Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1417

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/01417

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг дүгээр хороо Суман гүн ХХК-ийн хашаа гудамж  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Тариачин овогт Б.С

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг дүгээр хороо  дүгээр хороолол байр  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Боржигин овогт Н.Б

            Хариуцагч: Баянгол дүүрэг дүгээр хороо  дүгээр хороолол  дүгээр байр тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Боржигон овогт Д.О

153.440.343 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Д.О, хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

              

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Б нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 125.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр Д.От зээлдүүлээч, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалъя гэсэн санал тавьсныг Б.Сзөвшөөрч Н.Бээр дамжуулж Д.Отэй зээл болон барьцааны гэрээ байгуулж 125.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.Сөөрийн харилцах данснаас Д.Оийн Хаан банкны 5124019006 дансанд 65.298.578 төгрөгийг, Н.Бийн Хаан банкны 5099787799 дансанд 59.550.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлснээр иргэн Д.О өөрийн өмчлөлийн хөрөнгөө Хаан банкны барьцаанаас чөлөөлсөн. Барьцаалбар бүртгэгдсэнээр Б.СН.Бийн данс руу үлдэх 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 60.000.000 төгрөгийг самрын бизнестээ хэргэлсэн юм шиг байгаа юм. Д.О энд бусад хүмүүстэй хамтарч хийсэн өөр бизнесийн асуудлаа хольж хутгаад яриад байгаа. Б.С, Н.Б нар хамтарч мөнгө зээлдэг. Б.Сын мөнгийг зээлэх хүнийг Н.Б олж зуучилж дундаас нь ашиг авдаг гэж яриад байгаа нь үнэн. Ер нь мөнгө зээлдэг ийм харилцаа энэ хүмүүсийн дунд байсан. Зээл болон барьцааны гэрээ хийх нь Н.Бийн ажил байсан тул Б.С өмнөөс Н.Б Д.Отэй гэрээг хийж, хөрөнгийг барьцаалж гэрээг Б.Ст авчирч өгсөн. Б.Сбуцааж мөнгийг шаардахад Д.О мөнгө авсан, аваагүй гэсэн маргаан гарсан. Б.Сбусдад  залилуулсан байх магадлалтай болсон тул цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон. Д.О 125.000.000 төгрөгийг аваагүй, Н.Б үлдэх 60.000.000 төгрөгийг өгсөн гэдэг. 60.000.000 төгрөгийг Н.Б Хаан банк дахь өөрийн данснаас бэлнээр авсан болох нь зарлагын мэдүүлгийн баримтаар тогтоогддог. Энэ мөнгийг Д.От зээлийн гэрээний дагуу өгсөн гэж мэдүүлдэг. Б.Сболон хариуцагч нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй. Хариуцагч нарын үндэслэлгүй олсон 124.848.570 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Мөнгө өгснөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ мөнгө 3 жилийн хугацаанд банкинд хадгалуулсан бол хүү нь өсөх байсан тул энэ хугацааны хохиролыг банкны 6 хувиар тооцож хохирол нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлс 8.000.000 төгрөг төлсөн. Шүүхэд гэрчээр оролцсон Д.Би 60.000.000 төгрөгийг Н.Б нь Д.От өгсөн талаар мэдүүлсэн. Иймд хариуцагч Н.Б, Д.О нараас шилжүүлсэн 124.848.578 төгрөг, хохиролд 28.591.765 төгрөг нийт 153.440.343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.Би над руу утсаар ярьж  худалдааны Тоса төвийг барьцаалж 150.000.000 төгрөгний зээл авъя гэсэн нэг эгч байна гэсэн. Тэр үед Б.Сбид хоёр хамт явж байсан тул түүнд хэлээд бид хоёр вокзалын хойно байдаг Тоса төв дээр очиход Д.О байсан. Тэр үед Д.О Голланд улс руу явна. Тоса төв барьцаанд байгаа гээд бичиг баримтаа Б.Ст үзүүлээд барьцааг чөлөөлж мөнгө зээлэх тухайгаа ярьсан.  Бид хамт Улсын их дэлгүүрийн урд байрлах Хаан банкинд очсон. Б.Сзээлийг нь чөлөөлхөөс өмнө тооцооны төвийн зээлийн эдийн засагчаас худалдааны Тоса төв хэдэн төгрөгний барьцааны шаардлага хангах талаар асуухад эдийн засагч 150.000.000 төгрөг орчим бол болно гэж хариулж байсан. Ингээд Б.Смөнгө зээлхийг зөвшөөрч Д.Отэй ярилцаад түүний банкны зээлийг чөлөөлсөн. Д.О бид хоёр 125.000.000 төгрөгний зээл болон барьцааны гэрээг хийсэн. Энэ үеэр Б.Сажилтай гээд барьцааны гэрээг хийсний дараа 60.000.000 төгрөг шилжүүлээрэй, чам руу шилжүүлчихье гээд миний дансанд хийгээд явсан. Барьцааны хөрөнгийг чөлөөлөөд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж барьцааны гэрээг Д.О бид хоёр бүртгүүлсэн. Нотариат, үл хөдлөхийн мөнгө байхгүй гэж Д.О гарсан бүх зардлыг надаар төлүүлсэн. Ингэж явсаар орой болсон. Барьцааны гэрээг бүртгүүлчихээд Д.От зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөгийг шилжүүлэх гэтэл банк хаачихлаа, данснаас авах боломжгүй, бэлнээр авч евро, доллар авах хэрэгтэй байна чи данснаасаа бэлнээр аваад өг, би чамд шагнал энэ тэрийг нь өгнө ш дээ гэхээр нь Ард кино театрын дэргэдэх тооцооны салбар орж өөрийн данснаас бэлнээр авч өгсөн. Мөнгө өгөх үед Д.О гадаа машин дотроо хүлээгээд, хажууд нь Д.Би явсан. Д.Бат-Ирээдэй нь Д.Оийн машиныг бариад цуг явж байсан. Д.О мөнгийг аваад уутан дотроос мөнгө авч надад 1.500.000 орчим төгрөг өгсөн гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Б, Д.Би нар анхнаасаа миний зээлийг чөлөөлүүлээд үлдэгдэл мөнгийг авна гэж ярьсан. Н.Б нь шүүх, цагдаагаас оргон зайлдаг хүн. Миний хувьд дуудсан цагт нь очдог байсан. Прокурорын байгууллага Д.О, Н.Б нар хэд хэдэн төгрөг төлөх ёстой вэ гэдгийг үнэн зөвөөр нь шийдэж өгсөн. Гэтэл Н.Б, Д.Би нар үгсэн тохиролцож Тоса төвийн хөрөнгийг үндэслэн надаар төлүүлэх гээд байна. Би Б.Сыг танихгүй. Тоса төвийн хөрөнгөөрөө зээлээ төлж явсан. Зөвшөөрөхгүй. Юу гэж 1 хувийн зээлийг хаалгаж хүнээс 10 хувийн зээл авах юм бэ. Би өөрийн авсан 65.298.578 төгрөгийг төлнө гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.О би Н.Бтэй 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийг барьцаалсан. Гэтэл Б.Суг гэрээний аль нэг тал биш, зээлийн гэрээний үүргийг надаас шаардах эрхгүй атлаа дээрх гэрээний барьцаа хөрөнгө болох өмчлөх эрхийн болон газар эзэмших гэрчилгээг эх хувиар нь Н.Бээс авчихаад одоог хүртэл буцааж өгөхгүй байна. Б.Сдээрх гэрээний дагуу 125.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж Н.Бээр дамжуулж надад өгсөн хэмээн шүүхэд хохирол шаардаж нэхэмжлэл гаргасан. Н.Б бид хоёрын дунд байгуулагдсан гэрээг ашиглан надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж ямар ч үндэслэлгүйгээр миний эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хадгалж байна. Иймд Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг Б.Саас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг өгөхийг зөвшөөрч байна гэв. 

 

                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Снь хариуцагч Д.О, Н.Б нарт холбогдох 153.440.343 төгрөг гаргуулах, хариуцагч Д.О нь Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч Д.О нь мөнгө зээлэх хүсэлтээ илэрхийлж Н.Бээр зуучлуулж 124.848.578 төгрөгийг нэхэмжлэгч Б.Саас зээлдэж авсан болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Н.Бтэй байгуулсан зээл болон барьцааны гэрээ, мөрдөн байцаалтанд нэхэмжлэгч Б.С, хариуцагч Н.Б, гэрч Д.Би нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон байна. Үүнд:

нэхэмжлэгч Б.Сын 2015 оны 05 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 28, 2015 оны 12 дугаар сарын 02, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтанд “Н.Б бид хоёр  хамтран мөнгө зээлдүүлдэг. Гэрээг би өөрийн нэрээр биш Н.Бийн нэрээр хийдэг. Н.Б мөнгө зээлэх хүнээ олоод 3 хувийг нь, би 7 хувийг нь авдаг. Над руу яриад найдвартай хүнд 14 хоногийн хугацаатай 125 сая төгрөг зээлдүүлмээр байна гэснээр Тоса төвийн захирал  Д.Отэй уулзахад тэрээр яаралтай 125 сая төгрөг хэрэгтэй байна, 14 хоногийн дараа 135 сая төгрөг болгож өгье. Тоса төв 65 сая төгрөгний барьцаанд байгаа үлдэгдэл 60 саяыг доллар аваад өнөөдрийн дотор дансанд заавал байршуулах шаардлагатай. ББСБ-аас зээл авах гэхээр өнөөдөртөө багтаж гарахгүй байна. Гадаадаас хөрөнгө оруулалт хийж Тоса төвийн суурин дээр байшин барих юм гэхээр нь түүний Хаан банкны данс руу 65 сая төгрөг шилжүүлж зээлийг нь чөлөөлсөн. Би ажилтай байсан тул Н.Бийн данс руу 60 сая төгрөг шилжүүлж гэрээг хийгээрэй гэж хэлээд явсан”,

хариуцагч Н.Бийн 2015 оны 05 дугаар сарын 15, 2015 оны 11 дүгээр сарын 05, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтанд “2014 оны 09 дүгээр сараас эхлэн Б.Сын мөнгийг өөрийн таньдаг хүмүүсдээ хүүтэй зээлүүлдэг байсан. Б.Смөнгийг гаргаж, би зээлийн гэрээ хийж баталгаажуулан зээл өгдөг байсан.  2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.О Тоса төвийг барьцаалж 125 сая төгрөг зээлмээр байна гэхээр нь Б.Слуу утасдахад ирж Тоса төвийг үзээд тэндээсээ нотариат орж зээлийн гэрээ байгуулж дараа нь банк орж Д.Оийн 65 сая төгрөгний зээлийг чөлөөлж, гэрээ хийсний дараа 60 сая төгрөгийг шилжүүлээрэй гээд Б.Сминий данс руу шилжүүлчихээд явсан. Д.О бид хоёр үл хөдлөх хөрөнгийн газар орж барьцааны гэрээ байгуулсан. Ингэж яваад орой 18 цаг болсон. Д.О мөнгө бэлнээр хэрэгтэй байна, банкнаас авах боломжгүй боллоо мөнгийг бэлнээр авъя гэхээр нь 1950 рүү утасдаж онгорхой банк байгаа эсэхийг лавлахад Ард кинотеатрын дэргэдэх Хаан банк 19 цаг хүртэл ажиллана гэхээр нь банк орж 60 сая төгрөг бэлнээр авч түүний машин дотор өгсөн. Д.О надаас мөнгө аваад Д.Битэй хамт яваад өгсөн”,

хариуцагч Д.Оийн 2015 оны 05 дугаар сарын 20, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтанд “Нотариат орж Н.Бтэй зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь Хаан банкны барьцаанд байсан Тоса төвийн 65 сая төгрөгний зээлийг чөлөөлж, самрын наймаа хийхээр Н.Б, Д.Би нар 60 сая төгрөгийг авсан. Самар гаргах тусгай зөвшөөрөл надад байгаа. Сүүлдээ Н.Б, Д.Би нар надаас авсан 60.000.000 төгрөгийг аваагүй гэж ярьж байгааг ойлголоо. Би тэр хоёртой 125 сая төгрөгний гэрээ хийсэн ба 60 сая төгрөгийг самарын ажилд зарцуулаад 100.0 сая төгрөг болгож өгнө гэж ярилцаж амаар тохирсон”,

Гэрч Д.Бин 2015 оны 08 дугаар сарын 31, 2015 оны 11 дүгээр сарын 19,  2016 оны 04 дүгээр сарын 28, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтанд “2015 оны 03 дугаар сарын дундуур Д.Отэй танилцахад надад самар гадагшаа гаргах тусгай зөвшөөрөл байгаа хамтарч ажилламаар байна, самар авах мөнгөтэй хятад олж өгөөч гэж хэлээд бид самар хамтарч гаргах, самрын зардлыг зөвшөөрлийн эзэн Д.О өөрөө гаргана гэж тохирсон. Д.О эгч намайг Баянгол дүүрэг дээр хүрээд ир гэж дуудаад очиход Н.Б ахтай зээлийн гэрээ байгуулж байсан. Д.О эгчийн машиныг бариад  Ард кинотеатрын зүүн урд байрлах Хаан банкны гадаа очиход Н.Б ах банкнаас гарч ирээд Д.О эгчид энд 60 сая төгрөг чинь байгаа шүү гээд хар ууттай мөнгө өгсөн. Д.О эгч дангаараа Б.Саас мөнгө зээлсэн. Би 2015 оны 03 дугаар сарын 30-наас 06 дугаар сар хүртэл хоригдсон. Энэ хугацаанд самрын бизнес бүрэн зогссон”,

Ж.Хосбат 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр “2014 онд Д.Би самар авъя гэж ирээд танилцсан. 2014 оны 10 дугаар сард Д.Би самрын наймаанд хамтарч ажиллах гэж байгаа юм гээд Д.Оийг танилцуулсан. Д.О самар гаргах тусгай зөвшөөрөлтэй гэж ярьж байсан. Д.О танилцсаныхаа дараа самар авна гэж надтай ганцаараач уулзаж байсан боловч самар аваагүй” гэсэн мэдүүлгээр хариуцагч Д.О нь мөнгө зээлдэх зорилгоор банкны зээлээ чөлөөлүүлж, өөрийн худалдааны Тоса төвийг барьцаалж зээл болон барьцааны гэрээг Н.Бтэй байгуулж, түнээс Хаан банкны гадаа үлдэгдэл мөнгийг хүлээж авсан болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд “нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. 125.000.000 төгрөгний зээлийг тэд авахын тулд миний Тоса төвийг барьцаалхаар Н.Б, Д.Бат-Ирээдэй нар зээлийг чөлөөлсөн” гэж тайлбарлан маргадаг боловч дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр Д.Бин хамт самрын бизнес эрхэлж мөнгө өсгөх зорилгоор Н.Бээр зуучлуулж түүнтэй зээл болон барьцааны гэрээ байгуулж Б.Саас 65.298.578 төгрөгийг шилжүүлэн авч банкны зээлийн барьцаа хөрөнгө чөлөөлсөн, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр дахин байцаасан мэдүүлэгтээ “зөрүү 60 сая төгрөгийг самар авахад хэрэглэнэ гэж тохиролцсон. Н.Б, Д.Би нар надаас авсан 60.000.000 төгрөгийг аваагүй гэж ярьж байгааг ойлголоо”, шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Би “самрын бизнестэй үүдэлтэйгээр Н.Бээр зуучлуулж Д.Оийн хамт Б.Саас зээл авсан, Н.Б Хаан банкнаас боодолтой хар ууттай мөнгө авч гарч ирэн Д.От машин дотор өгсөнг самрын бизнест зарцуулсан” гэсэн мэдүүлгүүд, Д.Оээс нотлох баримтаар ирүүлсэн Н.Б, Д.Би нартай ярилцсан ярианы СД-нд хуулсан бичлэгт Н.Б зээлийн 125.000.000 төгрөгийг Д.От хүлээлгэж өгсөн, хүү алдангийн талаар ярилцсан болон Д.Оээс мөнгийг хүүтэй нь Д.Би төлнө, газар дээр нь 30.000.000 төгрөг тоолж өгсөн талаараа ярьсан бичлэг зэргээс дүгнэхэд  зээлийн 124.298.578 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул дээрх тайлбар нь үндэслэлгүй. Мөн 60.000.000 төгрөгийг Н.Б, Д.Би нар самрын бизнес эрхлэхээр авсан гэж тайлбарласан боловч бусдад дамжуулан зээлдүүлсэн явдал нь гэрээгээр хүлээсэн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч, гэрч нар СД-нд бичигдсэн дуу хоолойг өөрсдийнх мөн гэж зөвшөөрсөн болно.

Д.О нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэдэг боловч мөнгийг шилжүүлэн хүлээн авсан тул тэдний хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар Б.С, Д.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага банкны 6 хувийн хүүгээр тооцож хохиролд 20.591.765 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 8.000.000 төгрөг нэхэмжилсэнг нотолсон баримтгүй, бусдаас эрх зүйн туслалцаа авах, хөлсөө хэрхэн тогтоох нь өөрийн шийдвэрлэх асуудал учир шууд учирсан хохиролд тооцох боломжгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Д.Оээс 124.848.578 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгож, хариуцагч Н.Бд холбогдох болон нэхэмжлэлийн үлдэх 28.591.765 төгрөгний шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.О нэхэмжлэгчид холбогдуулж Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эх хувийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг нэхэмжлэгч Б.Схүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчоос хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, үндсэн болон сөрөг шаардлагыг хангасан үнийн дүнгээр тус тус улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлаж шийдвэрлэв.

Хариуцагч Н.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 102/ШЗ2017/14266 Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн хариуцагч Н.Бийн эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг 59.550.000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, зогсоосугай гэснийг хүчингүй болгох нь зүйтэй.

          

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон            

                                                                                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Д.Оээс 124.848.578 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгож, хариуцагч Н.Бд холбогдох болон нэхэмжлэлийн үлдэх 28.591.765 төгрөгний шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.083.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 782.193 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгосугай.

3.Хариуцагч Д.Оийн Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эх хувийг гаргуулах сөрөг шаардлагыг нэхэмжлэгч Б.Схүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Саас 70.200 төгрөг гаргуулж хариуцагч Д.От олгосугай.

5. Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 102/ШЗ2017/14266 Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн хариуцагч Н.Бийн эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг 59.550.000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, зогсоосугай гэснийг хүчингүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА