Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 681

 

 

 

 

 

 

     2018 оны 04 сарын 10 өдөр

     Дугаар 182/ШШ2018/00681

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 16,500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагчийн төлөөлөгч Л.Бат-Очир, түүний өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн П, иргэн Ж нар “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдөр “зээлийн гэрээ”-г тус тус байгуулсан бөгөөд уг гэрээгээр 7492 УНП улсын дугаартай, /HYUNDAI Aerospacs маркийн, Арал- KMJRL18TP6C004430/ мөнгөлөг өнгийн 45 хүний суудалтай автобусыг 35 000 000 /гучин таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Худалдан авагч тээврийн хэрэгслийн үнийг хэсэгчлэн төлөх, худалдагч тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн юм. Гэрээнд заасны дагуу худалдан авагч буюу хариуцагч нь 20 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 15 000 000 төгрөгийг “зээлийн гэрээ”-ний 1 дэх хэсэгт заасны дагуу хэсэгчлэн төлөх үүрэгтэй байсан боловч өнгөрсөн хугацаан 4 000 000 төгрөгийг л төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс автобусны үнийг бүрэн төлөхийг удаа дараа шаардаж, сануулж байсан боловч маргааш, нөгөөдөр гэх зэргээр хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн байна.

Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алдангид нийт 18,892,500 төгрөг нэхэмжилсэн. Харин бид тооцоогоо буруу байснаа залруулж нэхэмжлэлийн шаардлагаа багасаж байна. Хариуцагч нь зээлийн гэрээний графикийн дагуу эхний 5 сая төгрөгийн төлөлт хийгээгүй, үүнээс хойш 2 сая төгрөгөөр 2 удаа, 1 сая төгрөгөөр 1 удаа төлөлт хийсэн. Хүү огт төлөөгүй. Уг мөнгийг нь бид үлдэгдэл 15 сая төгрөгөөс хасч 10 сая төгрөгөөс зээлийн гэрээний дагуу хүү, алдангийг тооцсон. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөр 10 сая, түүний 1 сарын хүү 3% нь 300,000 төгрөг, 5 сараар тооцож 1,500,000 төгрөг, алданги нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 сая төгрөгөөс хэтэрсэн тул хуульд нийцүүлж 50% буюу 5 сая төгрөг, нийт 16,500,000 төгрөг болсон. Иймд 18,892,500 төгрөгийн шаардлагаа багасгаж 16,500,000 төгрөгийг хариуцагчаас Зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байна гэв.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж нь Баян-Өлгий аймаг Улаанбаатарын чиглэлд тээвэрт олон жил явсан байдаг ба зорчигч тээврийн зориулалтаар автобус худалдан авах шаардлагын дагуу Unegui.mn сайтаас 7482 УНП улсын дугаартай автобус зарна гэсэн зарын дагуу П-тай анх холбогдсон байдаг. Улмаар П-тэй уулзахад тээврийн хэрэгсэлээ зарах гээд зар нилээн орууллаа нэг хүн авна гэж авч яваад мөнгө өгөхгүй болохоор буцаагаад авчихсан одоо СХД-н тахилтад айлын хашаанд 1 жил гаруй болж байна очиж үзэж болно гэсний дагуу хамт очиход тухайн машин асахгүй, 6 ш дугуй байхгүй, аккумлятор суучих байдалтай байсан байдаг. Ингээд талууд наймаа хийхээр болж худалдах худалдан авах гэрээг 2016 оны 11 сарын 21-ны өдөр байгуулж 35.000.0007 төгрөгөөр авто машиныг худалдан авсан. Худалдаж аваад Баян-Өлгийгөөс Улаанбаатарт чиглэлд зорчигт тээвэр явахад тухайн тээврийн хэрэгслийн эд анги эвдрэх үүний улмаас завсарлах тохиолдол бишгүй гарч байсан ба энэ тухай худалдагч талд мэдэгдэхэд за гэхээс өөр зүйлийг яриагүй байдаг. Худалдан авагчийн зүгээс төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулсан байдаг. 7482 УНП улсын дугаартай автобусыг ББСБ-д барьцаанд тавьж 20.000.000 төгрөгийн зээлж худалдагч талд төлсөн. Өөрийн эхнэр Б.Женисгүлийн Хаан банкны 5180486788 тоот данснаас П-гийн хаан банкны 5540221701 тоот данс руу 2017 оны 02 сарын 02-ны өдөр, 2017 оны 03 сарын 29-ны өдрүүд 2 саяаар 2 удаа нийт 4.000.0007 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 04 сарын 09-ний өдөр 1 сая төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас П.гийн Хаан банкны 5540221701 тоот данс руу шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч П-гийн хэлсэн данс руу 1 сая төгрөгийг бэлнээр банкинд очиж тушаасан. Нийт 6 сая төгрөг төлсөн. Харин сүүлийн 1 сая төгрөгийн баримт нь одохгүй, П-гийндансны хуулгыг шүүхийн журмаар авахуулсан боловч гарч ирээгүй. Одоо П-д9 сая төгрөг л төлнө. Харин зээлийн гэрээний дагуу мөнгө бэлнээр аваагүй, зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхол байгаагүй учир хүү, алданги тооцохыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 18,892,500 төгрөгөө хуралдаан дээр 16,500,000 төгрөг болгон багасгаж байгааг ч мөн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн тул хүчин төгөлдөр бус болно. Иймд нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шү

 

үх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П нь хариуцагч Ж-дхолбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 18,892,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад тооцооллоо буруу хийсэн шалтгаанаар шаардлагаа 16,500,000 төгрөг болгон багасгасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг автомашин 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд нь 20,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 15,000,000 төгрөгөө хэрхэн төлөхийг тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, үүний дагуу хариуцагч нь 5,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хүү, алдангийг хамтад нь шаардах эрхтэй гэж тайлбарлав.

Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд автомашиныг 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан, урьдчилгаанд нь 20,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 15,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 9,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин зээлийн гэрээний дагуу би нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөг бодит байдлаар аваагүй, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй учир хүү, алданги нэхэх хууль зүйн үндэслэлгүй, уг зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж мэтгэлцсэн.

Зохигчид 2016.11.21-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч П ньнь өөрийн өмчлөлийн 74-92 УНП улсын дугаартай, Ньюндай айроспэйс /Hyundai Aerospace/ маркийн, 2006 онд үйлдвэрлэгдсэн, KMJRL18TP6C004430 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, 45 хүний суудал бүхий автобусыг хариуцагч Х.Жантемирын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Жнь 35,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хариуцагч Жнь 35,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг ББСБ-аас зээл авч төлөх, үлдсэн 15,000,000 төгрөгийг 2017.05.25-ны дотор нэхэмжлэгч П-дбүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн байна.

Мөн зохигчид 2016.11.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч П ньнь хариуцагч Ж-д15,000,000 төгрөгийг, сарын 3%-ийн хүүтэй зээлдүүлж, хариуцагч Жнь:

2016.12.25-ны өдөр 5,000,000 төгрөг, хүүд 450,000 төгрөг,

2017.01.25-ны өдөр 2,000,000 төгрөг, хүүд 300,000 төгрөг,

2017.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, хүүд 240,000 төгрөг,

2017.03.25-ны өдөр 2,000,000 төгрөг, хүүд 180,000 төгрөг,

2017.04.25-ны өдөр 2,000,000 төгрөг, хүүд 120,000 төгрөг,

2017.05.25-ны өдөр 2,000,000 төгрөг, хүүд 60,000 төгрөгийг графикийн дагуу төлөлт хийж дуусах, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч П ньнь өөрийн өмчлөлийн              74-92 УНП улсын дугаартай, Ньюндай айроспэйс /Hyundai Aerospace/ маркийн автомашинаа хариуцагч Х өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч Жнь ББСБ-аас зээл авч урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 15,000,000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлөх, уг 15,000,000 төгрөгөөс 2017.02.02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.03.29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017.09.04-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх 10,000,0000 төгрөгийг, тохирсон 6 сарын хүүг төлөөгүй байна.

 

Дурдсан үйл баримтууд нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хариуцагчийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдов.

Шүүх дээрх гэрээнүүд, зохигчдын тайлбар зэргээс тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ нь мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцэж байна гэж дүгнэлээ.

 

Учир нь зохигчид хийсэн тохиролцоогоо бичгээр баталгаажуулахдаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэдэг нэршил өгөөгүй, харин тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ гэж тус тусад нь гэрээ байгуулж, зээлийн гэрээнд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг хэрхэн, яаж төлөх асуудлыг тохиролцсон явдал нь тэдний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэсэн хүсэл зоригийг үгүйсгэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл зохигчид 35,000,000 төгрөгийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж, үлдэгдэл 15,000,000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуулан хүү тохирч, тодорхой графикийн дагуу уг төлбөрийг төлөхөөр нэгэнт тохиролцсон байх бөгөөд зээлийн гэрээний 1-т заасан төлбөр төлөх хугацаа нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан хугацаатай тохирч байгаа, мөн уг гэрээнүүд нэг өдөр байгуулагдсан, ийм маягаар байгуулахаар зохигчдын хэн аль нь нэгэнт хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа байдал нь дээрх дүгнэлтэд хүргэлээ.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог шинж нь худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлдэг, худалдан авагч нь төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлдөг бөгөөд хүү тохирсон байдаг явдал юм.

 

Иймд хариуцагч талын гаргасан 2016.11.21-ний өдрийн зээлийн гэрээг зөвшөөрөхгүй, уг гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн аваагүй тул хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилготой хүчин төгөлдөр бус хэлцэх гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 5,000,000 төгрөгийг хасч 10,000,000 төгрөг, үүнийг зээлийн гэрээнд зааснаар тооцвол 1 сарын 3%-ийн хүү 300,000 төгрөг, 5 сараар тооцож 1,500,000 төгрөг, алдангийг 10,000,000 төгрөгийн 50% буюу 5,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг гэж тооцов.

 

Дээрх тооцооллыг шүүх хууль болон гэрээнд нийцүүлэн нягталж үзвэл: хариуцагчийн төлөх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, үүнээс төлсөн 5,000,000 төгрөгийг хасч 10,000,000 төгрөг, 1 сарын 3%-ийн хүү 300,000 төгрөг, 6 сараар тооцвол 1,800,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 11,800,000 /10,000,000 + 1,800,000/ төгрөг болов.

Үүнээс алдангийг хариуцагчийн сүүлийн төлөлт хийсэн 2017.09.04-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018.01.26-ны өдрийг хүртэл тооцвол 144 хоног, өдрийн алданги нь 59,000 /11,800,000 * 0,5%/ төгрөг, нийт 8,496,000 /144 * 59,000/ төгрөг болж гүйцэтгээгүй үүрэг 11,800,000 төгрөгийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг 5,900,000 төгрөг гэж тооцсон тул хариуцагчийн төлөх ёстой нийт төлбөр 17,700,000 /10,000,000 + 1,800,000 + 5,900,000/ төгрөг болов.

 

Уг төлбөрийг нэхэмжлэгч П ньнь хариуцагч Ж-аасИргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, зээлийн гэрээний 1, 3-д зааснаар шаардах эртэй байх бөгөөд хариуцагч П ньнь төлөх хууль зүйн үүрэгтэй.

 

Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тооцсон тооцоолол болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ж-аас16,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П-долгох нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 1, 3 дугаар зүйлд заасантай нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хариуцагч тал нийт 6,000,000 төгрөг төлсөн, сүүлд нэг удаа нэхэмжлэгчийн хэлсэн дансанд банкаар дамжуулж, 1,000,000 төгрөгийн бэлэн орлого хийсэн гэж тайлбарлаж байх боловч, уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлож чадсангүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаан дээр эрх, үүрэг, хэргийн материал танилцсан байх боловч хугацаа авч, эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж-аас16,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П-долгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П-оостэмдэгтийн хураамжид төлсөн 252,420 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж-аас240,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П-долгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Т.ЭНХТУЯА