| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2016/0054/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2016-10-20 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах №0857 ,
хохирогч Э.*******,
гэрч Б.*******,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0286 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ажил хийдэг, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамтаар Налайх дүүрэг, *******, *******, ******* тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийг өршөөн хасч 2 жил 1 сарын хорих ял эдлүүлэхээр тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 496 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, түүнийг мөн хугацаагаар хянан харгалзсан,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар 24-ний өдрийн 101 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сарын хугацаагаар хорих ялыг ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 4 сар 1 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаартай, овогт ын ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө тоотод Э.*******тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Э.ийг гэр рүүгээ явлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө , тоотод оршин суух Б.*******гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Э.ийг 03 цагийн орчим харих гээд гудамжинд явахад нь “гэр рүүгээ явлаа” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүнийг илтэд үл хүндэтгэн толгой, нүүр рүү нь хүч хэрэглэн санаатай цохиж зодон нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайран түүний зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа доод эрүү, дагзны хуйх, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр толгой хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ы өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. ...Гэмшиж байна. Одоогоор хохирол төлөх боломж байхгүй байна. ...Гэхдээ би хохирол төлбөр төлнө. ...Би хохирол учруулсан болохоор миний буруу...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.*******ы сэжигтнээр 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд найзуудын хамтаар 23 цагийн үед орж суугаад нэг нэг шил пиво аваад суугаад сууж байтал үүдний хажуу талд ******* ганцаараа үүдний хажуу талын ширээн дээр 0,5 литрийн Соёрхол архи тавиад сууж байхад нь би хажуугаар нь өнгөртөл ******* өөрөө намайг “ийшээ суучих” гэхээр нь би хажууд нь суутал архи хийж өгөөд “уучих, ахыгаа яасныг сонссон уу?” гэхээр нь би “сонсоогүй шүү дээ яасан юм” гэхэд би 10 хоногийн өмнө априасанд ороод нэг нүдээ авахуулчихсан гэл үү, сохорчихсон гэх утгатай юм яриад нүдний шил зүүчихсэн байсан. Тэгээд би хийж өгсөн архийг нь хувааж уугаад энгийн яриа өрнөөд бид 2 архийг нь хувааж ууж дуусгасан. Бид хоёрыг ууж дуусахад “” баар яг хааж байсан тул ******* намайг “сэтгэл санаа тиймэрхүү байна хоёулаа хамт явж архи ууя” гээд руу явж замдаа ид байдаг дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи аваад ******* гэх эмэгтэйгийнд очсон. *******гийн гэрт очиход ар гэрийнхэн нь байсан тул гал тогооны өрөөнд нь орж нэг 0,75 литрийн “Хараа” архиа хувааж ууж байгаад ******* байшингаас гараад намайг “гараад ир” гэхээр нь би дагаад гартал ******* намайг “ууж идсэн юмныхаа тооцоог хий” гэхээр нь “надад мөнгө байхгүйг мэдэж байгаа биз дээ, би ямар аваад өг гэсэн юм уу?” гэтэл ******* намайг *******тай хардсан юм уу яасан юм намайг гараараа заамдаж байгаад ******* духаараа нэг мөргөсөн. Тэгэхээр нь би ийг “яагаад байгаа юм бэ?” гээд гараараа түлхсэн чинь намайг гараараа нэг удаа цохиход нь би бултаад гар нь намайг харьт шүргээд өнгөрсөн. Тэгээд надаас зууралдахаар нь би хөлийг нь хавирч унагаад нүүр рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа харахгүйгээр цохисон. Гар бол нүүрийг нь цохиж байгаа мэдрэгдсэн. Тэгээд би тавиад *******эс зугтаад гүйтэл ******* араас гүйж байгаад нүүрэн талаараа газар унасан. Тэгээд босож ирээд намайг ална аа гээд орилоод байсан. Тэгээд би доошоо гүйгээд тэр чигээрээ яваад өгсөн...” гэх,
/хх-ийн 48-49 дүгээр тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.ий өгсөн: “Би тухайн өдөр бааранд ажилладаг найзын хамт тухайн бааранд 1 шил 0,5 литрийн архи уусан. Би нэлээн согтуу байсан. Найз маань явахдаа намайг баарны хүмүүст архиа ууж дуусахаар нь таксинд суулгаж өгөөрэй гэж захисан байсан. Тэгээд намайг ганцаараа сууж байхад зүс мэдэх Г.******* таараад миний ширээнд суусан. Бид 2 шил архийг хувааж уусан. Би ухаангүй согтсон байсан. Нэг сэрэхэд би 3 дугаар хороонд танихгүй айлд байсан. Би хаана байгааг асуухад Г.******* манай найз охины гэрт байна гэж хэлсэн. Миний архи гараад нэлээн гайгүй болох үед дахин хаана байгааг асуухад 3 дугаар хороонд ы 35 дугаар гудамжинд байна гэж хэлсэн. Би бага байхдаа 34 дүгээр гудамжинд өссөн болохоор тэр хавьд миний таньдаг хүмүүс их байсан. Тэгээд би харихгүй бол болохгүй гээд гартал гадаа Г.*******, Э.******* 2 байсан. Би явлаа гэхэд Г.******* явуулахгүй байж бай гээд зууралдаад байхаар нь би түлхээд явсан. Алхаж байтал араас гүйж ирээд татаж унагаад өшиглөсөн. Шил рүү, толгой руу дэвссэн. Нэг сэрэхэд би ийн ойролцоо газар хэвтэж байсан. Зодуулаад миний нүүр тэгширсэн, нүдний шилгүй байсан. Хаана байгааг асуух гэж айлуудын хаалга нүдээд онгойлгоогүй. Задгай айл байхаар нь хаалгыг тогшиж хаана байна гэж асуутал гэж хэлсэн. Би тэр айлын хүнд гэртээ харьж чадахгүй байна, өглөө эрт явъя гэж гуйгаад өглөө болтол тэнд байсан. Өглөө нь гэртээ харьж хувцас, нүүр гараа угаасан. Миний нүдний шил, гар утас, түрийвч байхгүй байсан. Би таксинд явдаг найзыгаа дуудаад нөгөө газарт очсон. Миний шил олдоогүй. Э.*******гийн дугаарыг олоод залгатал нэг эрэгтэй хүн авсан. Гэрт нь очиход гэртээ байгаагүй. Утсаар нь дахин залгаад асуухад Өвөршандад байна гэсэн. Дахин залгахад утсаа унтраагаад алга болсон. Миний найзууд Г.*******г юмыг нь гаргаад өг гэж уулзахад аваагүй, би зодоогүй гэж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.*******гийн өгсөн: “2016 оны 04 сард өдрийг нь санахгүй байна. Шөнийн 3 цагийн үед амарч байхад гаднаас Г.******* нэг залуутай хамт халамцуу орж ирсэн. Араас нь манай аав найзын хамт ирсэн. Тэгээд манайд архи уусан. Архи дуусахад Г.*******, Э.******* 2 дэлгүүр гарч архи авчирч, дахин уусан. Тэгээд тэр 2 халамцуу байснаас болж маргалдаад гараад явсан. Хашааны булангийн үзүүрт очоод Г.******* хохирогчийг зодсон.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******гийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн үед манай найз /буюу Г.*******/ өөрийнхөө найз гэх нэг танихгүй залуутай хамт манай гэрт ирсэн юм. Тэгээд удалгүй араас нь манай аав өөрийн найз гэх эрэгтэй хүнтэй хамт нэлээн согтуу хагас шил архи барьчихсан гаднаас орж ирээд дөрөвүүлээ манай гэрт аавын авч ирсэн нөгөө архийг хувааж ууж дуусгасан юм. Тэгээд нөгөө гийн найз “надад мөнгө байна, дахиад нэг шил архи авъя” гэж хэлээд , гийн найз гэх залуу бид гурав гэрээс гараад ид байдаг дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи аваад буцаад манай гэрт ирсэн юм. Гэрт ирээд манай аав, аавын найз гэх эрэгтэй хүн , гийн найз нар нөгөө нэг шил архийг хувааж ууж дуусгаад аав унтсан бөгөөд аавын найз гэр рүүгээ харихаар явсан юм. Тэгээд надтай хамт хашааны үүдэнд зогсож байтал нөгөө гийн найз гэх залуу гэрээс гарч ирээд гэр рүүгээ явах гэтэл нөгөө залууг явуулахгүй гээд байсан. Тэгээд намайг нэг харсан чинь нөгөө залууг барьчихсан байхаар нь би очиж г салгаад нөгөө залууг явуулсан чинь “муу сохор пизда” гэж орилоод байсан. Тэгээд би г барьж дийлэхгүй алдсан чинь цаашаа яваад нөгөө эрэгтэй хүнийг араас нь цохиод газар унагаачихсан юм. Тэгэхээр нь би дахиад хойноос нь очоод г болиулах гэсэн чинь нөгөө эрэгтэй газар уначихсан нүдний шилээ хайгаад олохгүй байх зуур “муу новш” гэж хараагаад зодоод байсан. Би г “болиоч” гэсэн чинь “чи байж бай, муу новшийг зодоодохоё” гэж хэлээд үргэлжлүүлээд газар хэвтэж байгаа, биеэ хамгаалах чадваргүй хүнийг зодоод байсан. Тэгээд нөгөө хүнийг зодоод надад дийлдэхгүй болохоор нь би гэрээсээ хүн дуудахаар гэртээ орсон чинь удалгүй араас хүрээд ирсэн. манай гэрт орж ирчхээд жаахан сууж байгаад “би дахиад зодмоор байна” гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би гийн араас гараад очсон чинь нөгөө залууг газар ухаангүй хэвтэж байхад нь хөлөөрөө 2, 3 удаа толгой, нуруу, нүүр рүү нь өшиглөөд байсан. Тэгээд өшиглөж байгаад “за болъё” гээд буцаад манай гэр рүү надтай хамт ирсэн. Удалгүй гэрээс гарч явахаар нь би г дахиад нөгөө залууг зодож магадгүй гээд дагаад гэрээс гараад нөгөө залуугийн байсан газар очсон чинь нөгөө залуу байхгүй явчихсан байсан. Тэгээд хэсэг байж байгаад “би явлаа” гэж хэлээд явчхаар нь би гэртээ ороод унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед манай гэрт ганцаараа ирээд “өчигдөр юу болсон бэ? Янз бүрийн юм болсон бол хүнд битгий хэлээрэй” гэж хэлээд яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25-26 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 03 цагийн үед манай охин той уулзахаар танихгүй 2 залуу манай гэрт орж ирсэн юм. Нөгөө 2 залуу манай гэрт зүгээр юм ярьж сууж байгаад архи авахаар гадагшаа гарцгаасан юм. Тухайн үед манай нөхөр мөн согтуу байсан бөгөөд тухайн 2 залуутай хамт манай гэрт 1 шил архи хувааж уусан юм. Тэгээд цааш нь юу болсныг би сайн мэдэхгүй байна. Нөгөө 2 залуу гадагшаа гарсны дараа би нөхрөө унтуулахаар гэртээ үлдсэн. ...Манай гэрт хэрүүл, маргаан, зодоон, цохион болоогүй. ...Тухайн үед манай гэрт манай нөхөр , охин ******* болон миний бие байсан. Манай нөхөр 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-24 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “2016 оны 04 дүгээр сарын 10-ны үүрээр 04 цаг 40 минутын үед манай хойд талын айлын хашааны хаалгыг танихгүй хүн цохиод байхаар нь би гарч харчхаад гэр рүүгээ орчихсон юм. Тэгтэл удалгүй манай гэрийн хаалгыг согтуу хүн цохиод байхаар нь би гэртээ оруулж унтуулсан юм. Тэгээд өглөө 07 цаг өнгөрөөгөөд би нөгөө хүнийг дуудаж босгоод явуулсан юм. ...Тухайн хүнийг нэг их сайн танихгүй зүс танина. Тухайн хүний толгой хагарчихсан, баруун нүд нь маш их хавдсан, нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Тэр хүн нэлээн их архи уучихсан согтуу байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21-22 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуяны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “Иргэн Э.ий биед үзлэг хийхэд Э.ий эмнэлгийн бичигт бичигдсэн зүүн нүдний алим авагдсан суулгацтай байсан гэдэг нь тухайн хэрэгт болсон цаг хугацаатай холбоогүйгээр хуучин үүссэн шарх гэмтэл болно. Дээрх дүгнэлтэд хуучин гэмтлийг тусгагдаж бичигдээгүй, шинээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүдийг дурдаж, гэмтлийн зэргийг тогтоосон бөгөөд дээрх гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 37-38 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 08шэ/208 дугаар:
“1. *******-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа доод эрүү, дагзны хуйх, зүүн чихний дэлбээнд зулгаралт, нүүр, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 35 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 08шэ/445 дугаар:
“1. *******ы биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 40 дүгээр тал/
Эд зүйлийн үнэлгээ,
/хх-ийн 54 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 59 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 60 дугаар тал/
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 63-64 дүгээр тал/
Багахангай, Налайх дүүргийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 65-67 дугаар тал/
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 68-70 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.*******г Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.*******ы ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Г.*******д анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын эд зүйлийн үнэлгээгээр /хх-54/ тогтоогдсон 385,000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулан хохирогч Э.*******д олгох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Г.*******гийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.*******гийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.*******гаас 385,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.*******д олгосугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ