Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1440

 

“Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 104/ШШ2018/00192 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Н, Б.А, Б.Э, Ж.Б, Ю.Э, Б.О, Н.Б, Я.О, Б.А, М.М   нарт холбогдох

Ч.Н-с 62.000.000 төгрөг, Б.А-с 47.000.000 төгрөг, Д.Э-с 47.000.000 төгрөг, Ж.Б-с 23.500.000 төгрөг, Ю.Э-с 40.000.000 төгрөг, Б.О-с 48.000.000 төгрөг, Н.Б-с 25.000.000 төгрөг, Л.Я-с 36.500.000 төгрөг, Б.А-с 38.000.000 төгрөг, М.М-с 48.000.000 төгрөг, дээрх нэр бүхий хүмүүсээс 1 дүгээр орцны уг оршин суугчдаас шат, хаалга, цахилгаан шийдэд нийт 20.000.000 төгрөг бүгд 482.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагч  Д.Э-н төлөөлөгч Э.Б, Ж.Б, Ю.Э, Б.А, Б.А нарын төлөөлөгч Ж.Б, М.М-н төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65, 66 дугаар байруудыг гүйцээн барихаар Нийслэлийн засаг даргын 263 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газартай 01 тоот гэрээ байгуулсан. 2002 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн, Ү-2207000369 улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн дуусаагүй барилгын гэрчилгээ олгосон. Захиргааны хэргийн шүүхээс манай компанийг 65, 66 дугаар байрны дуусаагүй барилгын өмчлөгч мөн гэж үзсэн. Гэтэл манай компани хариуцагч нартай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд өөрийн өмч болох дуусаагүй барилгыг гүйцээн барих, худалдан борлуулах зөвшөөрлийг “Г Х” ХХК-ийн захирал Ч.Х-д олгоогүй байхад 66 дугаар байрны 1 дүгээр орцыг засварлахад хөрөнгө оруулалт хийж 15 оршин суугчдад худалдсан байна гэж үзэж, хариуцагч нарыг шударга өмчлөгчөөр тогтоосон. Иймээс манай компани гэрээ болон өмчлөлийн талаар маргахгүй. Харин худалдан борлогдсон орон сууцаа одоогийн зах зээлийн ханшаар үнэлж тухайн үед төлсөн төлбөрийг хасч тооцон зөрүүг шаардаж байна. Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 66 дугаар байрны 1 дүгээр орцны 01 тоотод оршин суух Ч.Н-с 24.700.000 төгрөг, 5 тоотод оршин суух Ч.Н-с 37.300.000 төгрөг, 3 тоотод оршин суух Б.А-с 47.000.000 төгрөг, 6 тоотод оршин суух Д.Э-с 47.000.000 төгрөг, 7 тоотод оршин суух Ж.Б-с 23.500.000 төгрөг, 8 тоотод оршин суух Ю.Э-с 40.000.000 төгрөг, 9 тоотод оршин суух Б.О-с 48.000.000 төгрөг, 10 тоотод оршин суух Н.Б-с 25.000.000 төгрөг, 11 тоотод оршин суух Л.Я-с 36.500.000 төгрөг, 14 тоотод оршин суух Б.А-с 38.000.000 төгрөг, 15 тоотод оршин суух М.М-с 48.000.000 төгрөг, хариуцагч нараас 1 дүгээр орцны уг оршин суугчдаас шат, хаалга, цахилгааны шийдний үнэ нийт 20.000.000 төгрөг бүгд 482.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2007 онд “Г Х” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 орцны 7 тоот, 1 өрөө орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханш буюу 8.500.000 төгрөгөөр бүрэн худалдаж авсан. 3 шатны шүүхээс намайг өмчлөгч мөн болохыг тогтоосон. “Э Э Э” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй. Иймд “Э Э Э” ХХК, “Г Х” ХХК-ийн хооронд үүссэн маргаан бидэнд хамаагүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2007 онд “Г Х” ХХК-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, 66 дугаар байрны 3 тоот, 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Намайг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Би 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Би “Э Э Э” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, өр авлага байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Н шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ш шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2007 онд Ч.Х-с 66 дугаар байрны 1, 5 тоот орон сууцыг худалдаж авсан. Би “Э Э Э” ХХК-иас хөрөнгө аваагүй, өр зээлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний эцэг Д.Э 66 дугаар байрын 6 тоот, 3 өрөө орон сууцыг 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Г Х” ХХК-ийн захирал Ч.Х-с 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн шүүхээс өмчлөгч болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би 2005 онд “Г Х” ХХК-ийн захирал Ч.Х-с 66 дугаар байрны 9 тоот, 3 өрөө орон сууцыг 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг орон сууцыг худалдаж аваад 12 жил болж байна. Мөн 3 шатны шүүхээс биднийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл орон сууцыг өнөөгийн ханшаар үнэлж зөрүү нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд шүүх хэргийн үнэн зөвийг олж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2007 оны 11 дүгээр сард “Г Х” ХХК-ийн захирал Ч.Х-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, 66 дугаар байрны 14 тоот, 2 өрөө орон сууцыг 7.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Энэхүү байрны хууль ёсны өмчлөгч нь Б.А болохыг 3 шатны шүүх тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж биднийг чирэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 66 дугаар байрны 10 тоот, 1 өрөө орон сууцыг 6.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Өмчлөгчөөр тогтоогдсон. Иймд “Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Г Х” ХХК-ийн захирал Ч.Х-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, 66 дугаар байрны 8 тоот, 2 өрөө орон сууцыг 24.000.000 төгрөгөөр худалдан авсан. Шүүхийн шийдвэрийг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амаржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2005 оны 6 дугаар сард “Г Х” ХХК-ийн захирал Ч.Х-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, 66 дугаар байрны 15 тоот, 3 өрөө байрыг 7.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Иймд “Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Я.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2007 онд “Г Х” ХХК-ийн захирал Ч.Х-тай гэрээ байгуулж, 66 дугаар байрны 11 тоот, 2 өрөө орон сууцыг 9.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл “Э Э Э” ХХК өөрийн өмч гэж үзэж одоогийн ханшаар үнэлж зөрүү нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Цохиот Ч.Н-с 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөг, Намсрай Б.А-с 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөг, Бэсүд Д.Э-с 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөг, Бал Ж.Б-с 23.500.000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөг, Боржигон Ю.Э-с 40.000.000 /дөчин сая/ төгрөг, Боржигин Б.О-с 48.000.000 /дөчин найман сая/ төгрөг, Улаадай Н.Б-с 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, Я-н эрх залгамжлагч Я.О-с 36.500.000 /гучин зургаан сая таван зуун мянга/ төгрөг, Монгол Б.А-с 38.000.000 /гучин найман сая/ төгрөг, Алтансонгоол М.М-с 48.000.000 /дөчин найман сая/ төгрөг, хариуцагч нараас 66 дугаар байрны 1 дүгээр орцны шат, хаалга, цахилгаан шийдэд нийт 20.000.000 /хорин сая/ төгрөг бүгд 482.000.000 /дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.557.950 /хоёр сая таван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Өмчийн Харилцааны газартай байгуулсан 2004 онд 01 тоот гэрээг дүгнэж гэрээний үүргээ биелүүлсэний үндсэн дээр Налайх дүүрэг 2 дугаар хороонд байрлах 66 дугаар байрны дуусаагүй барилгыг худалдан авсан бөгөөд уг дуусаагүй барилгын өмчлөгч нь "Э Э Э" ХХК болохыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийи 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 160 тоот магадлалын тогтоох хэсэгт" ...Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 66 дугаар байрны 1 дүгээр орцны өмчлөгч нь "Э Э Э" ХХК болохыг тогтоож өгсөн. 2009 оноос хойш "Э Э Э" ХХК нь "Г Х" ХХК болон 66 дугаар байрны 1 дүгээр орцонд оршин сууж буй иргэдтэй Нийслэлийн захиргааны хэргийн шүүх болон Иргэний шүүхүүдээр маргаан өрнөсөөр яваад Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 26 тоот тогтоолд: "...Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд дуусаагүй барилгаар бүртгэлтэй 66 дугаар байрны 1 дүгээр орцод хөрөнгө оруулж барьж дуусгасан гэх Ч.Х -ийнболон түүнтэй гэрээ байгуулсан захиалагч нарын хүсэлтээр 14 орон сууцыг захиалагчдын өмчлөлд салгаж бүртгэхдээ уг дутуу баригдсан барилга нь "Э Э Э" ХХК-ийн хөрөнгө болохыг анхаараагүй, бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх тус компаний зөвшөөрлийг аваагүй, Ч.Х нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтгүй байхад бүртгэлийг хийсэн зэрэг нь буруутай байна" гэж хянах хэсэгтээ дүгнэсэн байдаг. Улмаар Ч.Х -ийн"Г Х" ХХК-тай гэрээг байгуулан хөрөнгө оруулан дуусаагүй барилгыг гүйцээн бариулж худтлдан авсан гэх Б.Отгонбаяр нарын иргэд шударга өмчлөгчөөр тогтоолгох болон "Э Э Э" ХХК-ны 66 дугаар дуусаагүй барилгыг өмчлөх эрхийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1116 тоот хянах хэсэгт: 66 дугаар дуусаагүй барилгыг өмчлөх эрхийг 2002 оны эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000369 дүгээрт бүртгэж гэрчилгээ олосон, гэрчилгээ нь хүчинтэй байдлын талаар Нийслэлийн давж заалдах шатны 2011 сны 02 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар магадлалаар тогтоогдож байх бөгөөд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байжээ. Мөн магадлалаар 66 дугаар байрны 1 дүгээр орцонд "Э Э Э" ХХК-ийн оруулсан хөрөнгө нь дутуу баригдсан барилга гэж”..., дүгнээд Тогтоох хэсэгт: “...Б.Отгонбаяр нарын дуусаагүй барилгын өмчлөх эрх үүсэх үндэслэлгүй байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны дуусаагүй барилгын өмчлөгч нь "Э Э Э" ХХК мөн болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байсаар байхад "Э Э Э" ХХК-ийн дуусаагүй барилгын үнийг 1 дүгээр орцны оршин суугч нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь "Э Э Э" ХХК-ийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Э Э Э” ХХК нь хариуцагч Ч.Н-с 62.000.000 төгрөг, хариуцагч Б.А-с 47.000.000 төгрөг, хариуцагч Д.Э-с 47.000.000 төгрөг, хариуцагч Ж.Б-с 23.500.00 төгрөг, хариуцагч Ю.Э-с 40.000.000 төгрөг, хариуцагч Б.О-с 48.000.000 төгрөг, хариуцагч Н.Б-с 25.000.000 төгрөг, хариуцагч Л.Я-с 36.500.000 төгрөг, хариуцагч Б.А-с 38.000.000 төгрөг, хариуцагч М.М-с 48.000.000 төгрөг, хариуцагч нараас 1 дүгээр орцны шат, хаалга, цахилгаан щитний үнэ нийт 20.000.000 төгрөг бүгд 482.000.000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Э Э Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 263 дугаар захирамж, 2004 оны 166 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээ байгуулж уг гэрээний дагуу Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дуусаагүй 65, 66 дугаартай барилгыг ашиглалтанд оруулж, 66 дугаартай дуусаагүй барилгын төлбөрт 65 дугаартай байрнаас 3 өрөө 1 ширхэг, 2 өрөө 2 ширхэг орон сууцыг Өмчийн харилцааны газарт шилжүүлэн өгч тооцоог дуусгасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 544 захирамж гарахаас өмнө 2002 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дуусаагүй 66 дугаар барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч “Э Э Э” ХХК бүртгэгдэж, 0056305 дугаар гэрчилгээ авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 37 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар магадлалаар   иргэн Ч.Х 46.816.840 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч  “Э Э Э” ХХК-тай 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан болохыг тогтоосон ба Ч.Х нь энэ хэргийн хариуцагч нартай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж тэдгээрийн төлсөн төлбөрийг хамтран ажиллах гэрээний 3.1-д зааснаар 66 дугаартай дуусаагүй барилгын 1 дүгээр орцыг гүйцээн барихад зарцуулсан, хариуцагч Ч.Н-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 1, 5 тоот, Б.А-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 3 тоот,  Д.Э-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 6 тоот, Ж.Б-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 7 тоот, Ю.Э-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 8 тоот, Б.О-г Налайх дүүргийн2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 9 тоот,  Н.Б-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 10 тоот, Л.Я-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 11 тоот, Б.А-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны14 тоот, Г.М-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орцны 15 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3206/Б дугаар шийдвэр, уг шийдвэрт өөрчлөлт оруулсан Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1116 дугаар магадлал тус тус  хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 137-157/

Иймд хариуцагч нарын өмчлөгчөөр тогтоогдсон орон сууцнуудын өмчлөх эрх үүсгэх үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээний оролцогч нь нэхэмжлэгч “Э Э Э” ХХК  биш байх тул тэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны төлөгдөөгүй үнэ, өртгийн талаар хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

 Мөн шүүх 66 дугаар байрны 1 дүгээр орцны шат, хаалга, цахилгаан щит  нь байрны бүрдэл хэсэгт хамаарна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт нийцсэн байна.

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.