Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 01360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр                  Дугаар 183/ШШ2018/01360                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э /РД: /-д холбогдох

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Го, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.     

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Го шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн агуулга нь 2014.03.11-ны өдөр М ХХК-ийн Хаан банкны данснаас Б.Эы дансанд 95,000,000 төгрөг зээл гэсэн маягаар авсан байсан. Энэ нь аудитын дүгнэлтээр гарч ирсэн. Улмаар шалгаж үзтэл Ж.Гийн гэр бүлийн хүн нь болж таарсан. Бид нар Б.Эд ямар нэгэн өр төлбөр байхгүй. Тийм учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 95,000,000 төгрөгийг авахаар нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ хүнд шилжүүлж өгсөн. Үүнд ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Аудитын дүгнэлт хэрэгт авагдсан байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь энэ мөнгө нь ямар нэгэн байдлаар хэрэглэх гэж авсан мөнгө биш. М ХХК банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад буцаан төлөхдөө манай гэр бүлийн хүний дансаар дамжиж шилжсэн гүйлгээний хэлбэр. Би 2014 оноос эхэлж М ХХК-д ажиллаад 2016 онд ажлаасаа гарсан. Энэ хугацаанд би ямар нэгэн гүйлгээ хийдэггүй байсан. Компанид санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болоод н.Ангарын байрыг барьцаанд тавьж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах шаардлага гарсан. Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-ийг бид нар мэдэхгүй. Л.Го захирал н.Эрдэнэцэцэг гэх хүнээс зээл авахаар болсон гэсэн. н.Эрдэнэцэцэг гэх хүн банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг хүн байсан. Энэ хүнийг Л.Го захирал таньдаг. Улмаар н.Эрдэнэцэцэг гэх хүнтэй холбогдоход “манай банк бус санхүүгийн байгууллага мөнгө гаргах боломжгүй байна, Хүрэн бэлчир уул ББСБ-аас авчих” гэсэн. Тэгээд н.Ангар бид 2 байрны ордероо аваад очсон. Тэгээд очиход Хүрэн бэлчир уул ББСБ нь дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байсан ба бид нарт зээл олгосон. Зээлийн гэрээ, мөнгийг иж бүрнээр нь компанид авчирч өгсөн. Энэ зээл нь ямар учиртай зээл вэ гэхээр тухайн үед Л.Го захирал барилгын ажилд хэрэглэнэ гэж компанийн данс, хүлээгдэж буй орлого гэх зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлж барьцаалбарт оруулж Хүрэн бэлчир уул ББСБ-аас 70,000,000 төгрөгийн зээлийг авсан. Ингээд компанид мөнгө орж ирээд зээлийг төлсөн. Төлөхөд н.Ангар бид 2 явсан. Тухайн үед компанийн Хаан банкны дансанд мөнгө байсан учраас мөнгийг Хаан банкаар дамжуулбал хурдан шилжих учраас Хаан банкны данс хэрэгтэй болсон. Надад Хаан банкны данс байхгүй байсан учраас манай гэр бүлийн хүнийн данс руу орсон. Манай гэр бүлийн хүн н.Эрдэнэцэцэг гэх хүнд дамжуулсан. н.Бат-Эрдэнэ гэх залуу нь н.Эрдэнэцэцэгтэй хамт ажиллаж байгаад банк бус санхүүгийн байгууллага үүсгэсэн хүн. нь н.Эрдэнэцэцэг н.Бат-Эрдэнэтэй яриад “миний данс руу мөнгө орчихсон байгаа учраас барьцааг нь суллаад явуул, мөнгийг аваачиж өгнө” гэж хэлээд бид 2 бэлэн мөнгө тушаасан баримтад гарын үсэг зураад Баянзүрх дүүргийн өмчийн газраас барьцаалбарыг чөлөөлөхийг зөвшөөрөв гэсэн албан тоот бичүүлж аваад Баянзүрх дүүрэгт очиж барьцааг суллаж авсан ийм л процесс болсон. Л.Го захирал бид хоёр 2010 онд танилцаж, хамтран ажиллаж байгаад  2012 оны өвөл Налайхад барилга эхлүүлэх гэж байгаа, үүнд хамтарч ажиллах гэрээ хийж хамтын ажил эхэлж байсан. 2013 оны зун зээл авмаар байна, мөнгө хэрэгтэй байна гээд манай гэр бүлийн хүний төрсөн эгч Алтанцэцэгийн байрны ордерийг тавиулсан. Яг энэ үйл баримт болж байх үед Л.Го захиралд мөнгөний хэрэг байна гэхээр нь би эгчийнхээ Хас банкнаас зээлсэн 15,000,000 төгрөгийг богино хугацаанд авч өгсөн. Энэ зээл төлөгдөхгүй удсан. Ингээд 2014 онд компанид орж ирсэн орлогоос 25,000,000 төгрөг, 70,000,000 төгрөгийг нийлүүлээд 95,000,000 төгрөг болгож шилжүүлсэн. 70,000,000 төгрөг нь н.Эрдэнцэцэг рүү шилжүүлэгдэж, 25,000,000 төгрөг нь манай эгч рүү шилжсэн. Тухайн үед компанийн төлбөр тооцооны гүйлгээ надаар дамжсан болохоос биш ямар нэгэн байдлаар компаниас мөнгө авсан зүйл байхгүй” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Б.Эд холбогдуулан гаргасан, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

       

Хэргийн баримтаас үзэхэд М ХХК-иас зээл төлөлт гэсэн гүйлгээний утгатай 95,000,000 төгрөгийг Бүүвэйбаатарын Эы 5011222992 тоот Хаан банкны дансруу шилжүүлсэн 2014.03.14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтад харилцагч захирал Л.Го гарын үсэг зурж, М ХХК-ийн тамга дарж баталгаажуулжээ.    

        

Б.Э нь 2016.03.16-нд 25,000,000 төгрөгийг зарлагадаж, үлдэх 70,000,000 төгрөгийг Б.Эрдэнэцэцэгийн 5030199784 тоот дансанд шилжүүлсэн, 2014.03.07-ны өдрийн ЗГ2014/04 тоот зээлийн гэрээний үүрэг 70,000,000 төгрөг болон зээлийн хүүний 735,000 төгрөг төлөгдсөн, барьцааны зүйл болох Д.Ангарын орон сууцыг чөлөөлсөн, зээлийн төлбөр тооцоог Б.Эрдэнэцэцэг бэлэн мөнгөөр кассанд тушаасан болох нь Хаан банкны депозит дансны хуулга, Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-ийн 2018.05.24-ний өдрийн 2018/32 дугаар албан тоот, гэрч Д.Ангарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-тай 2014.03.07-ны өдрийн ЗГ2014/04 дугаартай зээлийн гэрээг Д.Ангар, хамтран зээлдэгчээр Л.Го нар байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаагаар 70,000,000 төгрөгийг зээлсэн, Д.Ангарын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалсан талаар нэхэмжлэгч М ХХК маргаагүй боловч, зээлийг өөр байдлаар төлсөн талаар баримтгүй тул зээлийн 70,000,000 төгрөгийн төлөлтийн талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т “дараахь тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй, 492.2.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн,..” гэж зааснаар төлөгдсөн зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхгүй байна.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гийн төрсөн эгч Ж.Алтанцэцэгээс 2013 оны 3 сард 10,000,000 төгрөгийг зээлж М ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, 2013 оны 12 сард өөрөөсөө 4,900,000 төгрөгийг эгч Ж.Алтанцэцэгийн зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх талаар нотолсон баримтгүй тул 25,000,000 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн “...2014.03.14-нд эгчээс зээлсэн 15,000, 000  төгрөг, өнгөрсөн 1 жилийн хугацааны хүүд 10,000,000 төгрөг нийтдээ 25,000,000 төгрөгийг данснаас бэлнээр авч эгчдээ өгсөн”  гэх хариу тайлбараас үзэхэд хариуцагч 25,000,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон,...” гэж заажээ.

 

Дээрх хуулийн заалтаар Б.Э болон Ж.Алтанцэцэг, нэхэмжлэгч М ХХК-ийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй тул хариуцагч Б.Эы 25,000,000 төгрөгийг өөртөө авсан үйлдлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.2, 492.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эаас 25,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ