Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2018/00032

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хэргийн индекс:135/2017/00951

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* Дархан салбар /Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, ******* байрлах утас:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК /Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах, РД: 4249135/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг ******* ******* ******* оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******, утас:*******/

Хариуцагч:Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг ******* ******* оршин суух, овгийн /РД: , утас:/ нарт холбогдох

115.144.076 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* Дархан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...******* ХХК, Ч. *******, М. нар нь ******* Дархан салбарын харьяа Бизнес төвөөс 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/89 тоот зээлийн гэрээ, БГҮ/89-1, БГҮ/89-2 тоот барьцааны гэрээнүүд байгуулан 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн зэлийг 36 сарын хугацаатай жилийн 20,4%-ийн хүүтэй хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн барилга барихад зориулан ээлж авсан.Бизнесийг орлого буурсан тул 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ЗГ/89-1 тооот гэрээг байгуулж 115,541,737,60/ нэг зуун арван төвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга долоон зуун гучин долоон төгрөг жхрхн мөнгө/-ний зээлийг хавсрат 2-ын эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгөнүүдийг барьцаалсан. Үүнд: Дархан-Уул аймаг Дархан сум,******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 160мкв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга. Дархан-Уул аймаг Дархан сум,******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 259 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 115.3 мкв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 36 мкв талбайтай өвлийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 625.2 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, *******тоот хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 310 мкв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 150 мкв талбайтай байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* гэрчилгээний дугаартай, нэгж талбар ******* тоот 0,9 га талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших газар. Зээлдэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 28,690,074,57 төгрөг нийт, хүүгийн төлбөрт 53,534,718,62 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 222,637,46 төгрөг, нийт 82,247,430,65 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2015 оны 9 сарын 3-ны өдөр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тус тус зээл буцаан төлөх мэдэгдлийг өгч банк зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк ЗГ/89 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/89 тоот зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/89-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус цуцлах 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК болон иргэн М. нар нь хамтран Хаан банк- ны Дархан бизнес төвтэй болон барьцааны гэрээ хийж 120.000.000 төгрөгийн зээлийг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан болно. ******* ХХК нь барилгын бетон хийц үйлдвэрлэдэг бөгөөд 2015 оны дунд үеэс эдийн засгийн хямралтай холбоотой ******* ХХК-ийн бизнесийн орлого илт буурснаас зээлийг эргэн төлөх хуваарь, зарим тохиолдолд зөрчигдсөн асуудал гарсан. Бид бизнесийн орлого буурсантай холбоотой Хаан банк-нд зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьсны дагуу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан юм. Улс даяар эдийн засгийн хярал болж аж ахуйн нэгжүүдийн орлого багасч байгааг Хаан банк харгалзаж үзэлгүй зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах гэж байгааг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банк-ны зээлийн барьцаанд тавьсан зарим үл хөдлөх хөрөнгө нь барьцаанд тавих үед буюу 2014 онд дөнгөж худалдаж авсан дулааны шугам сүлжээнд холбогдоогүй байсан тул бид 3 өрөө байраа зарж 63.000.000 төгрөгийн хөрөнгөөр Хаан банк-ны барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг дулааны шугам сүлжээнд холбох, их засварын ажлуудыг хийж тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ барьцаанд тавих үеийнхээс нэмэгдсэн болно. Хаан банк аас авсан 120.000.000 төгрөгийг үйлдвэрийн барилга барих зориулалтаар авсан боловч тухайн зээл нь барилга барихад хаанаа ч хүрэхгүй байсан тул бид хувь хүнээс их хэмжээний зээл авч нийтдээ 430.000.000 төгрөгийг үйлдвэрийн барилга барихад зарцуулсан юм. Бид цаашид банктай байгуулсан зээлийн гэрээг цуцлахгүйгээр өөрсдийн боломжоор зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Дархан салбар нь хариуцагч ******* ХХК, Ч.*******, М. нарт холбогдуулан гаргасан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/89 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 91.309.925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23.409.118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.533 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16.500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зээлдэгч Дархан-Уул аймаг ******* ХХК нь зээлдүүлэгч ******* үйлдвэрийн барилга барих зориулалтаар 120.000.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сараар тооцсон зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан байна.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээнд зааснаар зээлдэгч ******* ХХК нь зээлийн гэрээний зүйл болсон 120,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд ашиглаж, тохирсон хуваарь, эргэн төлөх дүнгийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээж, хэрэв үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

Гэвч зээлдэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тэд үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн буюуу өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул тэднийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заажээ.

Талуудын байгуулсан гэрээнд зааснаар банк зээлдэгчид зээлийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу шилжүүлэх, зээлдэгч зээлийн хөрөнгийг гэрээнд заасан нөхцөлөөр ашиглах үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуусах боловч 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээлд 4 548 262.1 төгрөг, хүү 29 097 552.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 089.10 төгрөг төлсөн, нэмэлт өөрчлөлт оруулах үед зээлийн үлдэгдэл 115 451 737.60 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч зээлдэгчийн бизнесийн орлого буурсан гэсэн үндэслэлээр үлдэгдэл зээл 115 451 737.60 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 05 дугаар сарын 28-ний өдрөөс 74 сар буюу 2020 оны 05 дугаар сарын 23-ний өдөр хүртэл тогтоосныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

Хариуцагч ******* ХХК, Ч.*******, М. нар зээлийн гэрээний зүйл, зээлийн гэрээний талаар маргаагүй боловч зээлийн гэрээг цуцлахгүйгээр өөрсдийн боломжоор зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэж шүүхэд тайлбар ирүүлсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн шүүх хуралдаанд ...зээлийг ******* ХХК-ийн үйлдвэрийн барилга барих зориулалтаар авсан, иргэний хувьд Ч.*******, М. нар зээл аваагүй, Ч.******* ******* ХХК-ийн захирлын хувьд гарын үсэг зурсан, зээлийн хугацаа хожимдуулсан үүрэгт барьцааны зүйл болох эзэмшлийн газрыг бусдад худалдаж төлбөрийн заримыг төлж, зээлээ үргэлжүүлэн төлөх саналтай байгаа, анх гэрээг 20.4 хувийн хүүтэй олгосон атлаа нэмэлт гэрээнд хүүг 21.6 хувь болгосон нь үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хугацаа сунгах, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/-гээр үлдэгдэл зээл 115 451 737.60 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэгээр, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 74 сар буюу 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тогтоосон бөгөөд энэхүү зээлийн гэрээг талууд тохиролцон байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талуудын байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ /89 тоот гэрээнд ******* ХХК , түүнийг төлөөлж захиарл Ч.******* /цаашид зээлдэгч /, төртогтох /цаашид хамтран үүрэг гүйцэтгэгч/, гэрээнд оролцогчдыг хамтад нь талууд гэж, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хугацаа сунгах, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх /-нд нөгөө талаас ******* ХХК түүнийг төлөөлж захирал албан тушаалтай Ч.*******/ зээлдэгч гэх/, М. / хамтран үүрэг гүйцэтгэгч/ гэж тодорхойлсноос үзвэл Ч.******* ******* ХХК-ны захирлын хувьд төлөөлөн оролцсон, иргэний хувьд гэрээний харилцаанд оролцоогүй энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

ЗГ/89, Зг/89-1 гэрээнд М.ыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон бөгөөд гэрээний нэр томьёоны тайлбарт хамтран үүрэг гүйцэтгэгч гэж ямар үүрэгтэй оролцох этгээдийг тайлбарлаагүй байна.

ЗГ/89 гэрээ ЗГ/89-1 гэрээний салшгүй хэсэг болно гэснээс үзвэл ЗГ/89 гэрээний 3.3.3-т зааснаар банк зээлдэгчийн харилцах дансаа зээлийг үл маргах журмаар төлүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар хуулийн этгээдийн бизнесийн орлогоор зээл төлөх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснуудаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлэхээр заасан боловч хамтран үүрэг гйүцэтгэгч гэх М.ын аль банкинд байгаа данс, түүний ямар орлогоос төлүүлэх талаар тохиролцсон тохиролцоо, энэ талаархи нотлох баримт байхгүй байна.

ЗГ-89 гэрээний 5.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээх бол түүнд гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх учир түүнд гэрээний 5.1.1-д зааснаар гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах эрхийг хэрхэн олгосон талаархи тохиролцоо гэрээнд байхгүй байна.

Мөн хариуцагч, хариуцагчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч ...Бид цаашид банктай байгуулсан зээлийн гэрээг цуцлахгүйгээр өөрсдийн боломжоор зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна... гэж байгаа боловч зээлийн гэрээний үүргээ удаа зөрчсөнөөс банк зээл төлөхийг сануулж мэдэгдэх хуудас хүргүүлж байсан, цаашид зээлийг хэвийн үргэлжүүлэх эдийн засгийн болон бизнесийн чадавхи дээшилсэн, үйл ажиллагаа жигд явуулан зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж байх талаархи бизнес төлөвлөгөө, санхүүгийн байдлын талаархи нотлох баримт, саналыг шүүхэд болон ******* Дархан салбарт ирүүлээгүй байна.

Иймд Зг/89, 89-1 гэрээний дагуу ******* ХХК-иас үндсэн зээл 91.309.925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23.409.118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.533 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16.500 төгрөгийг тус тус гаргуулан ******* Дархан салбарт олгож, Ч.*******, М. нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй байх тул энэ талаар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл болгон барьцааны гэрээ байгуулан гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлж, барьцааны зүйлийн шинж, үнэлгээ, барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ, барьцааны зүйл эзэмшигчийн талаар тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж, ЗГ/89 гэрээний 9.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулахыг өмчлөгч нар зөвшөөрсөн тул 9.2-д зааснаар банк шаардах эрхтэй байх тул зээлийн барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 734 171 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас тэмдэгтийн хураамж 734 171 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан ХААН банк, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ /89 тоот 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, хариуцагч ******* ХХК-иас үндсэн зээл 91.309.925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23.409.118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.533 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16.500 төгрөгийг тус тус гаргуулан ******* Дархан салбарт олгож, Ч.*******, М. нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй байх тул энэ талаар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг Дархан сум,******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 160мкв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум,******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 259 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 115.3 мкв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 36 мкв талбайтай өвлийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 625.2 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, *******тоот хаягт орших ******* гэрчилгээний дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 310 мкв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, ******* хаягт орших ******* гэрчилгээний дугаартай *******тоот улсын бүртгэлийн дугаартай 150 мкв талбайтай байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, *******1 гэрчилгээний дугаартай, нэгж талбар ******* тоот 0,9 га талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 734,171 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 734,171 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ