Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 205

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг, 4 тоотод оршин суух Тайжууд овгийн Балдангийн Энхтогтох /РД: ТЕ73112676, Утас: 99093103/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар /Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, өөрийн байранд байрлах, утас: 7037-3726, 7037-7761/

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг, 4 тоотод оршин суух Тайжууд овгийн Балдангийн Золзаяа /РД: ТЕ81020389, Утас:99404252/-д холбогдох

 

“Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б.Энхтогтохын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоо, хариуцагч Б.Золзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхтогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Б.Золзаяа нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292 дугаартай зээлийн гэрээ болон №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 40 сая төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ Б.Энхтогтохын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/ тус тус барьцаанд тавигдсан байна. Би 2017 оны 10 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн өмчлөлийн газрын кадастрын зургийг авч үзээд энэ талаар мэдлээ. Иймд миний өмчлөх эрхэд халдсан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б.Энхтогтохын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлага бол Худалдаа хөгжлийн банк Б.Золзаяа нарын хооронд 2012.06.15-ны өдөр байгуулсан 12/292/1 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах юм. Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлийн гэрээг баталгаажуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийн барьцаанд Б.Энхтогтохын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг мангирт 2-4-4 тоот байршилтай үл хөдлөх хөрөнгүүд барьцаалагдсан нь Б.Энхтогтохын өмчлөх эрхэд халдсан байна. Тиймээс Б.Энхтогтохын өмчлөлийн 1105 м2 талбайтай газар, 72м2 талбайтай хувийн сууцыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна.” гэв.

 

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч болох Б.Золзаяа нь тус банктай 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №11/167 тоот “Зээлийн гэрээ”, №11/167 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулж 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийн, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292 тоот “Зээлийн гэрээ”, №12/292/1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулж 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийн нийт 80,000,000.00 /наян сая/ төгрөгийн зээлийг авсан байдаг.  Б.Золзаяа нь №12/196 тоот №11/167 тоот “Зээлийн гэрээ”, №12/292 тоот “Зээлийн гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Б.Золзаяа нь өөрийн өмчлөлийн Ү-2003009244 улсын бүртгэлийн дугаартай, 000104468 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 78.0 м.кв талбай бүхий хувийн сууц, Ү-2003011023 улсын бүртгэлийн дугаартай, 000104469 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 68.0 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2003013866 улсын бүртгэлийн дугаартай, 000104470 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 162.0 м.кв талбай бүхий 9 машины граж, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Барьцаалах үед дээрх хөрөнгүүд нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №369, 370, 371, 372 тоот албан тоотуудаар үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан нь баталгаажиж байна. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 02/2539-н тоот албан тоотоор Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байх нь нотлогдож байна. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 20-н тоот албан тоотоор Б.Золзаяа /ТЕ81020389/-ийн өмчлөлийн 080122075 тоот нэгж талбарын дугаартай, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын талбай нь 2,825 м.кв, нэгж талбарын дугаар 4504502142 болж өөрчлөгдсөн байна. Нэхэмжлэгч Б.Энхтогтохын хэргийн материалд өгсөн нэхэмжлэгчийн өмчлөлийн Г-2003001191 улсын бүртгэлийн дугаартай, 000166002 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг Мангирт 1-р хэсэг, 4А тоот хаягт орших 1105.0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний кадастрын зураг, хариуцагч Б.Золзаяагийн тус банкны зээлийн барьцаанд байгаа Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын кадастрын зургуудаас үзэхэд тус газрууд нь нэгж талбарын дугаар өөр, давхцан оршдоггүй нь зургаас нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Энхтогтохын өмчлөлийн газрыг барьцаалсан байх үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэгч Б.Энхтогтохын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Золзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Худалдаа хөгжлийн банкнаас Б.Золзаяа биш би зээл авсан. Мөн зээлийн барьцаалбарт миний нэр дээр өмчлөлийн эд хөрөнгө байгаа. Мөн барьцаалбарын зургийг хэрэгт эд мөрийн баримтаар гаргаж өгсөн. Байшин, дэлгүүр, гарааш нийлээд 2825.52 м2 талбайтай болно. Би  Худалдаа хөгжлийн банкнаас 40.000.000 төгрөгийн зээл авахаасаа өмнө 20.000.000 төгрөгийн зээлтэй байсан. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан эдийн засагч нь өмнөх зээлээ юунд зарцуулсан бэ? гэж асуухаар нь байшин барьхад ашигласан гэж хэлсэн. Гэтэл эдийн засагч байшингийн зураг авсан. Тэгээд зээлийн барьцаанд оруулсан байсан. Б.Энхтогтохын эд хөрөнгийг манай зээлийн барьцаа биш гэдгийг банкны ажилтанд хэлж байсан. Байшингийн зургийг авч Худалдаа хөгжлийн банкинд үзүүлсэн. Гэтэл өөр байшинг үнэлчихээд одоо зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээд байгаа юм...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхтогтох хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Б.Золзаяа нарт холбогдуулан “Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б.Энхтогтохын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.

Хариуцагч Худалдаа хөгжлийн Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл нь Б.Энхтогтохын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/ гэрээний үүрэг дуусгавар болсон 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67  дугаартай Үл хөдлөх  эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/292/1 дугаартай Үл хөдлөх  эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлдэгч Б.Золзаяа, Б.Тогтохсүрэн нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/67 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11/67 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалтыг барьцаалсан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлдэгч Б.Золзаяа, Б.Тогтохсүрэн нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар 36 сарын хугацаанд нэг сарын 1.70 хувийн хүүтэй 40,000,000 төгрөг зээлдүүлэх тухай 12/292 тоот зээлийн гэрээ байгуулан, 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалтыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан байна.

Дээрх зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй Дархан –Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1369 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож Б.Золзаяа, Б.Тогтохсүрэн нараас 75,820,000.00 /далан таван сая найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 242-4476 тоот захирамжаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж түүний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлдэгч Б.Золзаяа, Б.Тогтохсүрэн нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар 36 сарын хугацаанд нэг сарын 1.70 хувийн хүүтэй 40,000,000 төгрөг зээлдүүлэх тухай 12/292 тоот зээлийн гэрээ байгуулан, 12/292/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалтыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны зүйл болгох үед дээрх үл хөдлөх хөрөнгөнд үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан, барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй болох нь  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №369, 370, 371, 372 тоот  албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/2539 тоот албан бичгээр нотлогдож байна.

 Мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 20 тоот албан бичгээр Б.Золзаяа /ТЕ81020389/-ийн өмчлөлийн 080122075 тоот нэгж талбарын дугаартай, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын талбай нь 2,825 мкв, нэгж талбарын дугаар 4504502142 болж өөрчлөгдсөн байна.

Дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Энхтогтохын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/ буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх гэж байгаа үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлдэгч Б.Золзаяа, Б.Тогтохсүрэн нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар 36 сарын хугацаанд  нэг сарын 1.70 хувийн  хүүтэй 40,000,000 төгрөг зээлдүүлэх тухай 12/292 тоот зээлийн гэрээ байгуулан,  12/292/1 дугаартай Үл хөдлөх  эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны  гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалтыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой барьцааны зүйл биш байна.

Тухайлбал 12/292/1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны  гэрээнд барьцааны зүйлд 000085880 тоот гэрчилгээтэй  Дархан сумын 15 дугаар баг Мангирт 2-4 тоот 2825.52 м.кв эдэлбэр газар, Ү- 2003009244 тоотод бүртгэлтэй 78 м.кв хувийн сууцыг барьцаалсан, өмчлөгч нь Б.Золзаяа болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Энхтогтохын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Б.Золзаяа нарт холбогдох Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох боловч нэхэмжлэгч Б.Энхтогтох өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцааны зүйл болгоогүй, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.3-т зааснаар ипотекээр хангагдах шаардлагыг өөр шаардлагаар солих талаар өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар тохиролцоогүй, энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв, энэ талаар гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхтогтохын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/ -ыг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Б.Золзаяа нарт холбогдох Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Капитал банк Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ