Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хуулийн цаазын итгэмжит зөвлөх Б.Б-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.С-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-,

шүүгдэгч З.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хуулийн цаазын итгэмжит зөвлөх Б.Б-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт З-н М-д холбогдох эрүүгийн 1913002250283 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” Өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, И овогт З-н М-, регистрийн дугаар БЮ.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа тус өрхийн эрүүл мэндийн төв буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүд хуралдсан гэж, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд хүний их эмч М.Ж-, Т.А-, А.Б-, П.Б-, ахлах сувилагч А.Р-, сувилагч Е.А-, С.Х-, М.А-, Б.М-, Б.А-, Х.А- нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж, үүсгэн байгуулагчаар нь дарга З.М-, их эмч Х.Е-, Ө.А-, М.Ж-, Ж.С- нарыг томилж гэж, мөн даргаар нь З.М-ийг томилсон гэж, тэтгэвэрт гарсан Х.К-, А.С-, Х.А- нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзсан үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т-, А.С-, Х.А-, Х.А-, Х.К-, М.Ж-, А.Б-, К.З- нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” БГБХНөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт хавсаргах зэрэг эрх олгосон барим бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж бүртгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн,

2. Шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд эмийн сан ажиллуулж байсан иргэн Х.Х.С-ы 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж байгууллагад өгсөн 500000 төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

3. Шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б/28 дугаартай тушаалаар өөрийн төрсөн ах болох З-н П-ийн хүү Б-ийг их эмчээр ажилд томилж, ажиллаагүй иргэнийг 1 сар ажилласнаар бүртгэж,  594211 төгрөгийн цалинг гаргуулж, уг мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас М өрхийн эрүүл мэндийн дараах хохирол учирсан байгаа. Үүнд эмийн санч Х.С-ы өгсөн 500000 төгрөг болон П.Б-ийн 1 сарын цалин болох 594211 төгрөгийг шүүгдэгч З.М-ээс гаргаж М өрхийн эрүүл мэндийн төвийн дансанд шилжлүүлж өгөх саналтай байгаа” гэв.

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: Улсын яллагчийн дүгнэлтэд эрх мэдэл, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар эдийн болон, эдийн бус давуу байдлын талаар хуульчилсан байна. М өрхийн эрүүл мэндийн төв нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байдаг. Нөхөрлөл нь өөрөө орлого олж хөрөнгө бүрдүүлж чаддаггүй. 100 улсаас төсөв авдаг гэдэг нь тогтоогдсон. Улсаас санхүүжилт авч эрүүл мэндийн датгаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байдаг. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч З.М- нь М өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан тул нийтийн албан тушаалтан гэж үзэхэд хууль зүйн үндэслэлтэй. Нийтийн албан тушаалтан хуульд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Нөхөрлөлд гишүүн элсүүлэх, гишүүн хасах бусад асуудлаар шийдвэр гаргахдаа бүх гишүүд нь оролцож асуудлыг хэлэлцдэг байгаа. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн хурал болоогүй байхаад нөхөрлөлийн хурал хийсэн гэж хуурамч бичиг баримт үйлдэж улсын бүртгэлд хүргүүлсэн. Анх 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн хэлтсээс нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна. М өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан З.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр бичиг баримт бүрдүүлэд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахиад улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн протокол нөхөрлөлийн хуралтай холбоотой бичиг баримтыг дахиад хүргүүлсэн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд нөхөрлөлтэй холбоотой өөрчлөлт орсон байгаа. 2015 онд батлагдаж байсан өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний 3 дахь заалтад М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга бол Бахытхан нөхөрлөлд 12 гишүүн байгаа гэж бүртгэгдсэн байна. 2015 оны 12 дугаар сарын байдлаар Бахытхан М бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөлийн даргаар ажиллаж байгаа нь нотлогдож байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийсэн нөхөрлөлийн хуралд дарга Бахытханыг ороолцуулахгүйгээр З.М- эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж болоогүй хурлыг болсон болгоод хураамч бичиг баримт үйлдэсэн байна. Нөхөрлөлд орсон гишүүдийн эрх бас зөрчигдөж байгаа гэж ойлгож байна. Аливаа байгууллагад орлого зарлага гаргахдаа нягтлан бодох тухай хуулийн 3 дугаар зүйл, 13 дугаар зүйлд зааснаар анхан шатны баримтаа бүрдүүлэх ёстой байдаг. Иргэн Х.С-ы өгсөн 500000 төгрөгийн хандивыг санхүүгийн анхан шатны баримтаад бүртгүүлэгүй бөгөөд З.М-ийн үүрэг болгосноор ахлах сувилагч З.М-ийн нөхөр болох Р-т өгсөн байдаг. Үүнээс үзэхэд З.М- нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдож байна. Дараа нь П.Б- нь М өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн ажилтан биш бөгөөд их эмч М.Ж-ын орон тоонд түр ажиллаж байсан нь тогтогдсон. М өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн ажилтан биш хүнийг нөхөрлөлийн гишүүнд элсүүлсэн байдаг. Мөн П.Б-ийн нэг сарын цалинг М өрхийн эрүүл мэндийн ажилчид зугалгаанд гарахдаа ашигласан гэх яриа байгаа. Тухайн 594211 төгрөгийг хаанаа зарцуулсан нь чухал биш ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй хүнд цалин гаргасан гэмт хэрэг гэж үзэж байна. Шүүгдэгч З.М-ээс гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураах ёстой” гэв.

1.3. Шүүгдэгч З.М- мэдүүлэхдээ: “Миний бие З.М- энэхүү эрүүгийн хэрэгт 3 зүйл заалтаар холбогдсон. 2013 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн М өрхийн эрүүл мэндийн нөхөрлөлийн даргаар ажиллаж байсан. 2015, 2016 онуудад Баян-Өлгий аймгийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар шүүхийн журмаар эгүүлэн томилогдсон. 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр нөхөрлөлийн хуралд 11 хүний хүсэлтээр шинээр нөхөрлөлийн гишүүнд оруулж өгөх тухай хүсэлтийн дагуу хурал хийсэн. Тухайн үед нөхөрлөлийн даргыг томилох асуудал яригдаагүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хурал болж тухайн хурлын тэмдэглэлийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ж.С- хөтөлсөн. Ж.С- бичсэн нь гарын үсгээр нь нотлогдсон. Тэр үед энэ бүхнийг Х.Е- зохион байгуулж, бүгдийг танилцуулж байсан. Тогтоолуудыг Х.Е- эмчийн өөрийнхөө компьютероор бичиж хэвлэн гаргаж байсан. Энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. П.Б- нь 10 дугаар сард нөхөрлөлийн хуралд орж нөхөрлөлийн гишүүн болсон байгаа. Нөхөрлөлийн хурал болсон талаар нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Миний албан тушаалыг булааж авах зорилгоор хэдэн хүний хийсэн үйлдэл гэж ойлгож байна. Мөн өмгөөлөгч А.С- өөрийн албан тушаалын эрх мэдлээ ашиглан Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс манай байгууллагын бичиг баримтыг зөвшөөрөлгүй авсан. 2013 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн М өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. 2018 оны 10 дугаар сард өөрийгөө даргаар томилох хурал хийх шаардлагагүй байсан. Сүүлд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Х.Е- эмч өөрийгөө даргаар томилоох зорилгоор хураамч бичиг баримт үйлдсэн гэж бодож байгаа. Тухайн үед нөхөрлөлийн даргыг Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газраас томилох эрхгүй гэдгийг нь мэдсээр байж энэ үед Х.Е-ийн гаргасан хуурамч тогтоолыг баталгаажуулж явж байгаа. М.Ж- эмч анх 1 сарын цалингүй чөлөө авч дараа нь 2 жилийн хугацаагаар сургалтанд явах болсон тул эзгүй оронд нь хүсэлт гаргасан хүмүүсийн дундаас П.Б-ийг эмчээр томилсон байсан. П.Б- нь огт ажиллаагүй хүн биш бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд ажилласан. Ажилд орсноос хойш өөрийнхөө ар гэрийн асуудлаас болж тухайн үед шууд ажиллаж чадаагүй. 2018 оны 9 дүгээр сард огт ажиллаагүй хүн биш, сүүлийн 7 хоногт ажилласан хүн. Тэртээ тэргүй тэр хүн авах ёстой цалингаа авсан. Тухайн үед манай байгууллагад нэг, хоёр жилийн хугацаанд томилогдож байгаа учраас та бүхэнд баярлалаа, надад цалин гарсан байна хэмээн хэлсэн. М өрхийн эрүүл мэндийн төвд эмийн сан ажиллуулж байгаа Х.С- гэх хүнд хамт ажиллаж байсан тул хашаагаа тохижуулж авах зорилгоор хандив өгөхийг хүссэн асуудал байгаа. Тухайн үед ахлах сувилагч Р-ад 500,000 төгрөгийг хандив болгон өгсөн байна. Дараа нь Р-а байгууллагын тохижуулах ажиллагаанд зарцуулсан байсан. Иймд хэдэн хүний зохиомол, зохион байгуулалтай зүйлээс болж болсон хурлыг болоогүй хэмээн хуулийн дагуу гарсан бичиг баримтуудыг хууль бус хэмээн явж байгаа учраас эрхэм шүүгчээс хэргийг үнэн бодиттой шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн эрүүл мэндээр хохирч байгаа.”  гэв.

1.4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүгдэгч З.М-ийг гэм буруугүйд тоцоож өгөхийг хүсье” гэв.

 

2. Эрүүгийн 1913002250283 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-68 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/,

2.2. Гэрч К.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал/,

2.3. Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн  44 дэх тал/,

2.4. Гэрч А.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

2.5. Гэрч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

2.6. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

2.7. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

2.8. Гэрч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

2.9. Гэрч И.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

2.10. Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

2.11. Гэрч Х.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

2.12. Гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 95 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 60 дахь тал/,

2.13. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

2.14. Гэрч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

2.15. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/,

2.16. Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал/,

2.17. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай гарын үсгийн адилтгалын шинжилгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 109-116 дахь тал/,

2.18. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай гарын үсэг, бичиг судлалын адилтгалын шинжилгээний дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 62-83 дахь тал/,

2.19. Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн “М” БГБХНөхөрлөл /2252058/-ийн анх үүсгэн байгуулагдсан үеийн 24 хуудас, 2018 оны 11 сард хийлгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүрдүүлбэр 30 хуудас, нийт 54 хуудас бичиг баримтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 33-65 дахь тал/,

2.20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дауыржаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 199-204 дэх тал/,

2.21. Гэрч Х.Х.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

2.22. Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

2.23. Гэрч Е.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/,

2.24. Гэрч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/,

2.25. Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 174 дэх тал/,

2.26. М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/28 дугаартай ажилд томилох тухай тушаал /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

2.27. М өрхий эрүүл мэндийн төвийн ажилчдын 2018 оны 09 дүгээр сарын цалин хөлс бодсон цалингийн цэс /2 дахь хавтаст хэргийн 21-20 дэх тал/,

2.28. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18-02/77 дугаартай “Зүй бусаар авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх тухай” акт /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

2.29. Иргэн Х.С-ы 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр М өрхийн эмнэлгийн гадна орчинг тохижуулахад 500000 төгрөг хандивлав гэх гар бичвэр /2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/ зэргийг,

 

2.30. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э-ээс:

2.30.1. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1913001930230 дугаартай яллагдагчаар татсан прокурорын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.30.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэл бүртгүүлсэн баримт /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

2.30.3. Нөхөрлөл хэдэн онд байгуулагдсан, хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй, нөхөрлөлийн гишүүд яаж өөрчлөгдсөн талаарх мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 03-45 дахь тал/,

2.30.4. Нөхөрлөлийн үүсгэн байгуулагдсан гэрээ /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

2.30.5. 2005 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн нөхөрлөлийн гэрчилгээ  /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/,

2.30.6. Нөхөрлөлийн хурал хийсэн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

2.30.7. Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-68 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/,

2.30.8. Гэрч К.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал/,

2.30.9. Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн  44 дэх тал/,

2.30.10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай гарын үсгийн адилтгалын шинжилгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 109-116 дахь тал/,

2.30.11. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх хуудас /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,

2.30.12. Прокурорын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,

2.30.13. Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1 дэх хавтаст хэргийн 146-168 дахь тал/,

2.30.14. Шүүгдэгч З.М-ийн хувийн байдлын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 176-183 дахь тал/,

2.30.15. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал/,

2.30.16. Нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл  /1 дэх хавтаст хэргийн 190-197 дахь тал/,

2.30.17. 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан эрүүл мэндийн сайдын тушаал /1 дэх хавтаст хэргийн 202 дахь тал/,

2.30.18. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1913002250283 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал/,

2.30.19. М өрхийн эрүүл мэндийн гадна оршин тохижуулах 500,000 төгрөгийн хандивыг Р-ад олгосон баримт /2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/,

2.30.20. П.Б-эд гаргасан цалин /2 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/,

2.30.21. Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

2.30.22. Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

2.30.23. Гэрч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

2.30.24. 2019 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 78 дахь тал/,

2.30.25. Прокурорын тогтоол /2 дахь хавтаст хэргийн 155 дахь тал/,

2.30.26. 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 178-182 дахь тал/,

2.30.27. 2020 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн нөхөрлөлийн гишүүний танилцуулга /2 дахь хавтаст хэргийн 204 дэх тал/,

2.30.28. Гэрчүүдийн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-106 дахь тал/,

2.30.29. Улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дахь хавтаст хэргийн 128 дахь тал/,

2.30.30. Нөхөрлөлийн баримт бичиг /2 дахь хавтаст хэргийн 220-250 дахь тал/,

2.30.31. 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 62-71 дэх тал/,

2.30.32. Улсын байцаагчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 08-17 дахь тал/,

2.30.33. Прокурорын тогтоол /5 дахь хавтаст хэргийн 205 дахь тал/ зэргийг,

 

2.31. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.С-аас:

2.31.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,

2.31.2. Нөхөрлөлийн бүх гишүүдийн 2015 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

2.31.3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,

2.31.4. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нөхөрлөлийн гишүүний тоо 18 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/,

2.31.5. “М” бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөлийн албан тоот /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

2.31.6. Гэрч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

2.31.7 Гэрч Т, С, А, Ай, Ал, Айн, Р, К, Х, Б нарын мэдүүлэг,

2.31.8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай гарын үсгийн адилтгалын шинжилгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 109-116 дахь тал/,  

2.31.9. М өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаал /1 дэх хавтаст хэргийн 200 дахь тал/,  

2.31.10. Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 4-ны өдрийн А/04 дугаараар батлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм /1 дэх хавтаст хэргийн 202 дахь тал/,

2.31.11. Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

2.31.12. Гэрч Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

2.31.13. Эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 178 дахь тал/,

2.31.14. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/,

2.31.15. Цалингийн цэс /2 дахь хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Харин шүүгдэгч З.М-ээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч З.М-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4 Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа тус өрхийн эрүүл мэндийн төв буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19- ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүд хуралдсан гэж, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд хүний их эмч М.Ж-, Т.А-, А.Б-, П.Б-, ахлах сувилагч А.Р-, сувилагч Е.А-, С.Х-, М.А-, Б.М-, Б.А-, Х.А- нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж, үүсгэн байгуулагчаар нь дарга З.М-, их эмч Х.Е-, Ө.А-, М.Ж-, Ж.С- нарыг томилж гэж, мөн даргаар нь З.М-ийг томилсон гэж, тэтгэвэрт гарсан Х.К-, А.С-, Х.А- нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзсан үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т-, А.С-, Х.А-, Х.А-, Х.К-, М.Ж-, А.Б-, К.З- нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” БГБХНөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт хавсаргах зэрэг эрх олгосон барим бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохын мэдсээр байж ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж бүртгүүлсэн гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

4.1.1. Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 058 дугаар сард өрдийг санахгүй байна. М бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болж, ажилд ороод удаж байгаа М.Ж-, А.Р-, Е.А, Т.А-, С.Х- гэх нэр бүхий 5 хүн М нөхөрлөлийн гишүүд болохоор хүсэлт гаргасан. Эдгээр хүмүүсийг нөхөрлөлд элсүүлэх тухай хурал болон хурлын тэмдэглэлийг чи хөтлөнө гэснээр миний бие гараар хурлын тэмдэглэл хөтөлсөн. Тухайн хурлын тэмдэглэлийг дарга З.М-ийн хурлын тэмдэглэл үйлддэг тэмдэглэлийн дэвтэрт би гараар үйлдсэн. Хурлын үеэр З.М- нь тэтгэвэрт гарсан хүмүүс автоматаар нэр нь хасагддаг журамтай юм байна гэж хэлж байсан. Би тухайн үед 2016 онд ажилд орсон хүмүүс нөхөрлөлийн гишүүн болох нь зөв гэж дэмжсэн. Хуралд оролцсон хүмүүс тухайн үед хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан. Түүнээс хойш нөхөрлөлтэй холбоотой хурал хийгээгүй. ...2018 оны 10 сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Компьютерээр бичигдсэн хурлын тэмдэглэл үйлдсэн гэх хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн. Тухайн үед З.М- дарга чиний хөтөлсөн хурлын тэмдэглэл буруу бичигдсэн байна, шаардлага хангаагүй гэж байна гэж өөрөө компьютерээр бичсэн. Хурлын тэмдэглэл гэх зүйлд гарын үсэг зуруулсан. Уг хурлын тэмдэглэлийн гарын үсэг зурах хэсгийг надад үзүүлж гарын үсэг зуруулсан. ...З.М- дарга бичиг баримтын бүрдэл болохгүй байна гэж тэр үед дандаа Улсын бүртгэлийн хэлтэс рүү явдаг ажилтай байсан. Бид нарын бичиг баримтын хуулбар хэрэгтэй гэж цуглуулж авч байсан. Хурлын тэмдэглэлд зурагдсан бусад хүмүүсийн гарын үсгийг анзаарч харахад П.Б-, М.Ж-, Х.К-, А.С-, Х.А- нарын гарын үсэг биш байна. 2018 оны 08 дугаар сард болсон хуралд Ө.А-, П.Б-, М.Ж-, Х.К-, Х.А-, Б.М-, Б.А-, А.Б-, Х.А-, Х.Нурбек нар байгаагүй. П.Б-, Б.А-, Х.А- нар ажилд ороогүй хүмүүс байсан. Б.М-, М.Ж- нар жирэмсэний амралттай байсан. Ө.А- Улаанбаатар хотод сургалтанд байсан. 2018 оны 10 сарын 19-ний өдөр Ж, Х.К-, А.С-, Х.А- нар байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

4.1.2. Гэрч К.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна. М бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн хурал болж уг хуралд би оролцсон. Хурлын үеэр ажилд ороод удаж байгаа Н.Ж-, А.Р-, Е.А, Т.А-, С.Х- гэх нэр бүхий 5 хүн М нөхөрлөлийн гишүүд болохоор хүсэлт гаргасан. Хурлын тэмдэглэлийг Ж.С- гараар үйлдсэн. ...2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. ...З.М- 2018 оны 10 дугаар сарын 19-ний үеэр бид нарт олон бичиг баримтад нөхөрлөлтэй холбоотой бичиг баримт болгонд гарын үсэг зураарай гэж гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

4.1.3. Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Энэ хурлын тэмдэглэл хуурамч байна. Хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. 3-4 бичиг баримтад миний гарын үсгийг дууриалгаж зурсан байна. Энэ талаар миний бие баталгаатай хэлж чадна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

4.1.4. Гэрч А.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна. 08 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын эхээр байх намайг М өрхийн эмнэлгээс хурал болох гэж байна гээд дуудсан. Уг хуралд оролцох үед дарга З.М- нь би одоо М бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн талаар ярина. Шинээр авах гишүүдээ хэлэлцэж, мөн хасах гишүүдийн тухай ярилцана гэсэн. Нөхөрлөлийн даргыг сонгоно гэж шинээр авах 4-5 хүний нэр хэлж эдгээр хүмүүсийг шинээр гишүүдээр элсүүлэн, мөн өөр шилжсэн, тэтгэвэрт гарсан хүмүүсийг хасна. Нөхөрлөлд ажиллах ёсгүй юм байна. Нөхөрлөлийн дарга тэтгэвэрт гарсан тул тэр хүнийг хасаж шинээр дарга томилно гэхээр нь миний бие нөхөрлөлийн гишүүд бүрэн ирээгүй, энэ хурал яаж болох юм бэ? Хоёрт би гишүүнээс гарах тухай хүсэлт гаргаагүй. Хууль журмаар хүсэлт гаргаагүй нөхцөлд гишүүнээс хасах ёсгүй. Энэ хурлын үеэр тэнд байсан 1 хүн тэтгэвэрт гарсан хүмүүс хасагдах ёстой юм байна гэсэн. Би тэр үед хуучин гишүүд хуралд оролцоогүй. Та нар тэтгэвэрт гарсан хүмүүсийг хасна, хасна гээд байх юм. Энэ нөхөрлөлийг анх байгуулсан хүмүүс бид байгаа юм. Нөхөрлөлийн гишүүн болохын тулд 3-4 жил ажиллаж байгаад болох ёстой. ...Энэ хурал бол миний суух хурал биш байна гэж гарч явсан. ...хурлын тэмдэглэлд зурагдсан хоёр бичиг баримтад байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Би ямарч хуралд оролцоогүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

4.1.5. Гэрч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг М өрхийн эрүүл мэндийн төвөөс нөхөрлөлийн хурал болно ирж уулзаарай гэж дуудсан. Би хуралд орж чадахгүй хүүхэд асарч байгаа гэж хэлсэн ...Би ямарч бичиг баримтад гарын үсэг зураагүй. Надад үзүүлсэн бичиг баримтад байгаа гарын үсэг минийх биш. Миний гарын үсгийг дууриалгаж зурсан байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хуралд оролцоогүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

4.1.6. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод сургалтанд оролцохоор явж2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. ...2018 оны 10 дугаар сарын сүүлээр байх би өдрийг нь тодорхой санахгүй байнйа. Над руу дарга З.М- залгаж чамайг нөхөрлөлийн гишүүн болгон чи гарын үсэг зураг шаардлагатай. Чиний гарын үсгийг хэн зурах бэ гэхээр нь би Айшагүлээр миний гарын үсэг зуруулчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

4.1.7. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.М- 2018 оны 10 дугаар сард хурал хийсэн болгож материал бүрдүүлсэн болохыг мэдэж Цагдаагийн газарт хэсэг хүмүүсийн хамт гомдол гаргасан болно. ...2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр нөхөрлөлтэй холбоотой хурал болсоноос хойш дахижхурал болоогүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

4.1.8. Гэрч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... М эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа З.М- нь М нөхөрлөлийн бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хурлыг хийсэн болж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, намайг нөхөрлөлөөс гарах хүсэлт гаргаагүй байхад нөхөрлөлөөс гаргасан асуудалд гомдож, Цагдаагийн газарт гомдол гаргасан. Би М нөхөрлөлийн бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргаар ажиллаж байсан. Нөхөрлөлийн даргын хувьд нөхөрлөлийн хурлыг би удирдан хийх ёстой байсан. Гэтэл З.М- нь намайг ямар нэгэн хуралд дуудахгүйгээр, хуралд оролцуулахгүйгээр хурлыг өөрсдөө хийж, өөрсдөө даргыг сонгож хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

4.1.9. Гэрч И.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М нөхөрлөлийн бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээс хасагдах хүсэлт гаргаж байгаагүй. З.М- 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөл хуралдаж шийдвэр гаргасан болгож, хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, намайг болон нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг нөхөрлөлөөс гарсан мэтээр Улсын бүртгэлийн газарт бичиг баримт бүрдүүлж өгсөн асуудлыг мэдэж Цагдаагийн газарт гомдол гаргасан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

4.1.10. Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Надад үзүүлсэн хурлын тэмдэглэлд байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. 2018 оны 10 дугаар сард нөхөрлөлд орж байгаа хүмүүсийн баримт материал гэж маш олон компьютерээр шивж бичсэн бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Бид уг бичиг баримтуудыг харж уншихгүйгээр өөрсдийн нэрний хэсэгт гарын үсэг зураад өгч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

4.1.11. Гэрч Х.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сард 2 удаа нөхөрлөлийн хурал хийсэн болгож намайг хуралд оролцож үг хэлсэн болгож хуурамч баримт бичиг бүрдүүлсэн болохыг Цагдаагийн газарт ирж мэдүүлэг надад хэлсэн. ...Хурлын тэмдэглэлд Х.К- гэх нэрд зурагдсан гарын үсэг бүгд миний гарын үсэг биш байна. Би хуралд оролцож ямар нэгэн үг хэлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

4.1.12. С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал болоогүй. Нөхөрлөлийн гишүүдийгхуралд оролцсон мэтээр тэмдэглэл үйлдэж, санал хэлсэн болгож гарын үсгүүдийг хуурамчаар зурсан байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 95 дахь тал/,

4.1.13. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зарим хүмүүсийг нөхөрлөлийн гишүүнээс гарган өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа гэж ярьж байсан. Албан ёсоор нөхөрлөлтэй холбоотой хурал хийгдээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

4.1.14. Гэрч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х.К-, А.С-, Х.А нар нөхөрлөлөөс гарах тухай хүсэлт гаргасан хурал болоогүй. Тухайн үед Х.К-, А.С-, Х.А нарыг би хараагүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М.Ж-, Х.А- нар байгаагүй. Тэд Улаанбаатар хотод сургалтад сурч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

4.1.15. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны Юсарын 19-ний өдөр хурлын тэмдэглэлд К.Н- гэх нэрний урд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийн дууриалган зурсан байна. Миний бие нөхөрлөлөөс гарах хүсэлт гаргаагүй байхад намайг нөхөрлөлөөс гаргах хууль зүйн үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,

4.1.16. Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М эрүүл мэндийн төвийн дарга К.Маржан 2018 оны 11 дүгээр сард авч ирж өгсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичиг баримт хүлээж авах ёстой. Тийм болохоор тухайн үед гүйцэтгэх удирдлага болох З.М- бичиг баримт бүрдүүлж биечлэн ирж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал/,

4.1.17. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Шинжлэгдэж буй Нөхөрлөлийн гишүүдийн гэрээнд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №34, 35 тоот хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэгнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжлэгдэж буй “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд Х А, Х, Т гэх нэр тайлалын хойд талд хүснэгт дотор зурагдсан гарын үсэг нь Х.Т-, Х.А- нарын гарын үсэгтэй тохирохгүй байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №34, 35 тоот хурлын тэмдэглэлд Х.Т-, А.С-, Х.А, Х.А-, Х.К- гэх нэр тайлалын хойд талд зурагдсан гарын үсэг нь Х.Т-, А.С-, Х.А-, Х.А-, Х.К- нарын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна” гэх 64 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 109-116 дахь тал/,

4.1.18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн “...Шинжпэгдэж буй “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №34, 35 тоот хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэгнүүд нь шилжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй М өрхийн эрүүл мэндийн төвийн “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №34, 35 тоот хурлын тэмдэглэлд З.М-, Х.Е-, Т.А, Ө.А-, Ж.С-, Х.А-, А.Р-, М.А-, Е.А-, Б.А- гэх нэр тайлалын хойд талд зурагдсан гарын үсэг нь З.М-, Х.Е-, Т.А, Ө.А-, Ж.С-, Х.А, А.Р-, М.А-, Е.А-, Б.А- нарын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирч байна. Харин шинжпэгдэж буй М өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №34, 35 тоот хурлын тэмдэглэлд А.Б-, М.Ж-, К.З- гэх нэр тайлалын хойд талд зурагдсан гарын үсэг нь А.Б-, М.Ж-, К.З- нарын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна. “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд болон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №34, 35 тоот хурлын тэмдэглэлд А.Б-, М.Ж-, К.З- гэх нэр тайлалын хойд талд зурагдсан гарын үсэг нь З.М-ийн бичгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирохгүй байна” гэх 01 дугаартай дүгнэлт, /4 дэх хавтаст хэргийн 62-83 дахь тал/,

4.1.19. Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн “М” БГБХНөхөрлөл /2252058/-ийн анх үүсгэн байгуулагдсан үеийн 24 хуудас, 2018 оны 11 сард хийлгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүрдүүлбэр 30 хуудас, нийт 54 хуудас бичиг баримтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 33-65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4.2. Шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд эмийн сан ажиллуулж байсан иргэн Х.Х.С-ы 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж байгууллагад өгсөн 500000 төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б/28 дугаартай тушаалаар өөрийн төрсөн ах болох З-н П-ийн хүү Б-ийг их эмчээр ажилд томилж, ажиллаагүй иргэнийг 1 сар ажилласнаар бүртгэж,  594211 төгрөгийн цалинг гаргуулж, уг мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

4.2.1. Хохирогчиийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ы “...Тухайн Х.Х.С- гэх иргэнээс хандив болгож өгсөн 500000 төгрөгийг эрүүл мэндийн төвийн дарга албан тушаалтан нь өөрөө болон бусдаар дамжуулан авах ёсгүй. Харин уг мөнгийг орлогоор хүлээн авч эрүүл мэндийн төвийн үндсэн үйл ажиллагаанд хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой. ...миний зүгээс мөрдөн байцаалтын шатанд дээр дурдсан мөнгөн хохирлыг гаргуулан авч, М өрхийн эрүүл мэндийн төвд учирсан хохирлыг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг, /5-р хавтасны 199-204х/,

4.2.2. Гэрч Х.Х.С-ы “...2018 оны 0747 дугаар сарын 02-ны өдөр З.М- даргын дуудсанаар Эрүүл мэндийн төвийн цайны газрын өрөөнд ороход З.М- эрүүл мэндийн хэсэг ажилчдын хамт сууж байсан. Би уг өрөөнд ороод танай эрүүл мэндийн төвд өгөх хандиваа бэлэн аваад ирсэн гэхэд З.М- баярлалаа гэсэн. Мөн манай эрүүл мэндийн төвд Х.Х.С- хандив өргөж байна гэж ажилчдад зарлан хэлсэн. Надад мөнгийг ахлах А.Р-д хүлээлгэж өгөөрэй гэснээр би уг мөнгийг тэр цайны газарт байсан ахлах сувилагч А.Р-д тоолж өгөөд за би явлаа та нарын дотоод ажилд оролцохгүй гэж хэлээд явчихсан” гэх мэдүүлэг, /2-р хавтасны 38-39х/,

4.2.3. Гэрч А.Р-гийн “...2018 оны 06 дугаар сарын сүүлээр манай М өрхийн эрүүл мэндийн төв магадлан итгэмжлэлээ сунгуулахаар Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яамнаас ирэх шалгалтанд бэлтгэж, М өрхийн эрүүл мэндийн төвийн дотор талын тохижилтын ажил хийсэн. Тэр үед эрүүл мэндийн төвийн хашааг шинээр татсан. Уг ажлыг хийх үед манай өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М- би эмийн санч Х.С-д хандив өгч туслаарай гэж хэлж байсан. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай ажилчид Эрүүл мэндийн төвийн цайны газарт сууж байхад эмийн санч Х.С- орж ирээд миний та нарт өгч байгаа тусламж, хандив болно гэж 500000 төгрөгийг бэлнээр гаргаж ирэхэд З.М- эмчийн санч Х.С- бид нарт хандив өргөж байна гэж танилцуулсан. Тэгээд мөнгийг ахлах сувилагч А.Р- авч хадгалж байгаарай гэснээр миний бие уг мөнгийг тоолж авч мөнгө авсан тухай Х.С-ы бичсэн цаасанд гарын үсэг зурж өгсөн. Уг мөнгийг би гэртээ авч ирж хадгалж байсан. Мөнгийг аваад удаагүй, 4-5 хоногийн дараа миний бие Хаан банкинд хувийн ажпаар явж байхад З.М- дарга утсаар залгаж, чи нөгөө 500000 төгрөгийг миний нөхөрт өгчих. Миний нөхөр очиж мөнгийг авна гэснээр би нөхөр Адуучинд хэлж гэрээс мөнгийг авахуулж, Хаан банкинд З.М- нөхөр Р-т уг мөнгийг өгсөн” гэх мэдүүлэг, /2-р хавтасны 40-41 х/,

4.2.4. Гэрч К.З-гийн “...2018 оны 07 дугаар сарын эхээр өдрийг санахгүй байна. М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М- нь эмийн санч Х.С- гэх хүнээс 500000 төгрөгийг хандив нэрээр авсан боловч эмнэлгийн орлогод бүртгэж авалгүй хувьдаа завшсан. Мөн төрөл дүү П.Б- гэгчийг ажилд ороод, гадаад улсад явж байхад ажилд авсан болгож, хуурамч тушаал гаргаж, 1 сарын цалинг хувьдаа завшсан хэргийг үйлдсэн талаар Цагдаагийн газарт хэсэг хүмүүсийн хамт гомдол гаргасан. /2-р хавтасны 46х/

4.2.5. Гэрч Ж.С-ын “...2018 оны 07 дугаар сарын эхээр манай ажилчид бүгд байхад Х.С- нь 500000 төгрөг авч ирж, бид нарын өмнө дарга З.М- өгөх үед З.М- уг мөнгийг хадгалж бай гээд ахлах сувилагч Р-д өгүүлсэн. Хэдэн өдрийн дараа уг мөнгийг З.М- хүүхэд өвдөж байна гэж хэлээд авчихсан гэж хэлсэн. ...Уг мөнгийг З.М- хувьдаа завшсан. ...мөн ээлжийн амралт аваад 2018 оны 10 дугаарс арын 03-ны өдөр ажилд ороход З.М- 5 хүнийг шинээр ажилд авсан байсан. Ажилд шинээр авсан гэх П.Б- гэгч байгаагүй. Би шинээр авсан гэх П.Б-ийг хаана байгаа бэ гэж ажилчдаас асуухад П.Б- нь одоо хүртэл ажилд ирээгүй. Улаанбаатараас ирэх юм байна. Одоо Америкт явж байгаа юм гэх мэт зүйлийг манай ажилчид хэлж байсан. ...Тэр үед би ажил хийгээгүй хүнд яаж цалин гаргах бэ? Цагийн бүртгэлийг яаж бүртгэсэн бэ гэхэд З.М- нь цагийн бүртгэл хөтөл гэж Е.А-д хэлснээр Алтынхан, Р- нар цагийн бүртгэл гаргаж өгсөн байна. Уг цалин, мөнгийг З.М- өөрөө авсан байна” гэх мэдүүлэг, /2-р хавтасны 48х/,

4.2.6. Гэрч Х.Т-гийн “...Х.С- гэгчээс З.М- нь хандив нэрийдрээр 500000 төгрөгийг авч Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зарчуаалахгүйгээр хувьдаа завшсан. Мөн өөрийн төрөл дүү болох их эмчээр ажиллаж байсан П.Б-ийг ажилд ороогүй байхад ажилласан мэтээр цагийн бүртгэлт бүрдүүлж, 1 сарын цалинг гаргуулж уг мөнгийг хувьдаа завшсан талаар годмол гаргасан” гэх мэдүүлэг, /2-р хавтасны 44/,

4.2.7. Гэрч С.Х-ийн “...П.Б- нь 2018 оны 09 дүгээр сард манай М өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байгаагүй. П.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 01- ний үеэр ажилд орсон” гэх мэдүүлэг, /3-р хавтаст хэргийн 60/

4.2.8. Гэрч Е.А-ы “...би Б-ийн ирцийг цагийн бүртгэлд бүртгэж, П.Б- гэгч хүний талаар Маражгүл даргаа энэ ямар учиртай хүн бэ? Энэ хүн ирэх хүн мөн үү гэж хоёр удаа асуухад П.Б- ирнэ, би түүний ажпыг хийнэ. Б-ийн цагийн бүртгэлийг бүртгэж явж бай гэснээр цагийн бүртгэлийг 2018 оны 069 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл бүртгэж, өөрөө ээлжийн амралтаай аваад явсан” гэх мэдүүлэг, 2-р хавтасны 64 дэх тал/,

4.2.9. Гэрч К.Н-ийн “...М өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М- нь П.Б-ийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилд авсан тухай тушаал гаргаж, 09 дүгээр сард ажилласан тухай цагийг нэгтгэсэн бүртгэл авч ирсэн болохоор би хууль журмын дагуу цалин хөлс бодоод П.Б-ийн Хаан банкны дансанд гарт олгох цалинг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, /2-р хавтасны 49х/,

4.2.10. Гэрч Х.А-ы “...2018 оны 07 дугаар сарын эхээр, өдрийг нь сайн санахгүй байна. Эхнэр Р- бид хоёр аймгийн төв Хаан банкнаас гараад явж байхад Р-гын дарга З.М- утсаар ярьж байсан ба 500000 төгрөгийг түүний нөхөр Р ирж авахаар болсон гэж хэлсэн. Ингээд удалгүй Р- ирж Р-гаас 500000 төгрөгийг тоолж аваад явсан” гэх мэдүүлэг, /2-р хавтасны 69х/,

4.2.11. Гэрч П.Б-ийн “...би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аймагт ирсэн. Үүнээс өмнө АНУ-д байж байх хугацаанд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр М өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмчээр тушаал гарсан. Ингээд би 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа хүлээж авч байсан. Энэ хугацаанд надад 594000 төгрөгийн цалин бодогдсон байсан ба үүнийг би өөрөө ашиглаагүй. Тус байгууллага нь намайг байхгүй байхад зугаалганд гарсан байсан. Үүнтэй холбоотой зардлыг миний цалингаас төлж барагдуулсан” гэх мэдүүлэг, /2-р хавтасны 174х/,

4.2.12. М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/28 дугаартай ажилд томилох тухай тушаал, /2-р хавтасны 20х/,

4.2.13. М өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 2018 оны 09 дүгээр сарын цалин хөлс бодсон цалингийн цэс, /2-р хавтасны 21 -20х/,

4.2.14. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18-02/77 дугаартай “Зүй бусаар авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх тухай” акт, /2-р хавтасны 23х/,

4.2.15. Иргэн Х.С-ы 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр М өрхийн эмнэлгийн гадна орчинг тохижуулахад 500000 төгрөг хандивлав гэх гар бичвэр, /2-р хавтасны 18х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

5.2. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай, “Өрхийн эрүүл мэндийн дүрмийг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Өрхийн эрүүл мэндийн төв (цаашид "төв" гэх) нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн.” гэж тодорхойлж, 1.2 дахь заалтад “Төв нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, "Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа"-ны стандарт болон энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.”, 1.3 дахь заалтад “Төв нь нөхөрлөл эсхүл компани хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна. Төвийг аймаг, нийслэлийн төв болон хүн ам төвлөрсөн суурин газарт байгуулна” гэж заасан байна. Мөн зүйлийн 1.8-д “Төвийг үүсгэн байгуулах, өөрчлөх, нэгтгэх, татан буулгахтай холбоотой харилцааг Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, эрхзүйн актаар зохицуулна.” гэж заажээ.

5.3.  Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг болохоор заасан.

5.4. Тухайн хэргийн нөхцөлд хэргийн шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хуралдсан болгож, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд нь тус тус (1) “М” өрхийн эрүүл мэндийн төвд хүний их эмч М.Ж-, Т.А-, А.Б-, П.Б-, ахлах сувилагч А.Р-, сувилагч С.Х-, М.А-, Б.М-, Б.А-, Х.А-, Е.А- нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж; (2) үүсгэн байгуулагчаар нь дарга З.М-, их эмч Х.Е-, Ө.А-, М.Ж-, Ж.С- нарыг томилж, даргаар нь З.М-ийг томилсон болгож; (3) тэтгэвэрт гарсан Х.К-, А.С-, Х.А- нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзаж үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т-, А.С-, Х.А-, Х.А-, Х.К-, А.Б-, М.Ж-, К.З- нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтэнд хавсаргаж Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн бүртгүүлж, эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

5.5. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

5.6. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж байх тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарч байна.

Тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч З.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

5.7. Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

5.8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

5.9. Шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд эмийн сан ажиллуулж байсан иргэн Х.Х.С-ы 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж байгууллагад өгсөн 500000 төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, Шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б/28 дугаартай тушаалаар өөрийн төрсөн ах болох З-н П-ийн хүү Б-ийг их эмчээр ажилд томилж, ажиллаагүй иргэнийг 1 сар ажилласнаар бүртгэж,  594211 төгрөгийн цалинг гаргуулж, уг мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.

5.10. Шүүгдэгч З.М-ээс гэм буруугүй, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийг цагаатгаж өгөх тухай тайлбар, дүгнэлтийн үндэслэлийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудтай тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч З.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

5.11. Эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын хувийн байдалд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч З.М-тэй хамт олон жилийн хугацаанд нэг байгууллагад ажилласан, шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлж байсныг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тул хуульд заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн эрх үүргийг нь тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгч болохгүй тухай хууль сануулж мэдүүлэг өгснийг шүүгдэгч З.М-ийг хэрэгт гүтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 

5.12. Шүүгдэгч З.М-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн  эмнэлгийн удирдлагыг авах хүсэл сонирхол, мөн албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

6.2. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч З.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.С-аас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “М” өрхийн эрүүл мэндийн төвд “хандив” гэж өгсөн 500.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дансанд оруулах үндэслэлтэй гэж үзлээ.  

6.3. Харин 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн төрсөн ахын хүүхэд болох П.Б-ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилсон тухай б/28 дугаартай тушаал гаргаж, ажилд ирж, ажил үүргээ гүйцэтгэсэн хэмээн цагийн бүртгэл хөтлүүлж, 1 сарын цалин хөлс буюу 594.211 төгрөгийн цалин хөлсийг бодуулж хувьдаа завшиж, ашиг олсон байх тул шүүгдэгч З.М-ээс 594.211 төгрөгийг гаргуулан хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.

6.4. Шүүгдэгч З.М- нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол, хор уршгийг төлж барагдуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хуульд заасан ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлуулж шийдвэрлэсэн.

6.5. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч З.М- нь иргэн Х.Х.С-аас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “М” өрхийн эрүүл мэндийн төвд “хандив” гэж өгсөн 500.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн цалингийн дансанд тушаасан нь ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

6.6. Харин 594.211 төгрөгийн цалин хөлсийг П.Б- гэгчийн төрийн сангийн 100020051408 тоот дансанд тушаасныг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч З.М-ээс 594.211 төгрөгийг гаргуулан хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.М-д “...Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял эдлүүлэх дүгнэлтийг, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс “Зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “зорчих эрхийг хязгаарлах оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

 

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.М-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

2.3. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

2.4. Шүүхээс шүүгдэгч З.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.5. Мөн шүүгдэгч З.М- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.6. Шүүгдэгч З.М- нь “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир шүүгдэгч З.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заажээ.

2.8. Шүүгдэгч З.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд, хохирол учрахыг шаарддаггүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.9. Харин шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

2.11. Шүүгдэгч З.М-д оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, шүүгдэгч З.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 жил 6 сарын хугацаанд Баян-Өлгий аймагт оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

2.12. Хэрэв шүүгдэгч З.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй

2.13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч З.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

2.14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно. 

2.15. Энэ хэрэгт шүүгдэгч З.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.

2.16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн 0220001006 улсын бүртгэлийн, 2252058 регистрийн дугаартай “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрчилгээг /эх хувиар/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгаж, мөн улсын яллагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн хар хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 36 хуудастай А5 хэмжээний дэвтэр 1 ширхгийг эрүүгийн 1913002250283 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч З.М-ийн эзэмшлийн Тоёота аллекс загварын 5577 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/142 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

2.17. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт З-н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М- нь 500000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн дансанд тушаасныг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.М-ээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого болох 594.211 /таван зуун ерөн дөрвөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг гаргуулан хурааж улсын орлого болгож, иргэн П.Б-ийн төрийн сангийн 100020051408 тоот дансанд тушаасан гэх 594211 төгрөгийг гаргуулан өөрт нь буцаан олгосугай.

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч З.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн 0220001006 улсын бүртгэлийн, 2252058 регистрийн дугаартай “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрчилгээг /эх хувиар/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А-т даалгаж, мөн улсын яллагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хар хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 36 хуудастай А5 хэмжээний дэвтэр 1 ширхгийг эрүүгийн 1913002250283 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч З.М-ийн эзэмшлийн Тоёота аллекс загварын 5577 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/142 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК