Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00538

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 25-05 тоотод оршин суух, Содмууд овогт Содномбаярын Идэрбаян /ЖД87062178/-д холбогдох

Барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд, хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Идэрбаян нь №14... дугаартай Борлуулагчийн гэрээ-г байгуулан 2014 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн Свийт рөүд ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбарт Борлуулагчаар ажилласан. Гэрээний дагуу борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцож, борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон:

1. Улсын бүртгэлийн Y-1723003428 дугаарт бүртгэгдсэн, 000098523 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12 А тоотод орших 38,5 м.кв талбайтай хувийн сууц.

2. Улсын бүртгэлийн Y-210703871 дугаарт бүртгэгдсэн, 0336947 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12Б тоот, 540.7 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалуулсан.

С.Идэрбаян нь Свийт рөүд ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгээс худалдан борлуулах бараагаа авч, борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр нь компанийн дансанд шилжүүлж, гэрээт борлуулагч Х.Ганчимэгтэй тооцоо нийлж, ажиллах үүрэгтэй.

Тэрээр 2014 оны 03 дугаар сарын 01-ээс 2014-10-10-ны хооронд Свийт рөүд ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгт 21.381.900 төгрөгийн өглөгтэй гарсан байна.

Энэ өр төлбөрөө төлөхийг шаардахад 2014 оны 10 сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг, үлдэгдэл 11.381.900 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгч барагдуулахаар 2014-оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус бичгээр баталгаа гаргаж өгсөн ч төлбөр тооцоогоо өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй.

С.Идэрбаян нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Свийт рөүд ХХК-д 19.313.760 төгрөгийн өр төлбөртэй байна.

С.Идэрбаянтай байгуулсан Борлуулагчийн гэрээ-ний 3.8 болон 3.12 дахь хэсэгт заасныг, нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээний холбогдох заалт, мөн тус компанийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгийн тооцож гаргасан тооцоог тус тус үндэслэн:

1. Барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг С.Идэрбаянгаас гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлд өгсөн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тайлбартаа: Свийтрөүд ХХК, С.Идэрбаян нарын хооронд 2012.10.26-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тталуудын хооронд байгуулсан 12-3/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 1.6 дахь хэсэгт гэрээний хугацааг ажил олгогч тал гараар бичдэг боловч уг гэрээнд гэрээний хугацааг бичээгүй орхисон байсан. Гэрээний 1.7 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагч талууд гэрээг дүгнэн, хугацааг харилцан тохиролцож сунгана. Талууд гэрээний үүргээ хэвийн биелүүлж байвал гэрээ нэг жилээр сунгагдсанд тооцно Мөн гэрээний 5.1.2-т Ажил олгогчтой байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээг цаашид сунгахгүй болсон гэж тус тус зааснаас үзэхэд талууд хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан болох нь харагдана.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2014.05.08-нд Борлуулалтын болон Барьцааны гэрээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурьдсан дүр үзүүлсэн болон хууран мэхэлсэн асуудал байхгүй юм. Х.Ганчимэгийн хувьд компанийн барааг С.Идэрбаянд хүлээлгэн өгч тооцоо хийдэг байсных нь төлөө С.Идэрбаянгийн хүлээн авч худалдан борлуулсан атлаа компанид төлөөгүй барааны үнийг Х.Ганчимэгээс нэхэмжлэх шударга бус юм.

2014.05.08-ны өдөр байгуулсан Борлуулалтын болон Барьцааны гэрээ нь талуудын хүсэлт зоригийг илэрхийлсэн, хуульд нийцсэн хэлцэл байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Свийт рөүд ХХК-иас Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Идэрбаянд холбогдуулж барааны үнэ 19.313.760 төгрөг гаргуулахар нэхэмжлэл гаргасан. С.Идэрбаян нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Свийт рөүд ХХК-тай 14 дугаартай борлуулалтын гэрээ байгуулж борлуулагчаар ажилласан байгаа. Борлуулагчийн гэрээнд заасны дагуу борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, борлуулсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг компанийн данс руу хийхээр гэрээнд тусгасан. Компанийн зүгээс борлуулагчийн цалин хөлс олгох, борлуулалттай холбоотойгоор техник тоног төхөөрөмжөөр хангаж, харилцан хөлс төлөхөөр гэрээ байгуулж ажилласан байгаа. Борлуулагч нь тухайн компанийн буюу Свийт рөүд ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг гэрээт борлуулагчаас хүлээн аваад, бараа бүтээгдэхүүнийг борлуулах, борлуулалттай холбоотойгоор компанийг төлөөлж, бусадтай гэрээ хэлцэл байгуулах, мөн 3.000.000 төгрөг хүртэлх барааг гэрээт борлуулагчаас авч борлуулах үүрэгтэй байгаа. Мөн борлуулагчийн гэрээний үүрэг буюу борлуулагч орлогоо тушаах үүргийн биелэлтийг баталгаажуулах үүднээс барьцааны гэрээг байгуулж ажиллаж байгаа, тус барьцааны гэрээг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Барьцааны гэрээнд зааснаар Свийт рөүд ХХК-тай борлуулагчийн гэрээ байгуулсантай холбоотойгоор барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд Улсын бүртгэлийн 1723003428 дугаарт бүртгэгдсэн 0098523 дугаарын гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 26 дугаар гудамжны 12 а тоотод байрлалтай 38.5 метр квадрат талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан байгаа. Уг барьцааны гэрээ нь борлуулагчаар ажиллаж байх хугацаанд үүдэн гарах эрсдэлээс хамгаалах үүднээс барьцааны гэрээг байгуулсан. Мөн С.Идэрбаян борлуулагчийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар байгуулан ажилласан. Гэрээнд заасан хугацаандаа ажиллаж байхдаа С.Идэрбаян нь компаний борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийг тушаахгүй явсаар байгаад компанид өр үүсгэсэн. Тухайн үед борлуулагч С.Идэрбаян нь гэрээт борлуулагч Ганчимэгээс худалдан борлуулах бараагаа хүлээж аваад борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр нь компанийн дансанд шилжүүлэх, мөн гэрээт борлуулагч Ганчимэгтэй тооцоо нийлж ажиллах үүрэгтэй байдаг. С.Идэрбаян ингэж ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны хооронд Свийт рөүд ХХК-нд 21.081.900 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Энэ өр төлбөр нь тооллогоор тогтоогдсон байдаг юм. С.Идэрбаян нь Ганчимэгээс барааг хүлээж авахдаа зарлагын баримт үйлдэж, бараагаа хүлээж авдаг байсан. Харин борлуулсан барааныхаа үнийг С.Идэрбаян нь компанийн данс руу шилжүүлээд явах үүрэгтэй ажиллаж байсан юм. Ингээд С.Идэрбаянд өр төлбөр үүссэний дараа өр төлбөрөө төлөхийг компанийн зүгээс шаардсан. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тодорхойлолтыг С.Идэрбаян нь гаргаж өгсөн. Энэ тодорхойлолтод 10.000.000 төгрөг, үлдэгдэл 11.380.900 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн байдаг юм. Мөн С.Идэрбаян нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичгээр тайлбар гаргаж өгөхдөө дутаасан өр төлбөрөө төлж барагдуулна гэсэн байдаг. Дараа нь мөн С.Идэрбаян 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ тодорхойлолтод Свийт рөүд ХХК-ийн гэрээт борлуулагч Идэрбаян нь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа барааны үнэ, дутагдал үүсгэсэн нь үнэн, 19.313.760 төгрөгийн өр төлбөрөө компанид төлнө гэсэн байдаг юм. Ингээд С.Идэрбаянтай байгуулсан борлуулагчийн гэрээний холбогдох заалт буюу 2.4, 3.8, 3.12 дугаар хэсэг, мөн нийлүүлэгч болон гэрээт борлуулагч, хамтран ажиллах гэрээний заалтууд болох 3.11, 4.19, 4.20, 4.21 гэх заалтууд болон Идэрбаяны Свийт рөүд ХХК-нд гаргаж өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ өр төлбөрийг төлж барагдуулна гэх 3 ширхэг тодорхойлолтууд, мөн Свийт рөүд ХХК-ийн нягтлангаас барааны үнэ төлбөрийг тодорхойлсон баримт зэргийг үндэслээд С.Идэрбаянгаас дутагдуулсан барааны үнэ төлбөр буюу 19.313.760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Нэгэнт С.Идэрбаян нь компанид учруулан өр төлбөрөө төлөхгүй байгаатай холбоотойгоор С.Идэрбаяны барьцаа хөрөнгөнөөс нь үүргийг гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэлд дурдаснаар барьцаа хөрөнгийг газар байсан гэж үзсэн. Гэтэл лавлагаагаар Улсын бүртгэлийн албаны барьцаанд бүртгэгдээгүй гэх албан тоот ирсэн учраас бид үүргийн гүйцэтгэлийг зөвхөн барьцаанд бүртгэгдсэн буюу хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргаж байна гэв.

Хариуцагч С.Идэрбаян нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Идэрбаян нь Свийт рөүд ХХК-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Тус компанийн нэхэмжилсэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие А.Ууганбаяр нь Свийтрөүд ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Идэрбаянд холбогдох 19,313,760 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч С.Идэрбаянгийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагчаас олгосон эрхийн дагуу сөрөг нэхэмжпэл гаргаж байгаа юм.

Нэхэмжлэгч Свийтрөүд ХХК нь анх С.Идэрбаянтай 2012.10.26-ны өдөр №12-3/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г байгуулан өөрийн компанийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулан хөдөлмөрийн нөхцөл, цалин урамшууллаа харилцан тохиролцсон бөгөөд энэхүү хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, энэ гэрээний 3.9 дэх заалтаар ажилтнаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г гэрээний хавсралтаар байгуулан хариуцлага хүлээлгэхээр тусгаж, хөдөлмөрийн гэрээгээ үндэслэн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулан цалин урамшуулалд холбогдох шимтгэлийг төлж ирсэн байдаг.

Гэтэл 2014.05.08-ны өдөр №14 дугаартай Борлуулагчийн гэрээ гэх зүйлийг гарган ирж С.Идэрбаянг шаардан гарын үсэг зуруулж, гэрээний үүргийн гүйцэтгэл болох 3,0 сая төгрөгөнд иргэн Б.Сосормаагийн өмчлөлийн 33,5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг хамтран хариуцагчаар гэрээний нэг талд оролцуулалгүйгээр сууцны өмчлөгч биш этгээд болох С.Идэрбаянг оролцуулан гарын үсэг зуруулж, гэрээг баталгаажуулсан байдаг. Тухайн үед С.Идэрбаянд тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч болон ажилтны хооронд үндсэн харилцаа нь явагдаж байгаа, энэ борлуулалтын гэрээ, барьцааны гэрээ бол дүр үзүүлсэн гэрээ, хэлцэл гэж ойлгуулан хууран мэхэлж барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 3,0 сая төгрөгөөр үнэлж илтэд хохиролтой нөхцлөөр гэрээ байгуулжээ.

Энэхүү Борлуулагчийн гэрээ-г байгуулснаас хойш 5-хан сарын дотор С.Идэрбаян 21 сая төгрөгийн бараа дутагдуулсан болж, нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрт 3,0 саятөгрөгийн барьцаанд авсан хөрөнгийг тусгуулахыг шаардаж байгаа үйл баримт нь ойлгомжгүй бөгөөд анх тооцоо нийлсэн баримтанд Х.Ганчимэг нь С.Идэрбаянд дараагийн арга хэмжээгээ авна, цагдаа, шүүхэд өгнө гэх мэтээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан байдал нь иргэний эрх тэгш байх зарчимд нийцэхгүй, иргэний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Түүнчлэн С.Идэрбаянтай байгуулсан Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээний
цаана Свийтрөүд ХХК болон иргэн Х.Ганчимэг нарын хооронд 2013.11.22-ны өдөр
байгуулагдсан Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээ-г
халхавчилж Х.Ганчимэгийг хариуцлагаас чөлөөлөх зорилго агуулагдаж байна гэж үзэж
байна. С.Идэрбаян нь Свийтрөүд ХХК-тэй гэрээ байгуулсан борлуулагч мэт харагдаж
байгаа боловч Свийтрөүд ХХК-иас иргэн Х.Ганчимэгт гэрээний дагуу хүлээлгэн өгсөн
барааны борлуулалтыг дэмжих зорилгоор ажилладаг ажилтан болох нь гэрээнээс харагдаж байгаа тул эд хөрөнгийн хариуцлага хүлээх ёсгүй юм.

Учир нь тус гэрээнд худалдааны төлөөлөгч гэж Нийлүүлэгч талаас борлуулалтыг дэмжих үүднээс ажиллуулж байгаа барааны борлуулалт, түгээлт мерчендайзинг хийх үндсэн үүрэгтэй ажилтан байна гэж заасан бөгөөд нийлүүлэгч нь гэрээний 3.11-т Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнээр төлбөрийг 100 хувь нэхэмжилж төлбөр гаргуулах эрхтэй, 4.4-т гэрээт борлуулагч тал нийлүүлсэн барааны төлбөрийг тохиролцсон журмын дагуу цаг тухайд нь төлж барагдуулах үүрэгтэй, 4.20-д Гэрээт борлуулагч нь худалдааны төлөөлөгчид ажлын өдөр бүрийн өглөө бараа хүлээлгэж өгөн ажлын цаг дуусахад үлдэгдэл барааг тоолон хүлээн авч тооцоог өдөр тутам хийх үүрэгтэй ... хэрвээ гэрээт борлуулагчаас шалтгаалж өдөр тутам тооцоо хийгээгүйгээс үүдэн гарах бараа болон бэлэн мөнгөний эрсдлийг гэрээт борлуулагч хариуцах үүрэгтэй, 6.1-д гэрээт борлуулагч нь нийлүүлэгч талаас нийлүүлсэн барааны төлбөрийг тохиролцсон хугацаанд 100 хувь төлж барагдуулна зэргээр Свийтрөүд ХХК /нийлүүлэгч/, Х.Ганчимэг /гэрээт борлуулагч / нарын хооронд үүсэх эд хөрөнгийн хариуцлагыг тодорхой заасан байхад Х.Ганчимэгийг хариуцагчаар татахгүй байгаа нь зөвхөн С.Идэрбаянд хариуцлага хүлээлгэхээр нэхэмжпэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь анхнаасаа зохиосон мэт харагдаж байна. Иймд хариуцагч С.Идэрбаян, нэхэмжлэгч Свийтрөүд ХХК-ийн хооронд 2014.05.08-ны өдөр байгуулагдсан бус бүрдээ 3,0 сая төгрөгийн үр дагавар бүхий Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Идэрбаянд холбогдуулан Барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг хариуцагч С.Идэрбаянгаас гаргуулах, төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Идэрбаян нь манай компанитай Хөдөлмөрийн гэрээ, Борлуулагчийн гэрээ байгуулан хамтран ажиллах хугацаандаа буюу 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл /2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны өр төлбөрийг Хөдөлмөрийн гэрээг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны өр төлбөрийг Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээг үндэслэж байна гэдэг / хугацаанд нийт 19.313.760 төгрөг өр төлбөрийг гаргаж өгнө үү гэж, хариуцагч С.Идэрбаян нь миний бие С.Идэрбаян нь Свийт рөүд ХХК-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Тус компанийн нэхэмжилсэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талууд нэхэмжлэлийн шаардлага 19.313.760 төгрөг буюу мөнгөн дүнд маргадаггүй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Содномбаяр овогтой Идэрбаян нь 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Свийт рөүд ХХКомпанид Хөдөлмөрийн гэрээ болон Борлуулагчийн гэрээ-гээр ажиллах хугацаандаа буюу 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймаг дахь гэрээт борлуулагч Х.Ганчимэгээс Свийт рөүд ХХКомпаний барааг авч борлуулдаг, барааны төлбөрийг Свийтрөүд ХХКомпанийн төлбөр хүлээн авах дансанд шилжүүлж байсан, гэрээт борлуулагч Х.Ганчимэгтэй хийсэн тооцоогоор зөрүү дутсан барааны төлбөр болох 19.313.760 төгрөгийн өртэй гарсан, мөн борлуулагчийн гэрээ байгуулсан өдрөө Барьцааны гэрээ байгуулжХөвсгөл аймгийн мөрөн сумын 6-26-12 тоотод байрлалтай иргэн Б. Сосормаагийн үл хөдлөх хөрөнгө болох өвлийн сууц, амины хашааг барьцаалсан үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани болон С.Идэрбаян нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №12-3/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ -ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Борлуулагчийн гэрээ Барьцааны гэрээ гэрээ, Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Хишигсүрэн овогтой Ганчимэг нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 13/05 дугаартай Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Свийтрөүд компаний борлуулагч Идэрбаян Ганчимэг нарын хооронд хийгдсэн хэлцэл, Х.Ганчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Свийтрөүд ХХК-ны гэрээт борлуулагч Идэрбаян нь 2014.03.01-2014.10.10-ны хооронд тооцоогоор Х.Ганчимэгт өгөх дутагдлын үлдэгдэл 19.313.760 төгрөг үнэн гэх тодорхойлолт, Свийтрөүд ХХКомпанид Миний бие Содномбаяр овогтой Идэрбаян...энэ өр төлбөрийг хүлээн зөвшөөрч байна... гэх баримт зэрэг болно гэж тайлбарладаг.

Хэргийн үйл баримтаар Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь Гэрээт борлуулагч Х.Ганчимэг, борлуулагч С. Идэрбаян, нийлүүлэгч компани Свийтрөүд ХХК-иудын хооронд гурвалсан харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Свийт рөүд ХХКомпаний Х.Ганчимэгтэй байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13/05 дугаартай Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээ-ний доорх заалтуудыг үндэслэн Свийтрөүд ХХКомпани нь С.Идэрбаянгаас дутагдсан барааны төлбөр болох 19.313.760 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсч байгаа гэж тайлбарладаг.

Үүнд: Гэрээний

Гурав дахь заалт буюу Нийлүүлэгчийн эрх үүрэгт 3.11-т Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээр төлбөрийг 100 хувь нэхэмжилж төлбөрөө авах эрхтэй,

Дөрөв дэх заалт буюу Гэрээт борлуулагчийн эрх үүрэгт 4.19-т гэрээт борлуулагч нь нийлүүлэгч талаас томилогдон ажиллаж байгаа худалдааны төлөөлөгчийн бараа борлуулалтын тооцоо, ажил гүйцэтгэл цаг ашиглалтанд хяналт тавьж, ажлын явцын талаархи үнэн зөв мэдээллийг Нийлүүлэгч талд өгөх үүрэгтэй

4.20-д Гэрээт борлуулагч нь Худалдааны төлөөлөгчид ажлын өдөр буюу өглөө бараа хүлээлгэж өгөх, ажлын цаг дуусахад үлдэгдэл барааг тоолон хүлээн авч тооцоог өдөр тутам хийх үүрэгтэй. Хэрвээ гэрээт борлуулагчаас шалтгаалж өдөр тутам тооцоо хийгээгүйгээс үүдэн гарах бараа болон бэлэн мөнгөний эрсдлийг Гэрээт борлуулагч хариуцах үүрэгтэй.

4.21-т гэрээт борлуулагч нь Худалдааны төлөөлөгчтэй өдөр тутам тооцоо нийлэхдээ зөвхөн банкинд тушаасан орлогын баримтыг үндэслэж тооцоо нийлнэ. Худалдааны төлөөлөгч нь тухайн өдрийн борлуулалтын орлогыг зөвхөн банкинд тушаах үүрэгтэй.

4.22-т Гэрээт борлуулагч болон Худалдааны төлөөлөгч нь өдөр тутам тооцоо нийлэхдээ харилцан хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй.

4.23-т Долоо хоног бүр барааны үлдэгдэл болон борлуулалтын мэдээг Нийлүүлэгч талд мэдээлэх үүрэгтэй.

Тав дахь заалт буюу Талуудын хүлээх үүрэгт 5.5-д Нийлүүлэгч талын худалдааны төлөөлөгчийн ажил үүрэг, борлуулалт, данс тооцоонд талууд хяналт тавьж, хамтран ажиллах үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... Хөвсгөл аймагт Свийтрөүд ХХКомпани нь Хөвсгөл аймагт салбар болон Худалдааны төлөөлөгчгүй... гэж тайлбарладаг бөгөөд дээрхи гэрээний заалтууд нь Гэрээт борлуулагч Худалдааны төлөөлөгч хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулснаас, Гэрээт борлуулагч Х.Ганчимэг, борлуулагч С.Идэрбаян нарын хооронд үүсэх харилцааг зохицуулсан гэрээний зохицуулалт биш байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд нь С.Идэрбаян нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №12-3/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ -ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Борлуулагчийн гэрээ Барьцааны гэрээ гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон тайлбарладаг.

Гэвч уг Хөдөлмөрийн гэрээний хугацаа тодорхойгүй, мөн Борлуулагчийн гэрээний заалтанд компани борлуулагчийн хооронд барааг хэрхэн нийлүүлэх, тооцоог хэрхэн яаж хийх талаар тусгасан болохоос Хөвсгөл аймаг дахь Гэрээт борлуулагчаас борлуулагч нь бараа авах түүнтэй тооцоо нийлэх талаар тусгагдсан зүйлгүй байна.

Түүнчлэн гэрээт борлуулагч Х.Ганчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн эрх үүрэгтэйгээр оролцоогүй түүнийг оролцуулах талаар зохигч хүсэлт гаргаагүй тул 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Свийтрөүд компаний борлуулагч С.Идэрбаян, гэрээт борлуулагч Ганчимэг нарын хооронд хийгдсэн хэлцэл, Х.Ганчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Свийтрөүд ХХК-ны гэрээт борлуулагч Идэрбаян нь 2014.03.01-2014.10.10-ны хооронд тооцоогоор Х.Ганчимэгт өгөх дутагдлын үлдэгдэл 19.313.760 төгрөг үнэн гэх тодорхойлолт зэргийг үнэлж хариуцагч С.Идэрбаянгаас 19.313.760 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.2-т Энэ хуулийн 38-1-т зааснаас бусад оролцогч нотлох баримт гаргаж болно гэж заажээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани болон С.Идэрбаян нарын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Борлуулагчийн гэрээ Барьцааны гэрээ гэрээ, Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Хишигсүрэн овогтой Ганчимэг нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13/05 дугаартай Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээ, Свийтрөүд ХХКомпанид Миний бие Содномбаяр овогтой Идэрбаян...энэ өр төлбөрийг хүлээн зөвшөөрч байна... гэх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн дээрхи баримтууд нь хуулбараас хуулбарлаж нотариатаар гэрчлүүлсэн байна.

Иймд Свийтрөүд ХХКомпаний С.Идэрбаянгаас 19.313.670 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулахдаа ...төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах ... гэсэн бөгөөд үүний тухайд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 19.313.670 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа, дээрхи нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Свийтрөүд ХХКомпани нь улсын орлогод төлөөгүй байх тул тухайн шаардлагыг гаргасан гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Свийтрөүд ХХКомпаний гаргасан төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч С.Идэрбаянаас 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах, Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Идэрбаян, нэхэмжлэгч Свийтрөүд ХХК-ийн хооронд 2014.05.08-ны өдөр байгуулагдсан бус бүрдээ 3,0 сая төгрөгийн үр дагавар бүхий Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Маргааны зүйл болох С.Идэрбаян, нэхэмжлэгч Свийтрөүд ХХК-ийн хооронд 2014.05.08-ны өдөр байгуулагдсан бус бүрдээ 3,0 сая төгрөгийн үр дагавар бүхий Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээ- г нэхэмжлэгч Свийтрөүд ХХКомпаниас хэрэгт хавсаргаж ирүүлэхдээ дээр дурдсанаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй байх тул түүнийг үнэлэх боломжгүй гэж үзлээ. Хариуцагч С.Идэрбаян нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй дээрх Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээг ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан хариуцагч С.Идэрбаян, нэхэмжлэгч Свийтрөүд ХХК-ийн хооронд 2014.05.08-ны өдөр байгуулагдсан тус бүрдээ 3,0 сая төгрөгийн үр дагавар бүхий Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.519 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох 125.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэнС.Идэрбаянтай тооцоо нийлж байсан зарлагын баримтууд гэх 137 хуудас баримт, Хаан банкны дансны хуулга 217 хуудас, хариуцагч С.Идэрбаянаас ирүүлсэн зарлагын баримт 74 хуудас нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй болно. Учир нь зарлагын баримтууд нь гэрээт борлуулагч Х.Ганчимэг болон хариуцагч С.Идэрбаян нарын хооронд бараа хүлээн авч өгсөн, Хаан банкны харилцах дансны хуулга нь иргэн хуулийн этгээдийн харилцах дансны орлого зарлагын гүйлгээний хөдөлгөөний бүртгэл бөгөөд энэхүү бүртгэл нь бодит байдалтайгаа нийцсэн эсэхийг тодорхойлох боломжгүй, мөн нэхэмжлэгч Свийтрөүд ХХКомпаний дансанд хариуцагч С.Идэрбаянгаас орлого болгон хийсэн баримтууд байх ба үүнийг нэхэмжлэгч нь тооцоолон ирүүлсэн боловч хариуцагч С.Идэрбаян нь тухайн компаниас барааг хүлээн авсан зарлагын баримт байхгүй тул тулгаж тооцоолох боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лонжидод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3,100.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.И-аас 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах, Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухайнэхэмжлэгч С Р хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын хариуцагч С.И, нэхэмжлэгч СР ХХК-ийн хооронд 2014.05.08-ны өдөр байгуулагдсан бус бүрдээ 3,0 сая төгрөгийн үр дагавар бүхий Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254.519 /хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуун арван ес/ төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.900 /Нэг зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА