Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 02333

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                                           ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015.03.22-ны өдөр төрсөн охин С.А*******г эх Э.Гийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Б.Сийн хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.03.22-ны өдөр төрсөн охин С.А*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Сээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Сийг хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь Э.Г саад учруулахгүй байхыг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Сээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг тус тус дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн 31.248 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын тус бүр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ