Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0087/З |
Дугаар | 221/МА2023/0690 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0690
“Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б, өмгөөлөгч Л.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “С сургуулийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 340 тоот актыг хууль бус болохыг тогтоож уг актыг хүчингүй болгон Б ХХК-ийн улсын комиссыг оролцуулахыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0615 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Я.Б
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.З
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, А.З, С.Э, О.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2022/0087/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б ” ХХК нь “С сургуулийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 340 тоот актыг хууль бус болохыг тогтоож уг актыг хүчингүй болгон “Б ” ХХК-ийн улсын комиссыг оролцуулахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0615 дугаар шийдвэрээр “Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5, 48.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-аас нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан С сургуулийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 340 тоот актыг хууль бус болохыг тогтоож, уг актыг хүчингүй болгон, Б ХХК-ийн улсын комиссыг оролцуулахыг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “Б ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С сургуулийн өргөтгөл спорт заалны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч компаний нэр дээр гарч, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч компани байна гэдгээр сунгуулсан боловч энэ нь Барилгын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, ... хүчин төгөлдөр байна” гэж заасан байх тул энэ үйл баримт уг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй байна” гэжээ. Бодит байдалд энэ сунгалтыг “Б ” ХХК-ийн нэр дээр хийсэн нь хууль бус болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0610 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор тогтоосон. Энэ үйл баримт буюу сунгалт хийсэн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар “Г ” ХХК нь тухайн өргөтгөлийн барилгад ямар ч ажил хийгээгүй, өөрөөр хэлбэл “С ” сургууль “Г ” ХХК-ийн хооронд хуурамч огноо /2023.11.17/-той ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байсан нь тодорхой байхад анхан шатны шүүх үнэлээгүй.
3.2. Мөн “Б ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг С сургуульд өгснөөр, С сургууль барилгын өргөтгөлийн үндсэн ажлыг “Г ” ХХК-аар гүйцэтгүүлэн барилгын улсын комисст хүлээлгэн өгсөн байна” гэжээ. “С ” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комисст хүлээлгэн өгөхдөө “Г ” ХХК-тай хуурамч гэрээ хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Г ” ХХК нь тухайн өргөтгөлийн барилгад ямар ч ажил хийгээгүй буюу ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч зуураагүй. Үүнийг Авлигатай тэмцэх газраас томилогдсон шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 07/020/02 дугаартай дүгнэлтэд “Бодит байдалд 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/14-р “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гүйцэтгэгч “Г ” ХХК, захиалагч “С ” сургууль нар харилцан тохирч, сургуулийн өргөтгөлийн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусган ашиглалтад оруулахаар гэрээг байгуулсан хэдий ч гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн зэрэг “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1.2.1, 1.2.2 дахь заалтыг зөрчсөн байна” гэж дүгнэсэн байдаг ... “С ” сургууль нь “Г ” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулаагүй бөгөөд, харин улсын комисст өгөх үед 2016 оны 08 дугаар сард “хуурамч” гэрээ байгуулсан болохыг дээрх нотлох баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх үнэлээгүй ... Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 151 дүгээр батлагдсан журмын 4.12.4, 4.13.8, 4.6 дээр гүйцэтгэгч ил далд ажлын актыг үйлдэх, тамга тэмдэг гарын үсэг зурсан байх, журналын товъёог хийж, хавсаргасан баримт бичгийн журамд заасны дагуу хүлээлгэн өгөх шаардлагатай байх, Үндэсний архиваас ирсэн баримтуудыг үзвэл ил далд ажлын акт дээр “Б ” ХХК байх атлаа “Г ” ХХК-ийн гарын үсэгтэй тоот байгаа нь бичиг баримтын бүрдэл хангаагүй гэж үзэхээр байгаа нь энэ үндэслэлээр маргаан бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/340 дугаартай актыг хүчингүй болгож, “Б ” ХХК улсын комиссын бүрэлдэхүүнд оруулж даалгах шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ. Барилгын тухай хуулийн 48-р зүйлийн 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”,
48.7.1-д “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй”, 48.7.3-д “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн” гэж заасны дагуу бичиг баримтын бүрдэл дутуу, Ерөнхий гүйцэтгэгч гэх “Г ” ХХК нь барилгын ажлын зөвшөөрөлгүй байхад ашиглалтад оруулахаас татгалзах ёстой байхад анхан шатны шүүх үнэлээгүй.
3.3. Бодит байдал дээр С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгыг 2016 онд улсын комисс хүлээн авч, одоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас улсын комисст ажилласан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж шийдвэрлэсэн гэжээ. Бодит байдалд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй 170200036 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0368 дугаартай тогтоолын хянавал хэсгийн 4-д “Учир нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамааран захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/340 тоот актын хууль зүйн үндэслэлийг хянаж, уг хэргийг шийдвэрлэх боломжтой байна” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх уг актын хууль зүйн үндэслэлийг үнэн зөв дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй. Мөн С сургуулийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн эсэх талаарх маргаан Иргэний хэргийн шүүхээр хянагдаж байгаа бөгөөд 2016 онд С сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт эрх зүйн зөрчилтэй байсан ч нэгэнт хэрэгжсэн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, “Б ” ХХК- улсын комисст оруулахыг даалгах хууль зүйн боломжгүй байна" гэжээ. Бодит байдалд энэхүү захиргааны акт уг өргөтгөлийн барилгыг ашиглах хугацаанд хүчин төгөлдөр бөгөөд цаашид уг өргөтгөлийн барилга хэдэн арав, зуун жилийн хугацаанд ашиглавал хүчинтэй хэвээр байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шилэн ажиллагааны хүрээнд “shilen.mn” сайтад улсын комиссын актыг үндэслэн тухайн барилгуудын мэдээллийг нээлттэй болгож байгаа зэргээс харахад анхан шатны шүүх нэгэнт хэрэгжсэн акт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.4. “Б " ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоосон дээд шатны шүүхийн магадлал байгаа тул энэ үйл баримтыг анхан шатны шүүхээс дүгнэхгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт хэрэгжсэн захиргааны акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэнэ” гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10-р сарын 22-ны өдрийн 740 дүгээр тогтоолын хянавал хэсэгт “Б ХХК-ийн тухайд “С ” сургуулийн өргөтгөлийн барилгын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсны хувьд уг барилгыг ашиглалтад хүлээн авсан комиссын актад үндсэн гүйцэтгэгчээр тус компанийг бус харин "Г " ХХК-ийг оруулсныг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргасан боловч дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн шүүхийн тогтоол хүчинтэй байгаа тохиолдолд Улсын Дээд шүүхийн хариу бичгийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож үзэх боломжтой байна. Учир нь дээрх албан бичигт “Б ” ХХК-ийг комиссын акттай маргах эрхгүй гэх шүүхийн тогтоолд дүгнэсэн үндэслэл, үйл баримтыг няцаасан агуулгыг бүрэн илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл “Г " ХХК-ийн нэхэмжлэлтэй мөн л комиссын актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолыг адил төрлийн маргаантай адилтган хэрэглэх боломжтой болохыг тодорхойлсныг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцсоноор шүүхийн тогтоолоор нэхэмжлэл гаргах эрхгүй болсон “Б ” ХХК-ийн "С ” сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээн авсан комиссын акттай маргах эрхийг нээх үр дагаварт хүргэнэ. Мөн дээрх албан бичиг нь “... тодорхой хуулийн зохицуулалтыг өмнө нь хэрэглэсэн байдлыг ижил төстэй өөр хэрэг маргаанд адилтган хэрэглэх боломжтой талаар буюу хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийсэн агуулгатай болох”-ыг Улсын Дээд шүүхийн 2021 оны 06-р сарын 21-ний өдрийн 50-р тогтоолд тус тус дүгнэжээ” гэснээс тодорхойлоход Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох ёстойг тодорхойлсон.
3.5. Барилгын тухай хуулийн 4-р зүйлийн 4.12- д “барилгын ажлыг гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд”-ийг хэлэхээр байх тул "С ” сургуульд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн” гэжээ. Барилгын тухай хуулийн 4-р зүйлийн 4.12-д заасны дагуу бол хэдийгээр "Г " ХХК захиалагчтай гэрээ байгуулсан мэтээр харагдаж байгаа боловч уг компани уг өргөтгөлийн барилгад ширхэг тоосго өрөөгүй, шанага шавар ч зуураагүй, улсын комисст өгөхийн өмнө байгуулсан хуурамч гэрээ болох нь 2-4 хуудсанд байгаа хүснэгтэд дурдсан нотлох баримтуудаар тодорхойлогдох юм. Мөн "С " сургуульд 2013 оны 10-р сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг өгөөгүй бөгөөд харин тухайн өдөр "С ” сургуулийн захирал Д.Зургаанжин гаднаас заслын бригад оруулж ирэн манай гэрээний ажлыг булаан өгч, манай компанийг хөөж туусан юм. Үүнийгээ ч хавтаст хэрэгт байгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн. “Б ” ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй” гэжээ. Хавтаст хэрэгт байгаа Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 07/020/02 дугаартай дүгнэлтийн 3-р асуултад "Б ” ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэгч буюу Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх үнэлээгүй.
3.6. “Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй захиргааны акт болох Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 08-р сарын 26-ны өдрийн 2016/340-р дүгнэлт нь хууль бус байсан гэж маргахдаа гүйцэтгэгч компани болох “Б ” ХХК-ийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцуулах ёстой байтал оролцуулаагүй, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл нэхэмжлэгч компанийн нэр дээр байхад хариуцагч барилгыг хүлээж авахдаа үүнийг анхаараагүй, нягталж шалгаагүй үндэслэлүүдийг дурдан маргасан.
Мөн уг маргаж буй 2016/340 дугаартай комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоосноор “Б ” ХХК-ийн дараагийн тендер авах ажлын туршлага дээр юу ч бичигдэхгүй байх зэрэг сөрөг дагаврууд арилж, хийсэн атлаа хүлээн зөвшөөрүүлж улмаар комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор эрүү, иргэний хэрэгт хэрэглэх байдлаар “Б ” ХХК-ийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэнэ” агуулгаар тайлбарласан. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 48-р зүйлийн 48.6-д “энэ хуулийн 35-р зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянах, ажлын 10 өдрийн дотор ажиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж зааснаас үзвэл барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулж, барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу баталгаажуулж, дээрх хуулийн заалтад заасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр комиссын дүгнэлт гарган барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахаар зохицуулж, энэ хүрээнд улсын комисс ажиллаж, маргаан бүхий 2016/340 дугаартай дүгнэлт гаргасныг буруутгах боломжгүй байна” гэжээ. Бодит байдалд “С ” сургууль 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр комисс ажиллуулах мэдэгдлээ өгсөн талаар маргаан бүхий 2016/340 тоот актад дурдсан байдаг бөгөөд улсын комисс 2016 оны 08-р сарын 24-ний өдөр ажилласан нь ажлын 17 хоног болсон нь, Барилгын тухай хуулийн 48-р зүйлийн 48.5.1-48.5.2, 48.5.4-48.5.6-д заасан бичиг баримтууд дутуу байхад хүлээн авсан нь Барилгын тухай хуулийн 48.7-д нийцэхгүй байхад анхан шатны шүүх үнэлээгүй.
3.7. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтад бага дунд өндөр төвөгшөлттэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллийг оруулахаар заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн "Барилгын ажлын угсралтын талаар хийсэн зохиогчийн нэгдсэн дүгнэлт"-д гүйцэтгэгч байгууллага гэх хэсэгт гүйцэтгэгч нарын төлөөлөл болгож, нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн нэрийг бичсэн байна” гэжээ. Бодит байдалд шүүхийн шийдвэрт үндэслэл болгоод байгаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” бол энэхүү маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх үнэлсэн нь үндэслэлгүй юм. Мөн “С ” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журам зөрчсөнийг төрийн байгууллагууд манай гаргасан гомдлыг шийдвэрлэх явцдаа эхнээсээ тогтоосон юм. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Монгол Улсын Ерөнхий прокурор, Архивын хэрэг хөтлөлтийн улсын ахлах байцаагч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар зэрэг төрийн байгууллагууд "С " сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын үйл ажиллагаа зохих хууль дүрэмд нийцээгүйг тогтоосон болон зохих нь байгууллагууд нь Улсын комисст ажилласан албан хаагчдаа алдаа дутагдал гаргасан гэж арга хэмжээ авагдсан байдаг ... Дээрх төрийн байгууллага, шүүх, прокурорын шийдвэрүүдээс харахад Улсын комиссын гишүүд үндсэндээ “төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин авч ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд нь хууль болон гэрээгээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Барилгын тухай хуулийн дээрх маш тодорхой заалтуудыг зөрчин байж, "С ” сургуулийн барилгыг ашиглалтанд оруулсан, уг үйлдлээрээ манай “Б ” ХХК-ийн эрх ашиг, сонирхлыг хохироосон, мөн "С ” сургуульд давуу байдал олгосон болох нь тогтоогдож байгаа юм. Мөн Авлигатай тэмцэх газраас томилогдсон Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 07/020/02 дугаартай дүгнэлтээр "Б ” ХХК нь "С ” сургуулийн өргөтгөлийн барилгад Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн, “Г " ХХК-аар “С ” сургуулийн өргөтгөлийн барилгыг Ерөнхий гүйцэтгэгчээр хүлээн авсан нь 2008 оны Барилгын тухай хуулийн 16-р зүйлийн 16.6, 16.9 дэх заалт болон "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1.2.1, 1.2.3 дахь заалтыг зөрчсөн, “Сан” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүн Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 4.2-д заасныг зөрчсөн талаар дүгнэсэн юм.
3.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0615 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх нь “Б ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С сургуулийн өргөтгөл спорт заалны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч компанийн нэр дээр гарсан талаарх маргаан бүхий хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр нь тогтоосон. Гэвч 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч компани байна гэдгээр сунгуулсан боловч энэ нь Барилгын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлийн 1.1-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, хүчин төгөлдөр байна" гэж заасан байх тул энэ үйл баримт уг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй байна” гэсэн үндэслэлгүй тайлбар дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүйд хүргэсэн. Энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн нэр дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргуулан авсан атлаа нэхэмжлэгчээр ажлыг хийлгүүлээгүйн зэрэгцээ үг зөвшөөрлийг хууль бусаар ашиглаж, уг зөвшөөрлийн дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй буюу тухайн барилга дээр тухайн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй хуулийн этгээдийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тул хэлбэр төдий байдлаар оролцуулж хууль зөрчиж барилгыг улсын комисст хүлээн авсан гэх марааны гол хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэг дүгнэлтэд ач холбогдолгүй гэх байдлаар гол дүгнэлтийг хийхээс зайлсхийсэн байгаад гомдолтой байна. Маргаан бүхий хэргийн тохиолдолд барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд заавал барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарсан, хүчин төгөлдөр бөгөөд хууль ёсны байхыг шаардах юм. Энэ шаардлага нь хуулийн үр дагавар талаасаа маш чухал ач холбогдолтой бөгөөд тухайн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд ямар нэгэн эрх зүйн зөрчилгүй, хууль зөрчөөгүй, хуулийн шаардлага хангасан, бодит байдалд нийцсэн байх ёстой. Гэтэл үг зөвшөөрлийг ашиглаж, уг зөвшөөрлөөр тодорхойлогдоогүй, уг зөвшөөрөл олгогдоогүй хуулийн этгээдийг гүйцэтгэгч компаниар оруулж барилгыг улсын комисст оруулсан нь маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болно. Түүнчлэн уг зөвшөөрлийн дагуу зөвхөн нэхэмжлэгч барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх эрхтэй бөгөөд үүний дагуу зөвхөн нэхэмжлэгч гүйцэтгэгчээр барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх эрх, үүрэгтэй байсан. Үүнийг хариуцагч тал мэдсээр байж буюу хуулиар тавигдах дээрх шаардлагыг хангаагүй байхад барилгыг улсын комисст хүлээн авсан нь хууль бус бөгөөд актыг хүчингүй болгох үндэслэл болно.
4.2. Шүүх нь “С сургууль барилгын өргөтгөлийн үлдсэн ажлыг Г ХХК-аар гүйцэтгүүлэн барилгын улсын комисст хүлээлгэн өгсөн байна” гэх бодит байдалд нийцэхгүй, хэрэгт нотлох баримтаар тогтоогдохгүй зүйлийг дурдан үндэслэлийнхээ нэг хэсгийг болгосон байна. Гэтэл бодит байдалд С сургуулийн өргөтгөлийн барилгыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл “Г” ХХК-д байхгүй, барилгын ажлыг гүйцэтгэх хууль зүйн боломжгүй болох нь хангалттай тогтоогдож, хууль зөрчсөн байгаа нь хэрэгт авагдсан уг зөвшөөрөл, талуудын тайлбараар хөдөлгөөнгүй тогтоогдож байхад дээрх агуулга бүхий дүгнэлт, тайлбарыг шүүхээс хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа үйл баримттай зөрчилдсөн, баримт болон хэргийн бодит байдалд нийцээгүйн зэрэгцээ уг ажлыг хийж гүйцэтгэсэн гэх бодит баримт хэрэгт байхгүйг шүүх анхаарч дүгнэлт хийж чадаагүй. Тиймээс нэхэмжлэгчийн өмнөөс тухайн хуулийн этгээд төлөөлж барилгыг улсын комисст өгсөн нь бүхэлдээ хууль бус бөгөөд үндэслэлгүй. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь барилгын араг яс, бүтээцийг гүйцэтгэсэн хуулийн этгээдийн хувьд тухайлсан энэ үндэслэлээрээ ч хуулиараа барилгыг улсын комисст гүйцэтгэгчээр оролцож хүлээлгэн өгөх эрх, үүрэг бодитой үүссэн, хууль зүйн үндэслэл шаардлага тодорхойлогдож байхад энэ талаар огт дүгнэлт хийж чадаагүй. Энэ талаарх барилгын тухай хуулийн холбогдох хэрэглэх ёстой хэм хэмжээг зов сонгож, зөв тайлбарлан хэрэглээгүй. Мөн энэ талаар хэрэгт тодорхой баримт авагдсан, уг баримтыг үгүйсгэн няцаах өөр баримт байхгүй байхад эдгээр баримтуудаар тогтоогдож байгаа хэргийн бодит үйл баримтыг зөв тогтоож, түүнд нийцсэн хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
4.3. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 151-р батлагдсан журмын 4.12.4, 4.13.8, 4.6 дээр гүйцэтгэгч ил далд ажлын актыг үйлдэх, тамга тэмдэг гарын үсэг зурсан байх, журналын товъёог хийж, хавсаргасан баримт бичгийн журамд заасны дагуу хүлээлгэн өгөх шаардлагатай байх гэж заасан байх ба Үндэсний архиваас ирсэн баримтуудыг үзвэл ил далд ажлын акт дээр “Б ” ХХК байх атлаа "Г ” ХХК-ийн гарын үсэгтэй тоот байгаа нь бичиг баримтын бүрдэл хангаагүй гэж үзэхээр байгаа нь энэ үндэслэлээр маргаан бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/340 дугаартай актыг хүчингүй болгож, “Б ” ХХК улсын комиссын бүрэлдэхүүнд оруулж даалгах шийдвэрлэх боломжгүй байна" гэсэн үндэслэлгүй тайлбар, дүгнэлтийн хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй ... Шүүх нь мөн С сургуулийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн эсэх талаарх маргаан иргэний хэргийн шүүхээр хянагдаж байгаа бөгөөд 2016 онд С сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт эрх зүйн зөрчилтэй байсан ч нэгэнт хэрэгжсэн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, “Б ” ХХК-ийг улсын комисст оруулахыг даалгах хууль зүйн боломжгүй байна" гэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий актын хувьд хэрэгжиж дуусах, ингэснээр ямар ч хууль зүйн үр дагавар үүсгэж чадахгүй болох зэрэг үр дагаврууд гарахгүй. Учир нь ашиглалтанд оруулсан барилгаа дагаад хугацаагүйгээр хүчин төгөлдөр үйлчлэл нь хэвээрээ байх ба энэ үндэслэлээр түүнийг хүчингүй болгох, дахин шаардлага хангасан байдлаар актыг гаргах зэрэг захиргааны ажиллагаа хийгдэх бүрэн боломжтой болно. Үүгээрээ маргаан бүхий акт нь бусад хэрэгжсэнээр эрх зүйн үйлчлэл ач холбогдлоо алддаг бусад актаас явгаатай юм. Түүнчлэн актаар хүлээн авсан барилгын чанартай холбоотой аливаа үр дагавар үүссэн тохиолдолд түүний үр дагаврыг холбогдох этгээд хариуцах зэрэг хууль зүйн үр дагавруудын үйлчлэл ч хэрэгжих боломж нь хязгаарлагдахгүй акт юм. Тиймээс шүүхийн энэ талаарх тайлбар дүгнэлт бүхэлдээ үндэслэлгүй.
4.4. "Барилгын тухай хуулийн 4-р зүйлийн 4.12-д барилгын ажлыг гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлэхээр байх тул С сургуульд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн" гэх үндэслэлгүй тайлбарыг хийсэн байна. Энд дурдсан эрх бүхий этгээд гэдэгт тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэх, эсхүл эхлүүлэхээр холбогдох материалаа бүрдүүлэн өгсөн буюу хуулиар тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарсан этгээдийг ойлгох ба хэрэгт авагдсан баримтаар уг эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч байсан болох нь хангалттай тогтоогдсон байхад тогтоогдож буй хэргийн үйл баримтад нийцэхгүй дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийг гэрээг цуцлах мэдэгдлийг өгсөн гэх захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй, түүний харъяалан шийдвэрлэх боломжгүй үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, уг үндэслэлгүй дүгнэлтдээ хөтлөгдөж буруу тайлбар хийснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэн гэрээгээ цуцалсныг захиргааны хэргийн шүүх тогтоохгүй, энэ талаар үндэслэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн ч энэ нь нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актаар хүлээн авсан барилгын гүйцэтгэгч биш, барилгын араг яс бүтээцийг хийж гүйцэтгээгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй, түүнчлэн хэрэгт авагдсан барилгын ил далд ажлын акт болон гэрээ, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг баримтыг үгүйсгэх үндэслэл, тийм нотлох баримт болохгүй юм. Гэрээг аль тал нь цуцалсан эсэх нь иргэний хэргийн шүүхээр маргаж байхад захиргааны хэргийн шүүхээс ийнхүү тайлбарлаж байгаа нь С сургуулийн талд давуу байдал үүсгэсэн үндэслэлгүй тайлбар болсон.
4.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0615 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “Б ” ХХК нь нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газарт тус тус холбогдуулан “С сургуулийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 340 тоот актыг хууль бус болохыг тогтоож, уг актыг хүчингүй болгон, “Б ” ХХК-ийг улсын комиссыг оролцуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2016/340 дугаартай дүгнэлт нь хууль бус байсан гэж маргахдаа “гүйцэтгэгч компани болох “Б ” ХХК-ийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцуулах ёстой байтал оролцуулаагүй, Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл нэхэмжлэгч компанийн нэр дээр байхад хариуцагч барилгыг хүлээж авахдаа үүнийг анхаараагүй, нягталж шалгаагүй, 2016/340 дугаартай комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоосноор “Б ” ХХК-ийн дараагийн тендер авах ажлын туршлага дээр юу ч бичигдэхгүй байх зэрэг сөрөг үр дагаварууд арилж, хийсэн ажлаа хүлээн зөвшөөрүүлж, улмаар комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор эрүү, иргэний хэрэгтээ хэрэглэх байдлаар “Б ” ХХК-ийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэнэ” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг заасан. Энэ агуулгаараа нийслэлийн Засаг дарга нийслэлийн хэмжээнд баригдах барилга байгууламжийг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож байгаа. Төрийн захиргааны байгууллага хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой, үүний дагуу ажлаа хийсэн. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай захиалагч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зохион байгуулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр баталгаажуулан тухайн барилгыг ашиглалтад хүлээн авч шийдвэрлэдэг. “С ” сургуулийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хөгжлийн газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/340 акт”-аар баталгаажуулан хүлээн авсан” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “...Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж зааснаас үзвэл барилга, байгууламжийг ашиглалтад оруулахдаа Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулж, барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулж, дээрх хуулийн заалтад заасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр комиссын дүгнэлт гарган барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахаар зохицуулж, энэ хүрээнд улсын комисс ажиллаж маргаан бүхий 2016/340 дугаартай дүгнэлт гаргасныг буруутгах боломжгүй...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5, 48.6 дахь хэсэгт заасантай нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
3. Учир нь Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан “сунгалтыг “Б ” ХХК-ийн нэр дээр хийсэн нь хууль бус болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0610 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор тогтоосон. Энэ үйл баримт буюу сунгалт хийсэн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар “Г ” ХХК нь тухайн өргөтгөлийн барилгад ямар ч ажил хийгээгүй, өөрөөр хэлбэл “С ” сургууль “Г ” ХХК-ийн хооронд хуурамч огноо /2013.11.17/-той ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байсан нь тодорхой байхад анхан шатны шүүх үнэлээгүй гэх гомдлын тухайд:
3.1. “Б ” ХХК нь “2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 125/2013 тоот зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар тогтоолоор “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, өмнө олгосон зөвшөөрөл барилгыг хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хүчинтэй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй” гэх дүгнэлтийг хийж маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.
3.2. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар тогтоолд “...Харин, сунгалт хийсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан магадлалд тодорхой дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааС ай нийцсэн...” гэж, мөн тус тогтоолд “...Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тухайн гэрчилгээнд заасан хугацаа дуустал тус тус хүчин төгөлдөр байх”-аар заасан. Энэ тохиолдолд “С ” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгад 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон 125/2013 дугаартай зөвшөөрөл нь тус барилгыг ашиглалтад оруулсан 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчинтэй, иймээс зөвшөөрлийн хугацааг сунгасан захиргааны акт нь агуулгаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй” гэж дүгнэсэн.
3.3. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 125/2013 тоот зөвшөөрөл нь “С ” сургуулийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авч улсын комиссын акт гарах өдрийг хүртэл 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчинтэй бөгөөд сунгалт хийлгэх хууль зүйн шаардлага байгаагүй, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалт нь эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, уг сунгалтын улмаас нь “Б ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй буюу хөндөгдөх боломжгүй болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу энэхүү үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.
3.4. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн тогтоолоор дүгнэсэнчлэн “С ” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтанд хүлээн авахад 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалт нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй тул “Б ” ХХК-ийн гаргасан дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.
4. Хоёр: Мөн “С ” сургуулийн өртгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгөхдөө “Г ” ХХК-тай хуурамч гэрээ хийсэн байдаг. “Г ” ХХК нь тухайн өргөтгөлийн барилгад ямар ч ажил хийгээгүй. Анхан шатны шүүх “С сургууль” барилгын өргөтгөлийн үлдсэн ажлыг “Г ” ХХК-иар гүйцэтгүүлэн барилгын улсын комисст хүлээлгэн өгсөн байна гэх бодит байдалд нийцэхгүй” гэх гомдлын тухайд:
4.1. “Б ” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгч барилгын талбайг орхин явсан тул гуравдагч этгээд “С ” сургууль болон “Г ” ХХК-ын хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 13/14 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.2-д “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, 56.1.4-д “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл”, 56.1.5-д “эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл”, 56.1.6-д “сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл”, 56.1.7-д “эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл”, 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл”, 56.2-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж тус тус заасан.
4.3. Хууль зүйн утгаараа “хуурамч” гэрээ гэх ойлголтод “гарын үсгийг дуурайлган зурах, хуулийн этгээдийн тамга, тэмдгийг техник хэрэгсэл ашиглан үйлдэх, гэрээний бичвэрийг засварлах” гэх мэт үйлдлийг хамаардаг.
4.4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “... бодит байдал дээр “Б ” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгч, барилгын талбайг орхин явсан тул “Б ” ХХК-ийн доголдолтой болон дутуу хийсэн ажлыг гүйцээн хийж гүйцэтгүүлэх, спорт заалны барилгыг бариулах”-аар тухайн барилгад анхнаасаа хяналт тавьж, хяналтыг хэрэгжүүлж байсан “Г ” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан болох” нь тогтоогдож байна. Мөн эрх бүхий байгууллагаас дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн зүйл байхгүй байна.
4.5. “Г ” ХХК болон “С ” сургуулийн хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн хүрээнд, гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсан, харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний хуурамч эсэх талаар гомдол гаргах эрх бүхий этгээд нь зөвхөн оролцогч тал болох “С ” сургууль болон “Г ” ХХК болохоос “Б ” ХХК биш байна.
5. Гурав: Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”, 48.7.1-д Энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй, 48.7.3-д энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцлүүдийг зөрчсөн” гэж заасны дагуу бичиг баримтын бүрдэл дутуу, ерөнхий гүйцэтгэгч гэх “Г ” ХХК нь барилгын ажлын зөвшөөрөлгүй байхад ашиглалтад оруулахаас татгалзах ёстой байхад анхан шатны шүүх үнэлээгүй гэх гомдлын тухайд:
5.1. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-т “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах, хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж, 48 дугаар зүйлийн 48.7-т “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана” гээд 48.7.1-т “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй” гэж, 48.7.2-т “захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан” гэж, 48.7.3-т “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцлүүдийг зөрчсөн” гэж зааснаас үзвэл “С ” сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т заасан ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэл байгаагүй тул улсын комиссийн акт гаргаж барилгыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх тул хуульд нийцсэн байна.
5.2. Мөн маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.12.3-т “комисс гишүүдийн 2/3-аас доошгүй нь ирснээр комисс ажиллана гэж заасан бөгөөд Комиссын гишүүд мэргэжлийн чиглэлээрээ дараахь үүргийг гүйцэтгэж, санал дүгнэлтийг танилцуулж ажиллана” гэж заасан байх бөгөөд тухайн тохиолдолд улсын комиссын бүрэлдэхүүний ирц бүрэн байсан байна.
5.3. Дээрхээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч “Б ” ХХК нь барилгын ажил гүйцэтгэгч хэзээ ч солигдож болохгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан л бол гэрээ цуцлагдсан, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон талаар маргадаггүй хэрнээ заавал улсын комисст орох ёстой мэтээр тайлбарлаж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
5.4. Тухайлбал, Барилгын ажлыг гүйцэтгэх явцад гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон эсхүл солигдсон бол гүйцэтгэгч нь барилгын чанар, баталгааг хариуцан улсын комисст хүлээлгэн өгдөг нь нийтэд илэрхий байна. Иймд “Б ” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдэл өгч, барилгын талбайг орхин явсан байх тул “Б ” ХХК-ийг улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулах гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Дөрөв: Авлигатай тэмцэх газраас шалгагдаж буй 170200036 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0368 дугаартай тогтоолын хянавал 4-д “Учир нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамааран захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссны 2016/340 тоот актын хууль зүйн үндэслэлийг хянаж, уг хэргийг шийдвэрлэх боломжтой байна” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх уг актын хууль зүйн үндэслэлийг үнэн зөв дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй гэх гомдлын тухайд:
6.1. Дээрх эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл тус захиргааны хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэргийн оролцогчдоос гаргаж анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэгч “Б ” ХХК гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0368 дугаартай тогтоолоор “Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамааран захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэх уг захиргааны хэргийг шийдвэрлэх боломжтой байна” гэж дүгнэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
7. Тав: “...2016 онд С сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт эрх зүйн зөрчилтэй байсан ч нэгэнт хэрэгжсэн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, “Б ” ХХК-ийг улсын комисст оруулахыг даалгах хууль зүйн боломжгүй байна” гэж шүүх дүгнэхдээ захиргааны акт уг өргөтгөлийн барилгыг хэдэн арав, зуун жилийн хугацаанд ашиглавал хүчинтэй хэвээр байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шилэн ажиллагааны хүрээнд “shilen.mn” сайтад улсын комиссын актыг үндэслэн тухайн барилгуудын мэдээллийг нээлттэй болгож байгаа зэргээс харахад анхан шатны шүүх нэгэнт хэрэгжсэн акт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ... Маргаан бүхий актын хувьд хэрэгжиж дуусах, ингэснээр ямар ч хууль зүйн үр дагавар үүсгэж чадахгүй болох зэрэг үр дагаврууд гарахгүй” гэх гомдлын тухайд:
7.1. Нэгэнт хэрэгжиж дуусгавар болсон захиргааны акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.
7.2. Учир нь маргаан бүхий 2016 оны 340 тоот акт нь хэрэгжиж, С сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч, өнөөдрийн байдлаар сургуулийн үйл ажиллагаа явагдаж байгаа, нэгэнт хэрэгжиж дуусгавар болсон акт хүчингүй болсноор нэхэмжлэгчид сэргэх аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.
7.3. Нэхэмжлэгч “Б ” ХХК болон түүний өмгөөлөгч нараас хууль бус актын улмаас хохирлын асуудлыг нэхэмжлэх эрх нээгдэх, тендерт оролцох, тусгай зөвшөөрлөө сэргээлгэх, хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлэх үр шимийг хүртэх эрх сэргэнэ гэх байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар тайлбарладаг бөгөөд тухайн захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэхээс үл хамаараад нэхэмжлэгч “Б ” ХХК нь иргэний журмаар шийдвэрлэгдэж буй маргаанд өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, хэдэн хувийн гүйцэтгэлийн ажлыг хүлээлгэж өгсөн зэргээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, бүрэн боломжтой байна.
7.4. Харин тендерт оролцох, тусгай зөвшөөрөл сэргэх зэрэг эрхүүд нь С сургуулийн өргөтгөлийн барилгатай огт хамааралгүй бөгөөд тусдаа өөр захиргааны үйл ажиллагааг нэхэмжлэгч холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
8. Зургаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 740 дүгээр тогтоолын хянавал хэсэгт “Б ХХК-ийн тухайд “С ” сургуулийн өргөтгөлийн барилгын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсны хувьд уг барилгыг ашиглалтад хүлээн авсан комиссын актад үндсэн гүйцэтгэгчээр тус компанийг бус харин “Г ” ХХК-ийг оруулсныг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргасан боловч дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн шүүхийн тогтоол хүчинтэй байгаа тохиолдолд Улсын Дээд шүүхийн хариу бичгийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож үзэх боломжтой байна гэх гомдлын тухайд:
8.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 740 дүгээр тогтоолоор “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 тоот тогтоол”-ыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж, уг тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэснээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0778 дугаар захирамжаар “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэрэгт захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн.
8.2. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 740 дүгээр тогтоолоор улсын комиссын акттай маргах “Б ” ХХК-ийн эрхийг нээж өгсөн болохоос биш Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн гэх “Б ” ХХК-ийг улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох ёстойг тодорхойлсон шүүхийн шийдвэр биш бөгөөд маргааны үйл баримтыг уг тогтоолоор хэлэлцэн шийдвэрлээгүй зөвхөн талуудын маргах эрхийг нээж өгсөн байна.
8.3. Маргаан бүхий Барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актын улмаас нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй бөгөөд 2016 оны 2016/340 тоот актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
8.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус заасан.
8.5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл С сургууль болон “Б ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрээтэй холбоотой маргаан Сонгинохархан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа ба энэхүү иргэний хэрэгт “Б ” ХХК нь С сургуулиас 1457284598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь нотлогдож байна.
8.6. Дээрхээс дүгнэж үзвэл С сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актын улмаас нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй бөгөөд гэрээ цуцалС ай холбоотой учирсан хохирол, гарсан зардал буюу хохирлыг 1457284598 төгрөгөөр тодорхойлон иргэний журмаар хянан шийдвэрлүүлж байгаа гэж үзэхээр байна.
9. Долоо: “С ” сургуульд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг өгөөгүй бөгөөд харин тухайн өдөр “С ” сургуулийн захирал Д.Зургаанжин гаднаас заслын бригад оруулж манай гэрээний ажлыг булаасан. Үүнийг ч хавтаст хэрэгт байгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдөр, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн гэх гомдлын тухайд:
9.1. “Б ” ХХК нь “С ” сургуулийг өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Гэвч “Б ” ХХК-ийг “С ” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
9.2. Тухайлбал, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг” гэж зааснаас үзвэл “Б ” ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
9.3. Учир нь “Б ” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, гэрээ цуцлах хүсэлтээ өгч 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 260 дугаар тушаалаар “Б ” ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон энэ талаараа анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч мэдүүлсэн байна.
9.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд хуулийн уг зохицуулалтаас үзвэл “Б ” ХХК-ийг улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулахыг даалгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.
9.5. Учир нь хариуцагч буюу захиргааны байгууллагаас “Б ” ХХК-ийг улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулахаас татгалзсан шийдвэр, эсхүл оролцуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй тул улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулахыг даалгах шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Мөн Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах улсын комисс нь байнгын ажиллагаатай комисс биш бөгөөд улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулахыг даалгах шаардлага гаргах эрх бүхий этгээд нь “Б ” ХХК биш юм.
9.6. Өөрөөр хэлбэл, Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан “Б ” ХХК нь захиргааны байгууллагад холбогдуулан улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Найм: Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 07/020/02 дугаартай дүгнэлтийн 3 дугаар асуултад “Б ” ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэгч буюу барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх үнэлээгүй гэх гомдлын тухайд:
10.1. “Б ” ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д “барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх” гэж заасныг өөрөө зөрчсөн байна.
10.2. Тухайлбал “Б ” ХХК нь захиалагч болох манай сургуульд мэдэгдэлгүйгээр сургуулийн өргөтгөлийн барилгын дээвэр болон өрлөгийн ажил буюу цутгалтыг өөрөө бус тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК, иргэнээр мөн өрлөгийн ажлыг өөр компаниудаар өрлөгийн ажлыг “Ш” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д “барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх” гэж заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг өөрөө хэрэгжүүлээгүй атлаа гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн мэтээр тайлбарлаж комиссын бүрэлдэхүүнд орох ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
11. Ес:”С ” сургууль 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр комисс ажиллуулах мэдэгдлээ өгсөн талаар маргаан бүхий 2016/340 тоот актад дурдсан байдаг бөгөөд улсын комисс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилласан нь ажлын 17 хоног болсон нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1-48.5.2, 48.5.4-48.5.6-д заасан бичиг баримтууд дутуу байхад хүлээн авсан нь барилгын тухай хуулийн 48.7-д нийцэхгүй байхад анхан шатны шүүх үнэлээгүй гэх гомдлын тухайд:
11.1. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1-д “барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл”, 48.5.2-д “барилгын ажлын ил, далд ажлын акт”, 48.5.4-д “захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, 48.5.5-д “барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл”, 48.5.6-д “барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл”, 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”, 48.7.1-д “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй” гэж тус тус заасан.
11.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Б ” ХХК болон “С ” сургуулиуд хэлцэл хийж, ил далд ажлын актыг нэхэмжлэгч нь С сургуульд өгөх, харин С сургууль нь 71.341.200 төгрөгийг Б.Б т өгөхөөр тохиролцсон байхад нэхэмжлэгч нь тухайн ил далд ажлын актыг захиалагчид буюу “С ” сургуульд өгөөгүй байх тул барилгын ажлын ил, далд ажлын актгүйгээр улсын комисст хүлээлгэн өгсөн гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
12. Мөн “Г " ХХК-ийн нэхэмжлэлтэй мөн комиссын актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолыг адил төрлийн маргаантай адилтган хэрэглэх боломжтой” гэх гомдлын тухайд:
12.1. Нийтэд илэрхий shuukh.mn /шүүх.мн/ сайтад байршуулсан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0019 дүгээр шийдвэртэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0793 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол зэргээс үзэхэд “Г” ХХК нь барилгын ажлыг бие даан гүйцэтгэсэн байхад “Б ” ХХК нь барилгын ажлыг өөрөө гүйцэтгээгүй. “Гэрэлт фокус” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх үед барилгын 3 жилийн баталгаат хугацаа дуусаагүй байхад “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн тухайд барилгын баталгаат хугацаа дууссан. “Гэрэлт фокус” ХХК-ийн хэрэгт захиалагч гэрээгээ цуцалсан, харин энэхүү хэрэгт нэхэмжлэгч өөрөө гэрээгээ цуцалжээ.
12.2. Өөрөөр хэлбэл, үйл баримт болон цаг хугацаа өөр тул “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдлийг энэхүү маргаанд адилтган хэрэглэх боломжгүй юм.
13. Түүнчлэн, “маргаан бүхий С сургуулийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 340 тоот актыг хууль бус болохыг тогтоож уг актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд С сургуульд суралцаж буй нийт 1100 орчим хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж, суралцах үйл явц, завсардаж, ирээдүйн амьдралд нь сөргөөр нөлөөлөх бодит нөхцөл байдал үүснэ” гэх гуравдагч этгээдийн гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ