Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 1238

 

 

 

 

 

 

 


 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01238

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******, *******лол,******* тоотод оршин суух, ургийн овогтой Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух, Онгол ургийн овогтой Д.О/,

Хариуцагч Баянгол дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух, ургийн овогтой С.О / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25,200,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.М-д холбогдох 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Д.О-ы сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.О, Д.О нартай би 2015 оны 05 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 16,500,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар, 2015 оны 08 сарын 29-ийг хүртэл зээлдүүлэв. Зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.О, Д.Отгон нар зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 5,000,000 төгрөг тооцож, үндсэн зээл 16,500,000 төгрөг түүний хүү 3,700,000 төгрөгийн хамт нийт 25,200,000 төгрөгийг хариуцагч С.О, Д.Отгон нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мнь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Д.О,С.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний дагуу 16,500,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд хариуцагч нарын зүгээс одоог хүртэл зээлийн төлбөрийг төлж дуусаагүй байгаа тул зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож, алданги 5,000,000 төгрөг, үндсэн зээл 16,500,000 төгрөг, түүний хүү болох 3,700,000 нийт 25,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах байдлаар үндэслэлээ өөрчилж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь гээд бичгээр хүргүүлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 20,000,000 төгрөгийн  20 хоногийн хүү болох 1,333,333 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 16,500,000 төгрөг, энэ дээр алданги нэмэгдэж орж ирж байгаа бөгөөд алданги 7,366,667 төгрөг нийт 25,200,000 төгрөгийг хариуцагч Д.О-ооснэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж тодруулсантай холбоотойгоор хариуцагч С.Оаас татгалзаж байна гэжээ.  

 

Хариуцагч С.Отгоны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Б.М, Д.О,С.О нар нь 2015 оны 05 сарын 29-ний өдөр 16,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Талуудын 2015 оны 05 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу иргэн Б.Мнь Д.О,Г.Отгонжаргал нарт 16,500,000 төгрөг шилжүүлээгүй бөгөөд энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй. Иргэн Б.М, иргэн Д.Отгон нарын хооронд өмнө нь өр зээлийн асуудал байсан бөгөөд нийт өр авлагаа 16,500,000 хэмээн харилцан тохиролцсоны дагуу баталгаажуулж, дээрх зээлийн гэрээг нөхөж байгуулсан байдаг. Монгол улсын иргэний хуулийн 282.4.-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно", 196.1.1. "эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр", тус зээлийн гэрээний 5-д " Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлсэн мөнгийг зээлдэгчид гардуулан өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно" хэмээн тус тус заажээ. Иргэн Б.М, Д.О,С.О нар нь 2015 оны 05 сарын 29-ний өдөр зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан хэдий ч дээрх гэрээ нь өмнөх авлагыг баталгаажуулах зорилгоор нөхөж хийсэн, гэрээ байгуулсан өдөр 16,500,000 төгрөгийг олгоогүй тул 2015 сарын 05 сарын 29-ний эдрийн барьцаат зээлийн гэрээ нь хэрэгжээгүй буюу гэрээ байгуулагдаагүй байна. Анхнаасаа Д.Отгон нь Б.Мөнгөнтуулд өртэй байсан, үүнийгээ зээлийн гэрээтэй болгох, түүнчлэн барьцаа хөрөнгөөр баталгаажуулах зорилгоор С.Оаар гэрээ дээр гарын үсэг зуруулсан, Б.М-ээс Д.Отгонд өмнө зээлүүлсэн /зээл хүү нийлээд/ 16,500,000 төгрөгөөс С.О нь огт аваагүй тул С.О нь мөн зээлдэгч биш юм. Иймд Монгол улсын иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2. дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3. өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.8. хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хэмээн заасны дагуу 2015 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М, Д.Отгон нар нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр ярилцан тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Талуудын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 1-д зааснаар “2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн төлөгдөөгүй болох 10,000,000 төгрөг, мөн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр зээлж байгаа 10,000,000 төгрөг” нийт 20,000,000 төгрөг гэж зээлийн үнийн тогтоосон байдаг. Гэтэл Б.Мнь Д.Отгонд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлээгүй бөгөөд энэ талаар нотлох баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл Д.Отгоны харилцах дансанд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг шилжиж ороогүй. Тэгэхээр 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч зээл олгогдоогүй. Зээл гэдэг бол тухайн мөнгөн хөрөнгө зээлдэгчийн эзэмшилд шилжиж, захиран зарцуулах эрх үүссэнээр зээл олгогдсонд тооцогддог. Тэгэхээр 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөг буюу өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч тал өөрсдөө нотолж байна. 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон гээд байгаа мөнгөө нэхэмжлэгч нар нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Угаасаа олгогдоогүй учраас байхгүй. Д.О,Б.Мнарын хооронд урт хугацааны өглөг, авлага явж байсан бөгөөд Б.М2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дахин шинэчилсэн гэрээнд Д.О-оостодорхой төллөлтүүд хийгдсэн бөгөөд тус гэрээг шинэчилж үндсэн үүргийн гүйцэтгэлд 16,500,000 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд энэ төлбөрийг дахин 3 сараар сунгасан байгаа юм. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах биш нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн өөрчилсөн. Гэхдээ энэ гэрээ нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж орсон байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хүчин төгөлдөр гэрээнүүд явж байгаа юм. Энэ нь өөрөөр хэлбэр төлбөр барагдуулах хэлцэл маягийн зүйл юм. Энэ нь зээлийн гэрээний агуулгад нийцэхгүй. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн болон 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээнүүдтэй ямар нэгэн маргаан эсэргүүцэл гараагүй бөгөөд энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байна. Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” мөн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний 2.2-д “зээлийн хугацаанд зээлдэгч нь мөнгийг бэлнээр хүлээн авсан өдрөөс эхлэн тооцно” гэж тус тус буюу гэрээнд болон хуульд маш тодорхой заасан байна. Тэгэхээр 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болон 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ямар ч гүйлгээ хийгдээгүй, мөнгө шилжүүлээгүй бөгөөд энэ гэрээгээр мөнгө шилжээгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн хооронд ямар гэрээ үүссэн бэ гэхээр хуулийн 42.1-д зааснаар “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ” гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 282.3-т заасны дагуу “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байна. Тэгэхээр Б.Мхүү авах эрхээ алдаж байгаа юм. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үнийн дүн 16,500,000 төгрөгийг Д.Отгон нь Б.Мөнгөнтуулд төлөх ёстой гэж баталгаажуулж тохиролцсон байдаг. Д.Отгон нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш дараах байдлаар Б.Мөнгөнтуулын Хаан банкны 5075267972 тоот харилцах дансанд төлж ирсэн байдаг. Төлөлтийн дүнтэй талууд ямар нэгэн маргаан, эсэргүүцэл гаргаагүй. Харин тусдаа 8 сая төгрөгийн зээлийн гэрээ байсан юм. Тэр төлбөр дээр маргадаг юм. Төлбөр төлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх байгаа. Үүргийн гүйцэтгэлд заагдсан төлбөрөө төлөх эрхтэй бөгөөд тэр үүргээ биелүүлсэн. Гэхдээ 8 сая төгрөгийн зээлийн гэрээ байгаа эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрвээ тийм харилцаа байсан бол 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болон 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэлцэлд энэ талаар тусгагдаад явах ёстой байсан. Хавтаст хэрэгт байгаа дансны хуулга байгаа, түүнээс харахад 8 сая төгрөгийн төлбөр хаагдсан байдаг юм. Энэ нь хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд байгаа бөгөөд энэ баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байдаг. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Д.Отгоны эгч Д.Алтантуяад 9,650,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн байдаг. Хэрвээ энэ 8 сая төгрөг энэ төлөлт биш гэх юм бол тусдаа 8 сая төгрөгийн зээлийн гэрээг үндэслээд тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй байгаа. Шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж өгөөгүй гэрээнд өмнөх зээлийн төлбөрийг төлсөн бөгөөд төлсөн 9,750,000 төгрөгийг өөр зээлд суутгаж авсан гэдэг нь үүгээр няцаагдаж байна. Иймд Иргэний хуулийн болон гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн Д.Отгон нь өнөөдрийн байдлаар төлсөн 9,750,000 төгрөгийг хасаад 6,750,000 төгрөгийг төлөх ёстой байна. Бид нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд өгч чадаагүй улмаас өчнөөн төлөлт дутуу ирсэн байгаа. Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулж өгсөн 1,000,000 төгрөг манай энэ төлөлтөд байхгүй, Төрийн банкны дансанд Б.Мөнгөнтуулыг гуйж байж хийлгүүлсэн төлбөр болон кафе дээрээс өдөр болгон тушааж байсан төлбөрийн баримтууд ороогүй байгаа. Бид маргааныг сунжруулаад яах вэ төлөх ёстой байсан гээд хүү ч өгч байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан байна. Мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т “энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус хуульчилсан байх тул С.Оын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд барьцаалагдаагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 6,750,000 төгрөгийг төлөх ёстой бөгөөд 9,750,000 төгрөгийг төлсөн байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн тул сөрөг нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч С.О, Д.О нарт холбогдуулан 2015 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 16,500,000 төгрөг, зээлийн хүү 3,700,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 25,200,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Д.Отгон нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Мөнгөнтуулд холбогдуулан 2015 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл 16,500,000 төгрөг, зээлийн хүү 1,333,333 төгрөг, алданги 7,366,667 төгрөг нийт 25,200,000 төгрөгийг хариуцагч Д.О-оосгаргуулж, хариуцагч С.Оаас татгалзаж, хариуцагч Д.Отгон нь нэхэмжлэгч Б.Мөнгөнтуулд холбогдуулан гаргасан 2015 оны 05 сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан байна.

           

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.О нар 2015 оны 04 сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.

 

Дээрх гэрээний 2.1-д “2015 оны 03 сарын 24-ний өдөр байгуулсан 18,500,000 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 29-ний өдөр зээлж буй 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг зээлдүүлэв” гэж тусгасан байх бөгөөд үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч 20,000,000 төгрөг аваагүй. 10,000,000 төгрөг нь өмнөх зээлийн үлдэгдэл, 10,000,000 төгрөгийг Д.Отгоны танил өөр хүний данс руу шилжүүлсэн. Иймд 9,750,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2015 оны 03 сарын 24-ний өдөр 18,500,000 төгрөгийг шилжүүлж, үүнийс 10,000,000 төгрөг төлөгдөөгүй тул 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин 10,000,000 төгрөг нэмж 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дууссан тул 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцож 16,500,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга, зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Зохигч 18,500,000 төгрөгийг зээлдүүлэхээр шилжүүлсэн, 2015 оны 04 дүгээр сарын 19,  2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн сайн дурын үндсэн дээр байгуулсан тухайд маргаагүй тул 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид 16,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан нь нотлогдож байна гэж үзэв.

 

Зохигч Хаан банкин дахь Д.Алтанцэцэг, А.Анхтуяа нарын дансаар хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 9,750,000 төгрөг шилжүүлсэн тухайд маргаагүй. Үүний 2,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр /хх-ийн 42 дугаар тал/, 7,750,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд шилжүүлжээ. /хх-ийн 30-41 дүгээр тал/ 

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр талууд гэрээгээр ямар үүргийг гүйцэтгэхээр хэлэлцэн тохиролцсон, тэр үүргийг гүйцэтгэх ёстой. Ийнхүү уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээл 8,750,000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги 4,375,000 төгрөг нийт 13,125,000 төгрөгийг  гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Д.О-с 13,125,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,075,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч С.Оаас татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хариуцагч Д.Отгон нь нэхэмжлэгч Б.Мөнгөнтуулд холбогдуулан гаргасан 2015 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Д.О-с 13,125,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,075,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч С.О-с татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хариуцагч Д.Он нь нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан гаргасан 2015 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,950 төгрөгийг, хариуцагч Д.О-оосулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 170,250 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагч Д.О-оос223.575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР