Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 165

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг

Улсын яллагч: Мөнхжаргал

Шүүгдэгч Б.Цэрмаа түүний өмгөөлөгч Г.Батбаяр

Хохирогч Гарчанов Элизавета Александровн, түүний өмгөөлөгч Төмөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Цэрмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201624000449 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн 1986 оны 09 сарын 09-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс  үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 573 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ял шийтгэлгүй. Мянгат овогт Баясгалангын Цэрмаа РД: ЙР86090968

Шүүгдэгч Б.Цэрмаа нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 5 дугаар байрны хойд замд Х.Верна аксент маркийн 68-91 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 80 настай эмэгтэй Гарчанов Элизавета Альксандровнаг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учируулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.Цэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад тодорхой ярьсан. Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

    Хохирогч Гарчанов Элизавета Александровна шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Осол гарахаас өмнө би нөхөртэйгөө нэг өрөө байранд амьдардаг байсан. Тухайн үед нөхрийн маань бие муу байсан. Би нөхрөө асарч, цэвэрлэгээ хийдэг байсан. Харин осолд орсноос хойш би тэргэн дээр нь суудаг болсон. Тухайн үед би хүүтэйгээ автобуснаас буугаад Мөнгөн завьяагын хажууд явж байтал намайг хараагүй байхад миний араас машин мөргөөд би машин доогуур орсон. Б.Цэрмаагийн жолоодож явсан  машины гуппер миний хоолойд тулсан байсан. Хүү маань жолоочид нь хэлж машиныг холдуулж би машин доороос гарч ирсэн. Б.Цэрмаа түргэн, цагдаа дуудаж намайг түргэн үзээд хөл хугараагүй байна гээд явсан. Дараа нь би Б.Цэрмаатай хамт эмнэлэгт үзүүлэхэд миний хоёр хөл хугарсан байсан. Миний хоёр хөлд нийт 9 хадаас хадсан. Б.Цэрмаа миний эмчилгээнд гарсан зардлуудыг төлж байсан. Гэхдээ хөлийнхөө эмчилгээнд нийт 6.750.000 төгрөгийг Б.Цэрмаагаас нэхэмжилж байна гэв.

    Хохирогч Гарчанов Элизавета Александровнагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед би өөрийн хүү Андрейн хамт Чингэлтэй дүүргийн нутаг Мөнгөн завьяа дэлгүүрийн автобусны буудал дээр автобуснаас буугаад Мөнгөн Завъяа дэлгүүрийн зүүн талын замыг зүүн тийш хөндлөн гараад урдаас хойшоо явж байгаад зогсоолд зогсож байсан машинуудын урд зогсоод манай хүү ээж Хаан банк энэ байна гэж хэлээд зогсож байсан чинь миний араас нэг машин ирж мөргөсөн юм. Би машинд мөргүүлж унаад машины урд буфер нь миний эрүүнд тулаад би баруун дугуй нь доор нь хэвтэж байсан бөгөөд хүү жолоочийг ухар гэж байж хойшоо болгоод хоёр хүн намайг өргөж босгосон бөгөөд жолооч хүүхэн 103, 102 дуудсан бөгөөд 103 түргэн тусламж хүрч ирээд намайг үзээд хөл хугарсан юм байхгүй байга. Гэж хэлээд яваад өгсөн ба тэнд явж байсан хоер хүн намайг өргөж машинд суулгаж өгсөн юм. Цагдаа нар осол гарсан газарт үзлэг хэмжилт хийгээд байсан бөгөөд нэг цагдаа миний аманд нэг юм хийгээд архи уусан байна уу гэж үзсэн юм. Тэндээс мөргүүлсэн машинаар гэмтлийн явах гэтэл тэр машин асахгүй байсан бөгөөд хоёр хүн хүрч ирээд холбож асааж өгөөд шууд гэмтэл орж үзүүлсэн чинь 2 хөл хугарсан байна гээд гипс хийж боосон юм гэх мэдүүлэг,

   Гэрч Корчанев Андрейн  мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би ээж Лизагийн хамт Чингэлтэй дүүргийн нутаг Мөнгөн завъяа дэлгүүрийн автобусны буудал дээр автобуснаас буугаад банк орох гээд хороолол дотор байрны дунд явж байсан юм. Тэгээд ээж бид хоёр зам дээр зогсоод банк хаана байгаа билээ яаж явах билээ гэж ярилцаад зогсож байсан чинь ээжийн араас Х.Верна маркийн автомашин хүрч ирээд мөргөж унгасан юм. Тэгэхээр нь би нөгөө машины урдуур нь яваад орсон чинь тэр жолооч яасан гэхээр нь чи хүн дайрчихлаа ш дээ гэсэн чинь нөгөө жолооч ямар хүн би хараагүй гэж байсан ба чи яагаад хүн дайрч байгаа юм бэ? гэж асуусан чинь би зогсоол хараад явж байсан гэж хэлсэн юм. Машинд мөргүүлээд ээж доогуур нь орчихсон байсан учраас жолоочид нь хандаж машинаа ухраа гэж хэлээд ухраасан юм. Тэгээд түргэн цагдаа дуудсан бөгөөд ээжийн хөл гэмтсэн байсан юм гэх мэдүүлэг,

  Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч А.Цэндсүрэнгийн зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

  Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н.Ганбаатарын осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтын бүдүүвч,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Эрдэнэбаатарын хэргийн газраас дижитал аппаратаар бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Долгормаа Шүүх эмнэлэг үзлэг хийсэн № 5428 тоот

  -Лиза-н биед баруун хөлний тавхайн 5-р хурууны 3-р шивнүүр, зүүн тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  -Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

  -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

2016 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээч цагдаагийн хошууч Б.Гомбосүрэн, цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ, цагдаагийн ахмад Я.Соронзонболд, цагдаагийн ахмад Х.Одбаяр, цагдаагийн ахмад Б.Наранцогт нарын гаргасан №461 тоот:

Х.Верна маркийн 68-91 УНЛ улсын дугаартай автомашины жолооч Баясгалангийн Цэрмаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндслэлтэй байна.

Явган зорчигч Гарчанов Лиза нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Цэрмаа нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 5 дугаар байрны хойд замд Х.Верна аксент маркийн 68-91 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 80 настай эмэгтэй Гарчанов Элизавета Альксандровнаг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учируулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Гарчанов Элизавета Александровнагийн …2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед би өөрийн хүү Андрейн хамт Чингэлтэй дүүргийн нутаг Мөнгөн завьяа дэлгүүрийн автобусны буудал дээр автобуснаас буугаад Мөнгөн Завъяа дэлгүүрийн зүүн талын замыг зүүн тийш хөндлөн гараад урдаас хойшоо явж байгаад зогсоолд зогсож байсан машинуудын урд зогсоод манай хүү ээж Хаан банк энэ байна гэж хэлээд зогсож байсан чинь миний араас нэг машин ирж мөргөсөн юм. … Тэндээс мөргүүлсэн машинаар гэмтлийн явах гэтэл тэр машин асахгүй байсан бөгөөд хоёр хүн хүрч ирээд холбож асааж өгөөд шууд гэмтэл орж үзүүлсэн чинь 2 хөл хугарсан байна гээд гипс хийж боосон юм гэх мэдүүлэг,

Гэрч Корчанев Андрейн …2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би ээж Лизагийн хамт Чингэлтэй дүүргийн нутаг Мөнгөн завъяа дэлгүүрийн автобусны буудал дээр автобуснаас буугаад банк орох гээд хороолол дотор байрны дунд явж байсан юм. Тэгээд ээж бид хоёр зам дээр зогсоод банк хаана байгаа билээ яаж явах билээ гэж ярилцаад зогсож байсан чинь ээжийн араас Х.Верна маркийн автомашин хүрч ирээд мөргөж унгасан юм. …гэх мэдүүлэг,

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч А.Цэндсүрэнгийн зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н.Ганбаатарын осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтын бүдүүвч,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Эрдэнэбаатарын хэргийн газраас дижитал аппаратаар бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Долгормаа Шүүх эмнэлэг үзлэг хийсэн № 5428 тоот

-Лиза-н биед баруун хөлний тавхайн 5-р хурууны 3-р шивнүүр, зүүн тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

2016 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээч цагдаагийн хошууч Б.Гомбосүрэн, цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ, цагдаагийн ахмад Я.Соронзонболд, цагдаагийн ахмад Х.Одбаяр, цагдаагийн ахмад Б.Наранцогт нарын гаргасан №461 тоот:

Х.Верна маркийн 68-91 УНЛ улсын дугаартай автомашины жолооч Баясгалангийн Цэрмаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндслэлтэй байна.

Явган зорчигч Гарчанов Лиза нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Цэрмаа нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн.

Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж заасан байна.

Иймд шүүгдэгч Б.Цэрмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс дүгнэж шүүгдэгч Б.Цэрмаагаас 5.550.000 төгрөг гаргуулж хохирогч Гарчанов Элизавета Александровнад олгох нь хуульд нийцнэ.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Мянгат овогт Баясгалангийн Цэрмааг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс иргэн Гарчанов Элизавета Александровнаг мөргөж биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Б.Цэрмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэрмаагаас 5.550.000 төгрөг гаргуулж хохирогч Гарчанов Элизавета Александровнд олгосугай.

 

4. 2016 дугаар 7 дугаар сарын 21-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн явцад банк түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжлэх тухай толгоолоор Б.Цэрмаагийн Хаан банк дахь 5754034967 тоот төгрөгийн харилцах дансны зарлагын гүйлгээг хязгаарласаныг чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №807320 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

6 . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН