Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/00188

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/00188

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 250.212.267 төгрөг гаргуулах,  Мф ХХК-ийн хадгалалтын хөлс 25.300.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, С.Рэгзэдмаа, Ү.Алтаншагай, хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Рэгзэдмаа, Ү.Алтаншагай, Ш.Мөнхцоож нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрийг дэмжих тухай Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад зориулан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг үйлдвэрлэгчдэд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  хуучнаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хооронд ҮХААЯ-20130716-001,    ХЯ-9/2013/02 дугаар бүхий дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн яам нь өөрийн харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17.0 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 6.0 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг Монголын оёдлын нэгдсэн холбооны сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах, 3.2-т хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр олгосон зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлүүлэхийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй байгуулах гэрээнд тусгаж, хэрэгжилтийг хангах, мөн гэрээний 2.7-д зээл, зээлийн эргэн төвлөрүүлэх, зээлийн эрсдэлийг Засгийн газрын өмнө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам бүрэн хариуцах гэсэн үүргүүдийг хүлээсэн. Үүний дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээг байгуулж ажилласны нэг нь Мф ХХК юм.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оноос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачилсан сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжих төслөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирүүлсэн.

Эдгээр төсөл нь хэрэгжих боломжтой, дотоодын захиалагч, зах зээл нь баталгаатай гэж үзэн Монгол Улсын Засгийн газар 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17.0  тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр  хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6.0 тэрбум төгрөг, нийт 23.0 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх зээлийг ашиглах болон эргэн төлөх зэрэг арга хэмжээг Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд нарт даалгаж, тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамны хороонд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2 13/02 тоот дамжуулан зээлдэх гэрээний нөхцлийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Мф ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас, үйлдвэрлэх санхүүжилтэд 172.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээлийг барьцаагүй, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй нөхцлөөр олгохоор зээлийн гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн Хас банкны 5000378171 дугаар дансанд 172.000.000 төгрөгийн зээлийг бүрэн шилжүүлсэн.

Зээлдэгч тус зээлийн гэрээний 2.2.2-д зээлийг гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу эргэн төлөх, 2.2.11 -д зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах, 2.2.12-д үндсэн зээл зээлийн хүүг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутам нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцон алданги төлөх, 3.3-д зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах гэсэн үндсэн үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч зээлийн эргэн төлөлт байхгүй, үндсэн зээл, хүү, алдангийг төлөхгүй, гэрээгээр үүргээ биелүүлэхгүй, улсыг хохироож байна.

Өмнө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яамнаас зээлдэгчийг төлбөрөө төлж барагдуулах, үлдэгдэл бүтээгдэхүүн, өр авлага, үйлдвэрлэлт, борлуулалтын талаарх мэдээллийг ирүүлэх талаар удаа дараа шаардаж, албан бичгээр хүргүүлж байсан боловч ямар ч хариу ирүүлээгүй бөгөөд төрийн дэмжлэг итгэлийг үл хүндэтгэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй  байна.

2013 оноос 2016 онуудад Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөгдөх тухайн салбарын чиг үүрэг өөр яамны чиг үүрэгт шилжихэд зээлийн гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлж, ажиллахыг шаардаж байсан бөгөөд Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлыг авч хэлэлцэж, 23 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг эргэн төлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасны дагуу яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 72 тоот тушаалаар сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилт, зарцуулалт, эргэн төлөлтөд нэмэлт дүгнэлт өгөх яамны ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус компани дээр очиж, зээлийн төлбөрөө төлөхийг мэдэгдсэн мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бүтцээр Хөнгөн үйлдвэрийн бодлогын асуудал тус яаманд харъяалах болсны дараа ч төлбөр тооцоо нийлэх, зээлийн эргэн төлөлтөө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тайлбар ч ирүүлээгүй өнөөг хүрсэн байгаа тул зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна.

Иймд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мф ХХК-ийн хооронд байгуулсан ХҮГСДХ-1/14 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Мф ХХК-иас үндсэн зээл 172.000.000 төгрөг, зээлийн хүү 38.017.379.5 төгрөг, алданги 21.741.154.5 төгрөг, нийт 231.758.552 төгрөгийг гаргуулж улсын хохиролгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж  өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад:  ... Зээлийн гэрээ нь байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд талууд гэрээний хугацаа сунгаагүй, гэрээнд харилцан тохиролцож ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад эвлэрээгүй, гэрээг дүгнэж акт үйлдээгүй байна. Мөн гэрээний хугацаанд одоо хүртэл төлөлт хийгдээгүй, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүүгийн хэлтэстэй санхүүгийн баримтын тулгалт хийж тооцоо нийлэх талаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 01/942 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч тооцоо нийлээгүй байна. Иймд зээлийн гэрээний 1.3-д зээлийн хүү жилийн 7 хувь, төсөл хэрэгжих хугацааны хяналтын зардалд нийт 1 хувь нэмж тооцно, зээлийн гэрээний 2.2.12-д үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0.01 хувиар тооцож алданги төлнө гэж заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүүгийн хэлтэстэй баталгаажсан тооцооллоор нэхэмжилж буй үнийн дүн 250.212.276 төгрөгийг Мф ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.  Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.4, 3.6 дахь заасны төсөвт төвлөрүүлэх 23 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтийг тус яам хариуцаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу зээлийн хүү, алдангийг төлөгдөөгүй хоног тутамд тооцоолж төлөхөөр тусгагдсан байна. Зээлийн эргэн төлөлтийн талаар 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1/1423 тоот Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн бичгээр тус гэрээнүүдийн заалтын дагуу төлөвлөгдөөгүй хугацааны хүү алдангийг тооцоолсон Сангийн яамны улсын ахлах байцаагчийн албан шаардлагын хамт ирүүлсэн албан бичгүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн хүү 51.706.712, алдангийг үлдэгдэл 26.505.554 төгрөг нийт зээлийн үлдэгдэл 250.212.267 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үйлдвэрлэл хөдөө аж ахуйн яам одоогийн Хүнс, хөдөө аж ахуй,

 

хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яамны хамтарсан Дамжуулан зээлдүүлэх

 гэрээний 2.4, 3.6 дахь заалтуудын дагуу нийт 23 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор бага хүүтэй олгосон. Энэ зээлийн гэрээний биелэлтийг хангуулахаар бид ажиллаж байна.  2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас манай яаманд яамдуудын хамтарсан гэрээгээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх шаардлага ирсний дагуу санхүүгийн хэлтэс хариуцагч компанид удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан. Тус компаниас хүн уулзаагүй тул 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Мф ХХК-иас үндсэн зээлд 172.000 000 төгрөг, зээлийн хүү 38 017 317 төгрөг, алданги  21 741  154 төгрөг нийт 250 212 267 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байхад хариуцагч компани нь гэрээгээ дүгнээгүй, хугацаа сунгаагүй, зээлдүүлэгч талтай харилцан тохиролцож гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, яамтай эргэх холбоогүй 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор зээлээ төлж барагдуулаагүй юм. Зээлийг хугацаанд нь төлөхгүй тохиолдолд хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх торгууль алданги тооцох заалтын дагуу  нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Рэгзэдмаа: Энэ зээл нь сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын үйлдвэрлэсэн хонины ноосон ээрмэл утсаар үйлдвэрлүүлэх зорилгоор олгосон. Мф ХХК нь ээрмэл утсыг чанарын түвшинд  нийлүүлэх үүрэг гэрээгээр хүлээсэн байдаг. Тус компанитай хамтран ажиллах компаниуд болох Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-ийг мөн яамны сонгон шалгаруулалтаар сонгож авсан. Мф ХХК нь ээрмэл утас нийлүүлэх гэрээгээ 100 хувь биелүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Алтаншагай: Тайлбаргүй гэв.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэрэг өмнө нь Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдэж, хэрэгсэхгүй болсон. Хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид хэн аль нь гомдол гаргаагүй тул тус захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа гэдгийг хэлмээр байна.

 

Тус компани нь зээлийг төлөх ёсгүй, зөвхөн ээрмэл утсаа Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудад нийлүүлж байсан. Тиймээс ашиг олж байсан Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудыг хамтран хариуцагчаар татах нь зүйтэй. Мф ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэж байсан. Тиймээс бид энэ хэрэгт хариуцагч байх үндэслэлгүй.Тухайн үед талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Засгийн газрын 250 дугаар тогтоол, Иргэний хуулийн 343 дугаар зүйлүүдийг удирдлага болгосон байдаг. Тиймээс дээрх гэрээ нь зээлийн гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ байсан гэж манай компани үзэж байна.

 

Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 250 дугаар тогтоолын хэрэгжилтээр 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлдүүлэгч тал Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамдууд,  зээлдэгч тал Мф ХХК нарын хооронд байгуулсан гэрээний зээлдэгч талын үүрэг гэсэн хэсэгт заагдсан үүргүүдээ зээлдэгч тал болох Мф ХХК нь бүрэн биелүүлсэн. Яамны сонгон шалгаруулалтаар шалгарсан гэх Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудтай яамтай байгуулсан зээлийн гэрээний дагуу өөрсдийн хонины ноосон ээрмэл утсаа нийлүүлэхээр худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Манай компани яамтай байгуулсан гэрээнд заасны дагуу хонины ноосон ээрмэл утсаа тоо хэмжээгээр үйлдвэрлэж, хугацаанд нь гэрээт сүлжмэлийн үйлвэрүүддээ хүргүүлж байсан тул тэр хэмжээгээрээ зээлээ эргэн төлж байсанд тооцогдоно. Энэ нь яамтай байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч талын үүрэг хэсгийн 2.2.1-2.2.2, 2.2.5, 2.2.6, 2.2.12-2.2.13 дахь заалтуудаар давхар нотлогдож байна. Яамнаас боловсруулж манай компани болон Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5.1, 5.2 дахь заалтуудаар сүлжмэлийн үйлдвэрүүд нь гэрээний дагуу мөнгөө Оёдлын нэгдсэн холбооны дэргэдэх сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслийн дансанд төвлөрүүлнэ гэж зааснаар Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иуд нь тус дансанд мөнгө шилжүүлж байсан ч яамнаас буцааж мөнгийг ирсэн дансанд нь шилжүүлсэн талаар ойлгохгүй байгаа. Хэн нэгний хувийн сонирхол байсан гэж хардаж байна. Манай компанийн зүгээс тус дансанд хэзээ хаанаас хэдэн төгрөг орсон талаар хяналт тавих боломжгүй байсан тул харилцагч байгууллагуудаас хэдэн төгрөг орсон талаар мэдэхгүй байна. Гэрээний заалтуудад тусгагдсаны дагуу харилцагч байгууллагуудаас орсон төлбөрийг яагаад манай зээлээс хасахгүй буцаан шилжүүлсэн талаар бид мэдэхгүй байна. Яамтай байгуулсан гэрээний хяналтын зөвлөл огт ажиллаагүйгээс төлбөрийг төвлөрүүлэх данс хэнд ч мэдэгдэхгүйгээр солигдож, аль ч гэрээнд заагдаагүй зориулалтын бус дансанд төвлөрсөн байдаг. Манай компани нь ээрмэл утсаа цаг хугацаанд нь харилцагч байгууллагууддаа нийлүүлж байсны хувьд гэрээнд заагдсан 5099999695 тоот ХААН банкны дансанд харилцагч байгууллагууд болох Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудаас цаг хугацаандаа төлбөр орж байсан талаар нотлох үүднээс дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан. Тиймээс буруутай этгээдүүдээс дээрх мөнгийг гаргуулж төрийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн гэрээний 2.2-т зээлийн гэрээний эргэн төлөлт гэсэн хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа С.Рэгзэдмаа дарга нийт 175 172 030 төгрөгийн утас нийлүүлж 148 386 төгрөгийн илүү төлөлттэй гэж дүгнэлт бичсэн байдаг.

 

Манай компани нь Бээст кашимер ХХК-д 125 526 942 төгрөгийн 4152.5 кг утас, 108 549 649.23 төгрөгийн 3562.5 кг утас, Хантай хайрхан ХХК-д 17 977 300 төгрөгийн 590 кг утсыг тус тус нийлүүлсэн. Дээрх нийлүүлсэн утаснаас Бээст кашимер ХХК нь өнөөдрийг хүртэл 1596.4 кг утсыг өөрийн гэсэн хадгалах агуулах сав байхгүй гэсэн шалтгаанаар аваагүй байна. Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 72 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус утсыг үзсэн боловч одоог хүртэл аваагүй байна. Манай компани үйл ажиллагаа явуулахаа зогсоож компаниа бусдад худалдсан тул тус утсыг агуулахаас гаргуулж, хувь хүний контейнерт хадгалж байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэл гарган түүний түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн  байгаа. Эцэст нь хэлэхэд гэрээний үүргээ давуулан биелүүлсэн манай компаниас дээрх мөнгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Харин манай утсаар дүрэмт хувцас үйлдвэрлэсэн сүлжмэлийн үйлдвэрүүд болох Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудаас нэхэмжлэх нь зүйтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани энэ ажлыг эхлэхдээ бусад бүх захиалгаа цуцалж, зөвхөн яамтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх зорилттой ажиллаж, зорилтоо ч биелүүлж, ээрмэл утсаа хугацаандаа чанартай нийлүүлсэн. Энэ их хөдөлмөрийн үр дүнд компанийн үйл ажиллагаа зогсож, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ШШГА-д очиж худалдах, худалдах авах гэрээ хийж компаниа бусдад зарахаас өөр аргагүй харамсалтай үйл явдал болсон.  Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар тухайн үед зээлийн эргэн төлөлтийн талаар ямар нэгэн бичиг баримт өгч байгаагүй гэж байна. Бид тухайн үеийн төрийн нарийн бичгийн даргад хүсэлт санал хүргүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Хариуцагч Мф ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон  Мф ХХК-ийн зээлийн гэрээний сүлжмэлийн үйлдвэрүүдтэй  гэрээ байгуулсан байх заалтын дагуу ҮХААЯ-ны ажлын хэсгийн боловсруулж өгсөн хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах МБ-5, МБ-6 тоот гэрээг Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудтай байгуулсны дагуу гэрээнд заасан тоо, хэмжээгээр утас ээрээд хугацаанд нь хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн. Бээст кашимер ХХК нь зориулалтын агуулах дутмаг гэсэн шалтгаан хэлж 48.555.499 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл 1593.5 кг утсыг аваагүйгээс хадгалалтын зардал гарч хохирч байна.манай компани үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжөө 2014 оны 01 сарын 16-ны өдөр бусдад зарсан тул үлдэгдэл утсыг айлын хашаанд контейнерт шилжүүлэн хадгалуулж, нийт 46 сарын хугацаанд 25.300.000 төгрөгийг төлж байгаа тул ХХААХҮЯнаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй, худалдах худалдан авах гэрээний дагуу хадгалалтын асуудлыг өөр компани хариуцах тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч ХХААХҮЯ нь хариуцагч Мф ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 250.212.267 төгрөг гаргуулах,  Мф ХХК нь 25.300.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.

 

              Нэхэмжлэгч ХХААХҮЯ хариуцагч Мф ХХК-тай 2013 оны 07 сарын 24-ний өдөр 172.000.000 төгрөгийг, барьцаагүй, жилийн 7 хувийн хүүтэй, 2013 оны 11 сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, сурагчдын дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд зориулж олгох зээлийн гэрээг байгуулж, тус компанийн Хас банкны 5000378171 тоот дансанд шилжүүлсэн нь зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, зохигчийн тайлбарууд зэрэг баримтаар нотлогдож байна.

 

              Хариуцагч тал нэхэмжлэлтэй зээлийн гэрээ байгуулаагүй, Засгийн газрын 250 дугаар тогтоол, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг удирдлага болгон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, Бээст Кашимер ХХК, Хантайхайрхан ХХК-иудад утас нийлүүлэх үүргээ биелүүлж, нийт 175.172.030 төгрөгийн утас нийлүүлснээс 148.386 төгрөгийн илүү төлөлттэй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан.     

 

              Нэхэмжлэгч тал хариуцагч Мф ХХК-ийн Бээст Кашимер ХХК, Хантайхайрхан ХХК-иудад утас нийлүүлсэн талаар маргаагүй үүргээ биелүүлсэн гэж тайлбарлан зээлийн гэрээ, Мф ХХК-ийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоо, мөнгөн шилжүүлэг, дамжуулан зээлдүүлэх гэрээ, Монгол улсын Засгийн газрын 250 дугаар тогтоол, хуралдааны тэмдэглэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаал, зээл төлөлтийг эрчимжүүлэх тухай 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 2/908 дугаар албан бичиг, мэдээлэл хүсэх тухай 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 8/261 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

                       

              Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монголын оёдлын нэгдсэн холбооны ХААН банкны 5099999690 тоот данснаас 172.000.000 төгрөгийн зээл олголтыг ҮХААЯ-с Мф ХХК-д олгосон, уг дансанд хариуцагч эргэн төлөлт хийгээгүй ба гэрч Ц.Баярмаагийн  ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хурлыг бидэнд мэдэгдээгүй, оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбооны дансыг сольсон талаар асуусан асуултад оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбооныхон нэг дансанд төвлөрүүлэхэд хэцүү гэж хүсэлт гаргаснаар дансыг сольсон, үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг зангидаад хуралд оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо ордог тул танайх оролцоогүй.  ...бид тухайн үед төрийн нарийн бичгийн даргын өрөөнд хуралдаж, үйл ажиллагааны доголдол, бусад асуудлыг хэлэлцэж, мөнгөө төлөөч гэж байнга шаарддаг байсан, бидний алдаа бол оёдлын үйлдвэрүүд бүх борлуулалтыг хариуцна гэж заагаагүйгээс эзэн хариуцагч тодорхойгүй болж эд нар хохирсон.Манай ээрэх үйлдвэр ажлаа сайн хийсэн... гэх мэдүүлэг, 2013 оны 08 сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд Монголын оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбооныхон оролцож, зээлийн гэрээний 2.1.5-д заасан дансыг сольсон талаар бичигджээ.

 

               Хариуцагч талын хүсэлтээр тус яамны ахлах мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 15 хоногт сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилтэд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хяналт шалгалт хийж, компаниуд болон Мф ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл, утас үйлдвэрлэсэн болон зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, зээл, зээлийн хүү, алданги барагдуулах арга болон хяналт шалгалтын ажлын хэсэг зээлээ төлөөгүй компаниудын зээл эргэн төлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлж гаргасан ажлын тайлан, хавсралт 1-д зээлийн гэрээний нарийвчилсан тооцоо зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудтай 2013 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцооны 5.3 дахь хэсэгт заасан заалтыг дурдаж, зээлийн гэрээний дагуу утсыг ээрээд сүлжмэлийн үйлдвэрүүдэд хүлээлгэн өгсөн хэмжээгээр зээл төлсөнд тооцно гэж тайлбарласан.          

              Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн  өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба зээлийн гэрээний талууд тохиролцсон хугацаанд мөнгө, эсхүл бусад эд хөрөнгийг ашиглуулах  үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

              Мф ХХК нь Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иудтай 2013 оны 07 сарын 23-ны өдөр хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах МБ-5, МБ-6 тоот гэрээг байгуулж, гэрээний 5.1-д зааснаар хонины ноосон утсаа зээлээр худалдаж, Бээст кашимер ХХК-д 125.526.942 төгрөгийн 4152.5 кг утас, 108.549.649.23 төгрөгийн 3562.5 кг утас, Хантай хайрхан ХХК-д 17.977.300 төгрөгийн 590 кг утсыг нийлүүлэн уг утсаар хийсэн бүтээгдэхүүнийг дээрх компаниуд оёдлын үйлдвэрүүдээр дамжуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу боловсролын байгууллагад нийлүүлсэн, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хавсралт 1-д Мф ХХК-ийн худалдан авагч 2 компанийн нэр зөрүүтэй боловч хариуцагчаас шүүхэд өгсөн зээлийн гэрээ, хонины ноосон ээрмэл утас худалдах худалдан авах МБ-05,  МБ-06 дугаар гэрээ,  зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд зэрэг баримтуудаар худалдан авагч Бээст кашимер ХХК, Хантай хайрхан ХХК-иуд байна.

 

              Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /зээлдүүлэгч/, Мф ХХК /зээлдэгч/ нарын зээлийн гэрээнд заасан талуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад салбар хоорондын уялдаа, нэгдсэн мэдээллээр хангах, зээлийг хугацаанд нь шаардсан, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтийн тайлан болон данс сольсон талаарх мэдээлэл өгсөн байдал, хариуцагч Мф ХХК нь уг гэрээнд заасан сүлжмэлийн үйлдвэрүүдэд утас нийлүүлэх үүргээ биелүүлсэн, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01/19 дүгээр албан бичгээр 01/4713 тоот мэдэгдлийн хариуг өгч байсан зэргийг харгалзан хариуцагчаас 231.758.552 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

             

Мф ХХК-ийн ...Бээст кашимер ХХК нь агуулах сав дутмаг гэсэн шалтгаанаар 48.555.499 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл 1593.5 кг утсыг татаж аваагүй, тухайн үед Аж үйлдвэрийн яамны ажлын хэсгийнхэн газар дээр нь тоолж, тулгаж нягталсан нь хяналт шалгалт хийсэн ажлын тайланд байгаа. Манай компани үйлдвэрийн барилга зэргийг бусдад зарсан тул утсыг айлын хашаанд контейнерт хадгалуулсны хөлс 25 300 000 төгрөгийг ХХААХҮЯ-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэхээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан тул  Мф ХХК-ийн  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 18.453.715 төгрөг гаргуулах болон Мф ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хадгалалтын хөлс 25.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг  ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг зохигчид хуваарилан хариуцуулж, хариуцагч Мф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 658.371 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлого болгож, Мф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээх нь зүйтэй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гурван талт гэрээ, Өүлэн менч ХХК-ийн баримтууд хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мф ХХК-иас 231.758.552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХААХҮЯ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.453.715 төгрөгийг,  Мф ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хадгалалтын хөлс 25.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Мф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 658.371 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлого болгож, Мф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан  шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                  Л.НАРАНГЭРЭЛ