Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00992

 

М ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00575 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ТББ-ын  нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Ю ХХК-д холбогдох

 

М ТББ болон Ю ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер Центр төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК нь 2014 оны 01 сарын 02-ны өдөр 03 дугаартай талбай захиалгын гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан гэх боловч гэрээг байгуулаагүй,  бусдын гарын үсэг дуурайлган зурж, тамга тэмдгийг хууль бусаар ашиглан гэрээг үйлдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу  хүчин төгөлдөр төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Мөн уг гэрээний  дагу хариуцагч компани дугаар бүхий өрөөнүүдэд 2014 оны 02 дугаар сарын 5-ны өдөр орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шаардлага тавьсан боловч тохиролцоонд хүрээгүй. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер Центр төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө, талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Мны тэргүүн Н.Б нь дээрхи 03 тоот гэрээг 2014 оны 1 дүгээр сарын02-ны өдөр 2% үйлдэж, Ю ХХК-д үлдэх гэрээнд өөрөө гарын үсгээ зурж, тамгаа дарсан бөгөөд өөрт үлдсэн гэрээндээ 2015 оны 1-р сард тухайн үед холбооны нарийн бичгээр ажиллаж байсан Б.С-ээр баталгаажчихсан гэрээ байгаа юм гэж хэлээд гарын үсгээ зуруулжээ. Нэхэмжлэлд дурдсан шиг Н.Бгийн гарын үсгийг хуурамчаар зурж, тамга тэмдгийг хууль бусаар ашиглаагүй.  7 дугаар сарын 29-ний өдөр Ю ХХК-тай 003 тоот гэрээг байгуулан уг гэрээнийхээ 6-р зүйлийн 6 дахь заалтаар урьд хийгдсэн тухайлбал маргаж буй 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот гэрээгээ хүчингүй болгосон. Тиймээс хүчин төгөлдөр 003 тоот гэрээний 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч тал болох Ю ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээнд заагдсан бүх талбайн төлбөр тооцоог хийж дуусгасан.   2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Компьютор центр-ийг Улсын комисс хүлээн авснаас хойш ашиглаж байгаа. Худалдаж авсан талбайн ашиглалтын гэрээг Компьютор центрийн Барилга Өмчлөгчдийн Холбоотой байгуулан ашиглалтын зардалын тооцоог тухай бүр нь төлж ашигласаар байна. харин нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхгүйгээр, өмчлөх болон захиран зарцуулах эрхийг нь зөрчсөөр байна. Уг обьектын 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7030, 7031 тоот болон оффисын өрөөнүүдийг Ю ХХК нь У ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15/001 тоот барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 00532 тоот захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээнүүдийг байгуулж, гэрээнийхээ дагуу төлбөр тооцоог хийснээр дээрхи талбайнуудыг өмчлөх эрхийг олж авсан. Иймд албадан чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй. В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004 тоот үйлчилгээний талбай болон оффисын зориулалттай 7012 тоот өрөөнүүдийн хувьд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр М болон Ю ХХК-ийн хооронд байгуулагдсан 003 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 2014, 2015 онуудад Н.Бгийн ХААН банк дахь 5020292312 тоот харилцах данс, 5020813347 тоот харилцах данс, 5130009418 тоот данс, Голомт банкны 2201000010 тоот дансанд 2014 онд 138 000 000 төгрөг, 2015 онд 132 000 000  төгрөг, бүгд 270 000 000 төгрөг шилжүүлж төлсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар М ТББ болон Ю ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 03 дугаартай Талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер Центр төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ТББ -д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 03 дугаартай  гэрээг  шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонтой холбоотой үр дагаврыг арилгаж , хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер Центр төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө буюу талбайг албадан чөлөөлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байна.

 

Нэхэмжлэгч Монголын Мэдээлэл технологи,техник хөгжүүлэлтийн  холбоо ТББ нь 2014 оны 01 дүгээр сарын 2-ний өдрийн 03 дугаартай талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер Центр төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө, талбайг нэхэмжлэгчийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардахдаа гэрээг байгуулаагүй, өөрийнх нь гарын үсгийг хуурамчаар зурж, тамга тэмдэг хулгайлж дарсан, хууль зөрчсөн хэлцэл гэх агуулгатай тайлбар гаргажээ./хх-ийн 13 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригоор гэрээ байгуулаагүй, өөрөөр хэлбэл гарын үсэг зураагүй гэдгээ нотлохоор шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахад, гэрээн дэх гарын үсэг нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Бгийнх биш гэж дүгнэлт гарчээ. Гэтэл уг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хариуцагч талаас нэхэмжлэгчийн өөрийнх нь гарын үсгээ зурсан гэх гэрээний хоёр дах хувийг нотлох баримтаар гаргажээ. /хх 66-71 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар шинээр нөхцөл байдал үүсвэл нэмэлт шинжилгээг шүүх хийлгэхээр байна. Эргэлзээ бүхий дээрх байдлыг арилгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагааг шүүх бүрэн хийсэн гэж дүгнэх боломжгүй болгожээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, Компьютер Центр төвийн үйлчилгээний В017, 1013, 1020, 2005, 2013, 4003, 4004, оффиссийн 7005, 7006, 7007, 7008, 7009, 7010, 7011, 7012, 7030, 7031 тоот өрөө, талбайн өмчлөгч гэж өөрийгөө үзэж бусдын хууль бус эзэмшлээс дээрх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардахдаа өмчлөх эрхээ хэрхэн нотолж байгааг шүүхээс анхаарах шаардлагатай юм. Тухайлбал хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгч болохыг тодорхойлсон байх бөгөөд барилгын ажлын явцад өрөөнүүдийн дугаар өөрчлөгдсөн эсэх, барилга ашиглалтад орсны дараагаар шинээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэхийг тодруулах шаардлагатай юм. / хх 11 дүгээр хуудас/

 

Мөн хариуцагчийн өрөө, талбай худалдан авсан гэх захиалгын гэрээн дэх өрөө талбайн дугаар, одоогийн эзэмшиж буй өрөөнүүдийн дугаар зөрүүтэй байгаа шалтгаан, уг өрөөнүүдийг хариуцагч худалдаад авчихсан гэж байгаа бол тооцоогоо хэрхэн хийсэн, тухайн хэрэгт гуравдагч этгээд У ХХК-ийн эрх, ашиг сонирхол  хөндөгдөж болзошгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг анхаарвал зохино./ хх 4-5 дугаар хуудас/

 

            Эрх зүйн дүгнэлт хийхэд хангалттай үйл баримт тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,  168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД