Бат-Эрдэнэ нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Д.Бат-Эрдэнэ зээл авснаас хойш 2016 оны 5 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны байдлаар 2013 оны 4 сарын 17-ны өдрийн ЗГ/13/80 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс 9,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,652,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 925,100 төгрөг, нийт 25,577,500 төгрөгийг төлсөн, уг гэрээний үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 26,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 14,729,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 3,246,900 төгрөг, нийт 44,001,200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж, 2014 оны 2 сарын 28-ны өдөр ЗГ/14/33 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,628,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3335,500 төгрөг, нийт 13,963,800 төгрөгийг төлсөн, уг гэрээний үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 47,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 25,573,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 5,286,900 төгрөг, нийт 77,860,800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж, 2014 оны 7 сарын 3-ны өдөр ЗГ/14/101 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,291,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 134,400 төгрөг, нийт 15,425,800 төгрөгийг төлсөн, уг гэрээний үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 40,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 21,325,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 4,105,500 төгрөг, нийт 65,430,900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж, дээрх 3 зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн нийт үлдэгдэл нь 187,292,900 төгрөг гэсэн тооцооллыг гарган нэхэмжилсэн ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч Б.Э гийн төлөөлөгч маргаагүй, тооцооллыг нягталж үзэхэд зөв байна.

Зээлдэгч Д.Бат-Эрдэнэ нь А  ХЗХ-ны гишүүн байсан болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Алтан давалгаа ХЗХ-ны гишүүний анкет, гишүүнээр элсэх өргөдөл /хх-14 тал/, 2004 оны 10 сарын 8-ны өдрийн 15 дугаартай А  ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр зэргээр тогтоогдож байх ба Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 5 сарын 24-ний өдөр нас барсан бүртгэл /хх-86 тал/ хэрэгт авагдсан байна.

Зээлдэгч нас барсан байх тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дахь заалтад “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу зээлдэгч Д.Бат-Эрдэнийн өв хүлээн авсан өвлөгч нэхэмжлэгчийн өмнө Д.Бат-Эрдэнийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх бөгөөд мөн зүйлийн 535.2 дахь заалтад зааснаар хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь .Бат-Эрдэнийн гүйцэтгэвэл зохих үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.

Д.Бат-Эрдэнэ нь гэрлэлт бүртгэлгүй бөгөөд Д.Бат-Эрдэнэ болон Б.Э  нарын гэр бүлд 2007 оны 6 сарын 24-ний өдөр Б.Тэлмүүн, 2008 оны 11 сарын 24-ний өдөр Б.Номин нар төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын лавлагаанууд /хх-135-138 тал/-аар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дахь заалтад “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж заасны дагуу Д.Бат-Эрдэнийн төрсөн хүүхдүүд болох Б.Тэлмүүн, Б.Номин нар нь Д.Бат-Эрдэнийн хууль ёсны өвлөгч байна.

Д.Бат-Эрдэнэ 2016 оны 5 сарын 24-ний өдөр нас барснаар өв нээгдсэн бөгөөд Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн 000155928 гэрчилгээний дугаартай, Ү-2203011194 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол 44-р байр 04 тоот хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууц, 000119717 гэрчилгээний дугаартай, Ү- 2201002545 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 16-р байр 27 тоот хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууц, 000300815 гэрчилгээний дугаартай, Ү-2201017920 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Чулуут 1-р гудамж, 5 тоот хаягт байрлах 612 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, тус хаягт байрлах 000264057 гэрчипгээний дугаартай, Г-2201001805 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газар, 000291690 гэрчилгээний дугаартай, Ү-2202012037 улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй 19-р хороо, Тахилт 2-р гудамж, 192 тоот хаягт байрлах 234 м.кв хувийн сууц, тус хаягг байрлах 000261942 гэрчилгээний дугаартай, Г- 2202004442 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газар, Г-2206007391 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 10-р хороо Морин 10-р гудамж 443 тоот хаягт байрлах газар, тус хаягт байрлах Ү-2206026201 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцыг тус тус Бат-Эрдэнийн Тэлмүүн, Бат-Эрдэнийн Номин нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ө.Мөнхтуяа 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарын үсгийн 200 дугаарт бүртгэж гэрчилсэн болох нь хэрэгт баримтаар авагдсан Монголын нотариатчдийн танхимын лавлагааны хариу /хх188 тал/-гаар тогтоогдсон.

Б.Тэлмүүн, Б.Номин нар нь Д.Бат-Эрдэнийн дээр дурдсан хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөн авсан байх тул Д.Бат-Эрдэнийн А  ХЗХ-ны өмнө гүйцэтгэвэл зохих үүргийг тэнцүү хэмжээнд хүлээнэ.

Б.Тэлмүүн, Б.Номин нар нь насанд хүрээгүй иргэд тул тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу төрсөн эх Б.Э г нэхэмжлэгч хариуцагчаар татсан нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч Б.Э гийн төлөөлөгч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, авсан зээлийн хэмжээ, зээл, хүүгийн тооцоололд маргахгүй байх боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь өндөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь өндөр байгаа гэдгийн үндэслэл нь хариуцагчийн санхүүгийн байдал сайнгүй байгаатай холбоотой гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хариуцагчийн санхүүгийн байдал нь түүнийг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн тооцоолол зөв байх тул Б.Тэлмүүн, Б.Номин нарын хууль ёсны төлөөлөгч болох хариуцагч Б.Э гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 187,292,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А  ХЗХ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд 2013 оны 4 сарын 17-ны өдрийн ЗГ/13/80 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2013 оны 4 сарын 17-ны өдөр БГ/13/80 дугаартай барьцааны гэрээ /хх-26,27 тал/ байгуулагдаж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаартай үл хөдлөх хөрөнгийг, 2014 оны 2 сарын 28-ны өдөр ЗГ/14/33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2014 оны 2 сарын 28-ны өдөр БГ/14/33 дугаартай барьцааны гэрээ /хх-28,29 тал/ байгуулагдаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011194 дугаартай үл хөдлөх хөрөнгийг, 2014 оны 7 сарын 3-ны өдөр ЗГ/14/101 дугаартай зээлийн гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2014 оны 7 сарын 3-ны өдөр БГ/14/101 дугаартай барьцааны гэрээ /хх-24,25 тал/ байгуулагдаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна.

Дээрх барьцааны гэрээнүүдээс 2013 оны 4 сарын 17-ны өдрийн БГ/13/80 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 2 сарын 28-ны өдөр БГ/14/33 дугаартай барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд харин хариуцагч Д.Болормаа, түүний төлөөлөгч нь  Д.Б нь өөрөө мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, зээлийн гэрээний үүрэг зээлдэгч Д.Бат-Эрдэнийн хувийн байдалтай салшгүй холбоотой байсан тул үүрэг дуусгавар болсон, 2014 оны 7 сарын 3-ны өдрийн БГ/14/101 дугаартай барьцааны гэрээг хуульд нийцээгүй, барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгаагүйгээс хэдэн төгрөгийн зээлд хэрхэн барьцаалагдаж байгааг мэдэх боломжгүй байсан тул уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

2014 оны 7 сарын 3-ны өдрийн БГ/14/101 дугаартай барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан гэрээ байна.

Д.Б нь өөрөө зээлийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх боловч Д.Б нь зээлийн гэрээний нэг тал биш, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг Д.Бат-Эрдэнэд итгэмжлэлээр олгосон этгээд тул зээлийг өөрөө аваагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй байна.

Д.Б-ийнтөлөөлөгч нь Д.Бат-Эрдэнэ уг зээлийг бизнесийн зориулалтаар авсан, энэ нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтад зааснаар үүрэг дуусгавар болох үндэслэл болно гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтад заасан үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэх ойлголт нь үүрэг гүйцэтгэгч нас барсан бөгөөд түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгох ба энэ хэргийн тухайд зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 535.1 дахь заалтад зааснаар өв хүлээн авсан өвлөгч өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээх боломжтой тул дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

2014 оны 7 сарын 3-ны өдрийн БГ/14/101 дугаартай барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа хэдий ч хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 10 сарын 24-ний өдрийн огноо бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-169 тал/-гаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй, Соннгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-58 байрны 15 тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг А  ХЗХ-той байгуулсан барьцааны гэрээний дагуу бүртгэлд бүртгэж 2014 оны 8 сарын 10-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болсон бүртгэл хийгдсэн байна.

Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаан дахь барьцааны гэрээ дуусгавар болсон бүртгэлийг хэрхэн үзэж байгаа талаар шүүх хуралдаанд тодруулахад ямар байдлаар ийм лавлагааг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгснийг мэдэхгүй гэсэн тайлбарыг хийсэн ба шүүх лавлагааны хүчинтэй эсэхийг https://tutsmashin.gov.mn/ сайтаас лавлагааны доод хэсэгт бичигдсэн кодоор шалгаж үзэхэд лавлагаа хүчинтэй байсан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2018 оны 2 сарын 6-ны өдрийн 243 дугаартай А  ХЗХ-д хандсан “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-58 дугаар байрны 15 тоот орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй байх бөгөөд 2014 оны 7 сарын 3-ны өдөр танай хоршоотой байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар үүрэг дуусгавар болсон бүртгэл хийгдээгүй байна” гэсэн агуулга бүхий албан бичиг /хх201 тал/-ийг шүүхэд гаргаж өгсөн боловч уг албан бичиг нь бүртгэлийн байгууллагын албан ёсны лавлагааг үгүйсгэх баримт болохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011194 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхиж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011194 дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Э гаас 187,292,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХЗХ-д олгосугай.
  2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011194 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхиж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011194 дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 8 сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, мөн өдөр төлсөн 1,094,415 төгрөг, нийт 1,164,615 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээж, хариуцагч Б.Э гаас 1,094,415 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А  ХЗХ-д олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.УУГАНБАЯР