Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 250

 

                                        

 

 

 

 

2018          03           14                                                  138/ШШ2018/00250

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороо үйлдвэр 2, Зайсан 102 дугаар байрны 102 тоотод оршин суух, ЖЯ84021161 регистрийн дугаартай, Халх овогт Улааны Н-ийннэхэмжлэлтэй

        Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-8 тоотод оршин суух, ЖЯ84061160 регистрийн дугаартай, Ловон овогт Гончигсумлаагийн Гт  холбогдох,

“Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4885600 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, хариуцагчийн төлөөлөгч В.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.         

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.Нби Г.Г2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл бүгд 12740000 төгрөг зээлдүүлсэн. Эхлээд 2015 оны 05 сарын 22-ны өдөр 1200000 төгрөг зээлдүүлсэн. Гнь анх авахдаа 1 сарын 6 хувийн хүүтэй заалдэхээр тохирсон. Би мөнгийг Г-нХААН банк дахь 5405557807 тоот дансаар шилжүүлсэн. Учир нь Нби Гтэй найз бөгөөд өөрөө Улаанбаатар хотод амьдардаг тул мөнгөө бэлэн өгөх боломжгүй дансаар шилжүүлсэн. Анх мөнгө зээлж авснаас хойш дахин мөнгө зээлээч гэж гуйсан. Г-нярьж байгаагаар өөрөөс нь гадна ажлын газрынхаа хүмүүст дамжуулж өгсөн юм шиг байна лээ. Дахин 5 сарын 26-ны өдөр дансаар 200000 төгрөг шилжүүлэн зээлдүүлж түүнээс хойш 2016 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэл бага багаар зээлдэн авсаар бүгд 12740000 төгрөг болсон. 2015 оны 7 сарын 03-ны өдөр мөнгө зээлэхдээ сарын хүүгээ нэмэгдүүлсэн 8 хувиар тохирсон, түүнээс хойш 2016 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгийг 8 хувиар өгсөн. Хол байсан учир бичгээр гэрээ байгуулж чадаагүй. Харин дараа уулзахдаа гэрээндээ гарын үсэг зуруулъя гэж хэлсэн. Гэтэл мөнгө зээлдүүлсэн хүү тооцсон тухай гэрээнд гарын үсэг зуруулах гэхэд гарын үсэг зураагүй. Гэхдээ би бүх мөнгөө дансаар шилжүүлсэн бөгөөд Гт зээлдүүлэв гэж тодотгож бичсэн байдаг тул энэ миний нотлох баримт болж байна. Энэ хугацаанд Г нь нийт 8074400 төгрөгийг надад өгсөн. Одоо 4385600 төгрөгийн төлөх төлбөртэй. Өнгөрсөн хугацаанд хүүгээ тооцоод 8000000 төгрөг боллоо гэж ярилцсан бөгөөд Г бүгдийг нь өгнө гэдэг байсан. Өөртэй нь яриад зээлдүүлсэн мөнгөө авах гэхэд маш хүндрэлтэй байна. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг тул Дорнод аймаг руу очих боломжгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлслөн авсан бөгөөд ажлын хөлсөнд 500000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг Гээс гаргуулан авна. Хүү нэхэхгүй үндсэн мөнгөө л авах хүсэлтэй байна. Ингээд зээлийн үлдэгдэл 4385600 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс 500000 төгрөг, нийт 4856000 төгрөгийг Гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Ннь Г.Гт 2015 оны 5-р сарын 22-ны өдрөөс 2016 оны 9-р сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд нийт 12740000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ ч ХААН банкны дансны хуулгаар тодорхой харагдаж байна. У.Ннь Г.Гтай анх 8 хувийн хүүтэйгээр зээлэхээр амаар тохирсон байдаг. Гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуульд заасны дагуу хүү алданги нэхэмжлэхгүй. Анх нэхэмжлэгч нь Г.Гээс нийт 8074400 төгрөг авсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчтай тулгалт хийж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 9782400 төгрөгийг Г.Гээс авсан болох нь нотлох баримтаар нотлогдсон. Иймд зөрүү болох 2957600 төгрөгийн үүргийг гүйцэтгэлийг хангаагүй байна гэж үзэж байна. Д.У миний бие иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ажлын хөлс 500000 төгрөг авсан. Ажлын хөлс авсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нийт 3457600 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагад заасан 4856000 төгрөгийн зарим хэсэг болох 1428000 төгрөгөөс татгалзаж байна. Г.Гнь У.Нрүү шилжүүлэхдээ 5405557807 тоот данснаас, 89770121 гар утасны мобиал банк, АТМ зэргээс шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлсэн гэж ярьж байгаа ч ямар ч овог байхгүй, ХААН банкны ямар данс нь мэдэгдэхгүй,  мөнгө төлсөн гэдгээ нотолсон банкны баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа тул  хариуцагч нь банкинд бэлнээр мөнгө шилжүүлсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Хэрэв Г.Гнь овгоо бүрэн бичсэн, эсхүл 5405557807 гэсэн данснаасаа шилжүүлсэн байсан бол үүнийг бид мөнгө төлсөн байна гэж хүлээн зөвшөөрөх боломжтой байсан. Хариуцагч нь хүсэлт гарган У.Н-ийндансны хуулгыг гаргуулж авсан байдаг. Хэрэв Г.Гнь банкнаас бэлэн гүйлгээг хийсэн нь үнэн бол мөнгө тушаасан баримтаа гаргаж өгч болох байсан. Иймд хариуцагчийг мөнгө төлсөн болохоо нотолж чадаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3457600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Гшүүхэд ирүүлсэн хариу тайлбарбатаа: Би нэхэмжлэгч У.Нандинцэцэгээс ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ннь надаас нийт 4885600 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Нандинцэцэгээс 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийг хүртэл нийт 9000000 орчим төгрөг зээлж авсан. Би зээлж авсан мөнгөө 2015 оны 09 сараас эхлэн бага багаар төлж барагдуулсан. Ннь надад 12460000 төгрөг зээлдүүлсэн гэж хэлж байгаа нь худал бөгөөд миний зээлж авсан мөнгөн хүү тооцож гаргасан байх гэж бодож байна. Би 9000000 орчим төгрөг л зээлж авсан. Уг мөнгөө эргүүлээд бүгдийг нь төлсөн учраас 4885600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гарган төлөөлөгч томилсон гэх 500000 төгрөгийг би төлөхгүй. Энэ зардал нь надад хамааралгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гнь У.Нандинцэцэгээс 12740000 төгрөгийг зээлсэн тал дээр маргах зүйл байхгүй. Төлбөр төлсөн үнийн дүн дээр маргаж байгаа тул дараах У.Н-ийндансны хуулгыг хүсэлтээр хэрэгт хавсаргуулсан. Дээрх баримттай тулгаад дараах байдлаар мөнгийг буцаан өгсөн гэж тайлбар гаргаж байна. Үүнд:  У.Н-ийнданс руу

  • Г.Гнь өөрийн 5405557807 данснаас 2015 оны 9-р сарын 02-ны өдөр 580000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2015 оны 9-р сарын 08-ны өдөр 1080000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2015 оны 11-р сарын 11-ний өдөр 490000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 06-р сарын 19–ний өдөр 1049400 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 01-р сарын 02-ны өдөр 500000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 02-р сарын 22-ны өдөр 834000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 05-р сарын 03-ны өдөр  төгрөг 220000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 05-р сарын 06-ны өдөр 40000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 07-р сарын 05-ны өдөр 300000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 08-р сарын 21-ний өдөр 272000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 09-р сарын 23-ны өдөр 520000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 10-р сарын 07-ны өдөр 1200000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 12-р сарын 22-ны өдөр 180000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2016 оны 12-р сарын 27-ны өдөр 100000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2017 оны 03-р сарын 31-ний өдөр 930000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2017 оны 04-р сарын 08-ны өдөр 70000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2017 оны 06-р сарын 11-ний өдөр 250000 төгрөг,
  • 5405557807 данснаас 2017 оны 07-р сарын 31-ний өдөр 1000000 төгрөгийг тус тус мобайл банкаар шилжүүлсэн.

Мөн гүйлгээний утга дээр Ггэж дараах бэлэн гүйлгээг хийсэн байдаг. Үүнд:

  • 2015 оны 10-р сарын 15-ны өдөр 160000 төгрөг,
  • 2015 оны 11-р сарын 11-ний өдөр 160000 төгрөг,
  • 2016 оны 12-р сарын 22-ны өдөр 200000 төгрөг,
  • 2016 оны 01-р сарын 19-ний өдөр 1000000 төгрөг,

Сая шүүх хуралдаан дээр бичгийн баримтаар гаргаж өгсөн 217000 төгрөгийг тус тус шилжүүлээд нийт 11,352,400 төгрөгийг буцаан төлсөн. Иймд үлдэгдэл 1388000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч У.Н-ийн нэхэмжилж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлсийг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У “намайг таньдаг тул надаас гуйсан” гэж өөрөө тайлбартаа дурдаж байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлсөлсөн байгаа нь зайлшгүй гарах зардал биш гэж үзэж байна. Иймээс ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч У.Ннь хариуцагч Г.Гт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4885600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3457600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

            Хариуцагч Г.Гнь нэхэмжлэгч У.Н амаар тохиролцон 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 сарын 09-нийг хүртэл хугацаанд өөрийн дансаар дамжуулан  шилжүүлгээр нийт 12740000 төгрөгийг зээлжээ.

            Нэхэмжлэгч У.Нандинцэцэг, хариуцагч Г.Гнар нь хоорондоо тохиролцон 12740000 төгрөгийг зээлж, нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу шилжүүлж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ.

            Зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэн авснаар эзэмших ашиглах, захирах зарцуулах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчид эргүүлэн төлөх үүрэг үүснэ.

            Нэхэмжлэгч У.Ннь хариуцагч Г.Гтэй зээлийн гэрээг бичгээр байгууллаагүй байх тул хүү, алданги авах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргааагүй байна.

            Шүүх хуралдаанд, банкны мөнгө шилжүүлсэн талаар нэхэмжлэгчийн дансны хуулга, бэлэн мөнгө төлсөн баримт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбараас үзэхэд:

            Хариуцагчийн төлөөлөгч нь “нэхэмжлэгч У.Н 12740000 төгрөг зээлснээс эргүүлэн 11352400 төгрөг төлж үүнээс таван удаа Н-ийн5405583189 дугаартай данс руу 2015 оны 10 сарын 15-ны өдөр 160000 төгрөг, 11 сарын 11-ний өдөр 160000 төгрөг, 2016 оны 01 сарын 01-ний өдөр 1000000 төгрөг, 3 сарын 05-ны өдөр 217000 төгрөг, 12 сарын 22–ны өдөр 200000 төгрөг нийт 1520000 төгрөгийг бэлнээр “Г” гэж нэрээр тушаасан учир нэхэмжлэлийн шаардлагаас хасч үлдэх 1388000 төгрөгийг төлнө” гэж байна.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч: “Нэхэмжлэгч У.Ннь хариуцагч Г.Гтэй тооцоо хийж 9782400 төгрөг авсан. Үлдэх 2957600 төгрөг, төлөөлөгчийн ажлын хөлс 500000 төгрөг нийт 3457600 төгрөг нэхэмжилнэ. Хариуцагчийн тайлбарлаж байгаа Ганаа гэсэн нэрээр Н-ийн дансанд шилжүүлсэн дөрвөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, Нэхэмжлэгчийн данс руу Ггэсэн нэртэй олон хүн гүйлгээ хийсэн. Н-ийнээжийнх нь нэр ч бас Ггэдэг” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь хариуцагч, түүний төлөөлөгч нарын  тайлбарлан маргаж буй “зээлээ буцаж төлсөн” талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбар, түүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудыг үгүйсгээгүй, баримтаар няцаагаагүй болно.

            Мөн нэхэмжлэгч У.Ннь  уг хэрэгт итгэмжлэл олгож шүүхэд төлөөлөгчөөр дамжуулан хэргийг шийдвэрлүүлж байгаа бөгөөд төлөөлөгчдөө  500000 төгрөгийн хөлс төлж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч хариуцагчаас нэхэмжилж байгаа үндэслэл тодорхойгүй, зээлийн гэрээтэй холбоотой гарсан зардал болох талаар нотлох баримтаар нотлож чадаагүй байх тул гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээтэй холбогдуулан гаргасан маргааныг шийдвэрлэхэд төлөөлөгч авах шаардлагатай бус төлөөлөгч авах нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болно.

            Иймд хариуцагч Г.Гээс 1388000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Н олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3497600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ НЬ:

        1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 зааснаар Ловон овогт Гончигсумлаагийн Гээс 1388000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Халх овогт У Н олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3497600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 93119 төгрөг 60 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Гээс 37158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Н олгосугай.     

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                               

                    

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Т.БАЙГАЛМАА