Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0699

 

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0699

Улаанбаатар хот

 

 

Т.Б***ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Т.Б***,

  Хэргийн оролцогчид:

  Нэхэмжлэгч Т.Б***,

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу иргэн Т.Б*** би 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн татварын байцаагч Ж.М*** хүлээн авсан боловч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул дээрх хуулийн дагуу 2020 онд хөнгөлөлт эдэлж байсан орон сууцны эзэмших эрхийг худалдан борлуулах замаар бусдад шилжүүлсэн тул тухайн жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанаас өмнө 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4 240 000 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699 945.21 төгрөгийн татвар, нийт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 4 939 945.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 665 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*** нар, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***,

Хэргийн индекс: 128/2023/0455/З.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Т.Б***ээс Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу иргэн Т.Б*** би 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн татварын байцаагч Ж.М*** хүлээн авсан боловч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул дээрх хуулийн дагуу 2020 онд хөнгөлөлт эдэлж байсан орон сууцны эзэмших эрхийг худалдан борлуулах замаар бусдад шилжүүлсэн тул тухайн жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанаас өмнө 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4 240 000 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699 945.21 төгрөгийн татвар, нийт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 4 939 945.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр:  Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 30 дугаар зүйлийн 30.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан Т.Б***ээс Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу иргэн Т.Б*** би 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн татварын байцаагч Ж.М*** хүлээн авсан боловч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ... 2020 онд хөнгөлөлт эдэлж байсан орон сууцны эзэмших эрхийг худалдан борлуулах замаар бусдад шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанаас өмнө 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4,240,000 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699,945.21 төгрөгийн татвар, нийт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох 4,939,945.21 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Татварын ерөнхий хуулийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан байхад шүүхээс тайлангаа залруулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

3.2 Хариуцагч өөрт байгаа мэдээллийг нэхэмжлэгчээс дахин шаардаж, хөнгөлөлтийн тайлангийн хавсралт мэдээний төрөл бүрдүүлсэн материалууд сонгогдоогүй /чеклэгдээгүй/ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй,

3.3 Татварын тайланг буруу гаргасныг татварын алба шалгаад буцаах бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 30.3-т заасны дагуу шаардлагатай бол анхан шатны холбогдох баримтуудыг шаардаж болохоор байсан. Гэтэл нэхэмжлэгчийг татвараа өөрөө үнэн зөв тодорхойлоогүй гэж үзсэн. Нэхэмжлэгч илүү төлсөн татвараа дутуу тодорхойлоод бичсэн байхад татварын алба эс үйлдэхүй гаргасан,

3.4 Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан татварын хөнгөлөлт нь орон сууц худалдан авсан иргэний орлогод ногдох татварт үзүүлэх хөнгөлөлт байх тул орон сууцыг худалдан борлуулсан иргэний орлогод ногдох татварт хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх зэрэг үндэслэлээр тайлбарлажээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

3.1. Нэхэмжлэгч Т.Б*** өөрийн болон банкны зээлийн эх үүсвэрээр анх удаа 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах орон сууцыг худалдан авч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар 6,000,000 төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон бөгөөд 2021 онд гаргасан 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайланд 718,511.53 төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж, 5,281,488.47 төгрөгийг дараа жилд /2021 онд/ шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт байдлаар тайлагнан, 718,511.53 төгрөгийн татварын хөнгөлөлтийг буцаан авсан.

3.2. Улмаар дээрх орон сууцыг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Нямдуламд худалдан борлуулж, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайланг /Мөр 25 “өмнөх оны тайлангаар шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт”-д “5,281,488.47”,  Мөр 26 “албан татварын хөнгөлөлт эдлүүлж, буцаан олгохоор тооцсон албан татвар”-т 1,399,890.41”, Мөр 30 “дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт”-д “3,881,598.06” хэмээн тусгасан/ тайлангийн хавсралт мэдээний төрлийг сонгоогүй/ чеклээгүй татварын системээр илгээснийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.М*** хүлээн авч баталгаажуулсан.

3.3. Нэхэмжлэгч нь 2022 оны хувь хүний орлогын албан татварын тайланг / Мөр 26 “албан татварын хөнгөлөлт эдлүүлж, буцаан олгохоор тооцсон албан татвар”-т 1,701,265.30”, Мөр 30 “дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлт”-д “2,180,332.76” хэмээн тусгасан/ 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр татварын цахим системээр илгээснийг хариуцагч захиргааны байгууллагаас “хуульд заасан хугацаанд татварын тайлан ирүүлээгүй тул хөнгөлөлт тусгахгүйгээр тайланг засварлаж илгээх гэсэн шаардлагыг тавьж, тайланг хүлээн авалгүйгээр татвар төлөгчид буцаасан.

3.4. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд хандан “...Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасны ... 2021 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад тайлагнасныг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...хүлээн авсан боловч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт 6,000,000 төгрөгөөс дараа жилд /2021 онд/ шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлтөөр тайлагнасан 5,281,488.47 төгрөгөөс тухайн орон сууцын өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн өдөр хүртэлх хугацаанд хамаарах 2021 онд үл хөдлөх борлуулсны орлогоос суутган авч төлсөн 4,240,000 төгрөгийн татвар болон 2021 оны 1-6 дугаар сард цалингийн орлогоос суутган авч төлсөн 699,945.21 төгрөгийн татвар, нийт 4,939,945.21 төгрөгийг хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхгүй байгаа нь хууль бус гэсэн агуулгаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ” гэж заасныг татварын алба хэрэгжүүлээгүй гэж тодорхойлсон.

4. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” хэмээн,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна”, 23.14-д Албан татварын хөнгөлөлтийг энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй бөгөөд энэ хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно”, 28 дугаар зүйлийн 28.1-д Албан татвар төлөгч, суутган төлөгчийн энэ хуулийн 27.1, 27.2, 27.4, 27.5, 27.6-д заасны дагуу хүргүүлсэн тайлангаар албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяа татварын алба дараах журмаар нягталж, эцсийн тооцоог хийх, 28.4-д  Энэ хуулийн 28.3-т заасан албан татвар төлөгчийн буцаан авах, илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 28.4.1-д буцаан олголтыг тухайн татварын албаны харьяалагдах засаг захиргааны нэгжийн төрийн сангийн дансаар дамжуулан албан татвар төлөгчид буцаан олгоно“, 28.4.3-д энэ хуулийн 28.4.1-д заасан буцаан олголтыг дараа жилийн 2 дугаар улиралд багтаан олгох” гэж тус тус хуульчилсан.

5. Тухайн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл, Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар орон сууцны хөнгөлөлтөд хамрагдахад хуульд заасан хугацаанд багтаан тайлагнасан татвар төлөгчийн тайланг үндэслэн, төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтлах бөгөөд нэхэмжлэгч Т.Б***ийн хувьд 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны 02 дугаар сард цахимаар илгээсэн ч тайлангийн хавсралт мэдээний төрлийг сонгоогүй /чеклээгүй/, орон сууцыг худалдан борлуулах хүртэлх хугацааны татварын хөнгөлөлтийг тооцож тайлагнаагүй”, 2022 оны хувь хүний орлогын албан татварын тайланг хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр татварын цахим системээр илгээсэн болох нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдож байх тул татварын хөнгөлөлтийг шилжүүлэн тооцоогүй гэх үйл баримттай холбогдуулан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 9 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                           Д.ОЮУМАА

             ШҮҮГЧ                                           О.ОЮУНГЭРЭЛ

             ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА