Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 81 байр, 25 тоотод оршин суух, Боржигон овогт Очирбатын О/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цэнэ 2-р гудамж, 28 тоотод оршин суух, Босоо Шагдар овогт Адилбишийн Г/РД: /-д холбогдох,

 

Хамтран хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, 56Б байр, 3 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэндамбын У/РД: /-д холбогдох,  

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 809 500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 10 586 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн А.Г, Ц.У нар нь миний өмчлөлийн БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Тойруугийн 103 тоотод орших Ү-2204018631 тоот Улсын бүртгэлийн дугаартай Үйлчилгээний зориулалттай барилгын 150м2 талбай бүхий хагас подвалын давхарыг караоке пабын зориулалтаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар түрээсэлж ажлын байрны зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, ажиллуулж байгаад 2016 оны 12-р сараас болон 2017 оны 8 cap хүртэл түрээсийн төлбөрөө өгөхгүй хохироож байсан ба түрээсийн төлбөрөө удаа дараа нэхэмжлэхэд хаалгаа түгжээд оруулахгүй, утсаа авахгүй, сүүлдээ бүр худлаа ярьж байгаад алга болж зугатаасан.

Ингэж зугтаахдаа энэ хоёр хүн ажлын байр, эд зүйлийг хүлээж авчихаад, хүлээлгэж өгөөгүй зарим эд зүйлээ орхиод явсан. Хойноос нь олон удаа хөөцөлдөж та нар төлбөрөө өгөөд өөрсдийнхөө эд зүйлийг аваач гэж гуйсан боловч одоог хүртэл түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу ашиглаж ажиллуулсан хугацааны төлбөр 14 809 500 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна.

Иймд иргэн А.Г, Ц.У нараас 2016 оны 11 сарын 28-ны өдрийн ажлын байр түрээсэлсэн түрээсийн болон ашиглалтын гэрээний дагуу 2016 оны 12 сараас 2017 оны 8 cap хүртэлх хугацааны үүргийн гүйцэтгэл түрээсийн төлбөрт 14 809 500 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс нь гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүх хуралд оролцож үзээгүй учир юу хэлэхээ мэдэхгүй байна. Иймд өмгөөлөгч тайлбар хийх болно.” гэв.

 

Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нар нь О.Оюунгэрэлийн өмчлөлийн БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруугийн 103 тоотод оршин суух Ү-2204018632 тоот Улсын бүртгэлийн дугаартай Үйлчилгээний зориулалттай барилгын 150 м.кв талбай бүхий хагас подвалын давхрыг караоке пабын зориулалтаар ашиглахаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэл сар бүр 2 сая төгрөг, 8 дугаар сараас дараа оны 5 дугаар сар хүртэл сар бүр 1,5 сая төгрөгийг сар бүрийн 13 болон 18-ны өдрийн дотор төлж байхаар тооцсон байсан. Хэрэглээний төлбөрийг түрээслэгч нар хариуцахаар байсан. Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө нэхэмжлэхээр ямар нэгэн шалтгаан хэлдэг байсан. Дараа нь байрын түлхүүрийг аваад зугтаасан. Утас руу нь залгахаар утсаа авдаггүй. Иймд шүүхэд хандахаас өөр арга байгаагүй. Шүүхэд хандсан, дараа нь араас нь хөөцөлдсөний эцэст байрыг чөлөөлж өгсөн байгаа. Байраа чөлөөлүүлж авсан учир “байрыг чөлөөлүүлэх” гэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Төлөөгүй байх түрээсийн төлбөр болох  хариуцагч нараас 14 809 500 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч А.Г, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч А.Г би нэхэмжлэгч Очирбатын Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн болон ашиглалтын төлбөрт 14 809 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч О.Оэс Баянзүрх дүүргийн 1-р хороо Их тойруу гудамжны 103 тоот хаягт байрлалтай 150 м.кв талбайтай хагас подвалийн давхарыг караоке, пабын зориулалтаар түрээслэх гэрээ хийсэн боловч караоке, пабын зөвшөөрлөө өгөөгүй, ресторан ажиллуулах зөвшөөрлийн бичиг өгөхөөр нь бид нэг хоног ч ажиллуулж чадаагүй, тэрхүү бичгийнх нь хугацаа дууссан байна гээд тус дүүргийн Цагдаагийн байгууллагаас ирээд хаагаад, нөгөө ресторан ажиллуулах зөвшөөрлийн бичгийг хураагаад аваад явсан тул бид тэр байрыг огт ашиглаагүй.

Энэ талаар амаар санал тавихад караоке, паб ажиллуулах тусгай зөвшөөрөл одоо гарах гэж байгаа, хүлээж бай гээд өдийг хүртэл хүлээлгэж байна.

Караокены дагуу түрээсэлсэн боловч тусгай зөвшөөрөл нь байгаагүй. Ажиллуулах гэж бэлдсэн боловч ажиллуулж чадаагүй. Бид нарт тусгай зөвшөөрөл өгнө гэсэн боловч өгөөгүй, рестораны зөвшөөрөл өгсөн. Гэтэл хугацаа нь дуусчихсан байсан. Бид нар үйл ажиллагаа явуулаагүй. Иймд түрээсийн төлбөрт 14 809 500 төгрөгийг өгөх боломжгүй.” гэв.

 

Хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд хоорондоо караоке, пабын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед түрээслэгч тал буюу нэхэмжлэгч караоке, пабын тусгай зөвшөөрөл удахгүй гарна, тэр хүртэл рестораны тусгай зөвшөөрлөөр ажиллаж байгаарай гэсэн. Хариуцагч нар караоке, пабын зориулалтаар ажиллуулах гээд байж байтал хэсгийн байцаагч, цагдаа ирээд тусгай зөвшөөрөл шаардсан. Тусгай зөвшөөрөл байгаагүй учир ажиллуулах боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгчид хэлэх үед “удахгүй тусгай зөвшөөрлийг өгнө” гээд хүлээлгээд байсан. Хариуцагч нар ч О.Од итгээд хүлээсэн. Хүлээх хугацаандаа 10 сая төгрөгийн эд зүйлийн эд хөрөнгө авч караоке, пабын зориулалтаар ажиллах гээд бэлтгэж байсан. Гэтэл О.О тусгай зөвшөөрлөө өгөөгүй, дээр нь “одоо байрнаас гар” гэх шаардлага тавьсан. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагч А.Г, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.О нь өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220108631 дугаартай, Баянзүрх дүүргийн 1-р хороо, Их тойруу гудамжны 103 тоот хаягт байрлалтай 150 м.кв талбайтай хагас подвалийн давхарыг манай эхнэр А.Г бид хоёртой караоке, пабын зориулалтаар ажиллуулах тусгай зөвшөөрлөө авъя гэхэд ресторан ажиллуулах зөвшөөрөл өгөөд, энэ зөвшөөрлөөр түр нээгээд ажиллуулж бай, караоке, пабын зөвшөөрөл удахгүй авчирч өгнө гэсэн боловч өгөөгүй.

Мөн уг орон сууцыг түрээслэх гэрээг байгуулахдаа Иргэний хуульд зааснаар Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт бүртгүүлээгүй.

Иймд О.О, А.Г, Ц.У нарын хооронд байгуулсан 2016 оны 11 сарын 28-ны өдрийн хувийн орон сууц-үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Түрээслэгч О.О нь бидний эд хөрөнгө болох

1. Караокены тоног төхөөрөмжний ком 5 ширхэг х1 200 000 төгрөг=6 000 000 төгрөг

2. Мик 10 ширхэг х 28 000=280 000 төгрөг

3. Плита 60х60=500 000 төгрөг

4. Текний чулуу-300 000 төгрөг

5. Караокены хайрцаг 5х80 000=400 000 төгрөг

6. Хаяг-600 000 төгрөг

7. Ус 1 кроп-7 000 төгрөг

8. Мульт ундаа 1 кроп-21 000 төгрөг

9. Зурагч 3х500 000=1 500 000 төгрөг

10. Караокены удирдлага, цаг 1 ширхэг-50 000 төгрөг

11. Халуун тогоо 2 ширхэг-30 000 төгрөг

12. Стакан-10х700=7 000 төгрөг

13. Архины шот-15ш=7500 төгрөг

14. Вискиний хундага 8 ш=8 000 төгрөг

15. Дрож=480 000 төгрөг

16. Хананы сийлбэр зураг 1ш=96 000 төгрөг

17. Хананы зурмал зураг 2ш=50 000 төгрөг

18. Ариун цэврийн өрөөнд угаалтуурын хайрцаг=80 000 төгрөг

19. Ширээ хаалга төмөр=120 000 төгрөг

20. Текны арын гоожуур=50 000 төгрөг

Нийт 10 586 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хууль бусаар барьцаанд авсан тул хариуцагч О.Оэс албадан гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Хариуцагч нар 2017 оны 10 дугаар сард караокены хуучин 10 гаруй эд зүйлсийг орхиод явсан. Түрээсийн төлбөрөө төлөөд буцаан авах болно гээд барьцаа болгож үлдээсэн. Караоке, пабын зориулалтаар ажиллуулж чадаагүй гэж тайлбар хэлж байгаад гайхаж байна. Өөрсдийн үлдээсэн эд зүйлс нь бүгд караоке, пабын зориулалтаар ашигладаг зүйлс. Ашиглах зүйлс нь байгаа учир караоке, пабыг ажиллуулж байсан гэсэн үг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг бол өөр зүйл хэрэглэх зүйл заалт. Үл хөдлөх хөрөнгийн бүх объектыг түрээсэлсэн бол улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх байсан. Гэтэл тус объектын хагас буюу подвалыг ажлын байрны зориулалтаар түрээсэлсэн. Иймд улсын бүртгэлд бүргүүлэх үндэслэл байхгүй. Гэрээ бол хүчин төгөлдөр учир түүний дагуу түрээсийг нэхэмжлэх нь зүйтэй. Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, ямар эд зүйлийг хэдэн төгрөгөөр бодож нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй. Барьцаанд үлдээсэн эд хөрөнгөө буцаан нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч  О.О нь хууль бусаар тухайн зүйлийг өөрийн эзэмшилдээ аваагүй. Хариуцагч нар барьцаа болгож үлдээсэн. Үлдээсэн учир өөрсдийн гарашдаа хадгалсан. Цаашид эд хөрөнгийн хадгалсны хөлсийг нэмж нэхэмжлэх болно.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нарт холбогдуулан түрээсийн төлбөрт 14 809 500/арван дөрвөн сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нар нь нэхэмжлэгч О.Од холбогдуулан Хувийн орон сууц-үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нийт 10 586 500/арван сая таван зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нь бид нар үйл ажиллагаа явуулаагүй, иймд түрээсийн төлбөрт 14 809 500/арван дөрвөн сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг өгөх боломжгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч О.О зарим эд хөрөнгө байгаа нь үнэн боловч тэдний гаргасан сөрөг нэхэмжлэл дээрх үнийн дүн нь эргэлзээтэй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хувийн орон сууц-үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэх тухай гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээний 1, 4-ийн 1-т зааснаар нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн Ү-2204018631 дугаартай, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Их тойруу гудамж, 103 тоот, 3/гурав/ давхар, 720/долоон зуун хорь/ м.кв талбайтай хувийн сууцны 150/нэг зуун тавь/ м.кв талбайтай хагас зоорийн давхрыг караоке, пабын зориулалтаар хариуцагч, хамтран хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч, хамтран хариуцагч нар нь түрээсийн төлбөрт хүйтний улиралд буюу 8 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, дулааны улиралд буюу 5 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул тус Гэрээг түрээсийн гэрээ гэж үзнэ.

 

Гэрээний 1-т зааснаар Гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 3/гурав/ жилийн хугацаатай байгуулан, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 103 тоот 3/гурав/ давхар 720/долоон зуун хорь/ м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 150/нэг зуун тавь/ м.кв талбайтай хагас зоорийн давхрыг шилжүүлэн өгсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 103 тоот 720/долоон зуун хорь/ м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 000548225 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.   

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

103 тоот 3/гурав/ давхар хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 720/долоон зуун хорь/ м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 150/нэг зуун тавь/ м.кв талбайтай хагас зоорийн давхар нь 103 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг тул зохигчийн байгуулсан Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрт 9 000 000/1500000х6=9000000/ /есөн сая/ төгрөгийг, ашиглалтын төлбөрт 5 809 500/таван сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 14 809 500/арван дөрвөн сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хагас зоорийн давхарыг шилжүүлэн өгсөн боловч тусгай зөвшөөрлийг өгөөгүй, бид нар үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж заасан.

 

Гэрээний 1-т зааснаар нэхэмжлэгч нь 150/нэг зуун тавь/ м.кв талбайтай хагас зоорийн давхрыг хариуцагч нарт караоке, пабын зориулалтаар эзэмшиж, ашиглуулахаар шилжүүлсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт тусгай зөвшөөрөл шилжүүлэх үүрэг хүлээгээгүй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.”, 318 дугаар зүйлийн 318.5-д “... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчээс 150/нэг зуун тавь/ м.кв талбайтай хагас зоорийн давхрыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн авсан байх боловч нэхэмжлэгчид Гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдэж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж чадаагүй болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4, 318 дугаар зүйлийн 318.5, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, хамтран хариуцагчаас 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрт 9 000 000/1500000х6=9000000/ /есөн сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 3-т зааснаар нэхэмжлэгч нь 150/нэг зуун тавь/ м.кв талбайтай хагас зоорийн давхрын халуун, хүйтэн ус, цахилгааны зардалд 5 809 500/таван сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчид 5 809 500/таван сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч, хамтран хариуцагчаас 5 809 500/таван сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч, хамтран хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, бүгд 10 586 500/арван сая таван зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

103 тоот 3/гурав/ давхар, 720/долоон зуун хорь/ м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 150/нэг зуун тавь/ м.кв талбайтай хагас зоорийн давхар нь 103 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг тул зохигчийн байгуулсан Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч, хамтран хариуцагч нар нийт 6 000 000/зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий караокены тоног төхөөрөмжийн иж бүрдэл 5 ширхэг, нийт 300 000/гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий бүслэл/тэк/-ийн чулуу, нийт 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий караокены хайрцаг 5 ширхэг, нийт 1 000 000/нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг зурагт, нийт 7 000/долоон мянга/ төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг шилэн аяга, нийт 80 000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий ариун цэврийн өрөөний угаалтуурын хайрцаг, нийт 50 000/тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий бүслэл/тэк/-ийн холигч болон тосгуурын өмчлөгч болох талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч, хамтран хариуцагч нарын өмчлөлийн дээр дурдсан эд хөрөнгийг гарган өгөөгүй байх тул хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нийт 6 000 000/зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий караокены тоног төхөөрөмжийн иж бүрдэл 5 ширхэг, нийт 300 000/гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий бүслэл/тэк/-ийн чулуу, нийт 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий караокены хайрцаг 5 ширхэг, нийт 1 000 000/нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг зурагт, нийт 7 000/долоон мянга/ төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг шилэн аяга, нийт 80 000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий ариун цэврийн өрөөний угаалтуурын хайрцаг, нийт 50 000/тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий бүслэл/тэк/-ийн холигч болон тосгуурыг гаргуулан хариуцагч, хамтран хариуцагч нарт олгох үндэслэлтэй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Сөрөг нэхэмжлэлд дурдсан үлдсэн 2 749 500/хоёр сая долоон зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч хууль бусаар эзэмшиж байгаа болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчээс нийт 2 749 500/хоёр сая долоон зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гээс 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, хамтран хариуцагч Ц.Уаас 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Од олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 809 500/таван сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оэс нийт 6 000 000/зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий караокены тоног төхөөрөмжийн иж бүрдэл 5 ширхэг, нийт 300 000/гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий бүслэл/тэк/-ийн чулуу, нийт 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий караокены хайрцаг 5 ширхэг, нийт 1 000 000/нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг зурагт, нийт 7 000/долоон мянга/ төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг шилэн аяга, нийт 80 000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий ариун цэврийн өрөөний угаалтуурын хайрцаг, нийт 50 000/тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий бүслэл/тэк/-ийн холигч болон тосгуурыг тус тус гаргуулан хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нарт олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн бүгд 2 749 500/хоёр сая долоон зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гээс 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, хамтран хариуцагч Ц.Уаас 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Од олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 809 500/таван сая найман зуун есөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Оэс нийт 6 000 000/зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий караокены тоног төхөөрөмжийн иж бүрдэл 5 ширхэг, нийт 300 000/гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий бүслэл/тэк/-ийн чулуу, нийт 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий караокены хайрцаг 5 ширхэг, нийт 1 000 000/нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг зурагт, нийт 7 000/долоон мянга/ төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг шилэн аяга, нийт 80 000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий ариун цэврийн өрөөний угаалтуурын хайрцаг, нийт 50 000/тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий бүслэл/тэк/-ийн холигч болон тосгуурыг тус тус гаргуулан хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нарт олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн бүгд 2 749 500/хоёр сая долоон зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 000 төгрөгөөс 231 997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас илүү төлсөн 1003 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч О.Од олгон, хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Од, нэхэмжлэгч О.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 140 342 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Г, хамтран хариуцагч Ц.У нарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ