Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0685

 

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0685

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, гомдол гаргагчийн төлөөлөгч Д.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Б, Б.Ч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Ф ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б

Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 121,535,254.1/ нэг зуун хорин нэгэн сая таван зуун гучин таван мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг арван мөнгө/ төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан 0******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдол бүхий зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ф ХХК-ийн шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани гадаадын аж ахуйн нэгжүүдтэй Зуучлалын гэрээ байгуулж тэдгээрийн хооронд хийгддэг олон улсын худалдааны үйл ажиллагааг зохион байгуулж, зуучлалын хөлсийг гэрээнд заасны дагуу зохих хувиар тооцож авдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд бид олон улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг гадаадын худалдааны байгууллагуудтай холбоо тогтоох, уг компанийн бүтээгдэхүүнийг борлуулах, худалдан авагчтай холбоо тогтоох, тэдгээрийн хооронд хийгдэж байгаа худалдааг тасралтгүй, найдвартай зохион байгуулах зэргээр дэлхий нийтэд жишиг болон тогтсон боловч Монгол Улсад харьцангуй шинэ төрлийн бизнесийн эхлэлийг тавьсан.

Гэтэл цагдаагийн байгууллагаас манай шинэ төрлийн бизнесийн үндсэн үйл ажиллагааны орлого буюу зуучлалын шийтгэлийн орлогыг харгалзан үзэхгүйгээр нийт олон улсын худалдааны өндөр дүнтэй гүйлгээнд ач холбогдол өгч, мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх мэт хардлагаар шалгалт явуулсан.

Бидний хувьд зөвхөн зуучлалын гэрээнд заагдсан орлого олдог, бүх гүйлгээ дансаар хийгддэг төдийгүй манай худалдан авагч болон худалдааны байгууллагуудын дийлэнх нь дэлхийд нэр хүндтэй, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, брэнд бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд тул мөнгө угаахтай ямар ч хамааралгүй юм. Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгж нь гадаад худалдаагаа өргөтгөх, борлуулалтаа нэмэгдүүлэх анхаарах болохоос манай худалдааны зуучлалын компанитай хамтарч мөнгө угаах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй нь энгийн ойлгомжтой зүйл юм.

Түүнчлэн манай байгууллагын худалдан авалт нь тухайн байгууллагын цахим хуудас, санхүүгийн тайланд нээлттэй, хил гаалийн мэдүүлэг, бараа шилжүүлсэн, ачуулсан, хүлээн авсан баримтуудтай байдаг.

Улмаар мөнгө угаасан гэх үйл баримт тогтоогдохгүй болмогц цагдаагийн
байгууллагаас татварын шалгалт явуулах болсноор Баянзүрх дүүргийн Татварын
хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нар нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр №
0******* дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 121,535,254.10 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан.

Татварын шалгалт явуулж, Шийтгэлийн хуудас гаргахдаа хуулиар тогтоосон журам ноцтойгоор зөрчсөн тухайд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4,5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж мөн хуулийн 8 дугаар зүйлд Энэ хуулийн 3,4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад Татварын улсын байцаагчдад Татварын хяналт шалгалттай холбоотой харилцаанаас үүссэн эрх зүйн харилцаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх, улмаар шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулах эрх олгогдоогүй байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад Татварын улсын байцаагчдад Татварын хяналт шалгалттай холбоотой харилцаанаас үүссэн эрх зүйн харилцаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх, улмаар шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулах эрх олгогдоогүй байна. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.14 нөхөн ногдуулалтын акт гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг гэж мөн хуулийн 42 дугаар зүйлд нөхөн ногдуулалтын актын талаар дэлгэрэнгүй байдлаар зохицуулжээ.

Татварын улсын байцаагчид 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ. гэж заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Дээрх зохицуулалт нь Татварын хяналт шалгалтыг хийх явцад татвар төлөгч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр /2019 оны 3 дугаар сарын нэмэлт, өөрчлөлт/ зүйлд заасан тайлан хугацаандаа илгээгээгүй, НӨАТ-ын баримт олгоогүй зэрэг зөрчил илэрвэл зөрчлийн хуулийг хэрэглэж, шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байтал нөхөн ногдуулалтын акт-аар ногдуулах ёстой, татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг шийтгэлийн хуудаст бичсэн нь үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэр шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбоотой Татварын алба 2017 оны 6 дугаар сард багтаан татварын хяналт шалгалтын актаа үйлдэж байсан. Өөрөөр хэлбэл процессын хуулийн буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмын дагуу Татварын алба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө амжиж өмнөх процессоор буюу актаа үйлдэх гэж өдөр, шөнөгүй ажиллаж байсныг жирийн татвар төлөгч бид бүгд мэднэ.

Татварын улсын байцаагчийн татварын хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчилдөө 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш акт үйлдсэн ганц жишээ байдаг түүнийг нь захиргааны хэргийн шүүх Процессын хуулийн буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмын дагуу хүчингүй болгосныг www.shuukh.mn хаягаас харж болно.

Дээрх нөхцөл байдлыг мэдсээр атал мөн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө. гэж мөн хуулийн 8 дугаар зүйлд Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж тухайлан заасаар байтал шийтгэлийн хуудас үйлдэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн 15 дугаар дүгнэлтийн Улсын Их Хурал хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар 3.4 Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн хэсэг нэмж, 3.3. захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн хэсгийг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1 зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хууль нь салбар хууль илүү нарийвчилсан зохицуулалт, сүүлд гарсан хэм хэмжээ болж тухайн тохиолдлыг зохицуулахаар хууль тогтоогч хуульчилжээ.

Иймээс Татварын улсын байцаагч шийтгэлийн хуудас гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид оролцогч гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд бол шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэж заасны дагуу хариуцагч нь сөрөг дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан.

Тодруулбал манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр №0******* дугаарт шийтгэлийн хуудас гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ. /оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох, сонсох ажиллагаа явуулах тайлбар нотлох баримт гаргаж өгөх зэрэг/

Нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэлэлгүй орхигдуулсан тухайд Татварын улсын байцаагч нар нь татварын зөрчил гаргасан гэж үзэн шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүйн улмаас зарим нотлох баримтыг харгалзан үзэхгүйгээр өөрсдийн үзэмж дур зоргоор үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тухайлбал,татвар төлөгч Ф ХХК-ийн зүгээс Зуучлалын гэрээг эх хувиар үзүүлсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн №S00 001/16 дугаартай гэрээний 3.1-д Зуучлагч нь Зуучлуулагчид шаардлагатай бараа, үйлчилгээ, Нийлүүлэгчийг холбож, Зуучлуулагч болон Нийлүүлэгч хооронд тохиролцохыг бараа, үйлчилгээний төлбөр төлөгдөх тухайн өдөрт төлбөрийн дүнгийн 0.875 хувиар тооцож зуучлалын хөлс авна. гэж тохиролцон гэрээг
Улаанбаатар хотод бичгээр үйлдэн гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болсон.

Улмаар гэрээг хэрэгжүүлэх явцад Зуучлуулагч талаас зуучлалын хөлсийг буулгах талаар гаргасан санал хүсэлтийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн уулзалт, хурлаар гэрээний 3.1 дэх хэсгийг өөрчилж 2017 оны 12-р сарын 31-нийг дуустал гэрээний 3.1-д заасан зуучлалын хөлсийг ам.долларын худалдан авалтад 0 хувиар, рубль болон еврогийн худалдан авалтад 0.35 хувиар тооцож бууруулна. гэж тохиролцсон.

Уг хэлцлийг бичгээр байгуулан үндсэн Зуучлалын гэрээний нэгэн адилаар талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, байгууллагын тамга дарснаар хүчин төгөлдөр болсон.

Гэтэл татварын байцаагч нар энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх зүйн баримт бичгийг Хурлын тэмдэглэл гэсэн нэртэй хэмээн шалтаглаж гэрээ биш гэж үзсэн. Гэрээний нэмэлт, өөрчлөлтийг гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт, нэмэлт өөрчлөлтийн гэрээ, хэлцэл, тохиролцоо, хурлын шийдвэр, тэмдэглэл зэргээр ямар ч хэлбэрээр нэрлэж хийгдсэн нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй юм, Гол нь тухайн хэлцлийг үндсэн гэрээний нэгэн адилаар бичгээр хийх, талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурах, байгууллагын тамга дарагдах зэрэг нь хууль зүйн ач холбогдолтой, агуулгын хувьд хууль зүйн үр дагавар үүсгэнэ. Москва хотод албан ёсны уулзалт хийж хэлцэл хийгдээд 2 хэл дээр
гэрээний нэмэлт, өөрчлөлт үйлдэгдэж байхад бидний зүгээс Монгол хэл дээрх хувь нь Хурлын тэмдэглэл нэрээр гарах ёсгүй байсан гэх мэт хэлбэр төдий шаардлага гаргах нь бизнесийн ёс зүйн хувьд зохимжгүй үйлдэл тул тухайн үед хэлцэл дээр зураад явсан.

Ингэснээр гэрээний нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон цагаасаа эхлэн талуудад мөрдөгдөж бидний хувьд ч энэхүү зуучлалын хөлсийг бууруулсан дүнгээр бодитой орлогыг олсон.

Талуудын хоорондын бизнесийн үйл ажиллагаа жигдэртэл дээрх нөхцөлөөр
зуучлалын хөлсийг бууруулан тохиролцож байсан бөгөөд зуучлалын хөлсийг нэмэгдүүлэх, бууруулах зэргээр ердийн бизнесийн харилцаа явагдаж байсан нь цаашид хийгдсэн гэрээний нөхцөлүүдээс тодорхой харагддаг.

Татварын улсын байцаагч нар гэрээний нэмэлт, өөрчлөлт, түүний дагуу бий болсон санхүүгийн бодит орлого зэргийг харгалзан үзэхгүйгээр хүчингүй болсон анхны гэрээний тохиролцоогоор орлого олсон гэж үзэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар үндэслэлгүй өндөр тооцоолж гаргасан.

Татварын хуулийг буруу хэрэглэсэн тухайд Татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу хэрэглэж Шийтгэлийн хуудас ногдуулсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн Албан татварын тэг /"0'/ хувь хэрэглэх хэмээх 12 дугаар зүйлийн 12,1-д Экспортод гаргасан дараах бараа, ажил үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна: гээд 12.11 "Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/; гэсэн байна.

Манай Ф ХХК нь Монгол Улсад оршин суудаггүй гадаад улсын хуулийн этгээдүүдэд үйлчилгээ үзүүлдэг тул хуулийн дээрх зохицуулалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 121,535,254.1 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б бид Татварын Ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 /70 тоот албан бичиг, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 24200100001 тоот томилолтыг үндэслэн ******* тоот регистрийн дугаартай Ф ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 1-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөвлөлтөд иж бүрэн хяналт шалгалтыг хийж 0******* тоот шийтгэлийн хуудсаар 912,447,002.90 төгрөгийн зөрчилд 121,535,254.10 төгрөгийн төлбөр оногдуулсан.

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай 4 дүгээр зүйл. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 онд баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө. гэсэн заалт; Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл. Татварын ерөнхий хууль зөрчих. 1. Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.1. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан; 1.2. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн ... бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2. дахь заалтаар төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар тогтооно.

Эдгээр заалтаас үзвэл татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс хуучин Татварын ерөнхий хуулийг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх заалтыг барьж ажилласан болно.

Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10/******* тоотоор хүргүүлсэн чиглэл. Уг чиглэлд Татварын ерөнхий хууль /шинэчлэн найруулсан/ хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2019.03.22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу 2019 онд мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж шийтгэлийн хуудас үйлдэх;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ, 6.12. татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 11.19 ... дүгээр зүйлд заасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг удирдлага болгосон.

Татварын Ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/264 тоот тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Татварын улсын байцааг Татварын ерөнхий хуулийн 41.7-д зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчид хяналт шалгалт эхлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө шалгалт хийх талаар утсаар, шуудангаар, цахим хаягаар мэдэгдэнэ гэж заасны дагуу захирал Д.М-д /утас-********/ утсаар мэдэгдэн дуудан ирүүлж, холбогдох бичиг баримтуудыг үйлдсэн.

Ф ХХК нь хяналт шалгалтад хамрагдах 2016-2019 онуудад ОХУ-ын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Ч С Ю захиралтай Д компанитай 2016 оны 03 сарын 24-ний өдөр байгуулсан S00 001/16 тоот гэрээ, 2008 оны 07 сарын 02-ны өдрийн DKD001/18 зуучлалын гэрээний дагуу олсон орлого, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 2017.12.31-нийг дуустал зуучлалын| хөлсийг ам.долларын худалдан авалтад 0 хувиар, рубль болон еврогийн худалдан авалтад 0.35 хувиар тооцож бууруулах тухай "Хурлын тэмдэглэл-ийн дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, татварын хяналт шалгалтад ирүүлсэн баримт болон Д-аас шилжүүлсэн орлого, гадаад улсууд руу мөнгө шилжүүлсэн баримт зэрэг татвар төлөгчийн ирүүлсэн баримтууд, татвар төлөгчийн хувийн хэрэг, тайлан, тодруулга, судалгаа, үйл ажиллагааны талаарх холбогдол мэдээллүүдийг цуглуулж судалгаа шинжилгээг хийх ажиллагаанууд явагдаж зөрчлийн дүнг гаргасан болно.

Татвар төлөгчид уг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан хянан шалгах ажиллагаанд оролцох нөхцөл бололцоог гарган ажилласан ба татвар төлөгч нь уг гаргасан зөрчил, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн гарын үсэг зуран баталгаажуулсан учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1. Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.2. зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэсэн заалтуудыг үндэслэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Шийтгэлийн хуудас үйлдсэн болно.

Татварын шалгалт явуулж, Шийтгэлийн хуудас гаргахдаа хуулиар тогтоосон журам ноцтойгоор зөрчсөн тухайд Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.

Татварын ерөнхий хуулийн /2008 онд батлагдсан/ 75 дугаар зүйл 75.2-д 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтөд "Энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-д Татварын улсын байцаагчийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зааж өгсөн байна. Үүнд татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21,22, 24 дэх хэсэгт заасан зөрчил гэж.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж заасан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Татварын ерөнхий хууль /хуучин/-ийг буцаан хэрэглэснээр татвар төлөгчийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр заалтад хамаарах тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шийтгэлийн хуудас бичих хуулийн үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10/******* тоот албан бичгээр хүргүүлсэн чиглэл болон бусад хууль эрх зүйн баримтуудаас үзэхэд Татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудас" бичих үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх заалтын дагуу захиргааны үйл ажиллагаанд Хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлан захиргааны акт гаргасан болно. Татварын улсын байцаагч нар нь Төрийн албан тухай хуульд заасан үндсэн үүргээ биелүүлэхдээ мөн хуулийн 37.1.6 дэх заалтын дагуу харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэн ажилласан болно.

Ф ХХК-ийн зөрчилд 2008 он, 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн заалтаар оногдуулсан дүнгээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан эсэхэд харьцуулалт хийсэн тооцоолол

 

ТЕХ /2008/

ТЕХ/2019/

огноо

ААНОАТ

НӨАТ

ААНОАТ

НӨАТ

2017

3,423,007.00

42,330,072.14

 

3,980,955.40

44,023,274.57

10,888,325.60

12,663,122.27

2018

23,329,492.30

-

27,995,390.60

-

2019

1,677,606.50

23,715,877.28

1,677,606.50

25,540,175.53

16,170,873.30

17,414,786.55

нийт

55,489,304.70

66,045,949.42

63,731,861.32

69,563,450.10

 

 

 

 

 

 

Нийт/ТЕХ 2008/

121,535,254.12

Нийт/ТЕХ2019 2019/

133,295,311.42

 

Дээрх тооцооллоос харахад Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэсэн нь татвар төлөгчийн төлөх татвар 11,760,057.00 төгрөгийн төлбөл зохих татварын дүнгээр буурч байна.

Нотлох баримт үндэслэлгүйгээр орхигдуулсан тухай Үүнд дараах тайлбарыг гаргаж байна. Татвар төлөгчийн нэхэмжлэлд тусгагдсан 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн №S00 001/16 дугаартай гэрээний зуучлалын хөлсийг ам.долларын худалдан авалтад 0 хувиар болгох тухай нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Москва хотод албан ёсны уулзалт хийж хэлцэл хийгдээд 2 хэл д.ээр гэрээний нэмэлт өөрчлөлт үйлдсэн гэж бичсэн байх боловч Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр цахим хэлбэрээр гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж дараа нь үзэглэсэн гэж тайлбарласан. Энэ мэтээр татвар төлөгч нь өөрсдийн гаргасан мэдүүлэг тайлбараа өөр өөрөөр гаргаж байна. Цахим хэлбэрээр гэрээг хийж харилцан зөвшилцсөн олон улсын практикт албан ёсны email хаяг, цахим шуудангаар хийгдсэн байдаг.

Татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд Ф ХХК-ийн захирал Д.Мад хяналт шалгалтын явц болон зөрчлийг удаа дараа танилцуулан тэмдэглэл хөтлөн тайлбар гаргах боломж нөхцөлийг гарган өгч байсан. Жишээ нь: 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтанд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл-ийг үйлдэн танилцуулан гарын үсэг зурсан. /Хавсралтаар/. Үүний дараа 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ф ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоог танилцуулсанд Д.М нь зөрчлөө хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн зөвшөөрсөн бичилт хийж гарын үсэг зурж. компанийн тамга дарж баталгаажуулсан.

Татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татвар татварын тухай хуулийг буруу хэрэглэж Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулна/ гэх заалтын дагуу албан татварын 0 хувьтай үйл ажиллагаанд татвар төлсөн нь үндэслэлгүй гэж.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12 Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх, Иргэний хуулийн гучин есдүгээр бүлэг 410 дугаар зүйлийн 410.1 Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж тус тус заасан байна.

Татвар төлөгч нь Оросын холбооны улсын Д ХХК-тай Зуучлалын гэрээ байгуулсны үндсэн зуучлуулагчаас гэрээнд заасан нөхцөлөөр зуучлалын хөлс авч ажилласан байна.

Татварын хяналт шалгалтаар Ф ХХК-ийн 2016-2019 оны хоорондох хугацаа хамрагдсан. Татвар төлөгч нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд үүнээс хойших хугацааны зуучлалын үйл ажиллагааны орлогоо НӨАТ-ын тайландаа тусган татварын ногдлоо тухай бүр хүлээн зөвшөөрч төлсөн байдаг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 121,535,254.12 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нар Ф ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтөд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсаар 121,535,254.12 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэл тус бүрд дараах дүгнэлтийг хийж, маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0******* дугаар Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 121,535,254.12 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг 3,423,007.00 төгрөгөөр бууруулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

1.Татварын хяналт шалгалт явуулж, Шийтгэлийн хуудсаар шийдвэрлэж хуулиар тогтоосон журам ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс ...2019 оны Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд зааснаар татварын хяналт шалгалттай холбоотой харилцаанаас үүссэн эрх зүйн харилцаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх, шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулах эрхгүй, ... 6.1.14-т заасан нөхөн ногдуулалтын актаар шийдвэрлэх ёстой... гэж,

Хариуцагчаас ...Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 2008 оны Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэснээр татвар төлөгчийн төлөх татвар 11,760,057.00 төгрөгийн татварын дүнгээр буурсан. гэж маргажээ.

Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө. гэж заасан.

Хариуцагч нар дээрх зохицуулалтын дагуу Ф ХХК-ийн зөрчлийг 2008 оны Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д ... Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн 11.19-т заасан зөрчилд хамааруулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй тул Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 121,535,254.12 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй

2.Нотлох баримтыг үндэслэлгүйгээр орхигдуулсан гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Ф ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Д компанитай S00001/16 дугаартай Зуучлалын гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээр уг гэрээний нөхцөлд заасан хувь хэмжээ буюу гэрээний 3.1-д заасан зуучлалын хөлсийг 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ам.долларын худалдан авалтад 0 хувиар, рубль болон еврогийн худалдан авалтад 0.35 хувиар тооцож бууруулахаар тохиролцжээ.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр DKD001/18 дугаартай Зуучлалын гэрээг дээрх компанитай байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр зуучлалын хөлсний хувь хэмжээг 0.5 хувь болгон өөрчлөхөөр тохиролцжээ.

Хариуцагчаас 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр DKD001/18 дугаартай Зуучлалын гэрээг дээрх компанитай байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр зуучлалын хөлсний хувь хэмжээг 0.5 хувь болгон өөрчлөхөөр тохиролцсоныг зөрчилд тооцоогүй атлаа, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр уг гэрээний нөхцөлд заасан хувь хэмжээ буюу гэрээний 3.1-д заасан зуучлалын хөлсийг 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ам.долларын худалдан авалтад 0 хувиар тооцохоор тохиролцсон тохиролцоог хурлын тэмдэглэл-ээр шийдвэрлэсэн гэх үндэслэлээр зуучлалын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд тооцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Учир нь, гэрээний талуудын тохиролцоог хязгаарлах Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 11 дүгээр зүйлийн 11.1. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно. заасан зохицуулалт байгаа боловч, мөн хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ:  6.1.1.энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг; 6.1.2.ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй;  6.1.3.аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог. гэснээс үзэхэд ОХУ-ын Д компанийг Ф ХХК-тай хамаарал бүхий этгээд гэж үзэх боломжгүй байна.

Иймээс уг Ф ХХК-ийн ОХУ-ын Д компанитай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн тохиролцоог үндэслэлгүй гэж үзэн зөрчилд тооцож 3,423,007.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг Шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 121,535,254.12 төгрөгийн төлбөрөөс хасч, төлбөрийн хэмжээг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг 12 дугаар зүйл.Албан татварын тэг /"0"/ хувь хэрэглэх, 12.1.Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:, 12.1.4.Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/; гэж зааснаар манай компани Монгол улсад оршин суудаггүй гадаад улсын хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлдэг тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэлгүй. гэж маргадаг.

Ф ХХК нь Гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 5 дугаар зүйлийн 5.3.Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:,,  5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;, 7 дугаар зүйлийн 7.1. Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.,  7.3.Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:,  7.3.1.үйл ажиллагааны орлого; гэж зааснаар Ф ХХК нь албан татвар төлөгч бөгөөд Ф ХХК-ийн Гадаад улсын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу явуулсан үйл ажиллагаанаас олсон орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна., 7 дугаар зүйлийн 7.1.3.Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасанд хамааруулан үзэх үндэслэлгүй.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.2.Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:, 7.2.12. Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх; гэж тодорхойлсон.

Иймээс нэхэмжлэгч Ф ХХК-ийн явуулсан үйл ажиллагаанаас олсон орлого тухайн компанийн үндсэн үйл ажиллагааны үр дүнд олсон орлого бөгөөд уг орлогоос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөх үүрэг нь тодорхой зохицуулагдсан байна.

Түүнчлэн Ф ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 0060388 дугаар татвар төлөгчийн гэрчилгээ авсан, уг хугацаанаас хойших зуучлалын орлогоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, татварын ногдлоо төлж байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0******* дугаар Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 121,535,254.12 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг 3,423,007.00 төгрөгөөр бууруулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6. 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 5 дугаар зүйлийн 5.3 5.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.12, -т зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0******* дугаар Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 121,535,254.12 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг 3,423,007.00 төгрөгөөр бууруулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН