Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 620

 

     2018 оны 03 сарын 16 өдөр

                Дугаар 183/ШШ2018/00620

                 Улаанбаатар хот

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, ........................................................../

 

Хариуцагч:, И.Чд ходбогдох,

/Хан-Уул дүүрэг, ........................................................./

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12.312.250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Ч нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу надаас 20.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Мөн И.Ч нь өмнө нь надаас 5.000.000 төгрөг зээлсэн бөгөөд тухайн үед зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байсан тул нөхөж 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээг сарын 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаагаар байгуулсан. Ингээд зээлээ төлөхийг И.Час удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй тул эхний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүүд 6.000.000 төгрөг, алданги 13.000.000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 500.000 төгрөг, алданги 750.000 төгрөг, нийт 48.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 28.250.000 төгрөгөөс татгалзаж байна. Учир нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд дуусгавар болсон тул уг гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.600.000 төгрөг, зээлийн хүү 5.400.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн үед 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий боловч бэлнээр 18.000.000 төгрөг зээлдүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч И.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд бодит байдлаар 18.000.000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан. Харин илүү төлсөн 12.312.350 төгрөгийг Б.Бгаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв. 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй, И.Чд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 12.312.350 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

И.Ч, Б.Б нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Б.Б нь 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэгч И.Чд зээлдүүлэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй байна.

 

1. Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Б.Б нь зээлдэгч И.Ч-н өмчлөлд 20.000.000 төгрөг шилжүүлэхээс 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь 18.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч И.Час шаардах эрхтэй юм.

 

 

Гэрээний дагуу зээлдэгч И.Ч нь зээлдүүлэгч Б.Бд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд 18.000.000 төгрөг, 3 сарын зээлийн хүүд 5.400.000 төгрөг төлөхөөс:

“зээлдэгч И.Ч нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1.300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.250.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 3.600.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1.100.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 2.150.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1.440.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 400.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 130.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.800.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 600.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 460.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 400.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 400.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 80.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 110.000 төгрөг, нийт 35.010.000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Бд буцаан төлсөн” талаар зохигчид маргаагүй байна.

 

Түүнчлэн, “Б.Бгийн бусдад төлөх төлбөрийг И.Ч төлсөн, И.Ч нь Б.Бгаас авсан барааны үнэ”-ийг уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар талууд харилцан тохирцолцож, И.Ч нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 40.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг эртүүзэн өмд, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 160.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг урт цамц, 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 220.000 төгрөгийн үнэ бүхий бараа, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 540.000 төгрөгийн үнэ бүхий үнэгэн жилетка, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 35.000 төгрөгийн үнэ бүхий цагаан цамцыг Б.Бд шилжүүлсэн, мөн Б.Бгийн бусдад төлөх төлбөрийг И.Ч нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 190.000 төгрөгийг Д.Индрад, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 350.000 төгрөгийг Ө.Ононд, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 150.000 төгрөгийг Ө.Ононд, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 390.000 төгрөгийг Д.Индрад, 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 250.000 төгрөгийг Д.Индрад тус тус төлсөн байх бөгөөд нийт 2.325.000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

 

Дээрх үйл баримтаар зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болоход зээлдэгч И.Ч нь үндсэн зээл, зээлийн хүүд нийт 23.400.000 төгрөг төлөхөөс 11.550.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх 11.850.000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2-т зааснаар хугацаа хэтрүүлэн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулсан байх тул Зээлийн гэрээний 3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход 4.522.500 төгрөг гарсныг зээлдэгч төлж барагдуулжээ.

 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу зээлдэгч И.Ч нь үндсэн зээлд 18.000.000 төгрөг, зээлийн хүүд 5.400.000 төгрөг, алдангид 4.522.500 төгрөг, нийт 27.922.500 төгрөг төлөхөөс 37.335.000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлдэгч И.Ч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, дуусгавар болгожээ.

 

Иймд хариуцагч И.Час 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн /20.000.000 төгрөгийн/ Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Хариуцагч И.Ч-н “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12.312.350 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч И.Ч нь үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 27.922.500 төгрөгийг  зээлдүүлэгч Б.Бд төлөхөөс 37.335.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул зээлдэгчээс илүү төлсөн 9.412.500 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бгаас гаргуулан хариуцагч И.Чд олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй” гэж заасантай нийцэхээр юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан хариуцагч И.Час 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “20.000.000 төгрөгийн” Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн нь 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгаас 9.412.500 төгрөгийг гаргуулан хариуцагч И.Чд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.899.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Б “...талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн /5.000.000 төгрөгийн/ зээлийн гэрээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаарддлага болох 28.250.000 төгрөгөөс татгалзсаныг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан хариуцагч И.Час гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгаас 9.412.500 төгрөг гаргуулан хариуцагч И.Чд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.899.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бгаас 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 399.000 төгрөг, хариуцагч И.Час 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 210.650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 165.550 төгрөгийг гаргуулан хариуцагч И.Чд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.СЭМЖИД