Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 1339

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 18 өдөр

   Дугаар 101/ШШ2018/01339

Улаанбаатар хот

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Д.Золзаяа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: аааааааа тоотод оршин суух, Д.Бын /РД: аааааааааааааааа/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... тоотод оршин суух, Б.Бд /РД: ................./ холбогдох

1.621.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Б.Б,

Иргэдийн төлөөлөгч Д.Төмөрхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

   Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Д.Б миний бие Б.Бд 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13.000 ам доллар буюу 23.000.000 төгрөг зээлсэн бөгөөд мөн 15.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байсан.

   Өнөөдрийг хүртэл мөнгийг маань өгөөгүй бөгөөд 2017 оны 2 дугаар сард мөнгөө нэхэж Б.Бы ажил дээр нь буюу Зуун айл  дахь барилгын материалын худалдааны төвд очсон. Очоод мөнгөө авья, өгөхгүй удлаа гэхэд намайг хэл амаар доромжлон зодсон.

   Уг хэргийг цагдаагийн байгууллага шалган Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 295 тоот тогтоолоор Б.Б нь намайг зодсон гэм буруутай болохыг тогтоон, намайг өөрт учирсан хохирол 1.621.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжил гэж шийдвэрлэсэн.

   Иймд Б.Баас гэм хорын хохиролд буюу шүүх эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, томограф зураг авахуулсан 150.000 төгрөг, эм, тариа, толгойн боолт 100.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг, нотариатын зардал, архивын төлбөрт 46.100 төгрөг, замын зардал буюу шатахууны зардал 799.900 төгрөг, нийт 1.621.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

  Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Д.Быг 2007 оноос таних болсон. Миний дүү Б.Дархисүрэн 2006 онд Турк руу ажил хийх гэж яван цаашаа Израйль руу ажиллахаар явж удалгүй н.Энхбат гэдэг залуутай танилцсан, амьдарч байгаа гэсэн. н.Энхбат гэгч нь Д.Б болохыг тэднийг 2012 онд Монголд ирэхэд нь мэдсэн бөгөөд Д.Б хүний гадаад пасспорт ашиглаж гадаад улс руу гарсан юм билээ.

Би 2012 онд Д.Баас 13.000 ам доллар зээлснийгээ төлж дуусгасан, зээлийг төлж дууссан тухай бичсэн цаас нь надад байгаа.

 Би Сүхбаатар дүүрэг дэх “Одкон” төвд худалдаа эрхэлдэг ба 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр, бүтэн сайн өдөр байсан бөгөөд үдээс хойш Д.Б ирж мөнгө нэхсэн. Би “байцаагч чи бид хоёрыг хоёулхнаа уулзаж болохгүй” гэсэн гэхэд над руу дайраад байхаар нь “миний утас цагтайгаа зураг авдаг, зургийг чинь авлаа” гээд зураг авахад утсыг маань унагаагаад хагалсан.

Муудалцаад лангуунаас гарахгүй болохоор нь би Д.Быг сангийн уян холбоосоор цохьсон ба толгойн хэсэгт нь цохиогүй. Би Д.Баас мөнгө авсан гэхдээ төлөөд дууссан.

Д.Бын хохирол нэхсэн баримтууд нь зарцуулалт нь тодорхойгүй эргэлзээтэй байгаа тул зөвшөөрөхгүй. Одоо нэхээд байгаа мөнгөнөөс нь шүүх эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, томографын 150.000 төгрөг, эм тариа, толгойн боолтын 100.000 төгрөгийг тус тус төлнө. Үүн дээр нэмээд 100.000 төгрөг өгнө гэж бодож байна гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэм хорын хохирол 1.621.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/шүүх эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг,

томограф зураг авахуулсан 150.000 төгрөг,

эм, тариа, толгойн боолт 100.000 төгрөг,

өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг,

нотариатын зардал, архивын төлбөрт 46.100 төгрөг,

замын зардал буюу шатахууны зардал 799.900 төгрөг/

 

Б.Б нь 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одкон” худалдааны төв дотор Д.Бтай маргалдаж сантехникийн уян холбоосоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэх ба Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хэргийг хүлээн авчээ.

Тус шүүх 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 295 тоот шийтгэх тогтоолоор  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Б.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай анйгийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн,

 Б.Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн, хохирогч Д.Быг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 14-16, 28-32 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Баас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нийт 1.621.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Б.Б зарим хэсгийг нь буюу шүүх эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, томограф зураг авахуулсан 150.000 төгрөг, эм, тариа, толгойн боолт 100.000 төгрөгийг төлнө, бусад хэсгийг нь төлөхгүй гэж маргаж байна.  

 

   Нэхэмжлэгч Д.Б нь нотариатчаас үйлчилгээ авсаны төлбөрт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 7.800 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 6.300 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 23.000 төгрөг, мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын дэргэдэх эрүүгийн хэргийн салбар архиваас үйлчилгээ авсаны төлбөрт 7.000 төгрөг, нийт 46.100 төгрөгийг төлсөн гэжээ.

   Эдгээр төлбөр төлсөн гэх баримтууд нэхэмжлэлийн шаардлагатай буюу Б.Бы гэм буруугийн улмаас үүссэн хохирол шаардсан энэ хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байна.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэсний дараагаар буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д.Бын Хаан банк дахь данснаас 180.000 төгрөгийн зарлага гарсан байх ба үүгээр томографын зураг авахуулсан гэж нэхэмжлэгч Д.Б тайлбарласан бөгөөд уг 150.000 төгрөгийг хариуцагч Б.Б төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул дээрхи зарлагын баримтанд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Мөн эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараагаар буюу 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Д.Бын Хаан банк дахь данснаас 500.000 төгрөгийн, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 250.000 төгрөгийн зардал гарсан, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр бусдад 80.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч энэ нь мөн Бд холбогдох энэ хэрэгт хамааралтай эсэх нь, түүний гэм буруугийн улмаас үүссэн хохирол болох нь тогтоогдохгүй байна.

Тодорхой цаг, хугацаанд тухайн этгээдийн данснаас гарсан зарлага болгоныг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн хохиролд хамааруулах боломжгүй юм. 

/ХХ-ийн 5, 11, 12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нь хохиролд тооцон шатахуун болон эд зүйл, утасны нэгж худалдан авсан гэх баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч эдгээр зардал энэ хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байна.

/ХХ-ийн 5-12 дугаар тал/

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагаас шүүх эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, томограф зураг авахуулсан 150.000 төгрөг, эм, тариа, толгойн боолт 100.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул уг төлбөрийг нотолсон баримт хэрэгт байгаа эсэх, баримтууд нь шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Хариуцагч Б.Б нь дээрхи төлбөр дээр нэмж 100.000 төгрөг, нийт 375.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бд төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иймд хариуцагч Б.Баас шүүх эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, томограф зураг авахуулсан 150.000 төгрөг, эм, тариа, толгойн боолт 100.000 төгрөг, бусад зардал 100.000 төгрөг, нийт 375.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.246.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Баас 375.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.246.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42.000 төгрөгөөс илүү төлсөн 1.114 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, үлдэх хэсэг болох 40.886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 11.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай. 

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.САРАНГҮН

 

                 ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

 

                                                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ