Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал /томилолтоор/,           

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг, Д.Отгонбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт *******-д холбогдох эрүүгийн 2*******0000001239 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ............ оны ... дугаар сарын ... өдөр ..................
аймгийн .............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .................. мэргэжилтэй, ................... дүүрэг дэх .......................................................... тасагт хэсгийн байцаагч, ................................ цолтой, ам бүл 3, эхнэр, хүүхдүүд хамтаар ...................................... дүүргийн ..... дугаар хороо ........... ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, .......... овогт ******* /РД:......................../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч .............. овогт ******* /РД: ....................../ нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо *******ийн ******* дугаар байрны зоорийн давхарт хүн эхнэрээ зодоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч *******-т “олон нийтийн газар зөрчил гаргасан учир зөрчлийн хуулиар торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны байранд байрлах өөрийн албан байранд бэлэн 100,000 төгрөгийг авч “1074264” дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулж 25,000 төгрөгийг Төрийн сангийн ********** дугаартай дансанд шилжүүлж үлдэгдэл болох 75,000 төгрөгийг өөртөө авч залилан хохирогч *******-т 75,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Миний бие С гэж хүнийг Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж 25.000 төгрөгөөр торгосон боловч энэ хүнээс илүү мөнгө, төгрөг авсан зүйл байхгүй. С болон түүний эхнэр А гэж хүмүүс яагаад ингэж ярих болсныг мэдэхгүй байна. С гэж хүнээс 100.000 төгрөг авсан үйлдэл байхгүй гэв.

 

           Хоёр. Эрүүгийн 2*******0000001239 дугаартай хавтаст хэргээс:

           Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн *******-21 дэх тал/

           Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал /1 дүгээр хавтаст хэргийн 96-102 дахь тал/ 

          Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 26k2/2821 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 250 тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-13 дахь тал/

            Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5б/3563 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 121-153 дахь тал/

              *******-ын Хаан банк дахь 5315*******8880 дугаартай дансны хуулга / дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал/

            Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Албан тушаалын тодорхойлолт / 1 дүгээр хавтаст хэргийн 123-127 дахь тал/

Ажил байдлын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал/, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн *******4 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн *******7 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал цол олгох тухай /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/, анкет, намтар /1 дүгээр хавтаст хэргийн 128-142 дахь тал/, гэрчилгээ, бакалаврын диплом /1 дүгээр хавтаст хэргийн 144-147 дахь тал/, ажил байдлын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 148 дахь тал/, ял шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн *******9, 149 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо *******ийн ******* дугаар байрны зоорийн давхарт хүн эхнэрээ зодоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч *******-т “олон нийтийн газар зөрчил гаргасан учир зөрчлийн хуулиар торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны байранд байрлах өөрийн албан өрөөнд бэлэн 100,000 төгрөгийг авч “1074264” дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж 25,000 төгрөгийг Төрийн сангийн ********** дугаартай дансанд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, үлдэгдэл 75,000 төгрөгийг залилан хохирогч *******-т 75,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

           Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн *******-21 дэх тал/

 

           Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал /1 дүгээр хавтаст хэргийн 96-102 дахь тал/ 

 

          Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 26k2/2821 дугаартай албан бичиг, хавсралт: “...Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн зөрчлийн бүртгэлд бүртгэгдсэн 1074264 дугаартай шийтгэлийн хуудасны мэдээллийг сангаас хэвлэн авч шийтгэлийн 1074264 дугаарын хуудас болон төрийн сангийн дансанд тушаагдсан баримт...” /1 дүгээр хавтаст 250 тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-13 дахь тал/

 

            Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5б/3563 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 121-153 дахь тал/   

 

              *******-ын Хаан банк дахь ********** дугаартай дансны хуулга / 2 дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал/

 

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед манайх ХУД-ийн 1-р хороо, Эрлийн *******-р байрны 00 тоотод амьдарч байсан. 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр манай найз Ж, нөхрийнхөө хамт манай гэрт ирсэн. Бид Ж-ийн нөхрийнх нь төрсөн өдрийг тэмдэглэж архи ууцгаан  дуулж найралцгаасан. Нэг мэдсэн би эрүүлжүүлэх байранд байсан. Ямар ч байсан дуу дуулцгаасан. Арай хэтэрхий чанга дуулцгаасан юм шиг байгаа юм. Юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь буюу 2020 он 5 дугаар сарын 17-ны өдөр залуухан цагдаагийн албан хаагч манай эхнэр А бид 2-оос мэдүүлэг тайлбар авч, цагдаагийн албан хаагчид манай эхнэр гомдол саналгүй гэх хүсэлт гараар бичиж өгсөн. Тэгээд уг цагдаагийн албан хаагч намайг олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, зөрчил гаргасан учраас 100,000 төгрөгийг уг цагдаагийн албан хаагч авсан. Тэгээд бид 2 харьсан. Дахин цагдаагийн байгууллагаас дуудаж уулзаагүй. Эрх бүхий албан тушаалтан ******* намайг 25,000 төгрөгөөр торгосон асуудал байхгүй. Намайг олон нийтийн газар зөрчил гаргасан учраас 100,000 төгрөгөөр торгоно гээд манай эхнэр А-ээс бэлэн 100,000 төгрөгөөр торгоно гээд манай эхнэр А-ээс бэлэн 100,000 төгрөгийг уг цагдаагийн албан хаагч авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагдаагийн албан хаагч ******* манай нөхрийг 25,000 төгрөгөөр торгоно гэж огт хэлж яриагүй. Харин зөрчил гаргасан гээд 100,000 төгрөгөөр торгодог гээд надаас бэлнээр 100,000 төгрөг авсан. Манай нөхөр ******* цагдаагийн албан хаагчид мөн өгөх үед хажууд хараад зогсож байсан. Би уг цагдаагийн албан хаагчид 10,000 төгрөгийн 10 ширхэг мөнгөн дэвсгэрт гээд нийт 100,000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед манай нөхөр *******-ын цалин буусан. Бид 2 бэлэн мөнгөтэй байсан. Манай нөхрийн Хаан банкны ********** дугаарын данснаас тодорхой харагдана. Өмнө нь бид нар дансны хуулгаа гаргаж өгсөн байгаа...манай нөхөр бид 2-ыг гарын үсгээ зур гээд зуруулаад байсан болохоос тайлбарлаж, танилцуулсан асуудал байхгүй. Хэрвээ 25,000 төгрөгийг танилцуулсан бол бид нар тэр дор нь асууж тодруулна ш дээ...”  гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Албан тушаалын тодорхойлолт / 1 дүгээр хавтаст хэргийн 123-127 дахь тал/

 

Ажил байдлын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.    

 

             Гэм буруугийн хуралдаанд: улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт дүгнэлт гаргасан,   

      Шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг, Д.Отгонбат нараас “*******-ийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Иймд *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцэв,

      Шүүгдэгч ******* “...Надад мөнгө авах хувийн ашиг сонирхол байхгүй. Залилах санаа зорилго байгаагүй. Би гэмт хэрэг үйлдээгүй...” гэж гэм буруугийн талаар маргав.     

 

            Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

            Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар ******* нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын тодорхойлолтод тусгаснаар шүүгдэгч ******* нь хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг сахиулах, хяналт тавих зэрэг үүрэгтэй албан тушаалтан байна. Цагдаагийн шуурхай удирдлагын тасагт 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “согтуу хүн эхнэрээ зодоод байна” гэх гомдол мэдээллийн дагуу *******-ыг эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлжээ. Шүүгдэгч ******* нь хохирогч *******-аас 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлэг авч, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 799 дугаартай тогтоол” үйлдэж материалыг хаасан боловч хохирогч *******ыг олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” хэмээн 100.000 төгрөгийг авч, 75.000 төгрөгийг өөртөө захиран зарцуулсан байх ба энэ гэмт хэрэг нь Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс явуулсан шалгалтаар илэрчээ.  

         Шүүгдэгч ******* нь хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байсан, Төрийн тусгай албан тушаал хашиж байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.  

          Албан тушаалын байдлаа ашигласан гэж хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор байна.

          Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч ******* нь хууль тогтоомж тушаалаар өөрт олгогдсон албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, хохирогчид худал хэлэн мөнгө шилжүүлэн авсан үйлдлийн арга, хэлбэр, шинжээрээ залилах гэмт хэргийн шинжтэйгээр үйлдэгдсэн байна.

            Шүүгдэгч Ц нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байх хугацаандаа хохирогч *******-тай холбоотой зөрчлийн хэрэг нээгээгүй байхад, Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан мэтээр өөрийн үйлдлийг хууль ёсны мэт хуурамч сэтгэгдлийг хохирогч *******-т төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны байранд байрлах өөрийн албан өрөөнд 100,000 төгрөгийг авч “1074264” дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж 25,000 төгрөгийг Төрийн сангийн ********** дугаартай дансанд шилжүүлж үлдэгдэл 75,000 төгрөгийг өөртөө авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Шүүхээс шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “...*******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү “ гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч *******-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

           Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгжээр торгох ялаар шийтгэх..” дүгнэлт гаргасан,

          шүүгдэгчийн өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг, Д.Отгонбат нар  “...*******-д торгох ял оногдуулахыг зөвшөөрч байна...” гэсэн санал гаргав.     

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт ...10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хэмжээг хуульчилжээ. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр албан тушаалын байдлаа давуу тал болгон ашигласан байдал, цагдаа, хууль хяналтын байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг сулруулах, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа шударга, ил тод, хууль ёсны байх үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас  гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар  шүүгдэгч *******гийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй.  

 

           Хохирол, төлбөрийн талаар: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 75.000 төгрөг гаргуулж хохирогч *******-т олгохоор шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******.3 дугаар зүйлийн 1, *******.6, *******.7, *******.8, *******.10, *******.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............... овогт *******-г албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 75.000 төгрөг гаргуулж хохирогч *******-т олгосугай.  

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.         

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР