Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2018/00065

 

 

 



2018 3 09 103/ШШ2018/00065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* дүүргийн 1 дүгээр хороо, 74 дүгээр байрны 09 тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол 10 дугаар байрны 01 тоотод оршин суух ******* овогт ******* *******

Хариуцагч ******* аймаг, сум, 3 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Бугаар овогт

Хариуцагч ******* дүүргийн ******* салбарт холбогдох компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг ******* дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, Ц. нар хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 248.872.066 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , хариуцагч Ц., хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч , хариуцагч ******* салбарын төлөөлөгч , нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 онд

Б.*******, нартай уулзахад компанийг бүхэлд нь худалдан авах санал тавьсныг би зөвшөөрсөн. Тэд нар шууд худалдан авах бэлэн мөнгөгүй тул эхлээд компанийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваад, дараа нь зээлийн барьцаанд тавьж, зээл авч надад мөнгө өгнө гэж учирлан гуйсан. Би тэдний гуйлтаар Хувьцаа бэлэглэх болон компаний эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, бүх эрхээ 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* дүүргийн 281 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн, Б.*******, Ц. нарын нэр дээр шилжүүлсэн. Дараа нь Б.*******, Ц. нар өнөө маргаашгүй гадаад, дотоодоос мөнгө орж ирэх гэж байгаа, хүлээж байгаарай, удахгүй мөнгийг чинь өгнө, зээл хөөцөлдөж байна гэсээр 2014 оны 7 дугаар сар гаргасан. Үүнээс хойш надтай уулзахдаа Мөнгө зээлэх гэхээр компанийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх шаардлагатай тэгвэл банк мөнгө олгоно гэсэн. Чи одоо бид нартай Худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагатай байна. Банк компанийн үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөөр худалдан авсан гэрээгээ авчирч, үнийг тодорхойлж байж зээл ав гэсэн гээд миний өмчлөлийн компанийг бүрэн шилжүүлж авсан бөгөөд төлбөр тооцоогоо дуусгаагүй байж төлбөрийг төлөхгүйгээр өөрсдийн болгох, санаа зорилгыг агуулсан байжээ. Тухайн үед Б.*******, Ц. нарт бэлэн мөнгө байгаагүй боловч би тэдэнд итгэж өөрийн эзэмшлийн компанийн эрхийг бага бус, асар их мөнгөөр үнэлэгдэх, үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлсэн. Гэвч миний эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсныг далимдуулан, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан мөнгөө, зээл авч байгаад төлнө гэж гэрээ байгуулан төөрөгдүүлж, өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зайлсхийж байх тул хуулинд заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.*******, Ц. нартай байгуулсан Компаний эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа бэлэглэлийн гэрээ, нийт хувьцааны үнэ 3.000.000 төгрөг болон ******* салбар, Д.******* нарын хооронд хийгдсэн 101 дугаартай Зээл болон Барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү, гэв.

Хариуцагч Д.*******, Ц. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Б.******* гаргасан ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцааг бэлэглэсэн гэрээнүүдийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ХХК-ийн захирал Б.Гантөмөр өөрийнхөө ХХК-ийн хөрөнгө болох зоогийн газар, диско баар зэргийг хувьцааны үнэлгээнд оруулж, 100 ширхэг хувьцааны нэг бүрийн үнийг 30.000 төгрөг гэж Д.*******д 50 ширхэг хувьцаа, Ц.д 50 ширхэг хувьцааг тооцон, дээрх хувьцаа болон компаниа 350.000.000 төгрөгөөр үнэлж, бид хоёрт худалдахаар тохирч, 2014 оны 01 дүгээр сарын 27-нд хэлцлийг байгуулсан. Б.Гантөмөр дээрх худалдсан үнийн урьдчилгаа болгон Д.******* надаас 100.000.000 төгрөг авч, үлдсэн 250.000.000 төгрөгийг үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох үедээ төлөхөөр харилцан тохиролцсон.

ХХК одоо бидний нэр дээр байгаа бөгөөд татварын газарт Д.*******ийг захирлаар томилон бүртгүүлж, татварын тайлангаа гарган өгч, ХХК-ийн зоогийн газар, баарны үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөнд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэн, засвар үйлчилгээг хийсэн бөгөөд энэ хугацаанд маш их асуудалтай тулгаран, засварын ажил 4 сар үргэлжилж, 2014 оны 12 дугаар сард дуусаж, архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарч, шинэ жилийн өмнөхөн үйл ажиллагаа эхлүүлэн ажиллаж байгаа тул хийсэн хэлцэлд дурдсан, ашиг орлого олоогүй болохоор одоохондоо өгөх ёстой 250.000.000 төгрөгөө өгч чадаагүй байгаа нь үнэн. Б.Гантөмөр бид нартай хийсэн хэлцэлдээ тодорхой хугацаа заагаагүй харин ашигтай ажиллахаар 250.000.000 төгрөгийг өгөхөөр харилцан тохирсон байгааг шүүх анхаарч үзнэ үү. Бид энэ тухай уулзаж, ярилцаж байгаад эвлэрэх боломжтой. Хэрэв эс эвлэрвэл, бид нар ХХК-ийн үндсэн хөрөнгө болох баар, зоогийн газарт засвар хийсэн зардал, урьдчилгаанд өгсөн 100.000.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргах болно, гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Б.******* нэхэмжлэлтэй, Д.Адтангэрэл, Ц.Сэрдамба, ******* салбарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* салбар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 2 дахь хэсэг болох суудал ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Y-2208002989 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай албан тоотыг 2017 оны 7 сарын 25-ны өдрийн 248 тоот албан бичгээр ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 1 дэх хэсэгт гаргасан ******* салбараас суудал ХХК-ийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу татан авах хүсэлтэй байна

Мөн уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлсөн шийдвэр гарган, шийдвэрийг ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* салбар биелүүлсэн байх тул ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Гантөмөр нь суудал ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байсан. Ингээд 2013 оны 12 сараас хойш энэ компанийг цаашдаа бусдад худалдан борлуулах буюу зээлийн барьцаанд тавих асуудлаар ******* дүүргийн иргэн *******тэй харилцаж хоорондоо хэлцэл хийхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч ******* нь төлбөрийг бэлнээр хийх боломжгүй гэсний үндсэн дээр талууд хоорондоо тохиролцож 2014 оны 1 сарын 27-ны өдөр хувьцаа, бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг ******* дүүргийн тойргийн 281 дугаартай нотариатч дээр Гантөмөр, *******, нар өөрийн биеэр очиж бичгээр гэрээ байгуулсан. Энэ гэрээг хийхэд нотариартч нь хуулийн талын бүх үр дагаврыг танилцуулж энэ гэрээг хийж өгсөн. Үүний дараа Гантөмөр нь суудал ХХК-ийг ямар нэг эрхийн зөрчил өр төлбөргүй болгож шилжүүлж өгсөн. Гэтэл ******* нь төлбөрөө банкнаас зээл авч төлнө гээд суудал ХХК-ийг өөрийн нэр дээрээ шилжүүлж банкинд барьцаанд тавьж байгаад үлдэгдэл мөнгийг чинь төлнө гэж хэлсэн байдаг. Энэ нь үндсэндээ худалдах, худалдан авах хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлж хийсэн бэлэглэлийн гэрээ байсан. Энэ бэлэглэлийн гэрээг хийснээсээ хойш *******, нар нь банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй учраас Гантөмөр нь шаардах эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учир Гантөмөр нь компанийхаа эрх болон хувьцаагаа буцааж шаардах эрхтэй. Бэлэглэлийн гэрээг хийхдээ хуурч мэхэлж хийсэн гэдэг хүн өөртөө байгаа эд хөрөнгийг өөрийнхөө санасан, тохирсон хэмжээнд өгөхгүй байж хүнд хуурч мэхлээд эд хөрөнгөө өгчихнө гэхээр ойлгогдохгүй байна. Тэр хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээд банкнаас зээл авахын тулд худалдах, худалдан авах хэлцэл гэж юм байх хэрэгтэй юм байна гээд энэ хэлцлийг хийсэн байдаг. Ямар учраас ******* салбарыг энэ хэрэгт хариуцагчаар татсан бэ гэхээр бэлэглэлийн гэрээгээр шилжиж ирсэн эд хөрөнгөд зээл өгөх талаар тухай хууль болон дотоод журамд байдаггүй учир ******* нь зээл авахын тулд худалдах, худалдан авах хэлцэл гэж байх хэрэгтэй байна гээд үүнийг хийсэн байдаг. Энэ хэлцэл нь нотариатаар баталгаажаагүй, хүчин төгөлдөр болоогүй, талуудын хоорондын хүчин төгөлдөр хэлцэл биш юм. Үүнийг тухайн үед нь ******* дүүргийн тойргийн нотариатч хэлсэн байдаг. Хариуцагч талаас дөнгөж үйл ажиллагаа нь жигдрээд сайхан болж байхад буцаагаад авах гээд байна гэж хэллээ, энэ хооронд Гантөмөр нь *******тэй маш олон удаа уулзаж яаж байгаа талаар ярилцсан байдаг, харин хариуцагч нь хувьцаа бэлэглэлийн гэрээнд нэр нь ороод явж байгаа болохоос Гантөмөртэй шүүхийн танхимд орж ирэх хүртэлх хугацаанд нэг ч удаа уулзаж байгаагүй. Тиймээс зүв зүгээр байж байгаад ашиг орлого олохоор нь буцааж авах санаа зорилго агуулаагүй гэдгийг хэлмээр байна. 2014 оны 10 сарын 27-ны өдөр Гантөмөр нь *******д шаардах эрхийн хугацаа чинь дуусах гээд байна, та нар үнэхээр авах зорилготой юм бол үлдэгдэл мөнгөө өгөөч гэсэн мэдэгдэл өгөхөд хариуд нь өмнө нь хэлж байсан нөгөө тайлбараа л хэлдэг байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлд талуудын хооронд ямар ч хэлцэл хийж болно гэж заасан байдаг, мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцлийн ерөнхий агуулга нөхцлийг зааж өгсөн байдаг. Талуудын хооронд анх худалдах худалдан авах хэлцэл хийгдэх гээд үүнийгээ хийх боломжгүй болоод худалдах, худалдан авах гэрээ хийхийн тулд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг өөрөө хариу төлбөртэй байхыг шаардахад энэ мөнгө нь байхгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг зөрчиж худалдах худалдан авах хэлцлийг халхавчилах зорилгоор хийсэн дүр үзүүлэх хэлцэл хийсэн. Энэ хэлцэлтэй холбоотой асуудал бол цаашид ашиг олох байсан уу, яах ёстой байсан нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагад юу хамааралтай байсан бэ гэхээр зөвхөн энэ хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгаа учир Гантөмөр нь хуульд заасан эрхийнхээ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт хүсээд шүүхэд хандсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд *******, нар нь Гантөмөрөөс суудал ХХК-ийг хувьцаа үүсгэж худалдаж авсан байдаг. Ингэхдээ суудал ХХК нь ямар ч өр төлбөргүй байгаагүй, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээний хугацаа, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, дулааны өртэй байсан зэрэг бусад зардлуудыг нь бүгдийг нь төлсөн. Худалдаж аваад хэлцэл байгуулахдаа үйл ажиллагаа явуулж ашиг олсон цагт эргээд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр байгуулсан. Энэ худалдаж авсан объект нь 6-7 жил үйл ажиллагаа явуулаагүй газар байсан. Тэгээд ******* энэ объектэд засвар үйлчилгээ хийж, газрын тусгай зөвшөөрөл, баримт бичиг зэргийг хөөцөлдөж 2014 оны 1 сард хэлцэл байгуулсан, 12 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Үйл ажиллагаа явуулсны дараа буюу 2015 оны 1 сараас Гантөмөр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол засвар үйлчилгээ хийгээд үйл ажиллагаанд оруулсны дараа буцааж авна гээд байгаа нь илт залилах шинжтэй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа Үйл ажиллагаа явуулаад ашиг олохоор үлдэгдэл төлбөрөө төлнө гэдгийг нотариатаар батлуулчихсан хэлцэл байдаг, хэргийн материалд ч гэсэн байгаа. Гантөмөр нь 2014 онд үйл ажллагаагаа явуулмаар байна хөрөнгө оруулалт хийх хүн байна уу гэсэн байдалтай байсан. Банкинд өөрийн компаниа тавиад зээл авъя гэхээр найдваргүй зээлдэгч болсон, зээл олдохгүй байна гээд ******* салбар-ын захирал Отгонбаатартай уулзаж явахдаа *******тэй таарсан байдаг. Энэ компани нь маш их өр төлбөртэй, үйл ажиллагаа явуулаагүй удчихсан засвар үйлчилгээ маш их хийгдсэн. Ингээд хэвийн үйл ажиллагаатай болгонгуут эргээд авъя гэж байгаа нь хуульд нийцэхгүй залилан хийж байна гэсэн ойлголтоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хэлээд байх зүйл байхгүй гэв.

Хариуцагч банк-ны ******* салбарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: надад хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Гантөмөр 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ХХК-ийн 50 ширхэг 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Д.*******д, 50 ширхэг 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Ц. нарт бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн.

Анх бэлэглэлийн гэрээ хийх саналыг бэлэглэгч тал болох Б.Гантөмөр санаачилан, ашиг олсны татвар төлөхөөс зайлсхийж, намайг хуурч мэхэлсэн гэж үзэж байгаа. Б.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчингүйд тооцож өгнө үү, гэжээ. Дүр үзүүлж хийсэн хэлцлийг өөрөө санаачилж, анх ХХК-ийг 350.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 100.000.000 төгрөгийг эхний ээлжинд төлөхөөр болсон.

ХХК-ийг хүлээж авахад 2009 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баар, зоогийн газрын цахилгаан, дулаан, бохирын шугам, дээвэр зэрэг нь шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй, баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, газар өмчлөх эрх зөрчилтэй, 2006 онд үл хөдлөхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан тул удаан хугацааны туршид хөөцөлдөж, өр төлбөрийг төлөн, үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Энэ бүгдийг Б.Гантөмөр өөрөө маш сайн мэдэж байгаа. Гэвч бидний үйл ажиллагаа огт жигдрээгүй, ашиг орлого олж чадаагүй, биднээс өчнөөн төгрөгийн зардал гарч, объектыг ажиллуулах боломжтой болонгуут гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь санаатай хууль бус, залилан мэхэлж байгаа үйлдэл миний бие дээрх объектыг хэвийн үйл ажиллагаатай болгохын тулд банк, Бичил глобус ХЗХ-ноос зээл болон цалингийн зээл гээд нийт 140.588.740 төгрөгийн зээлээ одоо болтол төлж дуусаагүй, үндсэн зээл болон хүүг төлөөд явж байна. Мөн объектын бүх тоног төхөөрөмж, барилгын материал, эд хогшилыг БНХАУ-аас очиж авч ирсэн ба нэхэмжлэлд БНХАУ-аас авсан өртгөөр нэхэмжилсэн байгаа болно. Уг тоног төхөөрөмж, эд хогшил, компьютер, хөгжим аппаратур зэрэг нь салгаж болохооргүй суурилагдсан. Б.Гантөмөр хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхэд өөрөө буруутай гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс өөрт учирсан хохирол нийт 267.667.561.15 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд суудал ХХК-д засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж авахын тулд ******* салбараас 85.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Энэ зээлийг 2014 оны 5 сарын 24-ны өдөр авч 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдөр төлж барагдуулахдаа 85.000.000 төгрөгийн зээлийг хүү 115.000.000 төгрөгийг хүүнд нийт 195.761.120 төгрөг болгож төлсөн. Хамгийн сүүлд суудал ХХК-ийн хөрөнгийг үнэлүүлэхэд тоног төхөөрөмж хөдлөх хөрөнгийн үнэлгээ 43.964.700 төгрөг, урсгал засварт 15.651.437 төгрөг, дулааны ажилд 1.112.312 төгрөг, бохирт 450.176 төгрөг нийт 17.213.925 төгрөг болж байна. Мөн суудал-тай холбоотой зардал буюу газрын төлбөр, үл хөдлөхийн татвар, галын аюулгүй байдлын гэрчилгээ авсан төлбөр зэрэг 16.983.320 төгрөг байна /1-р хх-167 дугаар тал/, Гантөмөрт бэлнээр 54.950.000 төгрөг, зээлийн хүүд 115.760.121 төгрөг бүгд нийлээд 248.872.066 төгрөг болж байна. Мөн Гантөмөрт өгсөн суудлын Audi маркын автомашиныг буцаан авахаар нэхэмжилж байна. Зүгээр байсан компаниа өгчихөөд буцаагаад авах гэж байгаа юм шиг л яриад байна. Энэ 85.000.000 төгрөгийн зээлийг бид суудал ХХК-ийг ажиллуулах гэж л авсан. Энэ бүх мөнгийг хөрөнгө оруулалтын зээл гэдэг утгаараа суудал ХХК-д зарцуулсан. Тиймээс үүнийг нэхэмжилж байна. Хэрвээ суудал ХХК нь зүгээр байсан бол бид хөрөнгө оруулалт хийх гэж банкнаас зээл авахгүй байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ хэрэгт хариуцагч *******ээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэхдээ сөрөг нэхэмжлэл бол үндсэн нэхэмжлэлтэй зайлшгүй шалтгаант холбоотой байх ёстой гэж үзэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг тухайн үед шүүх хүлээж авсан, хариу тайлбар авсан. Өнөөдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ярихад сөрөг нэхэмжлэл нь ямар учирсан хохирлыг нэхэмжлээд байгаа шаардлага нь тодорхойгүй байна. Өнөөдөр гэм хорын хохирол нэхэмжлээд байгаа юм уу, ямар эрхээр шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Мөн хариуцагч талаас нотлох баримтаар авчирч өгч байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй баримтууд байна. Өнөөдөр шинжээчийн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж хэллээ. Шинжээч нь шүүгчийн захирамжаар хараат бус үнэлгээ хийж байгаа гэсэн үг юм. Энэ хэрэг 2014 оноос хойш ямар шалтгаанаар 4 жил үргэлжилсэн бэ гэхээр зөвхөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, үнэлгээ хийх асуудлаар 4 жил боллоо. Гэтэл өнөөдөр ямар шаардах эрхээр Гантөмөрөөс хохирол учруулсан гээд шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс манай зүгээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, маш олон баримт гаргадаг, тайлбар гаргадаг, энэ 4-5 хавтаст хэргийн ихэнх нь хариуцагч талаас гаргасан баримт байдаг. Бид сөрөг нэхэмжлэл болон бусад баримтуудтай холбогдуулаад уялдуулаад үзье гэхээр хавтаст хэрэгт өгсөн баримтууд нь бүгд шаардлага хангаагүй, суудал ХХК-ийн гаргасан хөрөнгө гэсэн талаар баримт хэрэгт огт байхгүй, бараа материал авсан гээд баримт хавсаргасан боловч энэ нь дангаараа нотлох баримт болохгүй. Бусад баримтуудыг үзэхэд суудал ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, тамга тэмдэгтэй, эрх үүрэг хэрэгжүүлдэг, татварт тайлангаа өгдөг ийм хуулийн этгээд байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардах эрх нь тодорхойгүй, баримтууд нь суудал компаниас гаргасан болох нь тогтоогдохгүй байна. Банкнаас авсан зээлийн хүүг Гантөмөрөөс гаргуулах шаардлага нь ойлгомжгүй байна. суудал ХХК-ийг барьцаанд тавиад 85.000.000 төгрөгийн зээлийг Гантөмөр хэрэглээгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардах эрх нь тодорхой байх шаардлагатай гэтэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж сая тайлбар өгсөн мөртлөө сөрөг нэхэмжлэл дээрээ Гантөмөр нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн учраас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна гэсэн байдаг. Тэгэхээр энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй болчихлоо. Ямар хэлцлийг шаардаад байгаа юм бэ, бэлэглэлийн гэрээний дагуу хийсэн хохирлыг шаардаад байгаа юм уу, эсвэл худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирол юм уу, хуульд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд л нөгөө талдаа хохирлыг хариуцна гэсэн байна. Гэтэл өнөөдрийн шаардаад байгаа суудал ХХК-д завсар хийснийг бид аваад явахгүй учир хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Харин үүнийг баримтаар л тогтооно. Бусад татвар төлсөн гэх мэт зүйлийн хувьд 2014 оны 1 сарын 27-нд хувьцаа шилжүүлж аваад 2014 оны 5 сарын 23-нд банкнаас зээл аваад зээлийнхээ мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж, ******* нь банкнаас зээл авч суудал ХХК-ийг үйл ажиллагаанд оруулж өнөөдрийг хүртэл ашиг, орлого олсон. Энэ талаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогын албан татварын тайлан байгаа шүү дээ. ******* нь өнгөрсөн хугацаанд зээл авч үйл ажиллагаагаа явуулснаар ашиг орлого олж байгаа. Ганцхан удаагийн татварын тайланг авч хэрэгт хавсаргасан байсан. Тэнд борлуулалтын орлого 8.000.000 төгрөг гэсэн байсан. Гэтэл өөрөө авч өөртөө ашиг олсон зүйлээ яагаад Гантөмөрөөс нэхээд байгаа юм бэ, мөн суудлын автомашиныг нэхэмжлэх эрхтэй этгээд нь ******* биш өөр хэлэх тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь хариуцагч Д.*******, Ц. нарт холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан, хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр банкны ******* салбар, - ХХК-ийн хооронд байгуулсан Зээл болон Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн барьцаалбараас чөлөөлсөн шийдвэрийг ******* дүүргийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх тухай шаардлагыг хариуцагч ******* салбар биелүүлсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан

Хариуцагч Д.******* 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Гантөмөрт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 267.667.561 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр сөрөг нэхэжлэлийн шаардлагаа 248.872.066 төгрөг болгон багасгажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.    Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр суудал ХХК-ийн хувьцааг хариуцагч Д.*******, Ц. нарт 350.000.000 төгрөгөөр худалдахаар хэлцэл хийж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, хариуцагч Д.*******, Ц. нарын өмчлөлд 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, улсын бүртгэлийн 2711001077 дугаартай, 2835738 регистрийн дугаар авсан, зоогийн газар, баарны үйлчилгээ эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, 3.000.000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэй суудал ХХК-ийн өөрийн эзэмших нэг бүрийн үнэ 30.000 төгрөгийн үнэтэй, 100 ширхэг хувьцааг, Д.*******д нэг бүрийн үнэ 30.000 төгрөгийн 50 ширхэг, нийт 1.500.000 төгрөг, Ц.д нэг бүрийн үнэ 30.000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг, нийт 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг бэлэглэн, суудал ХХК-ийн эрхийг Д.*******д шилжүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Гантөмөрт 100.000.000 төгрөгийг хариуцагч нар шилжүүлэх, үлдэх 250.000.000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох үед төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан Хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, суудал ХХК-ийн хувьцааг худалдахтай холбоотой хэлцэл, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, нотариатаар гэрчүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч Гантөмөрт хариуцагч нар 100.000.000 төгрөг өгөхөөс 54.950.000 төгрөгийг бэлэн, овогтой АUDI маркын улсын дугаартай авто машиныг 18.000.000 төгрөгт тооцон өгсөн байна.

Б.Галхүү нь хариуцагч Д.*******д 2014 оны 1 сарын 22-ны өдөр бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх итгэмжлэл олгосон учир ******* нь Гантөмөрт уг авто машиныг шилжүүлсэн болно. /хх-469/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийг зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд бодит байдалд талууд дээрх эрхүүдийг шилжүүлсэн боловч татвараас зайлсхийсэн, бэлэглэлийн гэрээгээр халхавчилагдаж буй 350.000.000 төгрөгөөр худалдсан суудал ХХК-ийн баар, зоогийн газарт хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, хариуцагч Д.*******ийн шүүхэд гаргасан ...анх бэлэглэлийн гэрээ хийх санал, дүр үзүүлж хийсэн хэлцлийг бэлэглэгч тал болох Б.Гантөмөр өөрөө санаачилж, ХХК-ийг 350.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 100.000.000 төгрөгийг эхний ээлжинд төлөхөөр болж, хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхэд өөрөө буруутай гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс өөрт учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн тайлбар, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч гийн .., Нэхэмжлэлийн шаардлага нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөч гэсэн байна. Үүнийг дэмжиж байгаа. Энэ хүмүүс хоорондоо бэлэглэлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ Гантөмөр, ******* хоёр хоёулаа хэрэг хариуцах чадвартай, эрүүл саруул ухаантай хүмүүс харилцан бэлэглэлийн гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээний цаана нь худалдах, худалдан авах гэрээ явагдаад, үүнийг халхавчилж хийж байгаа юм. Тиймээс өөрсдөө энэ бол хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэж яриад байдаг учир хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй байх гэж бодож байна гэсэн тайлбаруудаас дүгнэхэд талууд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, мэдэж хийсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярмаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх шаардлагаа татан авах, чөлөөлөх шийдвэрийг ******* дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх шаардлагаа ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. ******* салбар нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүхэлд нь биелүүлсэн байхад татан авах боломжгүй гэж үзэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь зүйтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөр нь AUDI маркын 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54.950.000 төгрөгийг хариуцагч Д.*******, Ц. нарт, хариуцагч нар суудал ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт Б.Гантөмөрт буцааж шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.Хариуцагч Д.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 248.872.066 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зааснаар хариуцагч Б.Гантөмөрөөс

Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр суудал ХХК-д хийгдсэн засварын хөлсөнд 17.213.925 төгрөг, /5 дугаар хх-136 дугаар хуудас/

суудал клубд суурилуулагдсан тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүдийн (2017 оны байдлаар элэгдэл хорогдол тооцсоноор) үнэд 15.263.779 төгрөг,

суудал ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдон гарсан зардалд 16.983.320 төгрөг /1 хавтас, хх-167 / нийт 49.461.024 төгрөг,

Хариуцагч Д.*******, Ц. нарт нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс төлөх 54.950.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцсон учир хохирлын төлбөр дээр нэмж нийт 104.411.024 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хөрөнгийн үнэлгээний ХХК нь суудал клубд суурилуулагдсан тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг 2014 оны байдлаар 43.964.700 төгрөг, 2017 оны байдлаар элэгдэл хорогдол тооцсоноор 15.263.779 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хариуцагч нар засвар үйлчилгээ хийгдсэнээс хойш тус клубыг ажиллуулж, ашиг орлого олж байсан болох нь талуудын тайлбар, бусад баримтаар тогтоогдож байх тул элэгдэл хорогдол тооцсон үнэлгээгээр буюу 2017 оны байдлаар үнэлсэн үнэлгээг бодит байдалд нийцнэ гэж дүгнэн 15.263.779 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.******* өөрийн нэр дээр тоног төхөөрөмж, тавилга, эргэлтийн хөрөнгө худалдан авахаар, ******* салбартай 85.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, 2017 оны 7 сарын 4-ний өдөр үндсэн зээл болон хүүд нийт 195.760.121 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. Хариуцагч нар шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн 267.667.561 төгрөгийн шаардлагаа багасгаж 248.872.066 төгрөг болгосон хэдий ч өмнөх шүүх хуралдаан дээр буюу 2017 оны 2 сарын 13-ны өдөр зээлийн хүүд 28.549.821 төгрөг нэхэмжилж байжээ.

Өнөөдрийн шүүх хуралдаан дээр зээлийн хүүд 115.760.121 төгрөгийг хохиролд тооцон шаардлагаа 87.210.300 төгрөгөөр ихэсгэснийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд нэмэгдүүлсэн шаардлага гаргах хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул тухайн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

3.Нэхэмжлэлийн шаардлага тус бүрд улсын тэмдэгтийн хураамжийг хуваариласан талаар:

Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 1.907.950 төгрөг,

Үл хөдлөх хөрөнгийг 85.000.000 төгрөгийн барьцаалбараас чөлөөлүүлэх шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 582.950 төгрөг,

Чөлөөлөх шийдвэрийг ******* дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг,

Хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 267.667.561 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 1.444.337 төгрөгийг тус тус хуульд заасны дагуу төлөхөөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дүгээр зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 2.498.150 төгрөг төлөхөөс урьдчилан төлсөн 2.354.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 144.145 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс гаргуулж улсын орлогод, хариуцагч нараас 350.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 1.907.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гантөмөрт, хариуцагч Д.*******ээс сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.444.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан 104.411.024 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 680.005 төгрөгийг Б.Гантөмөрөөс гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, хариуцагч ******* салбараас улсын тэмдэгтийн хураамж 653.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гантөмөрт олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* Гантөмөр, хариуцагч ******* овогт ******* *******, Бугаар овогт нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг дурдсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, банк-ны ******* салбарын хооронд байгуулагдсан Зээл болон Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг ******* дүүргийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* салбар биелүүлснийг баталсугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс AUDI маркын 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54.950.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.*******, Ц. нарт, хариуцагч нараас суудал ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт нэхэмжлэгч Б.Гантөмөрт буцаан шилжүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага 248.872.066 төгрөгөөс 104.411.024 төгрөгийг хангаж, үлдэх 144.461.042 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дүгээр зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 2.498.150 төгрөг урьдчилан төлөхөөс 2.354.005 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 144.145 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс гаргуулан улсын орлогод, хариуцагч нараас 350.000.000 төгрөгийн хэлцэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.907.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гантөмөрт, хариуцагч Д.*******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.444.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 104.411.024 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 680.005 төгрөгийг Б.Гантөмөрөөс гаргуулж хариуцагч Д.*******д, хариуцагч салбар ******* салбараас улсын тэмдэгтийн хураамж 653.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гантөмөрт тус тус олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******ээс шинжээчийн ажлын хөлс 1.200.000 төгрөгийг гаргуулж ХХК-д олгосугай.

7.Тус шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 220 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ