Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Г.Вт холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                                Ш.Наранчимэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Н.Энхжаргал,

            Өсвөр насны шүүгдэгч                                                        Г.В

            Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч                       Ш.М

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч          В.Удвал

            Нарийн бичгийн дарга                                              Б.Энхбаяр нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Отгонцэцэг, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Г.Вт холбогдох 1812001290073 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б  овгийн Гын В

 

Өсвөр насны шүүгдэгч Г.В нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод баг, Арслан цохионы 01-13 тоотод өөрийн гэртээ төрсөн эцэг Л.Гыг ан агнуурын зориулалттай Тигр загварын, хагас автомат карабин буугаар толгойн тус газарт нь буудаж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Вт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Гын Выг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Выг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Вт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 5 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Вын эдлэх 5 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Вын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд 6.020.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч иргэний хариуцагч Ш.М нь баталгаа гаргаж өгсөн тул нэхэмжлэхгүй гэсэн ба иргэний хариуцагч Ш.М нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Л.Бт баталгаа гаргаж шүүхэд ирүүлсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0409148 дугаартай посп 6х42 загварын дуран хараатай, хар өнгийн суран оосортой,  сангийн анги но4500723, замагны рам 723 дугаартай, тигр маркийн буу 1 ширхэг, уг бууны дотуураа эрээн алаг даавуун ууттай, шаргал өнгийн арьсан гэр, төмөр сүмбэ 1 ширхэг, хонгио 1 ширхэг, 29.50х14.98х3.77 мм, 13.89х23.95х6.51 мм хэмжээтэй, 2.3009 гр, 6.9561 гр хэмжээтэй 2 хэсэг металл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хилийн хорио тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Вт холбогдох бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  өсвөр насны шүүгдэгч Г.Вт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Өсвөр насны шүүгдэгч Г.В нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн оройн 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод баг, Арслан цохионы 1-13 тоот өөрийн гэртээ төрсөн эцэг Л.Гыг ан агнуурын зориулалттай, Тигр загварын, хагас автомат, карабин буугаар толгойн тус газарт нь буудаж алсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн прокурорын газраас өсвөр насны яллагдагч Гын Выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Выг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод баг, Арслан цохионы 1-13 тоот өөрийн гэртээ төрсөн эцэг Л.Гыг ан агнуурын зориулалттай, Тигр загварын, хагас автомат, карабин буугаар толгойн тус газарт нь буудаж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Вт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 5 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0409148 дугаартай посп 6x42 загварын дуран хараатай, хар өнгийн суран оосортой, гол төмөр Н04500723, замагны рам 723 дугаартай, Тигр маркийн буу 1 ширхэг, уг бууны дотуураа эрээн алаг даавуун ууттай, шаргал өнгийн арьсан гэр, төмөр сүмбэ 1 ширхэг, хонгио 1 ширхэг, 29.50x14.98x3.77 мм хэмжээтэй, 2.3009 гр, 6.9561 гр хэмжээтэй 2 хэсэг металл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар заасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг “устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” талаар хуульчилжээ.

Иймд Г.Вт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0409148 дугаартай посп 6x42 загварын дуран хараатай, хар өнгийн суран оосортой, гол төмөр Н04500723, замагны рам 723 дугаартай, Тигр маркийн буу 1 ширхэг, уг бууны дотуураа эрээн алаг даавуун ууттай, шаргал өнгийн арьсан гэр, төмөр сүмбэ 1 ширхэг, хонгио 1 ширхэг, 29.50x14.98x3.77 мм хэмжээтэй, 2.3009 гр, 6.9561 гр хэмжээтэй 2 хэсэг металл зэргийг устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлэх гэж өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн нутагт өөрийн төрсөн эцэг Гыг агнуурын зориулалттай буугаар буудаж алсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Вт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нийт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял шийтгэлийн хувьд тохирсон байгаа. Мөн хэргийн зүйлчлэлийн хувьд зөв гэж үзэж байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зүйл заалтыг давхардуулан хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Хэргийн нөхцөл байдлыг аваад үзэхэд Г.В өөрийн дүүтэйгээ хамт олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Мөн ээжийг нь олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж байсан нөхцөл байдлууд нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зүйл заалтуудыг давхарлаж хэрэглэх боломж байхгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогчид учирсан хохирол арилаагүй, учирсан хохирол өндөр байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж үзэж байна. Г.Вын ар гэрийнхэн амьд хүмүүс учраас цаашдаа амьдрах болно.  Хохирогчийн талын хүмүүст Г.Вын ээж бүх зүйлээ өгч байж хохирол төлбөрийг төлсөн байгаа. Хохирол төлбөр төлөгдсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хэрэглэнэ гэж заасан, хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд хуулийн гарц гаргалгааг ашиглан Г.Вт хөнгөрүүлэх нөхцөл байдлын бүрэн дүүрэн хэрэглэж нийт эдлэх ялыг нь тогтоож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Г.Вын үйлдлийн улмаас нэг хүн хохирсон хүнд гэмт хэрэг байгаа. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал дээр үнэлэлт дүгнэлт зөв өгсөн. Тухайн үед талийгаач амарч байсан. Г.Вын дүүг 21 цагийн үед зодсон гэж байгаа боловч талийгаач 22 цагийн үед нас барсан байдаг. Шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй давчдан цочирдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгсөн. Г.Вт өгсөн зүйлчлэл болон ял тохирсон байна. Шүүх Г.Вын ял шийтгэлийг хангалттай хөнгөрүүлсэн, хөнгөрүүлэн үзэх үндэслэлээ тооцсон байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ял оногдуулах, түүнийгээ хоёр дахин багасгана гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг давхар оногдуулах боломж байхгүй. Хэргийн хор уршиг их байгаа. Иймд 10 жилийн хорих ял оногдуулаад ялыг хоёр дахин багасгаад оногдуулсан байгаа. Иймд түүний үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн гаргасан эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.Выг 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод баг, Арслан цохионы 01-13 тоотод өөрийн гэртээ төрсөн эцэг Л.Гыг ан агнуурын зориулалттай Тигр загварын хагас автомат карабин буугаар толгойн тус газарт нь буудаж алсан гэж үзэж Г.Вт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод баг, Арслан цохионы 01-13 тоотод Л.Г нь өөрийн гэртээ бусдад буудуулж амь нас нь хохирсон нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин өсвөр насны шүүгдэгч Г.Выг дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Выг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Вт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 5 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Г.В нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод баг, Арслан цохионы 01-13 тоотод өөрийн гэртээ төрсөн эцэг Л.Гыг ан агнуурын зориулалттай Тигр загварын хагас автомат карабин буугаар толгойн тус газарт нь буудаж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. 

 

Харин өсвөр насны шүүгдэгч Г.В нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь...Хүүхэд өв тэгш бус гэр бүлд өссөн, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл ихтэй орчинд маш их айдас түгшүүртэй орчинд амьдарч байсан, байнгын айдас, сэтгэл түгшилтээс болж түр зуур сэтгэл цочиролд орсон, хөнгөн зэргийн сэтгэл гутрал ажиглагдана...гэсэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх сэтгэц гэм судлалын магадлагааны оношийн үндэслэл хэсэг, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр нотлогдож байна.

 

Хэдийгээр өсвөр насны шүүгдэгч Г.Выг хэрэг хариуцах чадвартай тухай гаргасан шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа үндэслэлтэй боловч тухайн магадлагааны оношийн үндэслэлд байнгын айдас, сэтгэл түгшилтээс болж түр зуур сэтгэл цочиролд орсон нь сэтгэцийн өвчин биш ч гэсэн түүний санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан болохыг нотолжээ.

 

Мөн түүний эцэг, эх гэр бүл болсон үеэс эхлэн хохирогчийн зүгээс өсвөр насны шүүгдэгч Г.В болон түүний ойр дотны хүн болох эх, хоёр дүүгийнх нь бие махбодид удаа дараа халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, үүнээс шалтгаалан эцэг эх нь тусдаа амьдарч байсан, гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр мөн хохирогч Л.Г нь өсвөр насны шүүгдэгч Г.В болон түүний ойр дотны хүн болох хоёр дүүгийнх нь бие махбодид халдсан, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл болох хүний амарч унтах цаг болоогүй байхад унтахыг шаардсан, гэрэлгүй орчинд хоол идүүлсэн, утсаар хүсээгүй хүнтэй нь яриулсан зэрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн  болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны шүүгдэгч Г.В нь 14 нас 02 сар 28 хоногтой байсан бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн сэтгэл зүйн онцлог, аливаа асуудлыг харах, шийдвэрлэх чадвар зэрэг нь насанд хүрсэн этгээдээс өөр байдаг зэргийг харгалзан үзэж, шүүх сэтгэц гэм судлалын магадлагааны оношийн үндэслэл, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргийг бусад нотлох баримтуудаас илүү ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт... эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх...гэж заасан байхад анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0409148 дугаартай посп 6x42 загварын дуран хараатай, хар өнгийн суран оосортой, гол төмөр Н04500723, замагны рам 723 дугаартай, Тигр маркийн буу 1 ширхэг, уг бууны дотуураа эрээн алаг даавуун ууттай, шаргал өнгийн арьсан гэр, төмөр сүмбэ 1 ширхэг, хонгио 1 ширхэг, 29.50x14.98x3.77 мм хэмжээтэй, 2.3009 гр, 6.9561 гр хэмжээтэй 2 хэсэг металл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийтгэх тогтоолд заасан нь үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

              Иймд Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.Выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.В нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, өсвөр насны шүүгдэгч Г.Выг шүүх хуралдааны танхимаас суллах нь үндэслэлтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.В нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 55 хоног цагдан хоригдсон болно.

 

Яллах дүгнэлтэд өсвөр насны шүүгдэгч Г.Выг 14 нас 9 сартай талаар хувийн байдлыг бичиж шүүхэд ирүүлсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 15 нас, 3 сар 09 хоногийн настай байхад анхан шатны шүүх 14 нас 9 сартай гэж бичсэн нь буруу болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолд

11. Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.Выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй гэж нэмж,

1 дэх заалтын Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Гын Выг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэснийг Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Гын Выг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

2 дахь заалтын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Выг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Вт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 5 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай гэснийг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Выг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

3 дахь заалтын 5 жил гэснийг 2 жил гэж,

31. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Вт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ шийтгэх тогтоолд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай гэсэн заалт нэмж,

4 дэх заалтын түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай гэснийг дурдсугай гэж,

6 дахь заалтын устгасугай гэснийг зохих байгууллагад шилжүүлсүгэй гэж,

9 дэх заалтын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй гэснийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.В нь 55 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Г.Выг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                        М.МӨНХДАВАА 

                                                                         В.ЦЭЦЭНБИЛЭГ