Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 343

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан З.Г, Ж.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Боржигин овогтой, М.Мишээлийг эх З.Гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин М.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Мэс тэтгэлэг гаргуулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “...хүүхдийн тэтгэлгийг 2015 оны 6 дугаар сараас нөхөн гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандан /16040/, Амарсанаа гудамж, 12В байр, 24 тоот орон сууцнаас охин М.Мишээлд ногдох хэсэг болох 57.854.350 төгрөгийг хариуцагч Ж.Мэс гаргуулан нэхэмжлэгч З.Гт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З.Гээс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 171.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мэс 171.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Гт олгож, 377.021 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Мэс шинжээчийн зардалд /2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 005/24 тоот нэхэмжлэхэд заасан 150.000 төгрөг/-ийг гаргуулан “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн Хас банкны 5001991884 тоот дансанд оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД