Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 83-р байрны 81 тоотод оршин суух, эмэгтэй, РД- ЧЛ43031500, Тайж овогт Бадарчийн Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 13 дугаар байрны 71 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ГЮ53060505, Авзага овогт Цэрэндоржийн Гоёцэцэгт холбогдох,

660 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Чимэдцэрэн, хариуцагч Ц.Гоёцэцэг нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 660 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. 

 Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Би Ц.Гоёцэцэгтэй хорооны олон нийтийн ажилд оролцож байхдаа танилцсан. Ц.Гоёцэцэг нь 2017 оны 04 сарын 08 өдөр над руу залгасан, хоёулаа нэг газар руу явъя, ахмад хүмүүсийг дэмжих сүлжээ байна гээд намайг дагуулж явсан. Настай хүмүүсийг амралтад явуулдаг, гадаад руу зуучилдаг байгууллага байна гэсэн. 500,000 төгрөгөөр элсэж ордог, мөнгийг өсгөж өгнө гэсэн. Бид 2 очоод ярилцаад, би орохоор болж, мөнгө байхгүй байсан учраас миний ээмэг, бөгжийг ломбардад тавьж, 1 000 000 төгрөг авсан, би 500 000 төгрөгөө өөрөө элсэж орох манганд, Ц.Гоёцэцэг 500,000 төгрөгийг өөрийн ач охин Хуланг бүртгүүлж, надаас зээлсэн.Мөн өмнө нь надаас цувуулж авсаар 275 000 төгрөгийн мөнгө, цаг авсан. Сонгуулиар ажилласан цалингаасаа 120 000 төгрөгийг буцааж өгсөн.Гэтэл Ц.Гоёцэцэг надад хэлээгүй болохоос өөрөө өмнө нь 2 хүүтэйгээ уг сүлжээнд орсон, намайг өөрийнхээ дор тэр сүлжээнд оруулсан, миний дор ач охин Хулангийнхаа нэрийг бичүүлсэн байсан. Иймээс би Ц. Гоёцэцэгээр мөнгө авсан нь үнэн гэсэн тодорхойлолтыг бичүүлж, гарын үсэг зуруулсан. Иймд Гоёцэцэгт зээлүүлсэн 500 000 төгрөгөө нэхэмжилж байна . Би өмнө нь Жи тайм сүлжээнд ороод, миний дор Ц.Гоёцэцэг бас орсон.Ингэж элсэхэд цаг урамшуулалд өгч байсан. Түүнийгээ Ц.Гоёцэцэг авсан. Би Ц.Гоёцэцэгийн дор Сансарт байдаг өөрийн танилаа мөнгийг нь төлж оруулсан. Түүнийг элсүүлэхэд өгсөн урамшууллын цагийг Ц.Гоёцэцэг мөнгийг нь өгнө гэж авсан. Мөнгийг нь өгөхгүй болохоор цагаа буцаагаад авья гэтэл хамаатны хүүхэд хулгайлаад авчихсан байна лээ гээд байсан. Иймээс цагны үнэ 130 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ц.Гоёцэцэг цагийг одоо болохоор байгаа гэж яриад байна. Байгаа юм бол цагаа өгчихнө биз гэв.

 Хариуцагч Ц.Гоёцэцэг тайлбартаа: Би 660 000 төгрөгийг Б.Чимэдцэрэнд өгөх тухай баримтад гарын үеэс зураагүй. Харин 775 000 төгрөгийг төлөх тухай баримт дээр гарын үсэг зурсан. Би Б.Чимэдцэрэн эгчтэй утсаар яриад Ач бэйс ХХК-ийн Ариунчимэг, Батцэцэг нарын ажиллуулж байсан сүлжээнд очсон нь үнэн. 1 хүн доороо 2 хүн олж элсүүлэх ёстой байсан. Б.Чимэдцэрэн эгч ээмэг, бөгжөө барьцаанд тавьж, 1 000 000 төгрөг аваад, уг сүлжээнд 500 000 төгрөгөө төлж ороод, чи миний дор орчих тэгвэл би 500,000 төгрөг зээлье гэж хэлсэн. Би өмнө нь элссэн байсан, тэгээд ч надад бичиг баримт байхгүй байсан учраас ач охиныхоо нэрээр 500 000 төгрөгийг тушаасан.Би Батцэцэг гэдэг хүнд Б.Чимэдцэрэн эгчээс авсан 500 000 төгрөгөө өгсөн. Б.Чимэдцэрэн эгч Батцэцэг, ариунхишиг нарын зааж өгсөн Цахилгаан бараа зардаг Адьяахишиг гэдэг хүнээс 1 000 000 төгрөгийн бараа авсан гэсэн дээ. Өмнө нь 130 000 төгрөгөөр Жи тайм-д Б.Чимэдцэрэн эгч танилаа миний дор элсүүлсэн. Тэр хүн мөнгөө нэхэхээр нь Б.Чимидцэрэн эгч төлсөн юм гэнэлээ. Тэр мөнгийг надаас нэхээд байгаа байх. Түүний урамшууллын цагийг би авсан. Тэр цаг надад байгаа. Би түүнд өргүй гэж бодож байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч татгалзсан тайлбар гаргаж байгаа байх бөгөөд түүний татгалзлын зарим хэсэг нотлогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэг, талуудын мэтгэлцээнээр хэрэгт авагдсан нотлох баримтаас хариуцагч 660 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх тухай 2017-09-19 гэсэн огноотой баримтад гарын үсэг зурснаа үгүйсгэсэн учир уг баримтыг шүүх үнэлээгүй болно.

Харин хэргийн 16-р хуудсан дахь 775 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх тухай 2017-04-08 өдөр гэсэн огноотой баримтад зурсан гарын үсгийг өөрийнхээ гарын үсгийг мөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ баримтыг үйлдсэнээс хойш тэрээр сонгуулийн ажилд оролцож авсан ажлын хөлснөөсөө нэхэмжлэгчид 120 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Гоёцэцэг нь Ач бест ХХК-ниас зохион явуулсан сүлжээний бизнест өөрийн хөвгүүдийн хамт элссэн бөгөөд уг сүлжээнд элссэн хүн өөрийнхээ араас 2 хүн элсүүлэх шаардлагатай байсан учир хариуцагч нь нэхэмжлэгчид тус компанийн талаар мэдээллийг өгч, түүнд элсэхийг санал болгож, нэхэмжлэгчийг өөрийн элсүүлэх 2 хүний нэгд өөрийнхээ дор элсүүлэхдээ түүнд өмнө нь өөрөө элссэн талаар нэхэмжлэгчид хэлээгүй байсан байна.

 

Нэхэмжлэгч тус компанид өөрөө элсэх, хариуцагчийг элсэнэ гэж ойлгож, ээмэг бөгжөө ломбардад тавьж, 1 000 000 төгрөг зээлж авч, 500 000 төгрөгийг өөрийн элсэх хураамжид төлж, 500 000 төгрөгийг хариуцагчид өгсөн учир хариуцагч бичиг баримтгүй гэж хэлж, зээлсэн 500 000 төгрөгөө өөрийнхээ ач охиныг тус компанийн сүлжээний бизнест элсүүлэх хураамжинд төлсөн үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг Ач бэст ХХК-д элсэхэд өөрийн төлсөн хураамж 500 000 төгрөг, ач охиныгоо элсүүлсэн хураамжид төлсөн 500 000 төгрөгт тус тус тооцож, цахилгаан бараа зардаг Б.Адилхишиг гэдгээс хариуцагч цахилгаан бараа авсан учир 500 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа тухай тайлбар гаргасан боловч тайлбараа нотлохоор хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 6 хуудас бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 заасан нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй баримтууд байгаа, хариуцагч өөр нотлох баримт гаргах боломжгүй гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан, шүүх түүний ирүүлсэн дээрх нотлох баримтыг үнэлэх хуулийн үндэслэлгүй учир хариуцагчийн тайлбарыг нотлогдохгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 500 000 төгрөг зээлдүүлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг мөн пирамид хэлбэрээр элсдэг Жи тайм сүлжээнд өөрийнхээ дор элсүүлсэн байх бөгөөд үүний дараа хариуцагчийн дор өөрийнхээ танилыг элсүүлэх мөнгийг нэхэмжлэгч өөрөө төлж элсүүлж, урамшуулалд Жи тайм сүлжээнээс олгосон цагийг нь хариуцагч авсан, нэхэмжлэгчид мөнгийг буюу 130 000 төгрөгийг өгнө гэсэн боловч өгөөгүй болох нь зохигчийн мэтгэлцээнээр тогтоогдож байна.

Хариуцагч 130 000 төгрөгөөр зохигч үнэлж байгаа цагаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул уг цагийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлээс 630 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 20 390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,