Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 192

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, *******ийн ******* тоотод байрлах “*******” ХХК

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 01, 05 тоотод оршин суух, ******* *******ийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, гийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, ийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, ийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, гийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, н /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, ийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, гийн эрх залгамжлагч гийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, гийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны оршин суух, ын /РД:416/ нарт холбогдуулан

Ч.ээс 62.000.000 төгрөг, Б.гаас 47.000.000 төгрөг, Д.оос 47.000.000 төгрөг, Ж.Баярсайханаас 23.500.000 төгрөг, Ю.ээс 40.000.000 төгрөг, Б.ээс 48.000.000 төгрөг, Н.аас 25.000.000 төгрөг, Л.гээс 36.500.000 төгрөг, Б. 38.000.000 төгрөг, М.аас 48.000.000 төгрөг, дээрх нэр бүхий хүмүүсээс ******* орцны уг оршин суугчдаас шат, хаалга, цахилгаан шийдэд нийт 20.000.000 төгрөг бүгд 482.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагч Ч.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шинэ-Эрдэнэ, Б., Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, Ж.Баярсайхан, Ю., Б., Н., Я.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбат, Б., М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амаржаргал нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 65,******* байруудыг гүйцээн барихаар Нийслэлийн засаг даргын 263 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газартай 01 тоот гэрээ байгуулсан.

2002 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн, Ү-2207000369 улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн дуусаагүй барилгын гэрчилгээ олгосон.  

Ингээд Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан 01 тоот гэрээнд зааснаар 65,******* байрны төлбөрт ашиглалтанд оруулсан 65 дугаар байрнаас 2 өрөө 2 ширхэг, 3 өрөө 1 ширхэг орон сууцыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2006 оны 1******* сарын 06-ны өдрийн 544 дүгээр захирамж гараар 65,******* байрыг Нийслэлийн өмчөөс хасч манай компанид шилжүүлэн өгсөн.

Иймд манай компани  ******* дүүргийн ******* хороонд байрлах******* байрны дуусаагүй барилгын үнийг төлснөөр Иргэний хуулийн 11******* зүйлийн 112.1.-д “...талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ” гэж заасны дагуу шинэ өмчлөгч болсон.

Мөн Захиргааны хэргийн шүүхээс манай компанийг 65,******* байрны дуусаагүй барилгын өмчлөгч мөн гэж үзсэн.

Гэтэл манай компани хариуцагч нартай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд өөрийн өмч болох дуусаагүй барилгыг гүйцээн барих, худалдан борлуулах зөвшөөрлийг “Ганхатад” ХХК-ийн захирал Ч.Хуланд олгоогүй байхад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3206/Б тоот, Давж заалдах шатны 2014 оны 1******* сарын 26-ны өдрийн 1116 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 0******* сарын 03-ны өдрийн 6******* тогтоолоор, Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 459 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1******* сарын 02-ны өдрийн 1977 дугаар магадлалаар “Ганхатад” ХХК-ийн захирал Ч.Хуланг******* байрны ******* орцыг засварлахад хөрөнгө оруулалт хийж 15 оршин суугчдад худалдсан байна гэж үзэж, хариуцагч нарыг шударга өмчлөгчөөр тогтоосон.

Иймээс манай компани гэрээ болон өмчлөлийн талаар маргахгүй. Харин худалдан борлогдсон орон сууцаа одоогийн зах зээлийн ханшаар үнэлж тухайн үед төлсөн төлбөрийг хасч тооцон зөрүүг шаардаж байна. Үүнд:

******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах******* байрны ******* орцны 1 өрөө, 01 тоотод оршин суух Ч.ээс 32.000.000-7.300.000=24.700.000 төгрөг, 2 өрөө, 5 тоотод оршин суух Ч.ээс 46.000.000-8.700.000=37.300.000 төгрөг, 3 өрөө 3 тоотод оршин суух Б.гаас 55.000.000-8.000.000=47.000.000 төгрөг, 3 өрөө 6 тоотод оршин суух Д.оос 55.000.000-8.000.000=47.000.000 төгрөг, 1 өрөө 7 тоотод оршин суух Ж.Баярсайханаас 32.000.000-8.500.000=23.500.000 төгрөг, 2 өрөө 8 тоотод оршин суух Ю.ээс 46.000.000-6.000.000=40.000.000 төгрөг, 3 өрөө 9 тоотод оршин суух Б.ээс 55.000.000-7.000.000=48.000.000 төгрөг, 1 өрөө оршин суух Н.аас 32.000.000-6.800.000=25.000.000 төгрөг, 2 өрөө оршин суух Л.гээс 46.000.000-9.500.000=36.500.000 төгрөг, 2 өрөө оршин суух Б.гаас 46.000.000-7.500.000=38.000.000 төгрөг, 3 өрөө оршин суух М.аас 55.000.000-7.000.000=48.000.000 төгрөг, хариуцагч нараас ******* орцны уг оршин суугчдаас шат, хаалга, цахилгааны шийдний үнэ нийт 20.000.000 төгрөг бүгд 482.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2007 онд “Ган хатад” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан, ******* дүүргийн ******* хороо,******* байрны 1 орцны 7 тоот, 1 өрөө орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханш буюу 8.500.000 төгрөгөөр бүрэн худалдаж авсан. Төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл орон сууцны талаар маргаан үүссэн. Харин 3 шатны шүүхээс намайг өмчлөгч мөн болохыг тогтоосон. Гэтэл дахин орон сууцны талаар маргаж сэтгэл санааны дарамтанд оруулж, цаг зав үрж байна.

Ер нь “*******” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй. Иймд “*******” ХХК, “Ган хатад” ХХК-ийн хооронд үүссэн маргаан бидэнд хамаагүй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй”, энэ хуулийн 10******* зүйлийн 101.5-д “Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна” гэсэн байна. Иймд барилгын бүрдэл хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа дуусаагүй барилгын шат, хаалга гэх мэт бүх зүйл орно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2007 онд “Ган хатад” ХХК-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж,******* байрны 3 тоот, 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Тухайн үед байр худалдаж авсан үнийг төлж барагдуулсан. Мөн намайг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Би 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Би “*******” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, өр авлага байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шинэ-Эрдэнэ тайлбарлахдаа: 2007 онд Ч.Хулангаас******* байрны 1, 5 тоот орон сууцыг худалдаж авсан. Намайг 3 шатны шүүхийн шийдвэрээр уг орон сууцны шударга өмчлөгч болохыг тогтоосон. Мөн би “*******” ХХК-иас ямарч мөнгө, хөрөнгө аваагүй өр зээлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эцэг Д.******* байрын 6 тоот, 3 өрөө орон сууцыг 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Ган хатад” ХХК-ийн захирал Ч.Хулангаас 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн шүүхээс өмчлөгч болохыг тогтоосон.

Ер нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий 10 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2005 онд “Ган хатад” ХХК-ийн захирал Ч.Хулангаас******* байрны 9 тоот, 3 өрөө орон сууцыг 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг орон сууцыг худалдаж аваад 12 жил болж байна. Мөн 3 шатны шүүхээс биднийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл орон сууцыг өнөөгийн ханшаар үнэлж зөрүү нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд шүүх хэргийн үнэн зөвийг олж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2007 оны 1******* сард “Ган хатад” ХХК-ийн захирал Ч.Хулантай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж,******* байрны 14 тоот, 2 өрөө орон сууцыг 7.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Энэхүү байрны хууль ёсны өмчлөгч нь Б. болохыг 3 шатны шүүх тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж биднийг чирэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би******* байрны 10 тоот, 1 өрөө орон сууцыг 6.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Өмчлөгчөөр тогтоогдсон. Энэ байрыг худалдаж авснаас хойш олон жил шүүхээр явж залхаж байна. Иймд өмнөх хүмүүсийн адил саналтай байгаа тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ю. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Ган хатад” ХХК-ийн захирал Ч.Хулантай худалдах худалдан авах гэрээ байгуулж,******* байрны 8 тоот, 2 өрөө орон сууцыг 24.000.000 төгрөгөөр худалдан авсан. Шүүхийн шийдвэрийг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэ байрын карказыг Оросууд барьсан байхад “*******” ХХК өөрийн өмч гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амаржаргал хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 2005 оны 6 дугаар сард “Ган хатад” ХХК-ийн захирал Ч.Хулантай худалдах худалдан авах гэрээ байгуулж,******* байрны 15 тоот, 3 өрөө байрыг 7.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэрнээс хойш 10 гаруй жил тог, дулаан, усны төлбөрийг төлөөд амьдарч байна. Уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Мөн 3 шатны шүүхээр бид нарыг шударга өмчлөгчөөр тогтоосон. Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Я.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбат хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2007 онд “Ган хатад” ХХК-ийн захирал Ч.Хулантай гэрээ байгуулж,******* байрны 11 тоот, 2 өрөө орон сууцыг 9.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл “*******” ХХК өөрийн өмч гэж үзэж одоогийн ханшаар үнэлж зөрүү нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Ч.ээс 62.000.000 төгрөг, хариуцагч Б.гаас 47.000.000 төгрөг, хариуцагч Д.оос 47.000.000 төгрөг, хариуцагч Ж.Баярсайханаас 23.500.000 төгрөг, хариуцагч Ю.ээс 40.000.000 төгрөг, хариуцагч Б.ээс 48.000.000 төгрөг, хариуцагч Н.аас 25.000.000 төгрөг, хариуцагч Л.гээс 36.500.000 төгрөг, хариуцагч Б. 38.000.000 төгрөг, хариуцагч М.аас 48.000.000 төгрөг, хариуцагч нараас ******* орцны шат, хаалга, цахилгаан шийдний үнэ нийт 20.000.000 төгрөг бүгд 482.000.000 төгрөгийн өртөг гаргуулахаар шаардаж нэхэмжилсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны шатанд тодруулахад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд “...өртөг гэдэг нь өөрийн өмчлөлийн орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлж хариуцагч нараас зөрүү үнийг гаргуулахаар шаардсан” гэж тайлбарласан болно. 

Хариуцагч Ч., Б., Д., Ж.Баярсайхан, Ю., Б., Н., Я., Б., М. нар “...“Ган хатад” ХХК-ийн захирал Ч.Хулантай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж үнийг төлсөн. Биднийг шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөгч болохыг тогтоож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ч., Б., Д., Ж.Баярсайхан, Ю., Б., Н., Я., Б., М. нар “Ган хатад” ХХК-ийн захирал Ч.Хулантай байгуулсан худалдах худалдан авах гэрээний талаар болон өмчлөлийн талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, Нийслэлийн засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамж, 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 166 дугаар захирамжаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийг ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах дуусаагүй 65,*******тай барилгыг гүйцээн барих эрхийг олгож, төлбөрт орон сууцнаас тодорхой хувийг авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахыг Өмчийн харилцааны газар даалгасан.

Нэхэмжлэгч “*******” ХХК гэрээнд заасны дагуу 65 дугаар барилгыг ашиглалтанд оруулж,*******тай дуусаагүй барилгын төлбөрт 65 дугаартай байрнаас 3 өрөө 1ширхэг, 2 өрөө 2 ширхэг орон сууцыг Өмчийн харилцааны газарт шилжүүлэн өгч тооцоог дуусгасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2006 оны 1******* сарын 08-ны өдрийн 544 захирамж гарахаас өмнө 2002 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дуусаагүй******* барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч “*******” ХХК бүртгэгдэж, 0056305 дугаар гэрчилгээ авсан.

Нэхэмжлэгч “*******” ХХК ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах*******тай дуусаагүй барилгыг гүйцээж барихдаа “Ган хатад” ХХК-ийн төлөөлөгч Ч.Хулантай 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ч.Хулан*******тай дуусаагүй барилгын ******* орцыг гүйцээн барихад 46.816.840 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Ч.Хулан нэхэмжлэгч нартай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг хамтран ажиллах гэрээний 3.1.-д зааснаар*******тай дуусаагүй барилгын ******* орцыг гүйцээн барихад зарцуулсан, худалдах худалдан авах гэрээг дүгнэж, хариуцагч Ч.ийг ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 1,5 тоот, Б.г ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 3 тоот,  Д.ыг ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 6 тоот, Ж.Баярсайханг ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 7 тоот, Ю.ийг ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 8 тоот, Б.ийг ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 9 тоот,  Н.г ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 10 тоот, Л.г ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 11 тоот, Б.г ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 14 тоот, Г.ыг ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 15 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох зэрэг үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан. /хх-25-46, 57-64, 177-188/

Иймд хариуцагч нартай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнүүдийн нэг талыг нэхэмжлэгч “*******” ХХК гэж үзэхээр байх ба хариуцагч нар орон сууцны үнийг төлснөөр гэрээний харилцаа дуусгавар болсон нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. 

Иймээс нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч нартай байгуулсан  ******* дүүргийн ******* хороо,******* байрны ******* орцны 1, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 14, 15 тоот орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар тооцож, тухайн үед төлсөн төлбөрийг хасч зөрүү 62.000.000 төгрөгийг хариуцагч Ч.ээс, 47.000.000 төгрөгийг хариуцагч Б.гаас, 47.000.000 төгрөгийг хариуцагч Д.оос, 23.500.000 төгрөгийг хариуцагч Ж.Баярсайханаас, 40.000.000 төгрөгийг хариуцагч Ю.ээс, 48.000.000 төгрөгийг хариуцагч Б.ээс, 25.000.000 төгрөгийг хариуцагч Н.аас, 36.500.000 төгрөгийг хариуцагч Л.гээс, 38.000.000 төгрөгийг хариуцагч Б.гаас, 48.000.000 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулахаар шаардсан нь хуулийн үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлд зааснаар******* байрны ******* орцны шат, хаалга, цахилгаан шийд нь байрны бүрдэл хэсэгт хамаарч байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 482.000.000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.557.950  төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* *******ийн ээс 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөг, гийн гаас 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөг, ийн оос 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөг, ийнаас 23.500.000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөг, гийн ээс 40.000.000 /дөчин сая/ төгрөг, н ээс 48.000.000 /дөчин найман сая/ төгрөг, ийн аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, гийн эрх залгамжлагч Я.аас 36.500.000 /гучин зургаан сая таван зуун мянга/ төгрөг, гийн гаас 38.000.000 /гучин найман сая/ төгрөг, ын аас 48.000.000 /дөчин найман сая/ төгрөг, хариуцагч нараас******* байрны ******* орцны шат, хаалга, цахилгаан шийдэд нийт 20.000.000 /хорин сая/ төгрөг бүгд 482.000.000 /дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.557.950 /хоёр сая таван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС