Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 484

 

                                               

 

 

 

2019           5             21                                             2019/ДШМ/484

 

                                                Л.О, П.Д, Ж.З

                                                    нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Л.О,

шүүгдэгч Л.О, П.Д нарын өмгөөлөгч Р.Чинбаа,

шүүгдэгч Ж.З, түүний өмгөөлөгч Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Л.О, П.Д, Ж.З нарт холбогдох эрүүгийн 1809013301170 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн П Дн, 1984 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  дугаар байрны 404 тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 521 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр уг тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх 512 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил 6 сар хорих ялаар тогтоосон, /РД:ЗЮ/,

2. Боржигин овгийн Лнгийн О, 1985 оны 1 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 627 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2004 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хугацааны ялыг тэнсэн сулласан ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:ЦВ/;

3. Боржигин овгийн Жны З, 1995 оны 4 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 23 дугаар гудамжны 12-11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

П.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн Их Сургуулийн автобусны буудлаас “БММЗ" чиглэлийн автобусанд сууж, Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа найз Л.Огээс иргэн Б.Бын халааснаас хулгайлсан “Самсунг Эс-6 Эдж” маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дамжуулан авч, улмаар Ж.Зд дамжуулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” паб руу үйлчлүүлэхээр орж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Юу Гёны халааснаас “Самсунг-Галакси Эс- 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэрэгт,

Л.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн Их Сургуулийн автобусны буудлаас “БММЗ” чиглэлийн автобусанд сууж, Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа иргэн Б.Бын халааснаас хулгайлсан “Самсунг Эс-6 Эдж “маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, П.Дд дамжуулан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ уг гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэмт хэрэгт,

Ж.З нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн Их Сургуулийн автобусны буудлаас “БММЗ” чиглэлийн автобусанд сууж, Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа Л.Огийн иргэн Б.Бын халааснаас авсан ”Самсунг Эс-6 Эдж” маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг П.Дгаас дамжуулан авч нуун бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхдээ хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Л.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Ж.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Пүрэвийн Доржбалдангийн үйлдлийг бүлэглэж буюу үргэлжилсэн үйлдлээр, хамжигчаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Боржигин овгийн Лхагвасүрэнгийн Оргилсүрэнгийн гэм буруугийн үйлдлийг бүлэглэж буюу гүйцэтгэгчээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, Боржигон овгийн Пүрэвийн Доржбалданг бүлэглэж буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Боржигин овгийн Лхагвасүрэнгийн Оргилсүрэнг бүлэглэж бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигин овгийн Жаргалсайханы Золжаргалын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Боржигон овгийн Пүрэвийн Доржбалданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Боржигин овгийн Лхагвасүрэнгийн Оргилсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Дд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, Л.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь зааснаар П.Дгийн цагдан хоригдсон 93 хоногийг, Л.Огийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн дээрх шийдвэрээс үзэхэд, прокурор хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон мөрдөн байцаалт үйлдэж мөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өөрчлөн зүйлчилсүгэй гэсэн нь ойлгомжгүй.

Мөн шүүгдэгч Ж.З нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Б.Бын “...миний утсыг нэг эмэгтэй аваад автобуснаас олсон 19 дүгээр хороололд байдаг 10 байранд ирээд ав гэсэн. Тэгэхээр нь очоод залгасан чинь утсаа авахгүй байж байснаа 5-10 минутын дараа аваад 19 дүгээр байрны утсыг чинь үлдээчихье гэж хэлээд тасалсан тэгэхээр нь бид нар уг түц-нд очсон чинь худалдагч нь гэх эмэгтэй нэг залуу хүн ирж авна гээд үлдээгээд явсан гэсэн. Автобусанд хоёр залуу шахцалдах юм байхгүй байхад гэнэт хажуугаар гарахдаа шахаж намхан нь залуу нь миний утсыг авчихсан. Тэгэхээр нь би нөгөө шахсан хоёр залууг бариад утсаа авъя гэж хэлээд автобуснаас дагуулаад бууж түц-нд байж байтал гаднаас хоёр энгийн хувцастай цагдаа орж ирэхээр нь хэлж нэгжүүлсэн чинь миний утас байхгүй байсан. Тэгээд залгаж байгаад миний дугаар луу залгаж байгаад 19-ийн автобусны буудлын ойролцоо дэлгүүрээс очиж авсан...”, гэрч Э.Энхбаярын “...БММК чиглэлийн автобуснаас 3 залуу бууж ирсэн. .. нэг нь миний утас хулгайлсан гээд байсан. ...түц рүү ороод биед нь үзлэг хийхэд утас гарч ирээгүй, утас руу залгахад нэг эмэгтэй хүн аваад 120 автобусны буудлын шар байрны ойролцоо хүрээд ир гэсэн. ...Доржбалдан, Оргилсүрэн гээд Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй хоёр хүн байсан...” гэрч Б.Бат-Оршихын “...2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим найз Оргилсүрэнтэй утсаар ярьж байгаад Багшийн дээдийн автобусны буудал дээр уулзсан. ...автобусны буудал дээр ирсэн чинь нэг хүүхэд гар утас алга болчихлоо, та сая аваад энэнд өгчихлөө гээд яриад байсан болохоор нь би шууд автобусны буудлаас Баянгол буудлын чигтэй алхаж байтал араас нэг хүүхэн дуудаад хүлээж бай гэсэн. Тэгэхээр нь би зогсоод яасан бэ гэсэн чинь намайг дуудсан хүүхэн алхаж ирээд Оргил баригдчихлаа, чи утсыг аваачаад өгчих гэсэн. Тэгэхээр нь үгүй гэж хэлсэн. ...тэр эмэгтэй надад уг утсыг өгөөд ээж олсон юм гэж хэлээд үлдээчих гэсэн...”, гэрч Ж.З “...2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Доржбалдан ахтай өдөр утсаар яриад 20.000 төгрөг зээлээч гэсэн чинь “Багшийн дээд хүрээд ир гэсэн. Доржбалдан голын хаалганы урдхан утсаа оролдоод зогсож байсан. Тэгтэл номын сангийн автобусны буудал дээр зогсоод буух гэж байтал нэг хүн утас өгөөч ээ гээд Оргилсүрэнг барьчихсан орилоод автобуснаас дагуулаад буусан. ...Оргилсүрэн, Доржбалдан нартай явж байсан залуу гүйж ирээд халааснаасаа Самсунг эс-6 эджи маркийн гар утас гаргаж ирээд энэ утас дуугараад байна унтраачих гэж хэлсэн. Тэгээд би аваад байж байтал дуугарсан, тэгэхээр нь дуудлагыг нь аваад байна уу гээд автал унтарчихсан...”гэх мэдүүлгүүд, ял шалгасан байдал, шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэр зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.З нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох тогтоогдсон байна.

Хэрэв шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт санаа зорилгогүй, автобуснаас гар утсыг нь олсон бол хохирогч Б.Б болон эргүүлийн цагдаа /гэрч Э.Энхбаярт/ нарт өгөх бүрэн боломжтой байсан. Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч Э.Энхбаяр оролцож, шүүгдэгч нарыг бүгдийг нь танина, эдгээр хүмүүс Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгт бүртгэлтэй этгээдүүд байна гэж шүүх хуралдаанд мэдүүлж байсныг анхаарч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Боржигон овгийн Пүрэвийн Доржбалданг бүлэглэж буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид байхгүй зүйл ангийг баримталсан байна.

Иймд П.Д нарт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ж.Зын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж эсэргүүцэл бичсэнийг дэмжиж оролцож байна. Ж.З нь Л.О, П.Д нартай бүлэглэн Б.Бын гар утсыг хулгайлсан үйлдэлд хамжигчаар оролцсон нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.Бын мэдүүлэг болон гэрч Энхбаяр, Бат-Орших нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн үед Ж.З нь гар утсаар холбогдож “утсаа ирж ав, сая оллоо” гэж хэлээд Бат-Оршихоор ТҮЦ-нд тавиулсан байдаг. Сэдэлт санаа зорилго нь тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ Ж.Зын үйлдлийг хулгайлсан гар утсыг өөрт ашиглахгүйгээр ТҮЦ-нд үлдээж хохирогчийг хохиролгүй болгосон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Ж.Зын үйлдэлд дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.З, Бат-Орших нар тухайн хэрэгт ямар ч оролцоогүй. Прокурор Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ “чи шүүх дээр дуугүй байвал би чамд 6 сарын ял өгнө” гэж хэлсэн. Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Миний эрүүл мэндийн байдал муу байна. Байнга эмнэлэгт хэвтэж байгаа...” гэв.

Шүүгдэгч Л.О, П.Д нарын өмгөөлөгч Р.Чинбаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн гүйцэтгэгч, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамжигч гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг бүлэглэн гүйцэтгэсэн буюу мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал болохгүй учраас прокурорын бичсэн эсэргүүцэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Огийн эрүүл мэндийн байдал ноцтой байгаа бөгөөд амь насанд аюултай байдал үүсч болох нөхцөл байдалтай байгаа. Цагдан хоригдоод 4 сар гаруй болж байна. Хавтас хэргийн 101 дүгээр талд Л.Огийн ЭХО-д харуулсан зураг нь байгаа.

Иймд түүнд оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэхгүй ч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ж.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч Ж.Зын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Зыг гэм буруутай болохыг ямар нотлох баримтаар тогтоогдож байгаагаа дурдаагүй бөгөөд зөвхөн урьд нь хулгай гэмт хэрэгт зөрчлийн арга хэмжээ авагдсан нотлох баримтыг үндэслэж, прокурор эсэргүүцлээ нотолсон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, үнэн зөв дүгнэлт хийсэн ба Ж.Зын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн. Энэ нь 2 дугаар хавтас хэргийн 16, 88 дугаар талд шүүгдэгч Л.Огийн удаа дараагийн мэдүүлгүүд болох “тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, хулгай үйлдэх үедээ хохирогчид баригдсан тул доош нь унагаасан, хэн нэгэнд дамжуулж өгөөгүй, хамтарч үйлдээгүй, урьдчилан үгсэн тохиролцсон зүйлгүй” гэж мэдүүлсэн. Хохирогч Б.Бын мэдүүлгээр Ж.Зын үйлдэл нотлогдож байгаа гэж прокурор хэллээ. Хохирогч Б.Б өөрийнхөө утсыг авсан байж болзошгүй этгээдүүдтэй автобуснаас хамт буугаад цагдааг дуудан нэгжүүлсэн байдаг. Цагдааг хохирогчийн утас руу залгахад Ж.З тухайн утсыг олсон тухайгаа хэлсэн. Хавтас хэргийн 36, 42 дугаар талд Бат-Оршихын мэдүүлэгт “би араас буух гэсэн чинь автобусны хаалга хаагдсан, автобусны шатаар буцаж дээш гарах гэтэл автобусны шатан дээр нэг утас хэвтэж байсан, түүнийг алдсан хүний утас байх гэж бодоод авсан, мөн тэр эмэгтэйг автобусанд суусан байсныг би анзаараагүй, араас нэг хүн дуудаад энэ утсыг түцэнд өгчих” гэж мэдүүлсэн боловч өмнөх өгсөн гэрчийн мэдүүлгээр няцаагддаг. Учир нь Ж.Зын удаа дараагийн тогтвортой мэдүүлэгт “Бат-Орших араас хүрч ирээд энэ утас дуугараад байна, алдсан хүний утас юм шиг байна гэж хэлэхэд нь түцэнд өгчих” гэж хэлсэн байдаг. Ж.З утсаа ирж ав гэж хэлсэн болохыг хавтас хэргийн 34 дүгээр талд цагдаагийн ажилтан Энхбаярын мэдүүлэгт “алдсан утас руу залгахад эмэгтэй хүн утсыг аваад автобусны буудал дээр ирж авна уу гэж хэлсэн” гэх мэдүүлэг байдаг. Эдгээрээс дүгнэвэл Ж.Зыг Л.О, П.Д нартай урьдчилан үгсэн тохиролцож хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамжих үйлдлийг үзүүлсэн гэх ямар нэгэн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогддог. Эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхээс Ж.Зыг хулгайн гэмт хэргийг хамтарч үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг хүчингүй болгож, олдсон утсыг эзэнд нь өгөхийг санаачилсан нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдсон гэж үзэн гэм буруутай үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэн, гэмт этгээдэд өөрт нь хариуцлага ногдуулан хуулийн төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг хангаж, хуулийн зөв хэрэглэсэн гэж үзсэн.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

П.Д, Л.О нар нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн Их Сургуулийн автобусны буудлаас “БММЗ" чиглэлийн автобусанд сууж, Төв номын сангийн автобусны буудал хүртэл явахдаа иргэн Б.Бын халааснаас “Самсунг Эс-6 Эдж” маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт,

П.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” паб руу үйлчлүүлэхээр орж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Юу Гёны халааснаас “Самсунг-Галакси Эс- 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Ды “...Би сонсгож байгаа зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь миний үйлдсэн гэмт хэрэгтэй тохирч байна...” /1хх 155/, “...Автобусанд суугаад тэр үед Оргилсүрэн утас авчих шиг болсон. Тэрийгээ аваад бусдад дамжуулсан гэж байхгүй. Эзэн нь мэдчихээд өөрийг нь бариад авсан. Оргилсүрэн утсаа шалан дээр унагаачихсан. ...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би гэр лүүгээ харьж яваад, Солонгос иргэний утсыг авсан...”,

шүүгдэгч Л.Огийн “...Би сонсгож байгаа зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь миний үйлдсэн гэмт хэрэгтэй тохирч байна. Би гар утсыг хулгайлан аваад бусдад дамжуулалгүй хохирогчид баригдаж сандарсандаа газарт автобусанд дотор хаясан. /1хх 161/, “...Тэгэхэд бид нарын урдуур нэг залуу орж ирээд, халаас руу нь харахад залуугийн утас нь унах гээд байж байсан. Би утсыг нь авах гэж байхад, тэр залуу “хөөе утас аваад ир” гээд заамдаад авсан. Автобусны хаалга онгойлгож намайг чирээд буусан. Тэр үедээ автобусны хажуу талын хаалга руу шидчихсэн. ...Тэр үед аавын эмчилгээний мөнгө нэхэгдээд байсан. Мөнгөний хэрэг болоод анх удаа хулгай хийж үзэж байгаа минь тэр...” хэмээн хулгай хийсэн талаар мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлэг нь:

хохирогч Б.Бын “...2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим хичээлээ тараад Багшийн дээдийн автобусны буудлаас “БММЗ-Улаанхуаран” чиглэлийн автобусанд суугаад явж байтал өмдний халаасанд байсан утас алга болчихсон. Тэгэхээр нь хажууд шахаад байсан 2 залууг дагуулаад номын сангийн автобусны буудал дээр буугаад ТҮЦ рүү дагуулж орон утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь гаднаас энгийн хувцастай хоёр цагдаа ороод ирсэн. ...бид нар уг ТҮЦ-нд очсон чинь худалдагч гэх эмэгтэй “нэг залуу хүн ирж авна гээд үлдээгээд явсан” гэсэн. Тэгээд би гар утсаа аваад гэртээ харьсан. ...Оргилсүрэн гэгч нь надад хандаж “эр хүмүүс байж ойлгоод намайг аваагүй гээд хэлчих, чи утсаа буцаагаад авчихлаа шүү дээ” гэж хэлж байсан... /1хх 19-21/,

хохирогч Ким Юу Гёны “...Би гар утсаа хамгийн сүүлд уг пабын хаалга онгойлгож байхдаа барьж байсан. Тэр хүн миний халааснаас хулгайлж байгаа бичлэг байгаа...” /1хх 188-189/,

гэрч Б.Бат-Орших “...автобусны буудал дээр ирсэн чинь нэг хүүхэд “гар утас алга болчихлоо, та сая аваад энэд өгчихлөө” гээд яриад байсан болохоор нь би шууд автобусны буудлаас Баянгол буудлын чигтэй алхаж байтал араас нэг хүүхэн дуудаад “хүлээж бай” гэсэн. Тэгэхээр нь би зогсоод “яасан бэ” гэсэн чинь намайг дуудсан хүүхэн алхаж ирээд “Оргил барагдчихлаа, чи утсыг нь өгчих” гэсэн, тэгэхээр нь “үгүй” гэж хэлсэн. ... тэр эмэгтэй надад утсыг өгөөд ээж олсон юм гэж хэлээд үлдээчих гэсэн...” /1хх 36, 42/,

гэрч Б.Эрдэнэбатын “...ТҮЦ дотроо сууж байтал гаднаас 40 орчим насны дунд зэргийн махлагдуу залуу ТҮЦ дээрээ үлдээлээ гэж ярьчихсан орж ирээд “танд энэ утсыг үлдээчихье, одоо хүн ирж авна” гэж ярьж орж ирээд утсаа үлдээчихээд гараад явсан...” /1хх 39/ гэж алдагдсан эд хөрөнгө, түүний шинж чанар, гэмт гарсан нөхцөл байдлын талаар тодорхой, тогвортой мэдүүлсэн мэдүүлгүүд,

 “Самсунг Эс-6 Эдж “маркийн гар утсыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 27-28/, хохирогч Ким Юу Гёны алдагдсан гар утсыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 214-215/,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 10, 11-15/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх 201/, хохирогч Б.Бын алдагдсан гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 9/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 203/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж, мөн П.Дг үргэлжилсэн үйлдлээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Прокуророос Л.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, П.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан шүүгчдэгч нарын мэдүүлгүүдээс гадна хохирогч Б.Бын “...хажууд шахаад байсан 2 залуу...” гэж тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тодорхой дүрсэлж мэдүүлсэн байна.

Хохирогч Б.Бын халааснаас “Самсунг Эс-6 Эдж “ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа шүүгдэгч Л.О, П.Д нарын хэн аль нь оролцсон, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой байсан зэргээс үзвэл тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бын халааснаас “Самсунг Эс-6 Эдж “ маркийн гар утсыг хулгайлах гэмт хэргийг П.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу хамжигчаар оролцсоны улмаас Л.О түүнд гар утсыг дамжуулан гардан гүйцэтгэсэн гэх байдлыг нотлон тогтоогүй, тэдний үйлдэл тухайн хуулиудын шалгуур, шинжид тохирохгүй байна.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан зүйлчилснийг өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 болгон шийдвэрлэсэн анхан шатны  шүүх дүгнэлт үндэслэлтэй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Од  прокуророос баримтлаагүй зүйл, хэсэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж шийтгэх тогтоолдоо бичсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “2.2” дугаар зүйлийг “22” гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байгаа боловч цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч Ж.Зын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Учир нь шүүгдэгч П.Д, Л.О нарыг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Б.Бын халааснаас “Самсунг Эс-6 Эдж” маркийн 324.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэхэд Ж.Зын үйлдэл, оролцоо хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Ж.Зын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана” гэж тодруулан хуульчилсан байна.

Анхан шатны шүүх Ж.Зын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүний цагаатгаж шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид байхгүй зүйл ангийг баримталсан” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: