Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00828

 

                                    

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр

   Дугаар 183/ШШ2018/00828

Улаанбаатар хот

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь: 

ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.710.591 төгрөг, өмнөх Захиргааны шүүхийн шийдвэрээр дутуу олгосон 2.081.016 төгрөгийн олговор нийт 6.791.607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Гадаадын иргэн харьяатын газарт Зөвшөөрөл бүртгэлийн газарт 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс мэргэжилтнээр томилогдон ажиллаж, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс Гадаадын иргэн харьяатын газрын Буянт-Ухаа дахь газарт шалган нэвтрүүлэх албаны мэргэжилтнээр томилогдож, тус байгууллагад нийт 6 дахь жилдээ ажиллаж байсан. Гэтэл Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн н/02 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0735 тоот магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд ногдох 2.775.564 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү ажилгүй байсан хугацааны олговор 2.775.564 төгрөгийг шүүх тооцохдоо ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 6 сар 4 өдрөөр бодсон боловч ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг шүүх дутуу тооцоолсон. Учир нь тухайн хугацааны олговрыг зохих журмын дагуу тооцож үзэхэд С.Сувд-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтэр, тодорхойлолт, цалингийн картаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан журмын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход 2016 оны 11 дүгээр сард 914.038 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 796.662 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 644.559 төгрөг, дундаж цалин хөлс 785.086 төгрөг, нэхэмжлэгч нь сард 785.086 төгрөгийн дундаж цалин авсан байх ба нийт 6 сар, 4 өдрийн (785.086:21.5=36.516) ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг 4.856.580 төгрөгөөр (36.516x6 сар 4 өдөр=4.856.580) тодорхойлох ёстой байсан. Иймд дутуу тооцсон олговрын зөрүү болох 2.081.016 төгрөгийг (4.856.580-2:775:564=2.081.016) нэхэмжлэх үндэслэлтэй. Түүнчлэн хариуцагч Гадаадын иргэн харьяатын газар нь өнөөдрийг хүртэл дээрх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд томилоогүй хэвээр байх тул шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж буй 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 6 сарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4.710.591 төгрөгийг (785.086x6 сар) төлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн ажилгүй байсан хугацаанд ногдох 4.710.591 төгрөгийн олговрыг өмнөх Захиргааны шүүхийн шийдвэрээр дутуу олгосон 2.081.016 төгрөгийн олговрын хамт нийт 6.791.607 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.С 2011 онд Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн шүүхээс ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гарсан, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор буюу 4.710.591 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн дутуу тооцогдсон цалингийн асуудал байгаа. Энэ нь цалинг буруу тооцоолж, 4.865.580 төгрөгийн цалингийн олговор олгохоос 2.775.564 төгрөг олгосон байсан. Дутуу тооцсон үндэслэл нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу сүүлийн 3 сард авсан цалин хөлсний дунджаар тогтооно гэсэн байдаг. С.Сувд-Эрдэнийн 2017 оны 11, 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сарын дундаж цалин нь 785.086 төгрөг. Өөрөөр хэлбэл, дундаж цалинг шүүх дутуу тооцсон байдаг. Захиргааны хэргийн шүүх захиргааны актын үндэслэлтэй эсэхийг шийдсэн боловч иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх боломжтой. Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр  үүрэгт ажлаа хүлээж авахгүй бол төрийн албанаас халахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн бичигтэй танилцаж, хуудасны арын хуудсанд гарын үсэг зурсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хариуцагч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өмнө ажиллаж байсан ажлын байртай тэнцэх хэмжээний, төрийн албаны ангиллыг нь бууруулахгүй байх ажлын байраар хангах үүрэг хүлээсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 401 дүгээр тушаалтай холбогдуулан манай хүний нөөцийн мэргэжилтэн Г.Отгонцэцэг, С.С нарыг дуудаж уулзах гэсэн боловч, утас нь холбогдохгүй байсан тул ямар утгатай, хаана томилогдсон, талаар бүгдийг мессеж бичсэн. Г.Отгонцэцэгийн мобиком компаниас авсан дуудлагын хуулга байгаа. С.С ажилдаа ирэхгүй байсан учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хаяг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хор оолол, Энхтайваны өргөн чөлөө, 105 дугаар байрны 75 тоотод Монгол шуудангаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/3748 дугаар албан бичгээр Говь-Алтай аймагт томилсон байхад ажлаа хүлээж аваагүй, ажлаа хүлээж авахгүй бол төрийн албанаас халах бүрэн эрхтэй гэх хавсралт, 401 дүгээр тушаалыг хүргүүлсэн. Шуудангаас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08/328 тоот албан бичгээр лавлагаа авахад  уг хаягаар удаа дараа очиход эзэнгүй, утас нь холбогдохгүй, хадгалах хугацаа дууссан шалтгаанаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад бичиг хэргийн ажилтан Үнэнцэцэгт буцааж өгсөн нотлох баримт авагдсан. Мөн манай байгууллагын Баянхонгор аймаг дахь мэргэжилтэн нь баруун бүс дэх газарт харьяалагддаг, баруун бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн Г.Сугарчимэг энэ хүнтэй өмнө нь утсаар холбогдоход утсаа аваад салгасан, дахин утсаа аваагүй нь түүний утасны ярианы хуулгад тэмдэглэгдэн нотлох баримтаар авагдсан. С.С нь өөрөө тушаалтай танилцаж, ажлаа хийхээс татгалзаж, зайлсхийсэн тул бид түүнд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэж өгсөн ажилтан Мандахад албан бичиг болон тушаалыг өгч явуулахад С.С хүлээн зөвшөөрөхгүй байна, танилцав 2018 оны 02 дугаар сарын 02 өдөр гэж бичсэн байсан. Нэхэмжлэгч Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид өргөдөл гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн бичгээ соль гэсэн албан бичиг ирсэн. Үүнд иргэн Оюунчимэг, Сувд-Эрдэнэ, Уранчимэг, Наранчимэг, Нямсүрэн нараас ХЗДХС-д хүсэлт ирүүлсэн хүсэлтэд Гадаадын иргэн, харьяатын газар нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн бидний урьд ажиллаж байсан ажлыг солин алс хол баруун хязгаарт Увс, Ховд, Өлгий, Баянхонгор аймгийн хил дээр нэг жил хүчээр томилж байна гээд УБ хотод Буянт-Ухаа салбарт сул орон тоонд томилж өгөхийг хүссэн албан бичгийг харахад нэхэмжлэгч хаана томилогдсоноо мэдэж байсан, ТЗ-6 дээр ажиллаж байсан хүнийг ТЗ-6 дээр томилж, ажлын байрны нөхцлийг дордуулаагүй, баруун бүс дэх газарт томилсон. Гадаадын иргэн, харьяатын газраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн байгууллагын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/395 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Сд нөхөн олговор буюу 2775564 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон 2.775.564 төгрөгийг буруу бодсон хэмээн иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1, 123.1-т заасны дагуу давж заалдах болон хяналтын журмаар гомдлыг харьяалах дээд шатны шүүхэд гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх шийдвэр, магадлалыг анхан шатны журмаар шийдвэрлэх эрхгүй. Гадаадын иргэн, харьяатын газар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэн иргэн С.Сувд-Эрдэнийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалаар тус байгууллагын Баруун бүс дэх газрын Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс томилсон. Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг нэхэмжлэх эрхтэй, тушаал гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гарсан өдөр хүртэлх хугацааны олговор нэхэмжлэх эрхгүй тул шүүх зохих журмын дагуу сараар биш ажлын хоногоор тооцон олговрын хэмжээг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газар, даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт төгрөг, Захиргааны  шүүхийн шийдвэрээр дутуу олгосон 2.081.016 төгрөгийн олговор нийт 6.791.607 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.    

            Хариуцагч тал Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй, зөвхөн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг нэхэмжлэх эрхтэй, тушаал гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гарсан өдөр хүртэлх хугацааны олговор нэхэмжлэх эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцсэн.         

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0592 дугаар шийдвэрээр С.Сувд-Эрдэнийн ажилгүй байсан хугацаанд ногдох 2.775.564 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын н/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгасан шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн магадлалаар 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

            Мөн хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын  даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр С.Сувд-Эрдэнийг мэргэжилтнээр томилох тухай тушаалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0592 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0735 дугаар магадлалын дагуу Сэлнээгийн Сувд-Эрдэнийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилж, уг өдөр тушаалыг нэхэмжлэгчид танилцуулахаар утсаар залгахад аваагүй тул мессежээр мэдэгдсэн тухай баримт болон ярианы хэрэглээ тэмдэглэсэн баримтыг хэрэгт хавсаргажээ.

Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын  тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэргэжилтэн С.Сд баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр  томилсон боловч ажлаа хүлээж аваагүй талаар мэдэгдэж, хавсралтаар тушаалыг хүргүүлэв 01/3748 дугаар албан бичигт “хүлээн зөвшөөрөхгүй, танилцав. 02 дугаар сарын 02 өдөр” гэжээ.

Нэхэмжлэгч нь 4 хүний хамт 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад өргөдөл гаргасныг тус яамны төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын даргад хүсэлтийг уламжилж, уг газраас хариу хүргүүлсэн байна.

Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газарт 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр баруун бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Сугарчимэгээс мэргэжилтэн С.Сувд-Эрдэнийн талаар илтгэх хуудас, гар утасны ярианы билл хавсарган хүргүүлсэн, Монгол шуудан ХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08/328 тоот албан бичгээр ...С.Сувд-Эрдэнийн хаягаар удаа дараа очиход эзэнгүй, утас холбогдохгүй... гэсэн шалтгаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын албан бичгийг буцаан хүргүүлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй болно.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 0498033 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцоход /914.038+796.662+644.559=785.086:21.5=36.515/ 36515x128х=4.673.920 /дөрвөн сая зургаан зуун далан гурван мянга есөн зуун хорин/  төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гадаадын иргэн, харьяатын газарт даалгаж, нэхэмжлэгч нь Захиргааны шүүхийн шийдвэрээр дутуу тооцсон гэж хариуцагчаас нэхэмжилсэн 2.081.016 төгрөгийн талаар тухайн шүүхэд  гомдол гаргаагүй тул уг  дутуу тооцсон олговрын зөрүү 2.081.016 төгрөгийг болон  нэхэмжлэлийн шаардлагын 4.710.591 төгрөгөөс үлдэх 36.671 төгрөг нийт 2.117.687 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар бүр шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.     

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.620 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 89.733 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.673.920 /дөрвөн сая зургаан зуун далан гурван мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2.117.687  /хоёр сая нэг зуун арван долоо мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гадаадын иргэн, харьяатын газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.620 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 89.733 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Сд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                         Л.НАРАНГЭРЭЛ