| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/00396/И |
| Дугаар | 138/ШШ2018/00291 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2018/00291
| 2018 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 138/ШШ2018/00291 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,
Эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн,
Нэхэмжлэгч Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хариуцагч Г.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн баруун талд байршилтай худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 300 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй. Анх 2000 онд дүү Х.Хүрэлчулуун ******* сумын засаг даргын дугаартай захирамжаар 625 м2 газрыг авсан байдаг. 2001 онд уг газрыг манай нөхрийн нэр дээр байдаг ХХК-ны нэр дээр шилжүүлсэн. Нөхөр маань 2013 онд нас барсан учир газар болон үл хөдлөх хөрөнгийг 2015 онд өөрийн нэр дээр болгон гэрчилгээ авч, гэрээ байгуулсан. Тус газар дээр 2001 онд 48 м2 талбайтай 2 өрөө, хоёр захад нь 24 м2 талбай бүхий байр 2-ыг барьж эдгээр байрны урд захад 44 м2 газрыг 2005 онд Ж.Энхбаатарт засаг даргын захирамжаар шилжүүлсэн. Ж.Энхбаатар өөрийн эзэмшлийн 44 м2 газар дээрээ дэлгүүрийн зориулалтай байр барьж, үйл ажиллагаа явуулж байгаад банкны зээлэнд алдсан нь Г.*******гийн мэдэлд шилжсэн байсан. Гэтэл Г.******* нь 2015 оны 04 сард өөрийн авсан барилгынхаа ард талд манай байрны инженерийн шугаман дээр , авто гражийн орох хаалгыг голлуулан миний газар дээр зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийж эхэлсэн. Тухайн үед нь барилга хот байгуулалтын газрын дарга М.Аръяазулд мэдэгдэж, уг барилгын ажлыг зогсоохыг шаардаж, удаа дараа өргөдөл гаргасаар атал барилга баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед хариуцсан мэргэжилтэн Аюуш нь Г.*******тай уулзах гэсэн боловч Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан гээд уулзаж чадаагүй. Өөрийн граждаа том машин оруулах боломжгүй болж, жижиг машин ч оруулахад хүртэл хүндрэлтэй болсон.
Иймээс гомдлын дагуу хуулиар олгогдсон газрыг маань хамгаалж, албадан чөлөөлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь объект худалдан авсан байдаг бөгөөд объектийн дорхи газар нь Г.*******гийн эзэмшлийн газар болох нь тодорхой байдаг. Гэтэл Г.******* нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн объектийн ард талд өргөтгөл хийсэн байдаг. Тухайн үед газар эзэмшигчээс зөвшөөрөл авч засаг даргын тамгын газарт хүсэлт гарган газрын зураглалыг өөрчлүүлэн Д.*******гийн эзэмшлээс хасч, шилжүүлэн авах боломж байсан боловч зөвшөөрөлгүйгээр барилга барьсан байна. Д.******* нь өөрийн эзэмшлийн 300 м2 газарт барилга барихаар төсөв зургийг нь гаргасан боловч газрын эзэмшлийн талаар маргаан гарсан учир одоо хүртэл ажлаа хийх боломжгүй болоод байна. Иргэний хуулийн 135 дугаар зүйлд зааснаар шаардах эрх нь үүсч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд Туяа гэдэг хүнээс 44.16 м2 газрыг авч тансаг бууз гэдэг нэртэй цайны газар ажиллуулж эхэлсэн. 2006 онд Худалдаа Хөгжилийн Банк Алтанцолбоогийн банкны барьцаанд тавьсан газрыг авах санал тавьсны дагуу 44.16 м2 газар авсан. Тухайн үед намайг авах үед ар талдаа өргөтгөл хийсэн байсан. Миний авсан газрын барилгын гэрчилгээн дээр тухайн газруудын хэмжээ 44.16 м2 гэдэг боловч газар дээр нь хэмжилт хийхэд 2 барилга нийтдээ 104 м2 нэг байшин болсон. Цайны газрыг стандартын шаардлагад нийцүүлэн 3х3 хэмжээтэй өргөтгөлийн барилга барьсан байсан. Үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэсэн учир өргөтгөлийн барилгыг үндсэн үнэ дээр нь мөнгө нэмж төлж аваад ар талын барилгын догол хэсгийг тэгшлээд 3х4 харьцаатай өргөтгөл хийсэн. Барилгын өргөтгөл нь шугам сүлжээн дээр баригдаагүй бохирын шугам ар талд нь биш урд талд шугам сүлжээ явдаг. Учир нь Тансаг бууз цайны газар ажиллуулж байх үед бохирын шугам тавигдсан. Бохирын шугам болон гражийг таглаагүй. Нийтийн эзэмшлийн талбай гэдэг утгаар ар талын жижиг догол үлдсэн байсныг нийлүүлээд өргөтгөл хийсэн. Түүнээс би хүний газар руу ороод хүний газар дээр өргөтгөл хийсэн гэж өөрийгөө бодохгүй байна. 3 жилийн өмнө ар талын өргөтгөлийн барилгыг бариулж байхад үед хагалгаанд орох гээд Улаанбаатар хот явсан бөгөөд хүний газрыг булааж аваад уулзахгүй зугтсан явдал байхгүй. Надад Алтанцолбоо, Туяа гэх 2 хүн ******* гэдэг хүнээс энэ газрыг худалдаж авч байсан гэсэн. Алтанцолбоогоос авсан газарт караоке ажиллуулж байсан. Мэргэжлийн хяналт шалгаад ард талдаа хаалга гарга гэсэн. 2 талдаа хаалгатай байх ёстой гэсэн. Ар талын хаалгаар түүхий эд бүтээгдэхүүнээ оруулж бай гэсэн. Ар талын хаалгаар орох гэхээр боломж байдаггүй. Одоо болтол түлхүүр байхгүй учир урд талын хаалгаар хүнсний бүтээгдэхүүнээ оруулж, гаргаж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.******* нь өөрийн эзэмшлийн 300 м2 газраас хэд хэдэн хүнд худалдсан байдаг. Худалдсан газраа зөвхөн объект түүний дорхи газрыг худалдсан гэдэг нь ойлгомжгүй байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарыг оролцуулаагүй байна. Шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаас хасч тооцон бусад баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэх зүйтэй. Шүүх дахин шинжээч томилуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэсгүй байна гэж үзэж байна. Газар авахад зөвхөн объектийн доорхи газрыг эзэмшинэ гэдэг нь боломжгүй юм. Г.******* нь үйлдэрлэл үйлчилгээ явуулах зорилготой уг газрыг авсан учир ар талдаа хаалга гаргах зайлшгүй шаардлагатай талаар мэргэжлийн хяналтын газар хэлсэн байдаг. Газрын хэмжээ тохирохгүй байна. Г.******* нь газар эзэмших гэрээ хийсэн байдаг.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Г.*******д холбогдуулан Эзэмшлийн газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байна.
Хариуцагч Г.******* түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй, өргөтгөл хийсэн газар нь Д.*******гийн эзэмшлийн газар биш бөгөөд нийтийн эзэмшлийн газар гэж маргадаг боловч татгалзлынхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Д.*******д Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, үйлчилгээний төвийн баруун талд 300 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Дорнод аймгийн ******* сумын засаг даргын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн А/118 дугаартай захирамжийг үндэслэн 2015 оны 09 сарын 21-ний өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 00044113 дугаартай гэрчилгээ олгож, 2016 оны 02 сарын 23-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай /нэгж талбарын дугаар / гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Д.******* нь 2005 онд 44.16 м2 газрыг Ж.Энхбаатарт шилжүүлсэн байна. Гэтэл Ж.Энхбаатар уг газар дээр үйлчилгээний зориулалтаар объект барьж үйл ажиллагаа явуулж байгаад банкны барьцаанд тавьсан байсныг 2011 онд Г.******* нь ******* сумын дугаар баг, Венера дэлгүүрийн хойд талын 44.16 м2 газрыг эзэмших зориулалтаар 15 жилийн хугацаатай авсан болох нь 2011 оны 08 сарын 05-ны өдрийн Дорнод аймгийн Засаг даргын Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэн олгох, гэрчилгээг хүчингүйд тооцох тухай А/245 дугаартай захирамж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ олгож, 2012 оны 03 сарын 21-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай /нэгж талбарын дугаар 210600013/ гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Гэтэл хариуцагч Г.******* нь 44.16 м2 газар түүний дээрх объект авсан талаар маргаагүй бөгөөд өөрийн объектийн ар талд өргөтгөл хийсэн газрыг нийтийн эзэмшлийн газар гэж тайлбарлан маргадаг боловч уг өргөтгөл хийсэн газар нь нэхэмжлэгч Д.*******гийн эзэмшлийн газар биш, нийтийн эзэмшлийн газар болох талаар болон уг газар дээр Г.******* өргөтгөл хийх зөвшөөрөл зохих газраас авсан талаарх нотлох баримтыг гарган ирүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаас харахад Г.******* нь 2005 онд 44.16 м2, 2016 онд 44.16 м2 нийт 88,32 м2 газрыг эзэмших зөвшөөрөл авсан байх боловч мэргэжлийн газраас хэмжилт хийхэд түүний газрын хэмжээ 92.98 м2 болсноос үзэхэд Г.******* нь Д.*******гийн эзэмшлийн газарт түүний зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийсэн болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэнгийн шинжээчийн дүгнэлт хууль бусаар хийгдсэн учир нотлох баримтаас хасуулах санал гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд:Хариуцагч Г.******* түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон боловч Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргахаас татгалзаж, дүгнэлт гаргах эрх бүхий мэргэжлийн газруудын талаар мэдээлэл өгсний дагуу Баян-Цагаандэрст хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шинжээчээр томилж, эрх бүхий байгууллагын шинжээч дүгнэлт гаргахдаа хариуцагч Г.*******г биечлэн оролцуулан хэмжилт хийж, дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймээс Баян-Цагаандэрст хязгаарлагдмал хариуцлагатай компаний ирүүлсэн шинжээчийн дүгнэлт нь хуулийн дагуу хийгдсэн, хэрэгт ач холбогдолтой баримт гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэх бөгөөд мөн хуулийн 134.2 дахь хэсэгт зааснаар хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байхаар хуульд заажээ. Иргэний хуулийн 135.3 дахь хэсэгт хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй, мөн хуулийн 135.4 дэх хэсэгт заасны дагуу энэ хуулийн 135.3 дахь хэсэгт заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн эзэмшлийн ******* сумын дугаар баг, үйлчилгээний төвийн баруун талд байрлалтай 300 м2 талбай бүхий газарт баригдсан Г.*******гийн өргөтгөлийн барилгыг буулган, уг газрыг албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 0200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119. дахь хэсэгт зааснаар талууд мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ