| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/00971/И |
| Дугаар | 62 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******, утас:*******/-д холбогдох
"16,500,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... Ч.******* миний бие өөрийн хүсэлтээр Г.******* 10 хувийн хүүтэй өөрийнх ХААН банкны ******* тоот дансанд 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Уг зээлсэн мөнгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-нд төлж барагдуулах байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Г.******* нь манай дүүгийн дотны найз болохоор би итгээд өгсөн юм. Иймд Г.*******ээс 11,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Миний бие Ч.*******ын гуйснаар түүний мөнгийг хүмүүст зээлүүлж өгч, буцааж тэр хүмүүсээс аваад данс руу нь өөрийн утасны мобайл болон банкны гүйлгээгээр буцааж өгдөг байсан. Надаас 16,500,000 төгрөг нэхэмжилсэн байна. Мөнгө шилжүүлсэн дансны хуулгаа хэрэгт хавсаргаж өгсөн ч надаас буцааж авсан мөнгөө тооцож хасаагүй байх юм. Би Ч.*******ын мөнгийг өөрийнх нь дансаар буцааж шилжүүлж өгч дууссан. Надад өглөг байхгүй. Нэг удаа өөрийн дүү ******* данс өгч 100,000 төгрөг хийлгэж байсан. Бусад мөнгийг нь өөрийнх нь данс руу хийгээд дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрөхгүй байна. Би гэрээ хэлцэл хийж, хүү алданги төлөхөөр тохироогүй.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нэхэмжлэлийн шаардлагадаа оруулсан өөрчлөлтдөө:
“...Урьд нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 2014 оны 1 сарын 14-ний өдрөөс 2014 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Г.*******д зээлдүүлсэн 11,050,000 төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 5,603,340 төгрөг дээр 2014 оны 8 сарын 06-ны өдрөөс 2015 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлсэн 11,400,000 төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 6,400,000 төгрөг, нийт 12,003,340 төгрөгийг Г.*******ээс нэхэмжилж байна.
Урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Г.*******ээс алданги 5,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зохигчдын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ хийгдээгүй байгаа тул алдангид нэхэмжилсэн 5,500,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хариуцагчийн өмгөөлөгч Хаан банкнаас 3 баримт авсан байсан. Түүн дээрх 3,860,000 төгрөгийг хасаад үлдэх хэсэг дээр эвлэрэн хэлэлцэх боломжтой.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч өгсөн мөнгөө 2 хэсэгт хуваасан. Г.*******ийн хувьд эхний нэхэмжилсэн 1,050,000 төгрөгөөс 8,766,000 төгрөгийг өгсөн. Хамгийн сүүлд өгсөн Ч.*******ын дансны хуулга дээр 2014.07.16-ны өдөр дээр 3,200,000 төгрөг, 1,000,000 төгрөг гэж нэг өдөр хоёр удаа мөнгө хийсэн. Ч.******* түүнийг дансны хуулга дээрээ тодруулагчаар тэмдэглэсэн боловч нэхэмжлэлдээ оруулаагүй. Тиймээс үүнийгээ 8,433,340 төгрөгөөс хасуулах саналтай байна. Мөн өмнө нь гарсан 2 сая гаран төгрөгийн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хасуулна. 11,400,000 төгрөгөөс хасалт хийсээр байгаад 2,700,000 төгрөг үлдэж байгаа. 2014.10.20-ны өдөр бэлэг гээд 300,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Бэлэг гэж өгсөн учраас буцааж өгөх боломжгүй тул үүнийг хасуулна. Нэхэмжлэгчийн 2014.03.07-ны өдөр Ч.*******ын данснаас орсон боловч Энхээгээс гэж оруулсан 100,000 төгрөгийг хасуулна. Үлдэх мөнгөнөөс 2 сая төгрөгийн зөрүү, 83,000 төгрөгийн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул ярихгүй.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Г.*******ээс зээл 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, багасгах эрхтэй тул хариуцагчаас 12,003,340 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримттай танилцаад төлөгдсөн 3,570,000 төгрөгийг хасаж тооцон 8,433,340 төгрөг гаргуулна гэж, хариуцагчийн өмгөөлөгч 8,433,340 төгрөгөөс 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 3,200,000 төгрөг, маргаан 2014 оны 1 дүгээр сарын 14-нд эхэлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тоолон энэ хугацаанд төлөх байсан 2,000,000 төгрөг, бэлэг гэж шилжүүлсэн 300,000 төгрөг, Энхээ гэж шилжүүлсэн 100,000 төгрөгийг тус тус хасаж, 2,833,340 төгрөг төлнө гэж маргаж байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын дүн 8,433,340 төгрөг болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч талуудын хооронд шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн үлдэгдлийг 8,433,340 төгрөг болсон талаар маргаагүй бөгөөд энэ дүнгээс хасагдах ёстой гэж хариуцагчийн өмгөөлөгч маргаж байгаа болно.
Зохигчдын хооронд Г.*******ийн ХААН банкны ******* тоот дансанд Ч.*******аас 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, Ч.*******ын ХААН банкны ******* тоот дансанд 2014 оны 02 дугаар сарын 14-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээл, зээл төлөлт хийгдэж байсан нь талуудын тайлбар, ХААН банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрэ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцогдох тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд хариуцагч Г.******* Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хугацаа тохироогүй тул 208.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа гурван жил байна гэснийг хэтрүүлж нэхэмжлэл гаргаж байгаа учир энэ хугацаанд хамаарах төлбөл зохих 2,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Талуудын хооронд Г.*******ийн ХААН банкны ******* тоот дансанд Ч.*******аас 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, Ч.*******ын ХААН банкны ******* тоот дансанд 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээл, зээл төлөлт хийгдэж байсан нь нотлогдсон, хариуцагч Г.******* хэдий хугацааны үүргийг хэдийд биелүүлж байснаа тодорхойлоогүй, төлөлтийг хэсэгчлэн гүйцэтгэж байсныг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрч байснаас үзвэл түүний зээл төлөлтийн сүүлийн төлбөр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс шаардах эрх үүсэх учир, хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч өөрчлөлт оруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа *******ийн ХААН банкны ******* тоот дансанд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл шилжүүлсэн мөнгөний дүнгийн /Г.*******ийн дансны хуулгыг харна уу гэсэн тайлбартайгаар/ жагсаалтад 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг гэж бичсэн бөгөөд энэ жагсаалтыг Г.*******ийн ХААН банкны депозит дансны хуулгатай тулгахад тохирч байгаа боловч 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3,200,000 төгрөгийг тодруулан чагталсан атлаа нэхэмжлэлд оруулан тооцоогүй орхигдуулсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 300,000 төгрөг /ногооноор тодруулан бэлэг гэж бичсэн бичвэр бүхий/ Энхээгээс гэсэн 100,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй болно.
Иймд хариуцагч Г.*******ээс талуудын маргаангүй төлбөр болох 8,433,340 төгрөгөөс 3,200,000 төгрөгийг хасаж 5,233,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгож, 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагаа 8,433,340 төгрөг болгон багасгасан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ч.*******ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банк төрийн сангийн орлогод тушаасан тэмдэгтийн хураамж 240,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тооцогдох тэмдэгийн хураамж 98,683 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 90,567 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.*******ээс 5,233,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгож, 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ч.*******ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банк төрийн сангийн орлогод тушаасан тэмдэгтийн хураамж 240,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж , хариуцагч Г.*******ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тооцогдох тэмдэгийн хураамж 98,683 төгрөгийг гаргуулан, төрийн сангийн орлогоос 90,567 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ