Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Э.*******;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам;

Улсын яллагч С.Энхмаа;

Хохирогч П.*******;

Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД:0420/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080163 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв. 

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын , , тоотод оршин суух хаягтай, урьд нь 2001.07.25-нд ******* аймгийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2011.12.01-нд Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 278 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан, ******* овогт *******ын *******.   /РД: /

Хоёр. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ын ******* нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нд байрлах “” гэх газарт барилгын ажил гүйцэтгэж байхдаа хохирогч П.*******ийг босгож ажилд нь гаргах гэснээс хоорондоо маргалдаж П.******* нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиход   цээжин тус газар нь 1 удаа хутгалж амь биед нь аюултай хүнд гэмт гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ:

Бид нд байрлах “ гэх газар барилгын ажил эхлэх гээд хэд хоног ажиллаж чадаагүй. Барилгын ажил эксковатороор газар ухахгүй бол бусад нь ажил хийх боломжгүй байсан учир тухайн 04 сарын 10-ны өдрийн 08 цагийн үед г явуулж *******ийг босгож ажилд нь гарга гэж явуулсан боловч босоогүй учир дараа нь би өөрөө очиж “..ажил хэцүүдлээ чи ажлаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна, ажил хүлээгдээд байна” гээд хөнжлөөс нь  таттал  өөдөөс “..чи одоо юу гээд хуцаад байгаа юм бэ  жаахан унтаадахъя” гэхээр нь би маргалдаад  хурдан бос гэж хэлээд хөнжлийг нь татаад гутлыг нь аваад өгсөн чинь сэрсэнээ чи надад ажил заадаг хэн бэ гэж босч ирээд миний шанаа руу 2 удаа цохьсон. Тэгээд хоёулаа зууралдаад автал намайг  үүрч шидээд  боосон,  босоод дээлээ тайлж байх хооронд ******* хувцсаа өмсчихсөн галын хайч бариад над руу далайхаар нь би бултаад  ширээн дээр байсан цэнхэр өнгийн иштэй хутгыг аваад зүүн гарын булчингийн хэсэгт хутгалсанаа хүлээн зөвшөөрч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.******* мэдүүлэхдээ:

2016 оны 04 дүгээр сарын 08-нд би ид амралтын газар барих газар очсон,  маргааш нь  ээс барилгын материал ачих самосвол ирсэн ба тэр орой нь  самосволын жолооч бид хоёр 2-3 том савтай пиво хувааж уугаад нэлээд орой унтсан.

04 сарын 10-ны өглөө 08-09 цагийн үед амралтын гэрт унтаж байхад ******* орж ирээд бос гэж олон удаа дуудахаар нь  би унтмаар байна гэхэд  элдэв үгээр хараагаад гутал авч толгой руу шидэхээр нь би босоод *******г 2 удаа цохисон.   Тэгээд бие биенээ харилцан заамдаж боосон ба  *******  чамайг алнаа гээд ширээн дээр  байсан хутгыг аваад  цээжний зүүн талд намайг 1 удаа хутгалсан. Би галын хайч бариагүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан учир гомдол саналгүй болсон. Миний буруутай үйл ажиллагаа байгаа учир *******д хөнгөн ял оногдуулж өгнө үү.

Гэрч П. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2016 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн орчим намайг унтаж байхад хамт ажилладаг   ах орж ирээд *******ийг ажилдаа гар гэхэд ******* нь шөнөжингөө архи уучихсан болохоор босохгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ах орж ирээд босгох гээд  сэрээж дийлээгүй. Тэгээд 09-10 цагийн орчим манай бригадын дарга ******* орж ирээд *******ийг дуудсан боловч сэрэхгүй болохоор нь  хөнжлийг нь сөхөөд энэ гутлаа өмс гэсэн. Тэгсэн ******* босож ирээд ******* ахыг 2-3 удаа цохиж боож унагахаар нь , , , ах бид нар салгасан. Салгачихаад байж байхад ******* хувцасаа өмсөөд галын хайч аваад ******* ахыг цохихоор нь хүмүүс болиулаад би хувцсаа өмсөөд эргээд хартал ******* доошоо зүүн талын хавиргаа дараад сууж байсан. Дарсан газраас нь цус гарч байсан ба ******* ахыг хутгалчихлаа гэж ******* хэлсэн учир  шууд эмнэлэг рүү  авч явсан. /хх-23-24/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 08шэ/196  дугаартай дүгнэлт:

1. *******ийн биед цээжний зүүн талд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд  шингэн хуралдалт  гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй  зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Шинжээч эмч С.Төгсбуян. /хх-ийн 33 дахь талд/

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтуудаас гадна мөрдөн байцаалтанд авагдсан дараах ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-3-6 дахь талд/
  • Д.ыг байцаасан тэмдэглэл. /хх-7 дахь талд/
  • Д.ыг байцаасан тэмдэглэл. /хх-9 дэх талд/
  • Эд мөрийн баримтаар хутга болон галын хайчийг тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /хх-14 дэх талд/
  • Хохирогч П. *******ийг байцаасан тэмдэглэл. /хх-19-22 дахь талд/
  • Гэрч Д.ийг байцаасан тэмдэглэл. /хх-25-27 дахь талд/
  • Гэрч Д.ыг байцаасан тэмдэглэл. /хх-28-30 дахь талд/
  • Гэрч П.г байцаасан тэмдэглэл. /хх-31 дэх талд/
  • Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08 шэ/206 тоот дүгнэлт /хх-35/
  • Д.*******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47-53/
  • Д.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-61, 64 дэх талд/
  • ******* аймгийн шүүхийн 2001.07.25-ны 12 тоот Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар. /хх-65-68 дахь талд/
  • П.*******ийн өвчний түүхийн хуулбар. /хх-78-86 дахь талд/  зэрэг болно.

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 4 дүгээр сарын 10-нд хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийг нь цохиж зодсон  П.*******ийг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь өөрийнх нь мөрдөн байцаалтан шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн “...*******  чамайг алнаа гээд  ширээн дээр  байсан хутгыг авч  цээжний зүүн талд намайг 1 удаа хутгалсан” гэх мэдүүлэг, гэрч П.ийн мөрдөн байцаалтанд өгсөн “..салгачихаад байж байхад ******* хувцсаа өмсөөд галын хайч аваад ******* ахыг цохихоор нь хүмүүс болиулаад би хувцсаа өмсөөд эргээд хартал ******* доошоо зүүн талын хавиргаа дараад сууж байсан, дарсан газраас нь цус гарч байсан ба ******* ахыг хутгалчихлаа гэж ******* хэлсэн” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 08шэ/196  дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр иштэй хутга болон галын хайч зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь 2001.07.25-нд ******* аймгийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 15 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2011.12.01-нд Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатарын 278 тоот захирамжаар  эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д зааснаар ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт нь шүүгдэгч Д.*******гийн хувьд хамаарахгүй бөгөөд учир нь уг хуулийн 9 дүгээр зүйлд “Өршөөлд хамаарахгүй нөхцөл” гэх 9.1.3 дахь хэсэгт Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчилсан учир ялтай байдал нь өршөөгдөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас гаргасан “...шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэн довтолгоон үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийгддэг, өөрийн болон бусдын эрх чөлөө, эрүүл мэнд, амь насыг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн нийгэмд ашигтай үйлдэл байдаг.

Шүүгдэгч Д.*******д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тэрээр хохирогч П.*******ийг унтаж байхад нь босгох гэж оролдоод босохгүй болохоор нь хараалын үг хэлж, гутал шидэх зэргээр зодооныг эхлүүлсэн, улмаар зууралдаж зодолдох  явцдаа ална хэмээн хутга хэрэглэж хохирогчийн цээжин тус газар хутгалж бие махбодид нь  хүнд гэмтэл санаатай учруулсан  нь нотлогдсон буюу  аргагүй хамгаалалтын байдалд байгаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин хохирогчийн П.*******ийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд голлон нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, түүнчлэн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1-д заасан доод хэмжээний хорих ял  оногдуулах боломжтой байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр иштэй хутга болон галын хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хорих ял эдлэх дэглэмийн хувьд шүүгдэгч Д.******* нь урьд нь хорих ял эдлэж байсан, ялтайд тооцох хугацаа дуусаагүй зэргийг харгалзан дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******г ялтай байхдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар  5  /тав/ жил 1 /нэг/ сарын   хугацаатай хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.*******д оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр иштэй хутга болон галын хайч зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Д.*******д өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 14 хоногийн дотор ялтан,  хохирогч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ЦЭЛМЭГ

                                                             ШҮҮГЧ                            Д.ЛУВСАНДОРЖ             

                                                             ШҮҮГЧ                            Д.ЧИНЗОРИГ