Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 575

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ММТТХХ  ТББ-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ю Э Б ХХК -д  холбогдох

 

ММТТХХ  ТББ болон Ю Э Б ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, , Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, “Компьютер Центр” төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, гэрч Ц.Борхүү, М.Батжаргал, Ө.Ганбаяр, Б.Сугарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.   

 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ММТТХХ  ТББ болон Ю Э Б ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, , Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, “Компьютер Центр” төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл нь нь Ю Э Б ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 03 дугаартай талбай захиалгын гэрээг ММТТХХ  ТББ-тэй байгуулсан гэх гэрээг байгуулаагүй, дээрх гэрээ нь бусдын гарын үсэг дуурайлган зурж, тамга тэмдгийг хууль бусаар ашиглан гэрээг үйлдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэх шаардлага гаргасан. Үүний дагу хариуцагч компани тус өрөөнүүдэд 2014 оны 2  дугаар сарын 5-ны өдөр орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Дээр дурдагдсан шаардлага тавьсан боловч, хоорондын үл ойлголцлоо эвийн журмаар шийдвэрлэхээр санал тавьсан боловч тохиролцоонд хүрээгүй тул албадан чөлөөлүүлэх болон, хэлцэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ММТТХХолбоо ТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

          Нэгдүгээрт: 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот “Талбай захиалгын гэрээ” - г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Учир нь: 1. ММТТХХолбооны тэргүүн Н.Батцэрэн нь дээрхи 03 тоот гэрээг 2014 оны 1 дүгээр сарын  02-ны өдөр 2% үйлдэж, Ю Э Б ХХК-д үлдэх гэрээнд өөрөө гарын үсгээ зурж, тамгаа дарсан байх бөгөөд өөрт үлдсэн гэрээндээ 2015 оны 1-р сард тухайн үед холбооны  нарийн бичгээр ажиллаж байсан Бямбын Сугарсүрэнгээр Холбооны тамга дарсан байсан хэсэгтээ “Баталгаажчихсан гэрээ байгаа юм. Чи миний нэрийг биччих” гэж хэлээд бичүүлсэн байна.

Тиймээс Ю Э Б ХХК-ийн зүгээс нэхэмжлэлд дурьдсан шиг Н.Батцэрэнгийн гарын үсгийг хуурамчаар зурж, тамга тэмдгийг хууль бусаар ашиглаагүй болно.

2.   ММТТХХолбооны тэргүүн Н.Батцэрэн нь 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ю Э Б ХХК-тай 003 тоот гэрээг байгуулан уг гэрээнийхээ 6-р зүйлийн 6 дахь заалтаар урьд хийгдсэн тухайлбал маргаж буй 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот гэрээгээ хүчингүй болгосон байна.

Тиймээс хүчин төгөлдөр 003 тоот гэрээний 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч тал болох Ю Э Б ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээнд заагдсан бүх талбайн төлбөр тооцоог хийж дуусгасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Компьютор центр”-ийг Улсын комисс хүлээн авснаас хойш ашиглаж байгаа болно. Мөн Ю Э Б ХХК нь худалдаж авсан талбайн ашиглалтын гэрээг “Компьютор центр”ийн Барилга Өмчлөгчдийн Холбоотой байгуулан ашиглалтын зардалын тооцоог тухай бүр нь төлж ашигласаар байгаа бөгөөд харин ММТТХХолбооны тэргүүн Н.Батцэрэн нь өдийг хүртэл гэрээг зөрчиж Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхгүйгээр Ю Э Б ХХК-ийн өмчлөх болон захиран зарцуулах эрхийг нь зөрчсөөр байгаа болно.

Тиймээс ММТТХХолбооны тэргүүн Н.Батцэрэн нь өөрөө өөрийнхээ хүчингүй болгочихсон 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх  хэлэлцээр тооцуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

             Хоёрдугаарт: Ю Э Б ХХК-ийн хууль бус эзэмшилээс “Компьютор центр”-ийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004 тоот, оффисийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Учир нь 1.  Уг обьектын 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7030, 7031 тоот болон оффисын өрөөнүүдийг Ю Э Б ХХК нь Угалз-Холдинг ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15/001 тоот “Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ; мөн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 00532 тоот  “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ” - нүүдийг байгуулж, гэрээнийхээ дагуу төлбөр тооцоог хийснээр дээрхи талбайнуудыг емчлөх эрх нь Ю Э Б ХХК-д үүссэн.

Иймд ММТТХХолбооны тэргүүн Н.Батцэрэн нь бусдын өмчлөлийг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж үзэж байна.

2. В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004 тоот үйлчилгээний талбай болон оффисын зориулалттай 7012 тоот өрөөнүүдийн хувьд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ММТТХХолбоо болон Ю Э Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 003 тоот Талбай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 2014, 2015 онуудад Н.Батцэрэнгийн ХААН банк дахь 5020292312 тоот харилцах данс, 5020813347 тоот харилцах данс, 5130009418 тоот данс, Голомт банкны 2201000010 тоот дансанд шилжүүлж нийт: 2014 онд 138.000.000 /нэг зуун гучин найман сая/ төгрөг, 2015 онд 132.000.000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөг, бүгд 270.000.000 төгрөг шилжүүлсэн байна.

 

           Харин ММТТХХолбооны  тэргүүн Н.Батцэрэн нь өөрөө гэрээний 4-р зүйлийн 6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж Ю Э Б ХХК-д өдийг хүртэл дээрхи талбай болон оффисын өрөөний Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй атлаа Ю Э Б ХХК-ийн худалдан авсан обьектоо өмчлөх, захиран зарцуулах эрхийг нь зөрчиж байгаа бөгөөд дээр дурдсан үйлчилгээний талбай болон өрөөг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ нь хариуцагч Ю Э Б ХХК-д холбогдуулан ММТТХХ  ТББ болон Ю Э Б ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, “Компьютер Центр” төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг талууд хүчингүй болгосон тул хүчин төгөлдөр бус гэж зөвшөөрч маргаагүй, харин 003 тоот гэрээний дагуу талуудын хоорондын харилцаа зохицуулагдах тул Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, “Компьютер Центр” төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 7 давхарт 5-9, 11, 31 тоот байрлах нийт 241 м.кв талбайг 308.480.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг байгуулаагүй, бусдын гарын үсгийг дурайлган зурж тамга дарсан” гэж  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээнд Н.Батцэрэн зураагүй болох нь гэрч Б.Сугарсүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч талаас гаргасан /хх-ийн 69 дэх тал/ 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээнд ММТТХХ  ТББ-ыг төлөөлж Н.Батцэрэн гэж зурсан гарын үсэг нь нэхэмжлэгч талын гаргасан уг гэрээний гарын үсэгнээс зөрүүтэй байх бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээнд ММТТХХ  ТББ-ыг төлөөлж Н.Батцэрэн гэж зурсан гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй болно.

 

Гэрч Б.Сугарсүрэнгийн мэдүүлэгтээ “...ММТТХХ  ТББ-д үлдэх нэг хувьд Н.Батцэрэн гарын үсэг зур гэж хэлсэн тэгээд би гарын үсэг зурсан” гэх мэдүүлгээс үзэхэд ММТТХХ  ТББ-д үлдэх хувьд зурсан гарын үсгийг Н.Батцэрэн зураагүй байна.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хоёр хувь үйлдэж гарын үсэг зурсан, манай талд үлдэх хувь дээр Н.Батцэрэн өөрөө гарын үсэг зурсан байдаг. 03 тоот гэрээг 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот гэрээгээр хүчингүй болгож, гэрээг шинэчилж, байгуулсан тул 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээ хүчингүй, уг гэрээнээс үр дагавар үүсэхгүй” гэж тайлбарласан байна.

 

Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот талбай захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Ю Э Б ХХК нь зоорийн давхрын 18 тоот 21,4 м.кв., 1 давхрын 13, 20 тоотод байрлах 36,1 м.кв., 2 давхрын 8, 13 тоотод байрлах 38.84 м.кв, 3, 4 давхрын 37.4 м.кв, 7 давхрын 5-12 тоотод байрлах 243 м.кв, нийт 376.64 м.кв талбайг нийт 500.999.200 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба энэхүү гэрээний 6.6-д зааснаар талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчингүй болгожээ. /хх-ийн 71 дэх тал/.

 

Нэхэмжлэгч нь Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот талбай захиалгын гэрээ байгуулагдаж, өмнө байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчингүй болгосон үйл баримтад маргаж, баримтаар няцаагаагүй болно.

 

Нэгэнт хариуцагч тал уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, түүний үр дагавар буюу Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, “Компьютер Центр” төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

 

2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээ хүчингүй болж, түүний үүргийг шинэчлэн байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот талбай захиалгын гэрээгээр талуудын хоорондын харилцааг зохицуулж байгаа тул  2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээнээс ямар нэг үүрэг үүсээгүй тул үр дагавар үүсээгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “03 тоот гэрээний дагуу мөнгө шилжээгүй гэж хэлэхэд болно.”, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “бид 003 тоот гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн. 03 тоот гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй” гэж тус тус тайлбарласан.

 

2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээний дагуу мөнгө шилжсэн байдал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд талуудын хооронд мөнгө шилжүүлсэн баримт нь цаг хугацааны хувьд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот талбай захиалгын гэрээг байгуулсанаас хойш байх тул уг гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойш буюу 70 хувийн гүйцэтгэлтэй гэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш улсын комисс хүлээн авснаас хойш үл хөдлөхийг гэрчилгээ гараагүй” гэж тайлбарлах бөгөөд хариуцагч уг үйл баримтад маргаагүй болно.

 

2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойш буюу 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилчилгээг үндэслэн улсын комисс хүлээн авсан байнгын ашиглалтад орсон барилгын өмчлөгч гэж нэхэмжлэгч Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ыг үзэх боломжгүй, мөн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээнээс үүрэг болон үр дагавар үүсээгүй гэж үзсэн тул Ю Э Б ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, “Компьютер Центр” төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Шүүх Ю Э Б ХХК болон Угалз ХХК нарын хооронд үүссэн гэрээний харилцаа, мөн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот талбай захиалгын гэрээтэй холбоотой харилцааг дүгнээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот талбай захиалгын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ММТТХХ  ТББ болон Ю Э Б ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, “Компьютер Центр” төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю Э Б ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ММТТХХ  ТББ -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР