Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 826

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хорооллын 12-р байрны 217 тоотод оршин суух, регистр ЖЭ56041118, Үлэмж овогтой Үенхүүгийн Зуунайгийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны 191 тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 2-р ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер ажилтай, регистр МЮ57121063, Гэдгэрийхэн овогтой  Аюурсэдийн Бадамд холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг  тус хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэлмаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар /үнэмлэх 1127/, хариуцагч А.Бадам,  хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамъян /үнэмлэх 0572/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэлмаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10-р сарын 09-ний өдрийн А/434 тоот захирамжаар тус дүүргийн 19-р хороо, Шарга морьтын зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар олгосон. Гэтэл зуслангийн газар дээр 2017 оны 10-р сараас А.Бадам нь зөвшөөрөлгүйгээр дүнзэн торх босгосон. Энэ талаар газрын албанд хандаж шалгуулахад газар давхацсан ямар нэг маргаан байгаагүй. Газрын албанаас А.Бадамд газар чөлөөлүүлэх албан шаардлагыг 2017 оны 12-р сард хүргэж,  гарын үсэг зурж авсан. Гэвч байшингаа үргэлжлүүлэн барьсан. Иймд А.Бадамын барьсан дүнзэн байшинг буулгаж, газар чөлөөлүүлж өгнө ү гэв.  

 

Хариуцагч А.Бадам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин Д.Болортуяа бид хоёр зуслангийн газар авахаар ярилцаж байгаад “Шарга морьтод байрлалтай 4 айлын газар зарна” гэсэн зарын дагуу Азжаргалтай утсаар ярисан. Азжаргалын ээж Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Шарга морьтод хэсгийн ахлагч М.Алтанцэцэг гэдэг хүн тухайн газрыг үзүүлсэн. Тухайн газар хойд талаараа төмөр хашаатай, урд талдаа модон жорлонтой хашаа байсан. Ингээд  аятайхан газар байсан тул энэ 4 айлын газрыг сонгоод, 2017 оны 2-р сарын 15-ны өдрийн газрын  кадастрын зураг үзүүлсэн. 2017 оны 10-р сарын 07-нд М.Алтанцэцэгтэй уулзахад “бид газрынхаа материалыг өгсөн, одоо газар олголтыг зогссон, 2018 он гаргаад зуслангийн газар олгож эхэлнэ” гэсэн. Тэгэхээр төрийн байгууллагад ажилладаг хүн гэдэг утгаар нь итгэсэн. Ингээд манай охин Болортуяа Азжаргалтай  гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг өгсөн, газрын гэрчилгээ гарсны дараа 2 500 000 төгрөг өгөхөөр болсон. 2017 оны 10-р сараас би байшингаа барьсан. Гэтэл 2017 оны 10-р сарын 30-ны өдөр З.Цэлмэг над руу утсаар ярьж “манай газар дээр байшин барьлаа” гэсэн. Тэгээд би Алтанцэцэг рүү яриад “та надад хүний газар өгсөн байна” гэхэд тийм зүйл байхгүй гэсэн. Алтанцэцэгийг газрын албан дээр очиж шалгуулъя гэхээр өөрөө очихгүй байсан. Манай байшинг барьж байсан хүмүүс “газрын маргаантай асуудал үүслээ” гэхэд барьж байсан байшингаа зогсоосон. Би өөрөө ч хохирсон, хүний газар байсан бол байшин барихгүй байсан гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    

                                                                                             

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ү.Зуунай нь А.Бадамд холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлж, барьсан байшин буулгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10-р сарын 09-ний өдрийн А/434 тоот захирамжаар Ү.Зуунайд Сүхбаатар дүүргийн 19-р хороо Шарга морьтод 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, 2015 оны 11-р сарын 02-ны өдөр 000596266 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 6/ олгогджээ.

 

            Газрын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.6 дахь хэсэгт зааснаар газрын кадастрын зураг нь газар зохион байгуулалтын үндсэн баримт бичиг, 26-р зүйлийн 26.1-д зааснаар газрын кадастр нь газар зохион байгуулалтын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг болдог байна.

 

            Газар эзэмшигч нь газрын кадастрын зургийг Блюжей ланд ХХК-аар хийлгэж нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн 1 дэх цэгийг Х 5328467.06, У 645831.53, 2 дахь цэгийг Х 5328501.26 У 645845.41, 3 дахь цэгийг Х 5328485.66 У 645863.55, 4 дэх цэгийг Х 5328458.66 У 645846.90 координаар тогтоож хүлээлгэн өгсөн, кадастрын зургийг Сүхбаатар дүүргийн Газрын алба баталгаажуулж эдлэн газрын улсын тоо бүртгэлд бүртгэсэн /хх 6, 10-12/ байна.

 

Харин энэ кооридинат бүхий газарт А.Бадам байшин барьж эхэлснээс талуудын хооронд маргаан гарсан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Шарга морьтын хэсгийн ахлагч М.Алтанцэцэгт итгэсэн, 2 500 000 төгрөгийг өгсөн, би өөрөө хохирсон” гэж тайлбарладаг боловч   энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

Газрын тухай хуулийн 27-р зүйлд “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон байх ба А.Бадам нь Ү.Зуунайгийн эзэмшлийн, нэгж талбарын  18645328848419 дугаар бүхий газарт 1 дэх цэг Х 5328476.936, У 645846.059, 2 дахь цэг Х 5328485.401, У 645849.089, 3 дахь цэг Х 5328483.165, У 645855.335, 4 дэх цэг Х 5328474.714, У 645852.331 координаар 59.6 м.кв талбай бүхий дүнзэн байшин барьсан нь кадастрын зурагт тусгагдсан, байшингийн фото зураг, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Нөгөө талаас, А.Бадамд байшин барьсан гэх газрыг эзэмшихээр эрх бүхий газарт хүсэлт гаргаагүй, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, өмчлөлийн бус, бусдад эзэмшүүлэхээр олгосон газрыг хууль зөрчин худалдан авсан нь буруу байна.

 

Түүнчлэн гэрч М.Алтанцэцэгийн “...манайх 1976 оноос Шарга морьтод амьдарч байгаа, кадастрын зураг аавын нэр дээр гарсан, гэрчилгээ авахаар хандсан боловч олгоогүй, 5 000 000 төгрөгөөр зарсан..” гэх мэдүүлгээр өөрийн эзэмшлийн бус газрыг бусдад зарсан нь /хх 46-48/ тогтоогдсон, М.Алтанцэцэгийн Нийслэлийн засаг даргад өргөдөл гаргасан, түүнд өгсөн хариу /хх 29, 50, 51/ нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй гэж дүгнэлээ. 

 

Хариуцагч А.Бадам нь хэсгийн ахлагч гэх М.Алтанцэцэгээс хохирлоо гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэснийг дурьдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ү.Зуунайгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод байрлах нэгж талбарын  18645328848419 дугаар бүхий газарт барьсан 2 давхар дүнзэн байшинг буулгаж, А.Бадамын хууль  бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлсүгэй.  

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөггаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА