Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Цэлмэг |
Хэргийн индекс | 108/2016/0045/Э |
Дугаар | 43 |
Огноо | 2016-08-22 |
Зүйл хэсэг | 181.3., |
Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 43
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Б.Алтантулга;
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ;
улсын яллагч С.Эрдэнэбаяр;
хохирогч Х.*******;
шүүгдэгч Р.*******, түүний өмгөөлөгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Рэнчиндоржийн *******д холбогдуулан ******* дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080147 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, *******, эрэгтэй, *******, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , хүүхдийн хамт , Замчны 37 дугаар гудамжны 246 тоотод оршин суух хаягтай, урьд нь -нд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 5 жил 6 сарын хугацаатай жил хорих ялаар шийтгүүлж, 2014.10.14-нд шүүгчийн захирамжаар 01 жил 07 сарын 02 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Рэнчиндоржийн *******. //
Хоёр. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Рэнчиндоржийн ******* нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ялтай байхдаа 2016 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ , Замчны 29 дүгээр гудамжинд хохирогч Х.ыг илтэд үл хүндэтгэн шалтаг, шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судалсаны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.******* мэдүүлэхдээ:
2016 оны 03 сарын 18-нд цэргийн баяр болж байсан, 21 цагийн үед манай гэрт найз 1 шил архитай ирж бид хоёр хувааж уусан, тэгээд 23 цагийн үед явсан. Би хэсэг амарч байгаад дэлгүүр орох гээд гэрээсээ гарч гудамжаар явж байхад 4-5 залуучууд дуудахаар нь очоогүй, гэтэл тэдний нэг нь гүйж ирээд намайг боож унагахад бусад нь зодож өшиглөсөн, би тэднийг барьж авах гэтэл тараад зугтаасан. Тэгээд нэг өндөр залууг нь барих гэж хөөгөөд гүйцээгүй буцаад явж байтал хажуугаар 1 залуу өнгөрөхөөр нь дуудсан, ирэхээр нь та нар яагаад хүн зоддог юм бэ гэхэд өөдөөс тийм юм байхгүй гэхээр нь би заамдахад өөдөөс бас заамдсан, тэгэхээр нь хармаанд байсан гутал засдаг хутгаараа айлгах санаатай 2-3 удаа хий савчсан, тухайн үед хутгалсанаа мэдээгүй, тэгээд явах гэтэл тэр залуу та намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь эмнэлэг цагдаа дуудаад хүлээсэн. Үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна, эмчилгээний зардалд 210.000 төгрөг төлсөн, хөнгөн ял шийтгэж өгнө үү.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х. мэдүүлэхдээ:
2016 оны 03 сарын 18-ны өдөр найзуудтайгаа кафед суугаад 23 цаг 50 минутын орчимд гэртээ харих замдаа дэлгүүр орох гээд гудамжаар алхаж явахад ******* ах хажуугаар өнгөрсөн, тэгээд дэлгүүр хаалттай байхаар нь буцаад явж байтал ******* зөрөх үедээ ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон, тэгээд дахиад 2 дахь удаагаа ширвэхээр нь хартал цээжнээс цус гарч байхаар нь та намайг хутгалчихлаа гээд түүнийг бариад авсан. Намайг яиар нэгэн шалтаг шалтгаангүй, үгийн зөрүүгүй хутгалсан, эмчилгээний зардалд 210.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол санал байхгүй. Танхайраагүй гэж яриад байгааг нь зөвшөөрөхгүй, гудамжинд яваа танихгүй хүнийг үгийн зөрүүгүй хутгална гэдэг бол танхайрсан хэрэг л гэж үзэж байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016.02.08-ний 08 шэ/135 тоот дүгнэлт:
1. *******ын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч С.Төгсбуян. /хх-ийн 12 дахь талд/
Эдгээр нотлох баримтуудаас гадна хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-5/, сэжигтэн Р.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-12/, ногоон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, гэрч Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /20-21/, гэрч Д.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /22/, гэрч Н.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /23-24/, гэрч З.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /25/, гэрч Р.ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /26-27/, Р.*******ын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-46-51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн -ны 80 дугаартай шийтгэх тогтоол /хх-60-62/, ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн захирамж /хх-63-64/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-66/, ялтан Р.*******ын зан байдлын тодорхойлолт /хх-67/, хяналт тогтоох тухай Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн тогтоол /хх-78/, хяналтанд авагдсан этгээдийн өөрийн гаргасан баталгаа /хх-75/, хохирол төлсөн баримтууд /хх-79-82/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Рэнчиндоржийн ******* нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ялтай байхдаа 2016 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ , Замчны 29 дүгээр гудамжинд хохирогч Х.ыг илтэд үл хүндэтгэн шалтаг, шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 03 сарын 18-ны өдөр найзуудтайгаа кафед суугаад 23 цаг 50 минутын орчимд гэртээ харих замдаа дэлгүүр орох гээд гудамжаар алхаж явахад ******* ах хажуугаар өнгөрсөн, тэгээд дэлгүүр хаалттай байхаар нь буцаад явж байтал ******* зөрөх үедээ ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон, тэгээд дахиад 2 дахь удаагаа ширвэхээр нь хартал цээжнээс цус гарч байхаар нь та намайг хутгалчихлаа гээд түүнийг бариад авсан. Намайг яиар нэгэн шалтаг шалтгаангүй, үгийн зөрүүгүй хутгалсан, эмчилгээний зардалд 210.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол санал байхгүй. Танхайраагүй гэж яриад байгааг нь зөвшөөрөхгүй, гудамжинд яваа танихгүй хүнийг үгийн зөрүүгүй хутгална гэдэг бол танхайрсан хэрэг л гэж үзэж байна” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016.02.08-ний 08 шэ/135 тоот дүгнэлт, шүүгдэгч Р.*******ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хармаанд байсан гутал засдаг хутгаараа айлгах санаатай 2-3 удаа хий савчсан, тухайн үед хутгалсанаа мэдээгүй, тэгээд явах гэтэл тэр залуу та намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь эмнэлэг цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй хутга зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Р.******* нь -нд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 5 жил 6 сарын хугацаатай жил хорих ялаар шийтгүүлж, 2014.10.14-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 159 дугаартай захирамжаар үлдсэн 01 жил 7 сар 2 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд Р.*******ын өмнө шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсгийг Өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчилсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан хорих газраас тэнсэн суллагдсан 01 жил 7 сар 2 хоногийн хугацаатай хорих ялын зарим болох 3 сарын хугацаатай хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаатай хорих ялд нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “..шүүгдэгч Р.*******ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэлтэй өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсан шинжтэй байдаг бол шүүгдэгч Р.*******ын хувьд ямар ч шалтаг, шалтгаангүйгээр, үгийн зөрүүгүй гудамжинд яваа хүнийг хутгалж гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Р.******* нь хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭЛМЭГ
ШҮҮГЧ Д. ЛУВСАНДОРЖ
ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ