Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2018/00072

 

 

 



2018 ******* 16

10*******/ШШ2018/00072



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт холбогдох тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн , 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, бүлгийн багшаар эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие тус цэцэрлэгт оноос эхлэн туслах багш, бүлгийн багшаар *******0 дахь жилдээ ажиллаж байна. Би 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр боловсролын байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан тэтгэмжээ авна гэж хүсэлт гаргасан ч тухайн үед хуульд өөрчлөлт орсныг мэдээгүй байсан. Гэтэл надад нэг удаа тэтгэвэр тогтоолгоход олгогддог буцалтгүй мөнгөн тэтгэмж 2017 оны 5 дугаар сард 1*******1 дүгээр цэцэрлэгийн дансанд шилжин ирж 12 дугаар сарын 15-ны өдөр мөнгийг авсан. Эрхлэгч нь энэ мөнгөөр барьцаалж мөнгө дансанд орсон цагаас эхлэн мөнгөө авахгүй бол дахиад хэзээ ч олдохгүй шүү, ажлаа өг цаашид ажиллуулахгүй, ажилд авах хүн бэлэн байна гэх зэргээр сүрдүүлэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өрөөндөө дуудан уг хүсэлтийг өөрөө зааж буруу бичихээр цаас хураан авч дахин дахин засуулж өөртөө ашигтай байдлаар бичүүлж авсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажиллуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот тушаалыг гаргасан боловч тухайн үед надад гардуулж өгөөгүй 01 дүгээр сарын 2*******-ны өдөр гардуулсан. Хугацаагүй ажиллах хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг миний хувьд энэ тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэтгэврийн эрх үүсээгүй, өөрөө хүсээгүй хөдөлмөрийн чадвараа алдаагүй байхад 60 нас хүрсэн тохиолдолд олгогддог 1 удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг авсан гэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Хүчээр тэтгэвэр тогтоолго гэж хууль буруу хэрэглэн үндсэн цалинг ТҮБД 4-5 шатлалаар 608.457 төгрөгийн цалинтай, зэргийн нэмэгдэл 10 хувь 60.845 байхад нь ТҮБД 4-1 шатлалаар сарын цалинг бууруулан 5*******5.286 төгрөгийн цалинтай болгон зэргийн нэмэгдлийн 10 хувийг 5*******.528 болгож өөрийн үзэмжээр албан тушаалаа хэтрүүлэн, хувийн өс хонзонгийн шинжтэй цалинг бууруулж түр тушаал дээр ажиллуулж байгаа миний үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна. Эрхлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг өгсөн. Би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга хүсэлт гаргасны дагуу эрхлэгч бид хоёрыг өрөөндөө дуудаж уулзахад эрхлэгч намайг 2018 оны 2 сар хүртэл ажиллуулах боломжтой гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй тул бид ******* дүүргийн Засаг даргын өрөөнд орж уулзсан. Засаг дарга 29 жил ажилласан хүнийг ажиллуулж болохгүй юм уу гэхэд эрхлэгч тэтгэврийн тэтгэмжийг олгоод, ажлаас халсан тушаал гаргасаны дараа буцаад ажилд авч болно гэж тохиролцоод надаар өргөдөл бичүүлж аваад уншилгүй цүнхэндээ хийгээд явсан. Тэгээд маргааш өглөө нь өрөөндөө дуудан уг хүсэлтийг өөрөө зааж өгч буруу бичихээр цаас хураан авч дахин дахин засуулж өөртөө ашигтай байдлаар бичүүлж авсан. Тэтгэмжийн мөнгө дансанд орж ирснээс хойш ажлын байранд асар их дарамт шахалт үүсгэж байгаа. Би тэтгэврийн мөнгө авах хүсэлт гаргасан боловч тэтгэвэрээ тогтоолгоогүй, хөдөлмөрийн чадвараа алдаагүй, цаашид ажиллах хүсэлтэй байгаа тул цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн , 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, бүлгийн багшаар эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх 201******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт 25 жил ажиллаж байгаа тул 2017 онд тэтгэвэрт гаргаж өгнө үү гэсэн өргөдлийг даргын үед бичиж өгсөн байсан. Энэ өргөдлийн дагуу 2017 оны 5 дугаар сард манай байгууллагын дансанд тэтгэвэр тэтгэмжийн мөнгө орж ирсэн байсан. Бид хоёр ярилцаад эмэгтэй хүнийх нь хувьд би 6 сар үргэлжлүүлэн ажиллуулахаар ярилцаж тохиролцсон. Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр өргөдөл гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн , 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалуудыг гаргасан гэв.

Шүүхээс талуудын хүсэлтээр ******* дүүргийн 1*******1-р цэцэрлэгийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай түр ажиллуулах тухай тушаал, 201******* оны ******* сарын 1*******-ны өдрийн Ё.******* ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт гаргасан өргөдөл, 2015 оны 5 сарын 22-ны өдөр, 2017 оны 12 сарын 5-ны өдрүүдэд гаргасан өргөдөл зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн , 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, бүлгийн багшаар эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх болон түр ажиллах хүсэлтээ өөрөө гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, хуульд заасан журмын дагуу авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.8, *******8 дугаар зүйлийн *******8.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.*******, Боловсролын тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.4, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн **************8 дугаар тогтоол, Ё.******* өндөр насны тэтгэвэрт гарах тухай өргөдөл зэргийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаалаар г бүлгийн багшийн үүрэгт ажлаас чөлөөж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай тушаалаар бүлгийн багшийн ажилд түр хугацаагаар буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл томилон ажиллуулж байгаа болох нь зохигчдийн тайлбар, тушаалуудын эх хувь /хх-5,6 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь эрхлэгч мөнгөө авахгүй бол дахин хэзээ ч олгохгүй, ажлаа өг, цаашид ажиллуулахгүй, ажил хүлээлцэх хүн чинь бэлэн байна гэж дарамт үзүүлж, айлган сүрдүүлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өрөөндөө бичүүлж авсан гэж тайлбарлаж байгаа боловч айлган сүрдүүлж бичүүлж авсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй, мөн түүний тайлбарлаж байгаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бус түүнээс өмнө буюу 201******* оны 0******* дугаар сарын 1*******, 2017 оны 5 сарын 22-ны өдрүүдэд удаа дараа гаргаж байжээ. /хх-*******5,*******6 хуудас/ Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн үед хуулинд өөрчлөлт орохыг урьдчилан мэдээгүй хүсэлт бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн хүсэл зоригын дагуу бичиж өгсөн гэдэг нь тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх хориос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж зааснаар энэхүү эрхээ эдлэхээр өгсөн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2018 оны 01 сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар түр ажиллуулах тухай ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлд заасан шаардлагын дагуу гаргуулж авсан, нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт холбогдох тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн , 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, бүлгийн багшаар эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ