| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 142/2016/0022/Э |
| Дугаар | 00085 |
| Огноо | 2016-10-10 |
| Зүйл хэсэг | 148.3., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 00085
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга С.Гончигбал,
Улсын яллагч Т.Ганзориг,
Иргэдийн төлөөлөгч Д.Жаргалсайхан,
Хохирогч Б.*******,
Хохирогч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******,
Гэрч Л.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, шүүгдэгч Б.*******-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******н *******-Эрдэнэд холбогдох 142/2016/0022/Э индекстэй, 201514000113 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улаанбаатар хотод “Нүүдэлчин групп”-т туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Гачуурт тосгонд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******н *******-Эрдэнэ /РД:/.
Шүүгдэгч Б.*******-Эрдэнэ нь: Иргэн Г.*******г 2014 оны 5 дугаар сарын 21, 2014 оны 6 дугаар сарын 23, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд хийсэн зээлийн гэрээгээр халхавчлан залилаж 13660000 төгрөгийн хохирол,
иргэн Л.*******ыг 2012 оноос 2013 оны хооронд удаа дараагийн үйлдлээр залилан мэхэлж 48440000 төгрөгийн хохирол,
иргэн Х.*******сайханы лангуунаас 2014 онд “Samsung note-1” гар утсыг хуурч мэхлэн авч 560000 төгрөгийн хохирол,
иргэн Б.*******ийг 2014 онд зээлийн гэрээгээр халхавчлан залилан мэхэлж 2850000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.*******-Эрдэний өгсөн: Би 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр блокоо хийж эхэлсэн. 9 ажилтантай, 2 машинтай ажиллаж эхлээд өдөрт 1 машин нь гэхэд 800 блок гаргадаг байсан. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл блокоо хийгээд хашаагаа дүүргэчихсэн байсан. Нэг өдөр манай үйлдвэрлэл явуулж байсан хашаан дотор жижиг тэрэг орж ирчихээд зогсоод байхаар нь очтол дүүгийн маань найз Алтанцэцэг ирсэн байсан. Тэр үйлдвэрлэлээ явуулахад чинь таньд мөнгө хэрэг болоод байгаа юм уу гэж асуухаар нь би хэн тэгэж байна гэсэн чинь танай дүү тэгэж байсан. Би найзыгаа дагуулаад ирлээ гэсэн. Түүний найз нь ******* байсан. Тэр надад 13000000 төгрөг байгаа юмаа мөнгөө хүмүүст бага хүүтэй зээлэх гэсэн юм. Манай найз таныг блок үйлдвэрлэдэг ажилсаг эмэгтэй байдаг гэж хэлсэн гэх мэт зүйл ярьсан. Надад мөнгө хэрэгтэй нь үнэн ямар хүүтэй өгөх вэ гэхэд таньд бага хүүгээр өгнө гэсэн. *******гийн нөхөр нь мөн манайхыг хэрхэн амьдардаг, үйлдвэрлэл маань хэрхэн явагддаг талаар судалж, гэрт орж үзэж, ажилчидтай ярилцаж байсан. Тэгээд би таньд зээл өгөх эсэхээ бодож байгаад маргааш холбогдоё гэж хэлээд явсан. Маргааш нь таньд зээл өгөе бичиг баримтаа аваад хүрээд ир гэсэн. Би тухайн өдрөө *******гээс 3000000 төгрөгийн зээл авч нөхөр нь *******тэй гэрээ хийчих гэсний дагуу 5 дугаар сарын 21-ний өдөр 1 сарын хугацаатай гэрээ хийсэн. Хүүгээ өгөхөөр чинь гэрээгээ сунгана гэж *******гийн нөхөр Булганбаатар хэлсэн. 6 дугаар сарын 21-ний өдөр би 3000000 төгрөгийн хүүгээ өгчихөөд *******гийн нөхөр Булганбаатар руу ярьж дахин 4500000 төгрөг хэрэгтэй байна гэхэд болно, болно би таньруу шилжүүлье *******тэй гэрээгээ хийчих гэсэн. Булганбаатарын ажиллаж байсан газар Төрийн банк л байсан тул би мөнгөө авахын тулд Төрийн банкинд ажилладаг гэж найзаасаа данс руу чинь мөнгө хийлгээд авъя гэж гуйсан. Тэр зөвшөөрсөн. ын данс руу Булганбаатараас 4800000 төгрөг шилжиж ирсэн. 4500000 төгрөгийг мөн урьдын адил нотариат дээр очиж гэрээ хийж авах гэтэл ******* өмнөх 3000000 төгрөг дээрээ өнөөдрийн авч байгаа 4500000 төгрөгөө нэмж нэг гэрээ хийе гэсэн. Би ч зөвшөөрч нийт 7500000 төгрөгийн гэрээг шинээр хийгээд хамт хоол идээд салсан. Дахин дараа сарын хүүгээ өгчихөөд байж байтал ажилчдын цалин тавих болж надад 3100000 төгрөг хэрэг болсон. *******гийн нөхөр Булганбаатар руу ярьж мөнгө авах болсон. ын данс руу 4500000 төгрөг шилжих ирсэн ба 3100000 төгрөгийг би мөн л гэрээ хийж авсан. Би 3 удаа *******гээс мөнгө зээлсэн ба нийт 10600000 төгрөг авсан. Би *******гээс мөнгө заллилаж мэхлээгүй, өөрсдөө мөнгө зээлэхийг санал болгож над дээр ирсэн.
*******ын хувьд бид хоёр 2005 оноос хойш найз нөхдийн холбоотой явсан. Тухайн үед би нөхрийн хамт хөдөө мал малладаг байсан. 2011 онд манай дүү миний үйлдвэрлэж байсан блокыг анх үйлдвэрлэж байлаа. Нэг өдөр дүү маань над руу залгаад үйлдвэрлэлд маань 10000000 төгрөг хэрэгтэй байна гэсэн тул би *******тай уулзуулж өгсөн. 2011 оны намар миний дүү *******туяа, ******* нарыг 10000000 төгрөг өгөлцөж, авалцахад хамт байсан. Харин би өөрөө *******аас мөнгө зээлж байгаагүй. ******* өөрөө хүүтэй мөнгө зээлдүүлдэг, ломбард ажиллуулдаг хүн. Хэзээ ч хүнд зүгээр гэрээ хийхгүйгээр мөнгө өгөхгүй. *******туяа 2011 оноос 2013 оны 7 дугаар сар хүртэл зээлсэн мөнгөний хүүгээ төлсөн ба 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр зээлсэн мөнгөө үлдэгдэл хүүтэй нь өгч дуусгасан. 2014 оны 6 дугаар сард манай 10 жилийнхний төгсөлтийн уулзалт болсон. Тухайн үед манай хадам аавын бие муу байсан тул би нөхөртөө худлаа хэлж *******тай хуйвалдаж ангийхныхаа уулзалтанд явсан. Явсан хойгуур ******* манай нөхөр рүү залгаж намайг хаашаа явсан талаар хэлсэн байсан. Түүнээс нь болж би *******тай муудалцаж хэрэлдээд бид хоорондоо харьцхаа больсон. 2014 оны 4 дүгээр сард манай хадам аав нас барж 6 дугаар сард манай нөхөр надаас салсан. Ингээд би Улаанбаатар хотод очиж ажилд орсон. *******тай нэг ч удаа холбоо бариагүй. 2015 онд гэнэт 59000000 төгрөг надаас нэхээд хүрээд ирсэн. Би гайхсан.
*******сайханы хувьд би тэрнээс өмнө нь 600000 төгрөгийн үнэтэй утас бэлэн мөнгөөрөө авч байсан юм. Түүнийгээ хүнсний зах дотор явж байгаад алдсан. Утасгүй болчихоод хүнтэй холбоо барихад хүндрэлтэй байсан тул *******сайханаас жолооны үнэмлэхээ барьцаалж утас зээлээр авсан нь үнэн. Би төлбөрөө хийж байтал цагдаад шалгагдах болсноор ажил, орлогогүй болсон. Би үүнийг төлнө.
*******ийн хувьд *******ын танил байсан. ******* байрны урьдчилгаа өгөх шаардлагатай болсон тул миний дүү *******туяагийн зээлсэн мөнгөний үлдэгдэл хүү болох 1350000 төгрөгийг тэрнээс авсан байсан. Би *******д мөнгө хэрэг болсон талаараа хэлэхэд ******* ахаас авчих дүүгийн чинь зээлсэн мөнгөний үлдэгдэл хүүг би ******* ахаас авсан байгаа. Чи 1350000 төгрөгийг би төлнө гэж хэлээрэй гэсэн. Би дүүгийнхээ мөнгийг төлнө гэж хэлээд дээрээс нь 1500000 төгрөг нэмж зээлсэн. Ингэхдээ 1000000 төгрөгийн барьцаанд монетан ээмэг 3 хос, монетан бөгж 3 ширхэг, 1 тасархай гинж, 1 мөнгөн аяга, 1 зургийн аппарат зэргийг өгсөн. 500000 төгрөгийн барьцаанд иж бүрэн шинэ dell брэндийн компьютер тавьсан. 2014 онд ажил төлөвлөснөөр бүтэхгүй мөнгө төгрөгийг нь төлөх боломжгүй болсон тул ******* ах руу залгаж барьцааны зүйлсийг зарж мөнгөө ав гэж хэлсэн. Эцсийн эцэст намайг ийм нөхцөл байдалд хүргэсэн хүн бол ******* гэж би бодож байгаа гэх мэдүүлэг,
Хохирогч Б.*******ийн өгсөн: Би *******тай залгаа лангуу ажлуулдаг байсан. 2013 онд ******* надаас эхлээд 1000000 төгрөг дараа нь 350000 төгрөг авсан. Дараахан нь *******-Эрдэнэ гэж найзыгаа дагуулж ирсэн. *******-Эрдэнэ монетан ээмэг, аяга гэх мэт зүйл барьцаанд тавьж 1000000 төгрөг зээлэхийг хүссэн, ******* миний найз найдвартай хүн зээлчих гээд байсан тул өгсөн. Удалгүй 500000 төгрөг хэрэг болсон гээд компьютер тэврээд хүрээд ирсэн. Би суурин компьютер сүүлийн үед авахаа больсон гэхэд мөн л ******* манай найз найдвартай өгчих гэж байгаад өгүүлсэн. Хэдэн сарын дараагаас *******ын авсан 1350000 төгрөг болон *******-Эрдэний авсан 1500000 төгрөгийн хүү төлөгдөхгүй болсон. Би ******* руу ярьхад миний таниас авсан 1350000 төгрөгийг *******-Эрдэнэ төлнө гэж хэлсэн. Би уурлаж чи өөрөө авчихаад яагаад *******-Эрдэнэ төлнө гэж гэхэд *******-Эрдэнэ надаар авахуулсан юм гэсэн. *******-Эрдэнэ над дээр ирээд би төлнө гэж хэлсэн тул би 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр *******-Эрдэнэтэй гэрээ байгуулсан. *******ын надаас зээлж авсан мөнгө болон *******-Эрдэний зээлж авсан мөнгөнүүд дээр хүүг тооцож 5220000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. 1 сарын дараа би *******-Эрдэнэ рүү залгахад ******* надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Би таны мөнгийг өгөх боломжгүй болсон. Тиймээс та барьцааны эд зүйлсээ зарж мөнгөө олж ав гэсэн. Анх барьцаанд тавьсан байсан эд зүйлсээсээ *******-Эрдэнэ гуйж байгаад монетон том бөгж болон мөнгөн аягыг буцааж авсан. Үлдсэн монетон ээмэг, бөгж, гинж нь 10 грамм болсон. Тухайн үед 1 грамм монетоны үнэ 40000 төгрөг байсан тул 400000 төгрөг болсон. Dell брэндийн компьютерын хувьд 300000 төгрөгөөр *******-Эрдэний явуулсан хүн худалдаж авсан. Барьцааны зүйлс ингээд 700000 төгрөг болсон. *******-Эрдэнэ 1500000 төгрөгтөө хангалтай барьцаа тавьсан гэж байгаа. Үнэндээ тэр зүйлс нь 700000 төгрөг л болсон. Бас нэг зургийн аппарат байгаа, тэр нь одоо болтол байж л байгаа. *******-Эрдэнэ мэдүүлэгтээ 1500000 төгрөг авсан гэж байна. Гэтэл өөрөө над дээр ирж *******ын авсан 1350000 төгрөгийг би төлөх юм гэж хэлээд 5220000 төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурсан гэх мэдүүлэг,
Хохирогч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******ы өгсөн: *******-Эрдэний аав, ээжтэй нь би найз нөхөд байсан. Тиймдээ ч *******-Эрдэнэ ******* хоёр найзалдаг байсан. *******ын нэхэмжилсэн 59000000 төгрөгийн талаар би нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ *******-Эрдэнийг дүүдээ 10000000 төгрөг авч өгсөнийг үүнээс гадна дахин нэг удаа 10000000 төгрөг авч байсныг мэдэж байна. Би *******д чи яагаад *******-Эрдэнэтэй гэрээ байгуулдаггүй юм бэ гэхэд *******-Эрдэнэ өгдөг биздээ таниас ч гэсэн аваад өгдөг л биздээ гэж уурлаж байсан. *******-Эрдэнэ надад ч бас өртэй. Би *******-Эрдэнийг авсан мөнгөө өгнө гэдэгт итгэдэг. *******ын нөхөр Ялалт *******-Эрдэнээс болж ажлаасаа халагдсан. *******-Эрдэний ээж Ялалтын ажилладаг банкнаас тэтгэвэрээ авдаг байсан. Ялалт *******-Эрдэний хүсэлтээр ээжийнх нь тэтгэвэрийг түүнд өгсөн байсан. Гэтэл ээж нь миний тэтгэвэрийн мөнгийг өөр хүнд өгсөн байна гэж Банкин дээр очиж хэл ам хийснээс болж ажлаасаа халагдсан. *******-Эрдэнэ *******туяад зээлж өгсөн мөнгөнөөсөө гадна *******аас мөнгө зээлж авч байсан нь үнэн. Мөн Норовсамбуу гэж хүнээс ******* *******-Эрдэнэд 1000000 төгрөг зээлж өгсөн байсан. Би нэг өдөр оёдолчин дээр байж байтал хүмүүс *******аас мөнгө нэхэж ирсэн. Би охиноо загинахад ******* *******-Эрдэний зээлсэн мөнгө байгаа юм. Чи хэлэлдээ гэхэд *******-Эрдэнэ би төлнө гэж байсан. Энэ бүгдээс харахад *******-Эрдэнэ *******аас өөрөөс нь мөнгө аваад зогсохгүй хүмүүсээс зээлүүлж мөнгө авдаг байсан байна. *******аас *******-Эрдэнийг 59000000 төгрөг зээлсэн гэж худлаа ярьж чадахгүй нь гэхдээ 25000000 төгрөг бол зээлсэн нь үнэн. Тиймээс энэ 25000000 төгрөгийг бол ямарч байсан авна гэх мэдүүлэг,
Гэрч Л.*******ийн өгсөн: ******* миний оюутан ангийн найз юм. *******аас би мөнгө хэрэг болохоороо асуудаг байсан. Тэр үед ******* *******-Эрдэнэд зээлүүлчихсэн гэдэг байсан. Тэгэхээр нь би зээлийн гэрээ байгуулдаг юм уу гэж асуухад байгуулаагүй гэж хэлдэг байсан. *******ыг 59000000 төгрөг *******-Эрдэнэд өгч байхыг хараагүй. Ер нь *******-Эрдэнэд мөнгө өгч байхыг нь нэгч удаа харж байгаагүй. ******* л *******-Эрдэнэд зээлүүлсэн мөнгөнийхөө талаар надад ярьдаг байсан. 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би *******д 1800000 төгрөг өгч эргэлдүүлээд өгөөч гэсэн. ******* *******-Эрдэнэд зээлдүүлсэн гэж байсан. Би *******-Эрдэнээс ямарч мөнгө аваагүй гэх мэдүүлэг,
201514000113 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Г.*******гийн өсгөн: Тухайн үед Б.*******-Эрдэнэ нь Дэнж багт хашаандаа хоёр блокны машин суурилуулж хашаагаараа дүүрэн блок хийж байсан юм. Тэгээд надад хэлэхдээ цемент авах гэсэн чинь мөнгө дутаад байна. 3000000 төгрөг байвал вагоноор нь цементээ авна тэгвэл илүү ашиг унахаар байгаа юм гээд сарын 8 хувийн хүүтэй алданги 5 хувийн хүүгээр тооцож гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж мөнгийг бэлнээр өөрт нь өгсөн юм. Нөхөр маань удалгүй ажилдаа явсан. Ингээд сарын хугацаа нь болоод надад зээлсэн мөнгөө бүрэн өгч чадахгүй нь хүүгээ авч бай дараа сард мөнгийг чинь өгнө гээд хүүний 240000 төгрөг 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Үүнээс хоёр хоногийн дараа *******-Эрдэнэ утсаар яриад ярих зүйл байна, манайд хүрээд ир, эгчид нь гоё ажлын санал байна. Багийн шугамаар ирсэн төсөл 5 айлын газрын хашаа барих юм. Хашааг блокоор барина. Нэг айлын хашаанд 1000 блок орно гэхэд 5000 блокны ажил гараад байна. Цаад хийлгэж байгаа хүмүүс нь манай танилууд байгаа юм. Тэгээд намайг блокоо гарга, ажиллах хүчээ гарга гэж байна. Тэгсэн ажил гүйцэтгэх хүмүүс хөлслөх гэтэл урьдчилгаа хэрэгтэй гээд байна. 7500000 төгрөг зээлээч гэхээр нь би байхгүй гэхэд нөхөртэй чинь ярьсан чи нөхөртэйгээ ярьдаа гэхээр нь би нөхөртэйгөө ярихад нотариатаар гэрээгээ байгуулчих би мөнгийг нь шилжүүлнэ гэсэн. Нөхрийн маань байгаа газарт зөвхөн Төрийн банк байдаг энэ банкны данстай хүн хэрэгтэй гэхэд *******-Эрдэнэ манай найз байгаа гээд төрийн банкны нарийн бичгийн дарга гэж эмэгтэйн дансаар мөнгө шилжүүлж авсан. 10000000 төгрөг ирсэнээс 7600000 төгрөгийг *******-Эрдэнэд өгсөн. Гэрээг нь өмнөх гэрээтэй адил нөхцөлөөр хийсэн. Ингээд хоёр хоногийн дараа *******-Эрдэнэ манай найз ын хуурай эгч нь лангуу ажлуулж наймаа хийдэг хүн байдаг Төрийн банктай олон жил зээл авч наймаа хийсэн найдвартай зээлдэгч байгаа юм. Энэ хүний зээлийг чөлөөлвөл би чиний мөнгийг өгнө гэхээр нь 3100000 төгрөгийг ын дансанд шилжүүлсэн. Энэ зээл чөлөөлөх тухай гэрээ хийхэд хажууд нь байгаагүй тул би тай гэрээ хийе гэхэд *******-Эрдэнэ банкны ажилтан хүн учир хамаагүй гэрээ хийж болохгүй надтай хийчих гэхээр нь гэрээ хийгээд нь бууж ирээд касснаас мөнгө авч өгчихөөд буцаад ажлаа хийгээд явчихаар нь наад мөнгөө д өгөхгүй юм уу гэхэд хуралтай гэсэн, намайг мөнгөө аваад гадаа байж бай гэсэн гэхээр нь хүүхэдтэй явсан учраас гараад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-14-15 тал/.
Хохирогч Л.*******ын өгсөн: ...Би *******н *******-Эрдэнийг 2004 оноос таньдаг болсон анх нэг найзаараа дамжуулан танилцаж байсан, үүнээс хойш найзууд болсон юм. Ингээд 2010 онд надаас мөнгөний хэрэг байна маргааш өгнө, тэгж байгаад өгнө гээд авдаг байсан. 100000, 200000, 1000000 гээд байнга л мөнгө авдаг байсан, өөрөөс минь нийт 29800000 төгрөг авсан байдаг, би үүний хажуугаар хүмүүсээс мөнгө авч өгсөн мөнгөө нөхөр бид 2 өөрсдөө төлсөн бөгөөд одоо 59000000 төгрөгийн хохирол учраад байна. Мөнгө авахдаа дандаа бэлнээр авдаг байсан, тодорхой баримт байхгүй. Тодорхой хэлбэл 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хаан банкны эдийн засагч Норовсамбуу гэдэг хүнээс 10000000 төгрөгийг аваад *******-Эрдэнэд өгсөн юм. Энэ мөнгийн Норовсамбуу шүүхэд иргэний журмаар хандаад би мөнгө аваад өгсөн болохоор 12000000 төгрөгийг өмнөөс нь төлсөн. Энэ мөнгийг *******-Эдэнэ өөрөө авч, гэрээг дүү *******туяа нь хийсэн. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Капитрон банкнаас зээл авахад надаас *******-Эдэнэ, *******туяа нар ирээд 20000000 төгрөгийг авсан, тус бүрдээ 10000000 төгрөгийг зээлж байгаа гэж хэлж байсан. 2012 онд Хаан банкнаас авсан зээлээ төлөхийн тулд ээж *******ы нэр дээр 20000000 төгрөгийн зээл гаргуулахад үүнээс 120000000 төгрөгийг нь 14 хоногийн хугацаатай зээлье гэж аваад өгөөгүй. Бусдыг нь бол увуулж цувуулж авсаар байгаад одоогийн нэхэмжилж буй 59000000 төгрөгийн хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-104 дүгээр талд/,
Хохирогч Х.*******сайханы өгсөн: Би Сонгинохайрхан төвд байрлах гар утасны Теди төвд гар утас зардаг ажил хувиараа хийдэг юм. Нэг жил гаруйн өмнөөс Б.*******-Эрдэнэ манай төвөөр орж гарч яваад биенээ мэддэг болсон. Ер нь бол *******-Эрдэнэ манай хадам ээжийн эгчийн хүүхэдтэй гэр бүл болж байсныг мэднэ. 2014 оны намар сарыг нь сайн санахгүй байна. Манай лангуун дээр ирээд 2 ширхэг “Samsung note-1” маркын гар утсыг зээлээр өгчихөөч удахгүй мөнгийг нь өгнө гээд авсан. Тухайн үед жолооны үнэмлэхээ барьцаалж авсан. Тэгээд одоог хүртэл мөнгийг нь өгөхгүй яваад байгаа юм. Би утас руу нь залгахаар холбогдохгүй байсан, би сүүлд Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэхээр нь холбоо барихад мөнгийг чинь өгнө гээд өөрийнхөө дүүгээр 50000 төгрөг өгч явуулсан байсан... түүнээс хойш сураггүй байгаа гэх мэдүүлэг /хх-115 тал/,
Хохирогч Б.*******ийн өгсөн: *******-Эрдэнэ надаас эхлээд сарын 5 хувийн хүүтэй 1000000 төгрөг, дараа нь 5 хувийн хүүтэй 500000 төгрөг зээлж авсан, тухайн үед би ямар нэгэн барьцаалан зээлдэх бичиг баримт үйлдээгүй, манай хажуу талын барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байсан ******* гэж эмэгтэй *******-Эрдэнэд мөнгө зээлчих, миний таньдаг найдвартай хүн байгаа юм гэж хэлж байсан болохоор би *******-Эрдэнэд итгээд мөнгө зээлж байсан. *******-Эрдэнэ надаас нийт 1500000 төгрөг зээлсэн. Би *******-Эрдэний надад барьцаалсан гэх эд зүйлсийг зарахад 700000 төгрөг болсон. ******* гэдэг эмэгтэй 2013 онд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 1000000 төгрөг, 2013 онд дахиж 350000 төгрөгийг тус бүр 5 хувийн хүүтэй авсан ******* надаас мөнгө авч байхад *******-Эрдэнийг би таньдаггүй байсан, ******* надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь мөнгөө нэхэж эхлэхэд ******* *******-Эрдэнэд өгчихсөн гэж хэлж байсан, ******* *******-Эрдэнийг дагуулж ирээд надаас зээлсэн 1350000 төгрөгийг *******-Эрдэнэ авсан гэж хэлэхэд *******-Эрдэнэ би *******аар дамжуулж мөнгө авсан одоо таньтай нийт авсан мөнгө болох 2850000 төгрөгний хүүг нэмээд нийт 5220000 төгрөгний зээлийн гэрээг хийж өгнө гээд 2014 оны 3 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ хийсэн.... гэх мэдүүлэг /хх 132 тал/
Гэрч В.Булганбаатарын өгсөн: ...Анх эхнэр бид хоёр 3000000 төгрөгийг хүүтэйгээр эхнэр гэрээ хийж Б.*******-Эрдэнэд зээлсэн. Үүний дараахан би Төв аймгийн Заамар сум руу ажилдаа явсан. 2014 оны 6 дугаар сарын 20-дын үеэр надруу *******-Эрдэнэ утсаар яриад би Дэнжид 5 айлын газрын хашааны блок үйлдвэрлэх боллоо үүнийг барих бригадын ажилчдын урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна. 14 хоногийн дотор өгчихнө гэхээр нь би эхнэртэйгээ утсаар яриад гэрээ хийгээрэй гэж хэлээд 4500000 төгрөгийг шилжүүлсэн үүнээс хойш гэдэг банкинд ажилладаг хүнтэй, хамтарч зээл чөлөөлөх гэж байгаа гэхээр нь 3100000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөтэй хамт эхнэртэй 1200000 төгрөг шилжүүлсэн. Ингээд *******-Эрдэнэ гэж эмэгтэйд нийт 13660000 төгрөг зээлээд авч чадахгүй байна гэх мэдүүлэг /хх 20 тал/
Гэрч Ө.ын өгсөн: Миний хувьд *******-Эрдэнэтэй бусдын зээлийг чөлөөлсөн асуудал байхгүй. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр *******-Эрдэнэ утсаар яриад манай ******* гэдэг найзын нөхөр нь Эрдэнэтээс хол байгаа нөхрийнх нь нэр дээр мөнгө нь байгаа төрийн банкны дансаар шилжүүлж авмаар байна. Чамд данс байгаа юу гэхээр нь байгаа гэсний дагуу Булганбаатар гэдэг хүнээс 4850000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед ******* гэдэг эмэгтэй нь *******-Эрдэнэтэй цуг явж байсан. 2014 оны 6 дугаар сарын 25-нд мөн найзынхаа нөхрөөс дахиад мөнгө шилжүүлж авах гэсэн юм гээд дахиад 4800000 төгрөгийг шилжүүлээд авсан. Шилжиж ирсэн мөнгийг нь *******-Эрдэнэд өгсөн хоёулаа цуг байсан. Би *******-Эрдэнэд дансаараа шилжиж ирсэн мөнгийг авч өгсөнөөс биш нийлж ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. *******-Эрдэнийг ******* гэдэг хүнээс мөнгө зээлж авч байгааг ч мэдээгүй гэх мэдүүлэг /хх-21 тал/
Гэрч Т.*******ийн өгсөн: *******-Эрдэнэ нь хашаандаа блок үйлдвэрлэдэг байсан ба би тэнд нь ажилдаг байсан. Өдөрт хэдэн блок гардаг байсныг мэдэхгүй, санахгүй байна. Хувь хүмүүсийн захиалгаар борлуулдаг байсан, Шүүхийн шийдвэрийн байгууллагаас блок ирж авдаг байсан. ******* гэдэг эмэгтэйд өртэй гээд авдаг байсан, тоог нь мэдэхгүй ч нилээн их блок авдаг байсан гэх мэдүүлэг /хх-24 тал/
Гэрч С.Ялалтын өгсөн: Манай эхнэр ******* 2008 оноос барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж эхэлсэн, тэгээд таньдаг мэддэг хүмүүстэй итгэлцлээр мөнгө өгч байсан юм. *******-Эрдэнэ гэдэг эмэгтэйтэй 2008 оноос их дотносоод байнга л нийлдэг болсон байсан, салахгүй хамт л хаа сайгүй яваад байдаг болсон байсан. Өөрийнх нь бүртгэлийн дэвтрийг би хааяа үзэхээр *******-Эрдэнэ, *******туяа нарт барьцаагүй их хэмжээний мөнгө өгсөн байсан. Би тухайн үед барьцаагүй нэг хоёр хүнд их хэмжээний мөнгө өгч болохгүй шүү гэдгийг хэлж байсан, ингэж явсаар 2013 онд би ажлынхаа газрын хүний үсний найран дээр Зоригтбаяр гэдэг залуугаас эхнэр маань Норовсамбуугаас их хэмжээний мөнгө зээлээд төлөөгүй байгаа юм байна гэж мэдээд эхнэрээсээ асуусан чинь *******-Эрдэнэ, *******туяа нар гуйгаад надаар авахуулсан юм гэж байсан. Энэ асуудал нь шүүхдэх хэмжээнд хүрсэн. Ингээд шүүхээс *******ыг *******-Эрдэнэ, *******туяа нарын зээлсэн мөнгийг өмнөөс нь төлөх шийдвэр гарсан тул мөнгийг өмнөөс төлж дуусгасан гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Гэрч Ш.*******ы өгсөн: 2012 оны 10 дугаар сарын сүүлээр би өөрийнхөө байрыг банкны барьцаанд тавьж *******д капитрон банкнаас 39000000 төгрөгний зээл авч өгсөн. ******* тухайн үед барьцаалдан зээлдүүлэх ажил эрхэлж байсан бөгөөд дээрх бизнесдээ зээлсэн мөнгөө хэрэглэсэн. ******* надаар зээлдүүлж авсан 39000000 төгрөгийн хүү болон сарын төлөлтийг сар бүр өөрөө төлдөг байсан. 2013 оны 7 дугаар сарын эхээр ******* нөхрийн хамт байрны зээлд хамрагдах гээд миний тэтгэвэр, нөхрийн тэтгэврийн зээлийн хамт 24 сараар банкнаас гаргуулан авсан. Мөн хадам аавынхаа тэтгэврийн зээлийг банкнаас гаргуулан аваад байрныхаа урьдчилгаа мөнгийг өгсөн байх. Тухайн үед би нөхөр Лувсанбатын хамт охин *******ыг байранд оруулах санаатай тэтгэврийн зээлийг авч өгсөн. 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ******* надаар авахуулсан Капитрон банкны зээлийн үлдэгдэл мөнгийг төлж дуусгасан. 2013 оны 8 сарын 9-ний өдөр ******* надаас дахиад Капитрон банкнаас 20000000 төгрөгийн бизнесийн зээл авахуулж сар бүрийн төлөлтийг нь төлж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үлдсэн мөнгийг нь төлж дуусгасан. *******-Эрдэнэ *******аас авсан мөнгөөрөө амьдралаа залгуулж байгаа хүн. *******ын надаар 2012, 2013 онд авахуулсан банкны зээлийн мөнгөнөөс *******-Эрдэнэ 5000000, 10000000 төгрөгөөр нь байнга зээлж аваад БНХАУ-руу бараанд явдаг байсан гэх мэдүүлэг /хх 135-136 тал/,
Сэжигтэн Б.*******-Эрдэний өгсөн: 2013 оны 5 дугаар сараас би Орхон аймгийн Дэнж багт байрлах хадмынхаа хашаанд блокны үйлдвэрийн үйл ажиллагааг төрсөн дүү *******туяагийн хамт эрхэлж эхэлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаад 2014 оны 5 дугаар сард Хуягаа гэдэг хүнтэй танилцаад энэ хүн надад чи ахиухан блок хийгээд өгөөч, би 10 айлын газар дээр блокон хашаа барихаар болсон гэхээр нь тухайн үед хавар өнгөрөөд ажил дөнгөж эхэлсэн мөнгө муутай блокны материал дутуу байсан тул мөнгө олж материалаа аваад блок хийе гэж бодсон. Манай дүү *******туяагийн найз Алтайгаар дамжуулж *******тэй танилцсан. ******* нөхөртэйгөө ирж манай блок хийж байгаа байдалтай танилцаад түүнээс 3000000 төгрөг зээлж авсан, мөнгө зээлэхдээ гэрээ хийсэн. Ингээд ажил маань явж эхэлсэн. Би тухайн үед өмнө нь шүүхийн шийдвэрээр ******* гэдэг эмэгтэйд өртэй байсан тул блокоор өрөө төлж байсан. Тухайн үед тооцоогоор 10 айлын хашааны блок нь 20000000 орчим төгрөг болчихно, үүнээс зээлсэн мөнгөө болоод шүүхийн шийдвэрээр төлөх өрөө өгчихнө гэж тоцоолоод ажилласан. Ингээд сарын дараа 6 дугаар сарын 23-ны өдөр би хүүгээ төлөхдөө 4500000 төгрөг дахиж зээлээд өмнөх 3000000 төгрөгөн дээрээ нийлүүлээд 7500000 төгрөгийн гэрээ болгож хийсэн. Үүний дараа 3100000 төгрөгийг зээлж гэрээ хийсэн. Ингээд Г.*******гээс 10600000 төгрөгийг авсан. *******гээс гаргаж өгсөн 3 гэрээний хувьд эхлээд анх авсан 3000000 төгрөгөн дээр гэрээ хийсэн боловч дараа нь 4500000 төгрөг зээлэхдээ *******гийн саналаар өмнөх авсан 3000000 төгрөгөн дээр нэмж нэг гэрээ хийе гэсний дагуу 7500000 гэрээ хийчихээд гурван гэрээгээ гаргаж өгөөд мөнгөө нэхэмжилсэн нь буруу байна. 2 гэрээ л байгуулсан гэв. Мөнгийг нь төлж чадаагүйн учир нь Хуягаа гэдэг ахын хэлсэн ажил худлаа болоод гүйлгээ багассан, энэ хугацаанд манай хадам эцэг нас бараад ажил явдал гараад 10 гаруй хоног ажиллаагүй зэргээс болоод хугацаа яваад 7 сар болоход төлөвлөснөөр болохоо байж эхэлсэн юм. Ингээд гэрээний хугацаа дуусаад 9 сард би ******* болон нөхөрт нь учир байдлаа хэлээд надад хугацаа өгчих, дахиад гэрээ хийе гэж хэлсэн. Би хүү гэж 2014 оны 10 дугаар сар хүртэл тогтмол мөнгөө /одоо хэдийг өгсөнийг мэдэхгүй/ өгөөд явсан. Дараа нь би уулзаад ажил бүтэхгүй мөнгийг чинь тодорхой хугацаанд өгч чадахгүй нь тэгэхдээ төлнө гэдэг учир байдлаа хэлээд надад хэдэн сарын хугацаа өгчих, би та хоёрт 3000000 төгрөгийн хүү нэмээд 13000000 болгож өгнө гэдгээ хэлсэн. Бас Улаанбаатар хотод ажилд орохоор болсон гээд ажлынхаа талаар ч хэлсэн, энэ ажилдаа одоо ч ажиллаж байгаа. Би одооноос ажилдаа жинхэлж байгаа, тогтмол цалинтай болохоороо мөнгийг нь өгнө. Гэхдээ энэ хугацаанд *******тэй байнга холбоотой байж бага сагаар мөнгө өгч ирсэн. Би утсаа ашиглан дансаараа шилжүүлж байсан лавлагаагаар гараад ирнэ. Блокны газраа 2014 оны 10 дугаар сар гээд цаг агаар хүйтрээд ирэхээр больсон. Одоо энэ хашаа эзэнгүй байгаа, хажуугийн хашаанд манай ээж амьдарч байгаа. Төрийн банкинд нарийн бичгээр ажилладаг нь манай ангийн хүүхэд юм. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г.*******гээс 4500000 төгрөгийг Төв аймгийн Заамар сумаас Г.*******гийн нөхрөөс нь шилжүүлж авахдаа дансыг нь ашигласан. Түүнээс өөрөөр тай хамт зээл чөлөөлж байгаа, зээл бүтэхээр нь мөнгийг чинь өгнө гэж огт яриагүй гэх мэдүүлэг /хх 140-142 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2,97,113,117дугаар тал/, Г.*******, Б.*******-Эрдэнэ нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21, 2014 оны 06 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээ /хх 17-19 тал/, депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-22, 177-180 дугаар тал/, 13660000 төгрөгийг төлөх талаар гаргасан шүүгдэгч Б.*******-Эрдэнийн тодорхойлолт /хх-6 дугаар тал/, Б.*******, Б.*******-Эрдэнэ нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх-121 тал/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл болон дэвтэр /хх 29-55 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-86-92 дугаар тал/, сэжигтнээр тооцох тогтоол тэмдэглэл /хх 79-80 тал/, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх 81-83 тал/, хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол /хх 128 тал/, Зээлийн дансны хуулга /хх-107-110,153-155 дугаар тал/, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоол /хх 129,180 тал/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх 146 тал/, “Samsung note-1” маркын гар утасны үнэлгээний талаархи шинжээчийн дүгнэлт /хх-183 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гийн шинжээчийн дүгнэлт /хх-199-201 дүгээр тал/, харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол, тэмдэглэл /хх 207-208 тал/, шүүгдэгч Б.*******-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай талаархи Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-147 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56-58 тал/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх 57-74 тал/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******-Эрдэнийг: 2014 оны 5 дугаар сарын 21, 6 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд иргэн Г.*******тэй байгуулсан зээлийн гэрээгээр халхавчлан 13660000 төгрөгийг,
2012 оноос 2013 оны хооронд удаа дараагийн үйлдлээр иргэн Л.*******ын 48440000 төгрөгийг,
2014 онд иргэн Х.*******сайханы лангуунаас төлбөрийг удахгүй хийнэ гэж “Samsung note-1” маркийн гар утас буюу 560000 төгрөгийг,
2014 онд иргэн Б.*******той зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2850000 төгрөгийг тус тус залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 201514000113 дугаартай хэргийн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******-Эрдэнийн өгсөн “...би 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж аваад сарын дараа хүүг нь өгөөд уг мөнгөн дээрээ нэмж 4500000 төгрөгийг зээлж, гэрээгээ шинэчлэн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7500000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулсан, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3100000 төгрөгийг мөн гэрээ хийж авсан, хүүгээ төлж явж байгаад блокны үйлдвэрлэл зогсож эрсдэлд орсноор зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болж Г.*******тэй хүүг тооцон 13660000 төгрөгийг төлөхөөр тохиролцож тодорхойлолт хийж өгсөн нь үнэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.*******гийн өгсөн “...3 удаагийн гэрээгээр нийт 13660000 төгрөгийг авсан нь үнэн, үүнээс хүү гэж 480000 төгрөг /240000 төгрөгөөр 2 удаа/, дараа нь 460000 төгрөгийг цувуулж өгсөн, сүүлд 100000 төгрөг /50000 төгрөгөөр 2 удаа/, нэг удаа 30000 төгрөгийг өгч нийт 1070000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-15 дугаар тал/, гэрч В.Булганбаатарын өгсөн “манай эхнэрийн эгч Алтанцэцэг нь 2014 оны 5 дугаар сард эхнэртэй маань ирж уулзаад өөрийн найзын эгч болох *******-Эрдэнэ гэдэг хүнд мөнгө зээлээч гэж байна гэхээр нь эхнэр, түүний эгч Алтанцэцэг нарын хамт очиж уулзахад *******-Эрдэнэ гэдэг эмэгтэй байсан. Тухайн үед Дэнж багт блок үйлдвэрлэж байсан, ингээд энэ эмэгтэйд бид хоёр анх 3000000 төгрөгийг хүүтэйгээр эхнэр гэрээ хийж зээлүүлсэн. 2014 оны 6 дугаар сарын 20-дын үеэр надруу *******-Эрдэнэ утсаар ярьж мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би эхнэртэйгээ утсаар ярьж 4500000 төгрөгийг шилжүүлсэн, үүний дараа гэдэг хүнтэй хамтарч зээл чөлөөлнө гэж байгаа гэхээр нь 3100000 төгрөгийг шилжүүлсэн. Эрдэнэтийн төрийн банкны ажилтан гэдэг хүний дансруу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-20 дугаар тал/, гэрч Ө.ын өгсөн “ Б.*******-Эрдэнэтэй хамт сургуульд сурч байсан, хамтарч бусдын зээл зээл чөлөөлсөн асуудал байхгүй. “...Миний дансаар Булганбаатар гэдэг хүнээс 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4850000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4800000 төгрөгийг шилжүүлж авсан, уг мөнгийг *******-Эрдэнэд өгсөн хоёулаа /*******тэй/ цуг явж байсан” гэх мэдүүлэг /хх-21 дүгээр тал/, гэрч Ө.ын дансаар тухайн өдрүүдэд 4850000 төгрөг, 4800000 төгрөгийн орлого зарлагын гүйлгээ хийгдсэн тухай депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-22 дугаар тал/, 13660000 төгрөгийг маргах зүйлгүй төлөх талаар гаргасан шүүгдэгч Б.*******-Эрдэнийн тодорхойлолт /хх-6 дугаар тал/, гэрч Н.Лхамсүрэнгийн өгсөн “ *******-Эрдэнэ эгч 2013 оноос 2014 оны хугацаанд хашаандаа блок үйлдвэрлэдэг байсан. Блокны 2 машинтай, 6 ажилчинтай байсан. Өдөрт 500 орчим блок гардаг, хүмүүсийн захиалгаар борлуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-23 дугаар тал/, гэрч Т.*******ийн өгсөн “*******-Эрдэнэ нь хашаандаа блок үйлдвэрлэдэг байсан ба би тэнд нь ажилладаг байсан. Өдөрт хэдэн блок гардаг байсныг мэдэхгүй, санахгүй байна, хувь хүмүүсийн захиалгаар борлуулдаг байсан, Шүүхийн шийдвэрийн байгууллагаас блок ирж авдаг байсан. ******* гэдэг эмэгтэйд өртэй гээд авдаг байсан, тоог нь мэдэхгүй ч нилээн их блок авдаг байсан” гэх мэдүүлэг /хх-24 дүгээр тал/, төлбөрт тоосго цохиж нийлүүлж байсан тухай ШШГЕГ-ын Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/704 дугаартай албан бичиг /хх-26 дугаар тал/ зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.*******-Эрдэнэ нь 2013-2014 онуудад блокны үйлдвэр бүхий жижиг бизнес эрхэлж байсан байх ба энэ хугацаандаа бизнесийн үйл ажиллагааныхаа ашиг, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хохирогч Г.*******тэй зээлийн гэрээ байгуулж 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж хүүг сарын дараа буюу 6 дугаар сарын 21-ний өдөр төлж, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр уг 3000000 төгрөг дээр 4500000 төгрөгийн нэмж 7500000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3100000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай авахаар харилцан тохиролцсоноор /хх-17-19 дүгээр тал/ талуудын хооронд зээлийн гэрээнээс үүдэлтэй үүрэг үүссэн байх ба шүүгдэгч Б.*******-Эрдэнэ нь гэрээний үүргээ биелээгүйн улмаас талуудын хооронд иргэний эрх зүйн маргаан үүссэн байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******-Эрдэнэ хохирогч Г.*******тэй 10600000 төгрөгийн дүн бүхий 2 удаа зээлийн гэрээ байгуулахдаа уг гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө олж авах, мөнгийг эргэн төлөхгүй байх санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийсэн гэх залилан мэхлэх гэмт хэргийн обьектив талын шинж үгүйсгэгдэж байх ба энэ гэрээ нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлж, нотариатаар гэрчлүүлсэн хууль зүйн үр дагавар бүхий хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд талууд гэрээний үүргийн гүйцэтгэлээр харилцан тохиролцож үүрэг биелүүлэх хугацааг тогтоож байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэрэгт хохирогч Г.*******гийн өгсөн: “*******-Эрдэнэ манай найз байгаа гээд төрийн банкны нарийн бичгийн дарга гэж эмэгтэйн дансаар мөнгө шилжүүлж авсан. 10000000 төгрөг ирсэнээс 7600000 төгрөгийг *******-Эрдэнэд өгсөн. Гэрээг нь өмнөх гэрээтэй адил нөхцөлөөр хийсэн. Ингээд хоёр хоногийн дараа *******-Эрдэнэ манай найз ын хуурай эгч нь лангуу ажлуулж наймаа хийдэг хүн байдаг Төрийн банктай олон жил зээл авч наймаа хийсэн найдвартай зээлдэгч байгаа юм. Энэ хүний зээлийг чөлөөлвөл би чиний мөнгийг өгнө гэхээр нь 3100000 төгрөгийг ын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг нь шүүгдэгч болон гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ө.ын дансаар тухайн өдрүүдэд 4850000 төгрөг, 4800000 төгрөгийн орлого зарлагын гүйлгээ хийгдсэн тухай депозит дансны харилцагчийн монгол хуулга зэргээр үгүйсгэгдэж байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг гэрч В.Булганбаатар нотолж мэдүүлэг өгсөн хэдий боловч гэрчийн хувьд хохирогч Г.*******гийн гэр бүлийн хүн, түүнтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд зааснаар гэрч тухайн хэрэгт холбогдолгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.
2. 2012 оноос 2013 оны хооронд удаа дараагийн үйлдлээр иргэн Л.*******ын 48440000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх хэргийн тухайд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.*******ын өгсөн “би *******н *******-Эрдэнийг 2004 оноос таньдаг болсон анх нэг найзаараа дамжуулан танилцаж байсан, үүнээс хойш найзууд болсон юм. Ингээд 2010 онд надаас мөнгөний хэрэг байна маргааш өгнө, тэгж байгаад өгнө гээд авдаг байсан. 100000, 200000, 1000000 гээд байнга л мөнгө авдаг байсан, өөрөөс минь нийт 29800000 төгрөг авсан байдаг, би үүний хажуугаар хүмүүсээс мөнгө авч өгсөн. Энэ мөнгөө нөхөр бид 2 өөрсдөө төлсөн бөгөөд одоо 59000000 төгрөгийн хохирол учраад байна. Мөнгө авахдаа дандаа бэлнээр авдаг байсан, тодорхой баримт байхгүй. Тодорхой хэлбэл 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хаан банкны эдийн засагч Норовсамбуу гэдэг хүнээс 10000000 төгрөгийг аваад *******-Эрдэнэд өгсөн юм. Энэ мөнгийн Норовсамбуу шүүхэд иргэний журмаар хандаад би мөнгө аваад өгсөн болохоор 12000000 төгрөгийг өмнөөс нь төлсөн. Энэ мөнгийг *******-Эдэнэ өөрөө авч, гэрээг дүү *******туяа нь хийсэн. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Капитрон банкнаас зээл авахад надаас *******-Эдэнэ, *******туяа нар ирээд 20000000 төгрөгийг авсан, тус бүрдээ 10000000 төгрөгийг зээлж байгаа гэж хэлж байсан. 2012 онд Хаан банкнаас авсан зээлээ төлөхийн тулд ээж *******ы нэр дээр 20000000 төгрөгийн зээл гаргуулахад үүнээс 120000000 төгрөгийг нь 14 хоногийн хугацаатай зээлье гэж аваад өгөөгүй. Бусдыг нь бол увуулж цувуулж авсаар байгаад одоогийн нэхэмжилж буй 59000000 төгрөгийн хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-104 дүгээр талд/, “... 2011 онд би “Капитрон” банкнаас 39000000 төгрөгийн зээлийг бизнес эрхлэхээр авсан, энэ мөнгөнөөс *******-Эдэнэ, *******туяа нар тус бүр 10000000 төгрөгийг авсан, энэ зээлээ хаагаад 2012 онд би “Капитрон” банкнаас 20000000 төгрөгийн бизнесийн зээл авсан, үүнээс 12000000 төгрөгийг *******-Эрдэнэ авсан. 2013 онд Норовсамбуугаас надаар 10000000 төгрөгийг авахуулсан, үүнийг би *******-Эрдэнэд өгсөн юм. Энэ мөнгийг Норовсамбууд буцааж 12000000 төгрөг болгож төлсөн. Дээрхи 44000000 төгрөг дээр нэмээд надаас увуулж цувуулаад авсан мөнгө нь нийлээд 59070000 төгрөг болсон байгаа” гэх мэдүүлэг /хх-106 талд/ гэх, мөн хэргийн 133, 195 дугаар талуудад авагдсан өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* “*******ын нэхэмжилсэн 59000000 төгрөгийн талаар би нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ *******-Эрдэнийг дүүдээ 10000000 төгрөг авч өгсөнийг үүнээс гадна дахин нэг удаа 10000000 төгрөг авч байсныг мэдэж байна. Би *******д чи яагаад *******-Эрдэнэтэй гэрээ байгуулдаггүй юм бэ гэхэд *******-Эрдэнэ өгдөг биздээ таниас ч гэсэн аваад өгдөг л биздээ гэж уурлаж байсан. *******-Эрдэнэ надад ч бас өртэй. Би *******-Эрдэнийг авсан мөнгөө өгнө гэдэгт итгэдэг. *******-Эрдэнэ *******туяад зээлж өгсөн мөнгөнөөсөө гадна *******аас мөнгө зээлж авч байсан нь үнэн. Мөн Норовсамбуу гэж хүнээс ******* *******-Эрдэнэд 1000000 төгрөг зээлж өгсөн байсан. Би нэг өдөр оёдолчин дээр байж байтал хүмүүс *******аас мөнгө нэхэж ирсэн. Би охиноо загинахад ******* *******-Эрдэний зээлсэн мөнгө байгаа юм. Чи хэлэлдээ гэхэд *******-Эрдэнэ би төлнө гэж байсан. Энэ бүгдээс харахад *******-Эрдэнэ *******аас өөрөөс нь мөнгө аваад зогсохгүй хүмүүсээс зээлүүлж мөнгө авдаг байсан байна. *******аас *******-Эрдэнийг 59000000 төгрөг зээлсэн гэж худлаа ярьж чадахгүй нь гэхдээ 25000000 төгрөг бол зээлсэн нь үнэн. Тиймээс энэ 25000000 төгрөгийг бол ямарч байсан авна гэх мэдүүлэг, гэрч С.Ялалт, Б.*******туяа, С.Сэрчмаа, Л.******* нарын өгсөн мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Б.*******-Эрдэнэ, хохирогч Л.******* нарын хооронд найз нөхдийн харилцаа байсан байх бөгөөд түүний үндсэн дээр зээлийн харилцаанд орж байсан болох нь үгүйсгэгдэхгүй байна. Харин шүүгдэгч Б.*******-Эрдэнийн бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө олж авах, мөнгийг эргэн төлөхгүй байх субъектив санаа зорилго агуулж хохирогчийг хуурч мэхлэсэн, түүний итгэлийг эвдсэн идэвхтэй үйлдлээр Л.******* хаана, хэзээ, хэдэн төгрөгийг шүүгдэгч Б.*******-Эрдэний өмчлөлд шилжүүлэн өгсөн нь нотлогдож тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, гэрч нар шүүгдэгч Б.*******-Эрдэнэд мөнгө өгч байсныг хараагүй, их хэмжээний мөнгө зээлүүлсэн талаар Л.*******ын ярьж байхыг сонссон талаараа мэдүүлснээс биш Б.*******-Эрдэнэ Л.*******ыг залилан мэхэлсэн гэдгийг гэрчилж нотлоогүй байна.
3. 2014 онд иргэн Х.*******сайханы лангуунаас төлбөрийг удахгүй хийнэ гэж “Samsung note-1” маркийн гар утас буюу 560000 төгрөгийг залилан мэхэлж авсан хэргийн тухайд:
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн 113 дугаар талд авагдсан хохирогч Х.*******сайханы Орхон аймгийн прокурорын газарт гаргасан “...Б.*******-Эрдэнэд 2 ширхэг Note гар утас зээлсэн, одоог хүртэл өгөхгүй, олдохгүй байсаар байна...” гэх агуулга бүхий гомдол, мөн түүний хохирогчоор тогтоогдож өгсөн “...2014 оны намар сарыг нь сайн санахгүй байна. Манай лангуун дээр ирээд 2 ширхэг “Samsung note-1” маркын гар утсыг зээлээр өгчихөөч удахгүй мөнгийг нь өгнө гээд авсан. Тухайн үед жолооны үнэмлэхээ барьцаалж авсан. Энэ утсыг хөдөөнөөс ирсэн ах дүү нартаа зараад өгье гэж хэлээд авсан. Тэгээд одоог хүртэл мөнгийг нь өгөхгүй яваад байгаа юм. Би утас руу нь залгахаар холбогдохгүй байсан, би сүүлд Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэхээр нь холбоо барихад мөнгийг чинь өгнө л гэсэн, өөрийнхөө дүүгээр 50000 төгрөг өгч явуулсан байсан /хх 115 дугаар тал/ ...гэх мэдүүлгээр тус бүр нь 280000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг гар утсыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахдаа хохирогчийг хуурч мэхлэсэн, түүний итгэлийг эвдсэн гэх шүүгдэгч Б.*******-Эрдэнийн идэвхтэй үйлдэл буюу залилан мэхлэх гэмт хэргийн обьектив талын шинж нотлогдож тогтоогдоогүй, бусад нотлох баримтаар нотлож ирүүлээгүй байна.
4. 2014 онд иргэн Б.*******той зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2850000 төгрөгийг залилан мэхэлж авсан хэргийн тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******-Эрдэнийн өгсөн “...******* намайг чи Б.*******ид 1350000 төгрөгийг төлөөрэй, танай дүү *******туяагийн зээлсэн 10000000 төгрөгийн хүү шүү гэж хэлсэн. Тэр үед манай дүү *******туяа 10000000 төгрөгийн зээл авсан байсан болохоор би зөвшөөрсөн. Дараа нь надад мөнгөний хэрэг болоод Б.******* барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг болохоор “Dell” маркийн иж бүрэн комьпютер, зургийн аппарат, монетон бөгж, ээмэг, зүүлт, гинж зэрэг эд зүйлээ барьцаалж эхлээд 1000000 төгрөг, дараа нь 500000 төгрөгийг зээлсэн. Тухайн үедээ барьцааны зүйл хангалттай байсан бөгөөд надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Дараа нь *******ын авсан 1350000 төгрөг болон миний авсан мөнгийг нийлүүлээд зээлийн гэрээ нөхөж байгуулсан. Би өөрийнхөө авсан мөнгийг төлөх боломжгүй болоод барьцааны зүйлээ зарж борлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Хэдэн төгрөгөөр яаж борлуулснаа надад хэлээгүй, миний хувьд барьцааны зүйл хангалттай өгсөн. Би энэ хүнийг залилаж мэхлээгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би *******-Эрдэнийг танихгүй, ******* энэ хүн найдвартай гээд байхаар нь 1500000 төгрөгийг эд зүйл барьцаалж зээлдүүлсэн. 1350000 төгрөгийг ******* авсан, дараа нь *******-Эрдэнэ төлөх ёстой мөнгө гэж хэлсэн, *******-Эрдэнэ өөрөө төлнө гэж зөвшөөрсөн. Мөнгөө төлөхгүй болохоор нь дээрхи мөнгөндөө хүү тооцон зээлж авсан мөнгөн дээр нь нэмээд 5220000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Эд зүйлийг нь зараад 700000 төгрөг болсон үлдэгдэл мөнгөө авах гэсэн олдохгүй болохоор нь шүүхэд хандтал хаяг нь тодорхойгүй гээд хүлээж аваагүй тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-118 дугаар тал/, зээлийн гэрээ /хх-121 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаас дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд ямар нэг зээлийн болон барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулагдаагүй, хохирогч Б.******* 1350000 төгрөгийг шүүгдэгч Б.*******-Эрдэнэд бус Л.*******ын өмчлөлд өөрийн сайн дураар шилжүүлсэн, 1500000 төгрөгийг түүний эд зүйлийг барьцаалан /барьцааны гэрээгүйгээр/ шүүгдэгч Б.*******-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд тухайн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй юм. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хэргийн 121 дүгээр талд авагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хууль зүйн үр дагавар үүсгэх хүчин төгөлдөр хэлцэл биш байх тул шүүгдэгч Б.*******-Эрдэнийг 2013 онд Б.*******оос 2850000 төгрөгийг авч 2014 онд удахгүй төлнө гэж гэрээ хийн залилан мэхэлсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болон итгэл эвдэж хохирогч ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгөөрөө хохирохыг үл ухааран түүнд сайн дураар шилжүүлсэн объектив талын, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө олж авах, буцааж өгөхгүй байх шунахайн сэдэлт бүхий субъектив талын шинжүүд үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүх нэгэнт Б.*******-Эрдэнэд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийг хэлцэхгүй орхих нь зүйтэй бөгөөд хэрэв маргаантай асуудал байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, Б.*******-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаж түүнд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.4, 291 дүгээр зүйлийн 291.2.2, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, ******* овогт *******н *******-Эрдэнийг цагаатгасугай.
2. Б.*******-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг, шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохын тус тус дурдсугай.
3. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.*******-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНДУЛАМ
Ж.ДЭЛГЭРМӨРӨН