Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 93

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймаг, .. оршин суух, 1960 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ......... овогтой Д.Д-д холбогдох,

          Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үүдэгдэл 1.933.875 төгрөг, зээлийн хүү 732.435 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 2.671.810 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:  

             Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын ерөнхий нягтлан бодогч Ч.Нямдолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Д нь Төрийн банкнаас 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 162000044699-20150901 тоот зээлийн гэрээний дагуу 2.435.793 төгрөгийг 13 сарын хугацаатай, сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт болон үндсэн хүүний төлбөрийг 798 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.933.875 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 732.435 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлдэгч Д.Д нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 162000044699-20150901 тоот зээлийн гэрээний 2.2, 3-д тус тус заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нотариатын зардал нийт 2.671.810 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үүдэгдэл 1.933.875 төгрөг, зээлийн хүү 732.435 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 2.671.810 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Зээлдэгч буюу хариуцагч Д.Д нь Төрийн банктай 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Тэтгэврийн зээлийн гэрээ” байгуулан, 2.435.793 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 13 сарын хугацаатай зээлж авсан нь тухайн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

      Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банк гэрээнээс татгалзаж, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

      Хариуцагч Д.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор хариу тайлбар болон холбогдох нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

      Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 162000044699-20150901 тоот “Тэтгэврийн зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Д.Д-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үүдэгдэл 1.933.875 төгрөг, зээлийн хүү 732.435 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 2.671.810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 57.699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 162000044699-20150901 тоот “Тэтгэврийн зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Д.Д-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үүдэгдэл 1.933.875 төгрөг, зээлийн хүү 732.435 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 2.671.810 /хоёр сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.699 /тавин долоон мянга зургаан зуун ерэн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 57.699 /тавин долоон мянга зургаан зуун ерэн ес/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА