Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 1063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шарав гудамж, 27а байрны 21 тоотод оршин суух, Илжигэн овогт Гэндэнжамцийн Баярсайхан /РД:ФВ84020812/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 44 дүгээр байрны 15 тоотод оршин суух, Сартуул овогт Доржийн Сайхан /РД:ЕП74112415/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 50.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Баярсайхан миний бие Д.Сайханы хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 50.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн мөнгийг хариуцагч Д.Сайханы эзэмшлийн Хасбанкны 5002037620 тоот дансанд 40.000.000 төгрөгийг, 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хариуцагч Д.Сайхан нь өнөөдрийг хүртэл зээлийг буцаан төлөхгүй байгаа тул Д.Сайханаас 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Баярсайхан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.Сайханд 50.000.000 төгрөг нэг сарын хугацаатай зээлүүлсэн гэж нэхэмжлэлд дурдагдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Сайхан 40.000.000 төгрөг гүйлгээр, 10.000.000 төгрөг бэлнээр Бумбат даваа ХХК-иас зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Г.Баярсайханы 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 40.000.000 төгрөг шилжүүлсэн хуулгад Д.Сайханы данс руу 40.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн үг, өгүүлбэр байдаггүй. Бумбат даваа ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан н.Болд-Эрдэнэ 10.000.000 төгрөгийн шаардахыг эрхийг Г.Баярсайханд шилжүүлсэн байдаг. Компанийн дүрмийн 3.14, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.8-д зааснаар Д.Сайхан Бумбат даваа ХХК-иас 50.000.000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бумбат даваа ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан н.Болд-Эрдэнэ 10.000.000 төгрөг шаардах эрхээ Г.Баярсайханд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Д.Сайханы Өсөх арвай ББСБ ХХК-д Г.Баярсайханы зээлд төлсөн 8.000.000 төгрөгийг 10.000.000 төгрөгөөс хасаж тооцож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Д.Сайханд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Баярсайхан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.Сайханд 50.000.000 төгрөг нэг сарын хугацаатай зээлүүлсэн гэж нэхэмжлэлд дурдагдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Сайхан 40.000.000 төгрөг гүйлгээ, 10.000.000 төгрөг бэлнээр Бумбат даваа ХХК-иас зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Г.Баярсайханы 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 40.000.000 төгрөг шилжүүлсэн хуулгад Д.Сайханы данс руу 40.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн үг, өгүүлбэр байдаггүй. Бумбат даваа ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан н.Болд-Эрдэнэ 10.000.000 төгрөгийн шаардахыг эрхийг Г.Баярсайханд шилжүүлсэн байдаг. Компанийн дүрмийн 3.14, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.8-д зааснаар Д.Сайхан Бумбат даваа ХХК-иас 50.000.000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бумбат даваа ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан н.Болд-Эрдэнэ 10.000.000 төгрөг шаардах эрхээ Г.Баярсайханд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Д.Сайханы Өсөх арвай ББСБ ХХК-д Г.Баярсайханы зээлд төлсөн 8.000.000 төгрөгийг 10.000.000 төгрөгөөс хасаж тооцож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа:  Хавтаст хэрэгт Г.Баярсайханаас Д.Сайханд 40.000.000 төгрөг зээлүүлсэн гэх баримт байхгүй. Д.Сайхан 50.000.000 төгрөгийг Бумбат даваа ХХК-иас ззэлснээ хүлээн зөвшөөрдөг. Харин Г.Баярсайханаас мөнгө зээлээгүй. Бумбат даваа ХХК 10.000.000 төгрөг шаардах эрхээ Г.Баярсайханд шилжүүлсэн байдаг. Иймд 10.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг 10.000.000 төгрөгөөс Өсөх арвай ББСБ-д Г.Баярсайханы өр төлсөнийг хасаад 2.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баярсайхан хариуцагч Д.Сайханаас зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 50.000.000 төгрөгийг Г.Баярсайханаас зээлээгүй, Бумбат даваа ХХК-иас зээлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй, Бумбат даваа ХХК 10.000.000 төгрөг шаардах эрхээ Г.Баярсайханд шилжүүлсэн тул Г.Баярсайханы өрөнд 8.000.000 төгрөгийг Өсөх арвай ББСБ-д төлсөн мөнгийг хасч тооцон, 2.000.000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

 

Г.Баярсайхан Д.Сайханд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэх байдал нотлогдохгүй байна.

 

Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд Г.Баярсайханы Хас банкны дансны хуулга авагдсан бөгөөд тэрээр өөрийн данснаас 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Сайханд 40.000.000 төгрөгийн зээл олгов гэж шилжүүлсэн гэх боловч уг баримтаар нэхэмжлэгчийг хариуцагчид шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Баярсайхан биш Бумбат даваа ХХК Д.Сайханд зээл олгосон талаар /хх-ийн 28 дугаар тал/ тус компанийн кассын орлогын ордер дээр бичигдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайханаас биш, Бумбат даваа ХХК-иас 50.000.000 төгрөгийн зээл авсан талаараа шүүх хуралдаанд дурджээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Бумбат даваа ХХК 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г.Баярсайханд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасны дагуу 10.000.000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлжээ. /хх-ийн 29 дүгээр тал/

 

Д.Сайханаас Г.Баярсайханы Өсөх арвай ББСБ-ын төлбөрөөс 8.000.000 төгрөгийг төлсөн байна.

 

Иймд Д.Сайханаас 10.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар Д.Сайханаас 10.000.000 төгрөг гаргуулан Г.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сайханаас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Баярсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО