Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0768

 

 

 

 

 

 

 

2020 12 11 128/ШШ2020/0768

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О гадаадын хөрөнгө оруулалттай ХХК /

Нэхэмжлэгч: Дгадаадын хөрөнгө оруулалттай ХХК /

Нэхэмжлэгч: О.ИХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: ******* шашны байгууллага 

Гуравдагч этгээд: ******* орчмын цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,

Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн О ХХКд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Нэхэмжлэгч ДХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, МV-020***дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбицол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгах,

Нэхэмжлэгч О.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн О.И ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, МV00 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: цахимаар нэхэмжлэгч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, О.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар, шүүх хуралдааны танхим ДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.С, тэдгээрийн өмгөөлөгч Ч.А, гуравдагч этгээд ******* шашны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Д нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын А- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр эзэмшиж байсан болно. Нэхэмжлэгч О ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмшиж, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн жил бүр урьдчилан хуульд заасны дагуу төлж байсан.

Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр А- дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Уг шийдвэрийг манай компанид албан ёсоор мэдэгдэж, танилцуулсан зүйл байхгүй бөгөөд бид энэхүү шийдвэртэй 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газарт очиж Кадастрын хэлтсийн мэргэжилтнээс асууж лавласнаар танилцсан болно. Ийнхүү маргаан бүхий акттай албан ёсоор танилцахад төрийн захиргааны байгууллага нь дараахь хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагаа явуулж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэлийг өгөөгүй буюу мэдэгдээгүйгээр үл барам шууд 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 516 дугаар шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан нь буруу. Улмаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцалсан тухай шийдвэрээ ч тусгай зөвшөөрөл эзэмшигчид огт мэдэгдээгүй нь хариуцагч төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд үл нийцсэн болохыг харуулна. Түүнчлэн дээрх хуульд заасан журмыг зөрчсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл байгаагүй болохоо нотлох боломжийг манай компанид олгоогүй шууд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргасан нь илт хууль бус болсон.

2. Дээрх байдлаар хариуцагч байгууллага нь хуулийн процедурын зохицуулалтыг зөрчсөнөөс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэсэн заалтыг зөрчиж буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа дуусгавар болоогүй байхад төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан нь илтэд хууль бус үйл ажиллагаа болсон.

Өөрөөр хэлбэл, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад ийнхүү цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлд хамаарч байх тул бид Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 516 дугаар шийдвэрийн О ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Захиргааны байгууллага ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээ манай компанид гардуулсан, хүргүүлэх зэргээр ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй бөгөөд 2009 оны цуцалсан шийдвэртэй холбогдох маргаан өнөөдөр гарч байгаа нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Энэ тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан.

Манай компанийн зүгээс дээрх илт хууль бус шийдвэртэй танилцаад эс зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар албан тоотоор дээд шатны албан тушаалтанд хандсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1/2282 албан тоотоор хариу өгснийг эс зөвшөөрч 6 хоногийн дараа буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаанд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан тул нэхэмжлэгчийн зүгээс цаг хугацаа алдсан зүйл байхгүй юм. Иймд хугацааг хэтрүүлээгүй байна.

Түүнчлэн дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбогдон хөөн хэлэлцэх хугацааны асуудал ялгаатай байдаг. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллагад болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй юм.

Иймд нэхэмжлэгч О ХХК-ийн А- дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн О ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2009 оны 516 дугаар шийдвэрээр А/ дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг шийдвэрийг манай компанид албан ёсоор мэдэгдэж, танилцуулсан зүйл байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх мэдэгдлийг өгөөгүй, 56.4-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцалсан тухай шийдвэрээ ч тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд огт мэдэгдээгүй, 56.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл байгаагүй болохоо нотлох боломжийг манай компанид олгоогүй шууд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргасан нь илт хууль бус байна. 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэсэн заалтыг зөрчиж тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа дуусгавар болоогүй байхад төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан нь илтэд хууль бус үйл ажиллагаа болсон. Өөрөөр хэлбэл манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл нөхцөл бүрдээгүй байхад цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д Иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлд хамаарч байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй.

Манай компанийн зүгээс дээрх илт хууль бус шийдвэртэй танилцаад эс зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар албан тоотоор дээд шатны албан тушаалтанд хандсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1/2282 албан тоотоор хариу өгснийг эс зөвшөөрч 6 хоногийн дараа буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаанд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан тул нэхэмжлэгчийн зүгээс цаг хугацаа алдсан зүйл байхгүй юм. Иймд хугацааг хэтрүүлээгүй байна.

Түүнчлэн дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбогдон хөөн хэлэлцэх хугацааны асуудал ялгаатай байдаг. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллагад болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэсэн заалтыг зөрчиж буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа дуусгавар болоогүй байхад төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан нь илтэд хууль бус үйл ажиллагаа болсон. Өөрөөр хэлбэл, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад ийнхүү цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлд хамаарч байна. гэв.

 

Нэхэмжлэгч ДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын
хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах.

О ХХК нь Д нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын А- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2007.11.08-ны өдрийн шийдвэрээр эзэмшиж байжээ. Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009.08.03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байсныг О ХХК нь эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч 2017.06.13-ны өдрийн 466 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009.08.03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Гэтэл ******* шашны байгууллагаас уг хэрэгт манай байгууллагыг
гуравдагч этгээдээр зайлшгүй татан оролцуулах ёстой байтал оролцуулаагүй гэх
үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2019.07.08-ны өдрийн 78 дугаар тогтоолоор 2017.06.13-ны өдрийн
466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан
шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Үүнийг Ашигт малтмап, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь буруугаар
ойлгож хэрэг эцэслэн шийдвэрлээгуй байхад 2019.07.26-ны өдрийн 371 дүгээр
шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017.07.19-ний өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай 404 дүгээр шийдвэр, О" ХХК-иас МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийг ДХХК-д бүхэлд нь шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2018.06.18-ны өдрийн 443 дугаар шийдвэр, ДХХК-иас МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийн
талбайгаас О.И ХХК-д хэсэгчлэн шилжүүлж өгсөн МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018.12.26-ны өдрийн 907 дугаар шийдвэр, О ХХК-д тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017.07.26-ны өдрийн 433 дугаар шийдвэр, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай Кадастрын хэлтсийн даргын 2018.04.13-ны өдрийн 236 дугаар шийдвэр зэргийг хүчингүй болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл боллоо.

Дээрх байдлыг эс зөвшөөрч манай компанийн зүгээс 2019.09.05-ны өдрийн
00 дугаартай албан тоотоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан бөгөөд тус газраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэн Кадастрын хэлтсийн даргын 2019.07.26-ны өдрийн 371 дүгээр шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай юм.

Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.13-ны өдрийн 466 дугаар шийдвэр хүчингүй болсон хэдий ч О ХХК-
ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн
12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх хуулийн зохицуулалт гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс буруугаар ойлгож, шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдээгүй байхад, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад дээрх шийдвэрийг гаргасан нь буруу юм.

Өөрөөр хэлбэл актын эрх зүйн үндэслэлийн хууль ёсны эсэхийг шүүхээр
шийдвэрлээгүй байхад Ашигт маптмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн
даргаас 2019.07.26-ны өдрийн 371 дүгээр шийдвэр гаргасан нь Д
ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрөлтэй газар үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй
болгосон, хязгаарласан үйлдэл болж байна. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан нийтлэг үүргүүдээ биелүүлж ажилладаг. Манай компани нь тус газарт 100 орчим сая долларын хөрөнгө оруулалт
хийж, маш их хэмжээний хохиролд ороод байгааг шүүхээс анхаарч үзнэ үү.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019
ны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж гаргахдаа: Манай компани нь МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийг О ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлж авсан бөгөөд шилжүүлж авсан нийт талбайгаас 8961.23 га-г 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр О.И ХХК-д шилжүүлж өгсөн. Тус компани нь дээрх тусгай зөвшөөрлийн дагуу Д нэртэй газарт ажиллагаагаа явуулах эрхийнхээ дагуу 1.749.199.208 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийт 1.749.199.208 төгрөгийн хохиролд ороод байна.

МҮ-00 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 371 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосны улмаас манай компани тусгай зөвшөөрлөөр олгосон талбайд ашигт
малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, компанийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа билээ. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговрын асуудал яригдах бөгөөд манай компани нөхөн олговрын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй буюу хэрвээ шүүхээс хариуцагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд ашигт матмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах сонирхол хэвээр байгааг харгалзан маргаан бүхий талбайг өөр адил тусгай зөвшөөрлийн талбайгаар солиулах хүсэлтэй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 19/010 тоот албан бичгээр хүсэлт гаргасан, Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр танай ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Бид тухайн албан бичгийг хүлээн авч танилцахад агуулгын хувьд ойлгомжгүй, үндэслэлгүй шууд татгалзсан хариуг өгсөн байна.

Иймд бид дээрх нөхцөл байдлыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагаа маргаан
бүхий МҮ-00 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбилцол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгах хэмээн нэмэгдүүлж байна. гэжээ.

Нэхэмжлэгч Дкомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 371 дугаартай шийдвэрийг агуулгын хувьд ойлгохгүй байна. Дкомпанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг харахад Ашигт малтмалын тухай хуулийн 56-д заасан үндэслэл бүрдээгүй, энэ талаар тусгасан зүйл байхгүй. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан 78 дугаартай тогтоолыг үзэхэд Дкомпанийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гараагүй. Үүнээс харахад Ашигт малтмалын газрын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 371 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж харагдаж байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулсан үндэслэл, өмнө нь гарсан шүүхийн шийдвэр, Ашигт малтмалын газрын шийдвэрүүд нь Дкомпанийн эрхийг шилжүүлж авахаас өмнө болсон асуудал. Ашигт малтмалын газраас харьяаллын дагуу бүртгэлтэй хаягаар явуулсан гэж тайлбарлаж байна. Манай компанийн хувьд маш их хохиролтой байна. Яагаад 2018 оны 06 сард тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахад энэ асуудлыг танилцуулаагүй гэдэг нь эргэлзээтэй байна. Манай талаас аль болох хүндэтгэлтэй хандаж, Ашигт малтмалын газарт сонсох ажиллагаа хийлгэх талаар хүсэлт гаргаж, удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Дкомпани 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн. Энэ учир байдлаа тайлбарлаж, ямар нэгэн байдлаар энэ талаар шийдвэр гаргуулах хүсэлттэй байгаа талаар тайлбар өгөхгүй, хүлээж авдаггүй. Дкомпанийн хувьд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй болон бусад байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Мөн тусгай хэрэгцээнд аваагүй хэсгийг яагаад цуцалсан талаар ямар ч тайлбар хэлдэггүй. Хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэж, шүүхийн эрх хэмжээний асуудлыг хэрэгжүүлж, сонсох ажиллагааг огт хийгээгүй байж хийсэн мэтээр тайлбар гаргаж байна. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 371 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, манай компанийн эрхийг сэргээж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч ДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 371 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох тухай захиргааны акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.14, Шүүхийн тухай хуулийн 32.1 болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 78 дугаартай тогтоолыг үндэслэн тус шийдвэрийг гаргасан байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тухайн биелэгдсэн шийдвэрийг цуцлах эрх олгогдоогүй, зөвхөн шүүхийн эрх хэмжээний асуудал байхад хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж энэхүү шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Энэ нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус актын шинжийг хангасан учраас эрх зүйн үйлчлэлгүй байх хуулийн зохицуулалтын дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж уг шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Хариуцагч тал маргахдаа нэг талаасаа ердийн журмаар шийдвэрлэсэнтэй холбоотой хүчингүй болгохоор маргаж байгаа мэт боловч нөгөө талаасаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаа хэсгийг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор цуцалж байгаагаар 2 утгатай тайлбар өгсөн байдаг. Гэхдээ тухайн захиргааны актыг гаргах үед тусгай зөвшөөрөлтэй талбай нь тусгай хэрэгцээнд авагдсан гэсэн үндэслэлээр цуцлаагүй байж өнөөдөр шүүхэд өөрсдийн албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн ажиллагаагаа зөвтгөх үүднээс нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр дагавар мэтээр тайлбарлаж байгаа нь шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь харагдаж байна. Хэрвээ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тусгай хэрэгцээнд авсантай холбоотой асуудал яригдаж байгаа бол тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилсан байдлаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж бүрэн төлөгдсөний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн зохицуулалттай. Тиймээс хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн уг асуудлаар *******ийн тусгай хамгаалалтад авч байгаа газрыг Монгол улсын соёлын өвд хамаарах чухал газар гэдэгтэй маргахгүй гэдэг утгаараа өмнө нь хууль ёсны итгэлээ хамгаалах зарчмын дагуу их хэмжээний хөрөнгө оруулалт хийж уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой ажиллагаанууд явуулсан учраас хуульд заасан журмаар өөр хэлбэрээр нөхөн олговрыг нөөц нь тогтоогдсон газрыг тусгай зөвшөөрөл олгуулах хэлбэрээр хүсэлт гаргаж хандсан боловч манай гаргасан хүсэлтийг ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгч байгаа нь Захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэгжүүлэхгүй ажилласан нь харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т зааснаар хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашиг зөрчигдсөн ба ашиглах боломжгүй байдал үүссэн бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн олговрын асуудлыг 1 жилийн дотор төлнө гэж заасан. Энэ талаар хариуцагч байгууллага тайлбартаа нутгийн өөрөө удирдах байгууллага нь төрийн байгууллага биш, зөвхөн Засгийн газар нөхөн олговрын асуудлыг ярьдаг учраас манай байгууллага хариуцагч биш гэсэн тайлбар өгсөн байдаг. Бодит байдал дээр эхний удаа давхардуулж тусгай зөвшөөрөл авсан дараагийн удаа буюу шүүхийн шийдвэрийн дагуу тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй болсон хугацаанд тухайн газрыг тусгай зөвшөөрөл олгогдсон газар гэдгийг мэдсээр байж Ашигт малтмал газрын тосны газар нь ямар нэгэн давхцалтай холбоотой арга хэмжээг авахгүй, мөн тухай нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь үргэлжлүүлэн авах шийдвэрийг гаргасан гэдэг нь харагддаг.

Дкомпани нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмын дагуу энэ маргаанд оролцож байна. Ямар нэгэн байдлаар Монгол улсын соёлын өв болсон тус газрыг үгүйсгэж, арга заль хэрэглэсэн зүйл байхгүй, зөвхөн хууль зүйн үндэслэлийн хүрээнд маргаж байгаа. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч соёлын өвтэй холбоотойгоор хүлээх тусгайлсан үүрэг байгаа. Тус үүргийг хэрхэн зөрчсөн бэ гэдэг талаар гуравдагч этгээдийн зүгээс ямар нэгэн баримт, тайлбар өгөөгүй. Одоогоор соёлын эд өлгийн зүйлст ямар нэгэн зөрчил огт гаргаагүй. Мөн төрийн байгууллагын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж Дкомпанийн зүгээс үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнд ямар нэгэн байдлаар гуравдагч этгээд ******* шашны байгууллагын хувьд эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж байгааг тайлбарлаж өгөхийг маш олон удаа хүссэн боловч энэ талаар одоог хүртэл үндэслэл бүхий баримт, нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн байдлыг шалгаж үзэхэд төрийн захиргааны байгууллага нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсоор эрх зүйн харилцаанд орсон талаар баримт ирүүлээгүй. Манай компанийн зүгээс тус шашны байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа явуулаагүй.

Манай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 371 дугаартай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үед гарсан акт гэж үзэж байна. Учир нь хэдийгээр хариуцагч тал тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр биш, Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой зохицуулалт энэ шийдвэрийг гаргахад үйлчлэхгүй, харин зөвхөн өмнө нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн, хэсэгчлэн шилжүүлсэн зэрэг багц шийдвэрүүдийг хүчингүй болгосон асуудал гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй агуулга байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн үр дагавар утга агуулга нь тусгай зөвшөөрлийг цуцлахад чиглэсэн акт байсан. Гэтэл үүнийг тусгай зөвшөөрөл цуцлаагүй гэж тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Тусгай зөвшөөрөл цуцлах тохиолдолд зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу цуцлах ойлголт байна. Захиргааны ерөнхий хуулийн 15.1.7-д иргэн, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг захиргааны байгууллагаас шаардах эрхтэй. Тиймээс Ашигт малтмал газрын тосны газар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас манай эрх ашиг хөндөгдсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134.1-д шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тохиолдолд биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудлыг тухайн шүүхэд хариуцуулан шилжүүлэх буюу шүүх уг асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Өнөөдрийг хүртэл хугацаанд ******* шашны байгууллага болон Ашигт малтмал газрын тосны газар нь шийдвэрийн биелэлтийг цуцлуулах хүсэлт гаргаж ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй бөгөөд 2019 оны 07 сард гарсан тогтоолын тогтоох хэсэгт зөвхөн 0466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр буцаахаар тогтоосон болохоос шийдвэрийн биелэлтийг хүчингүй болгохтой холбоотой ямар нэгэн тусгайлсан заалт байхгүй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56.1, 49.5-д зааснаар бүхэлд нь болон хэсэгчлэн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авсан. Энэ үед шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байсан гэдэг утгаараа хууль ёсны дагуу тусгай зөвшөөрлийг Дкомпанид эзэмшиж аваад бусдад шилжүүлсэн. Тиймээс захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой Дкомпанийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Хариуцагч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-т заасныг удирдлага болгон тусгай зөвшөөрөл цуцлахгүйгээр өмнө нь олгосон шийдвэрээ хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. О компанийн үндсэн нэхэмжлэлтэй холбоотой 2017 оны 09 сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрийн үнэлэлт буруу байна гэдэг утгаар хянаагүй. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд түүнийг оролцуулахгүйгээр ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад тусгай зөвшөөрлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй гэдэг дээр мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг явуулсны үндсэн дээр хариуцагч байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдсөн гэдэг нь эргэлзээтэй, эрх зүйн арга хэлбэрээр тогтоох боломжгүй байдлаар тус газрыг авсан. Цаг хугацааны хувьд зөрүүтэй тайлбарыг өгч байна. Гуравдагч этгээдийн хувьд эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байвал бие даасан шаардлага гаргах эрхтэй байсан. Үүнээс үзэхэд Дкомпанийн эрх ашиг хөндөгдсөн байна гэдэг нь харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч О.И ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа: О.И ХХК нь 2018 оны 12 дугаар сард ДХХК-ийн эзэмшлийн
ашигт малтмалын ашиглалтын МУ-00 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсгээс хэсэгчлэн шилжүүлэн авахаар хэлэлцээр хийж эхэлсэн юм. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахтай холбоотой баримт бичгийн судалгаа хийхэд МV-020***дугаартай тусгай зөвшөөрөл нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр сэргээгдэж, ашигт малтмалын газрын шийдвэрээр сэргээж олгосон, аливаа эрх зүйн маргаан байхгүй тусгай зөвшөөрөл байсан. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцлах тухай ямар ч мэдэгдэл, шаардлага маргаан байгаагүй.

О.И ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авахад эрсдэлгүй гэж ойлгосон тул холбогдох хэлцлийг хийж багагүй зардал гаргаснаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авч, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018.12.26-ны 907 тоот шийдвэрээр О.И ХХК-д ашигт малтмалын ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон юм.

Гэтэл 2019 оны 3 дугаар сард ******* шашны байгууллагын хүсэлтээр анх О ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын МҮ- дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 онд цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 516 дугаар шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон 2017 оны 466 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.08-ны өдрийн шүүх хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, шүүхийн 78 дугаартай тогтоолоор 2017 оны 466 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл Кадастрын хэлтсийн дарга 2019.07.26-ны өдөр 371 дугаартай шийдвэрийг гаргаж ДХХК-ийн МV-020***дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас О.И ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх, О.И ХХК-д МУ-00 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 2019.12.26-ны өдрийн 907 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар О.И ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

1. Кадастрын хэлтсийн дарга нь 371 дугаар шийдвэрийг гаргахдаа захиргааны актын үйлчлэлд шууд хамаарах этгээд болох манай компанид урьдчилан мэдэгдээгүй, татан оролцуулаагүй, өөрийн үндэслэл, тайлбараа гаргах боломжоор хангаагүй бөгөөд сонсох ажиллагаа явуулаагүй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134-р зүйлд
зааснаар биелэгдсэн шүүхийн шийдвэрийг цуцлах асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хэлэлцэн шийдвэрлэх журамтай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.08-ны өдрийн 78 дугаартай тогтоол нь О.И ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай тусгаагүй, тийнхүү цуцлах хуулийн үндэслэл бий болоогүй байхад шүүхийн шийдвэргүйгээр О.И ХХК-д зөвшөөрөл олгосон захиргааны актыг цуцалсан нь үндэслэлгүй байна.

3. Ашигт малтмалын тухай хууль, эсхүл бусад хууль тогтоомжид заасан тусгай зөвшөөрлийг цуцлах аль нэг үндэслэл бий болоогүй байна. Кадастрын хэлтсийн даргын 907 дугаартай захиргааны акт нь О.И ХХК-д эрх олгосон захиргааны акт буюу тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр юм. Гэтэл энэхүү эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад захиргааны
байгууллага шүүхийн тогтоолыг буруу тайлбарлаж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

О.И ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2019.08.06-ны өдрийн 7/5589 дугаартай Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авсны дараа 2019.09.05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдолд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн О.И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын 00 тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч О.И компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134-р зүйлд зааснаар биелэгдсэн шүүхийн шийдвэрийг цуцлах асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хэлэлцэн шийдвэрлэх журамтай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.08-ны өдрийн 78 дугаартай тогтоол нь О.И ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай тусгаагүй, тийнхүү цуцлах хуулийн үндэслэл бий болоогүй байхад шүүхийн шийдвэргүйгээр О.И ХХК-д зөвшөөрөл олгосон захиргааны актыг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нь тогтоогдоогүй этгээдийн хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцуулаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж хүчингүй болгосон. Гэтэл ******* шашны байгууллага нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт үйл ажиллагаа явуулах, хамгаалах, дэглэм сахиулах үүрэг хүлээсэн гэх баримт байхгүй.

Ашиг малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 07 сарын 26-ны 371 шийдвэр нь хариуцагчийн дурдсанаар шүүхийн тогтоолоос өөр ямар ч үндэслэл байхгүй, шүүхэд гаргаж холбогдох баримт байхгүй гэх энэхүү 371 дугаартай шийдвэр нь хууль бус дээр дурдсан тодорхой байдлаар хууль зөрчсөн байна. Энэхүү шийдвэр нь 2018 оны 12 сарын үед хүчин төгөлдөр байсан захиргааны актыг үндэслэж гарсан болохыг мөн анхаарах нь зүйтэй.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг тоолохдоо шүүхийн шийдвэр биш харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас олгосон хугацааг хүчин төгөлдөр хугацаа гэж тооцож, тэрхүү хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр тооцдог юм. Дкомпанид тусгай зөвшөөрөл олгосон болон бусад захиргааны актыг илт хууль бус гэж үзээгүй л бол тэр үедээ хүчинтэй байсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд 907 дугаар шийдвэрийг гаргахдаа хууль ёсны, хүчин төгөлдөр захиргааны акт дээр үндэслэж гаргасан байх тул 371 дугаартай захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр юм. гэв.

 

Хариуцагчаас О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: О ХХК-ийн шүүхэд гаргасан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн О ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дорноговь аймгийн Эрдэнэ, нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын 00 дугаартай тусгай зөвшөөрлийг АОХХК-д 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон байна. АОХХК-аас тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр тус компанид 00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн АОХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уг тусгай зөвшөөрлийг О ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай 34 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийгдсэн хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болно.

Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-аас 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-3332 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг О ХХК-д явуулсан байна. Энэхүү мэдэгдлийг 00 дугаартай тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа гаргаж өгсөн хуулийн этгээдийн тодорхойлолт зэрэг бичиг баримтад заасан О ХХК-ийн албан ёсны хаяг /Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь-Эх, Манбадацан **тоот/-аар хүргүүлсэн боловч тухайн хаягт ийм компани байхгүй гэсэн тул шуудангийн буцаалт хийгдсэн байсан. Нэхэмжлэгч шүүхэд мөн дээрх хаягаар нэхэмжлэлээ гаргасан байна. Иймд хариуцагч захиргааны байгууллага хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцалсан захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газарт болон шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас уг хугацаа хэтэрсэн бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заасан. Нэхэмжлэгч О ХХК-ийн тухайн үеийн болон одоогийн байгаа албан ёсны хаягаар тусгай зөвшөөрөл цуцлах мэдэгдлийг Ашигт малтмалын газраас хүргүүлсэн байх тул захиргааны байгууллагын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

Иймд О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан нэмэлт тайлбартаа: О ХХК-иас М\/- тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтлмалын тухай хуулинд заасан хугацаанд төлөөгүй тул мөн хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр цуцлагдсан.

О ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх ханган шийдвэрлэсэн мөн шүүхийн 2017 оны 466 дугаар шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр МҮ- тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байна. О ХХК-иас МV-0 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,
хавсралтыг үрэгдүүлсэн тул нөхөн авах хүсэлт гаргасныг хянан Кадастрын
хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр
МV-0 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож,
МV-020***тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон.

О ХХК-иас МV-020***тоот тусгай зөвшөөрлийг Д
Эл ХХК-д бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан Кадастрын хэлтсийн
даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр бүртгэсэн.

ДХХК-иас МV-020***тоот тусгай зөвшөөрлийн
талбайгаас 8961.23 гектар талбайг хэсэгчлэн О.И ХХК-д шилжүүлэх
хүсэлт гаргасныг хянан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын
26-ны өдрийн 907 дугаар шийдвэрээр бүртгэсэн ба О.И ХХК-д
00 тоот тусгай зөвшөөрөл олгосон.

Дзэрхи талбайг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оиы 07 дугаар сарын 50-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авсныг Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэлэгч нэхэмжлэлдээ ...Компанийн эрх ашиг зөрчигдөхөд хүрвэл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дугээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу албан ёсоор тогтоогдсон, мөн манай компанийн сонгон авч санал болгосон талбайгаар солих саналтай байгаа илэрхийлэхэд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байгааг мэдэгдсэн албан тоотыг манайд ирүүлээд байна гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт
малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг
хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний
төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд
шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл
эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан
талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан нь хүчин төгөлдөр
хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд
шилжүүлэн авсныг ойлгоно.

Мөн нэхэмжлэлд Мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай
зөвшөөрөл эзэмшиж буй талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай
тохиолдолд нөхөх олговорын асуудал яригдах ёстой
гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон тохиолдолд нөхөх олговорын асуудал олгохоор заасан зохицуулалт юм. Гэтэл дээрхи 2 зохицуулалт нь ДХХК-д хамааралгүй асуудал юм. Учир нь ДХХК-ийн эзэмшиж байгаа талбайг тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байхад буюу 2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан болно.

Мөн ******* шашны байгууллагын зүгээс гаргасан Шинээр
илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар
сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хянан
шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг биелүүлж АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр О ХХК-ийн эзэмшлийн ашигт
малтмалын ашиглалтын МҮ- дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ДХХК, О.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07
дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай
нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

О ХХК-ийн МҮ- тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн
төлбөрийг Ашигт малтлмалын тухай хуулинд заасан хугацаанд төлөөгүй тул мөн
хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын
хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр
цуцлагдсан. О ХХК-ийн МҮ- тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 516 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн мөн шүүхийн 2017 оны 466 дугаар шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр МҮ- тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн.

О ХХК-ийн МV-0 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,
хавсралтыг үрэгдүүлсэн тул нөхөн авах хүсэлт гаргасныг хянан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын. 26-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр МУ-0 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг хүчингүйд тооцож, МV-020***тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон.

О ХХК-ийн МV-020***тоот тусгай зөвшөөрлийг ДХХК-д бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр бүртгэсэн.

Гэтэл ******* шашны байгууллагаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаар тогтоолоор 2017 оны 06 дугаар сарын 13-ны
өдрийн 466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлж тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай 404 дүгээр шийдвэр, О ХХК-иас МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг ДХХК-нд бүхэлд нь шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэр, ДХХК-иас О.И ХХК-нд МV-020***дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж 00 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэр, О ХХК-д тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэр, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 78
дугаар тогтоолоор шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул 466 дугаар шийдвэрийг үндэслэн
О" ХХК-нд ашигт малтмалын ашиглалтын МҮ- дугаартай тусгай
зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний
өдрийн 404 дүгээр шийдвэр болон, түүнийг үндэслэн гарсан бусад шийдвэрүүд мөн адил хүчингүй болох юм. Үүнийг нэхэмжпэгч компани буруу ойлгож, хуулийг буруу тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ДХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ДХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий М\/-00 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбицол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар
сарын 08-ны өдрийн 78 дугаар тогтоолыг биелүүлж, Ашигт малтмал,
газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны
өдрийн шийдвэр хүчингүй болгох тухай 371 дүгээр шийдвэрээр 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлж тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай 404 дүгээр шийдвэр, О ХХК-иас МV-020***дугаартай тусгай зөвшөөрлийг ДХХК-д бүхэлд нь шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэр, ДХХК-иас О.И ХХК-д МV-020***дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж 00 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдэр, О ХХК-нд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгосон Кадастрын хэлтсийн дарггын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэр, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болох МV-020***дугаартай тусгай зөвшөөрлийн
талбайг өөр солбицол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгах шаардлагын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан нь хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсныг ойлгоно.

Гэтэл дээрхи талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын
хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр хүчингүй болгох тухай 371 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авсныг мөн Хурлын 2019 оны 04 дүгээр
сарын 08-ны өдрийн Т0/12 дугаар тогтоолоор 30 жилийн хугацаагаар сунгасан байна.

Өөрөөр хэлбэл дээрх маргаан бүхий талбайг Засгийн газар бус тухайн орон
нутаг нь тусгай хамгаалалтад авсан тул тухайн талбайг өөр солбицол бүхий
талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөх хууль эрх зүйн боломжгүй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт нь Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах юм. Нөгөө талаар ДХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-020***тоот тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байхад Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны
07 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай
хэрэгцээнд авсан байсан болно.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: О компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл анх 2007 оны 11 сарын 08-нд олгогдсон тул 2009 оны төлбөрөө урьдчилж 2008 оны 11 сард бүрэн төлөөгүй учраас 2009 оны 08 сарын 03-ний өдөр 516 дугаар шийдвэрээр цуцлагдсан. 2009 онд цуцалснаас хойш 2011 онд 2009, 2010, 2011 оны төлбөр гэж нөхөж хийсэн байдаг. Тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө цуцлах үндэслэлийн талаар мэдэгдэл хүргүүлсэн, цуцалсны дараа бас цуцалсан талаар мэдэгдэл хүргүүлсэн ч шуудангаас тус хаягтаа байдаггүй гэж буцаагдсан. Манай хувийн хэрэгт О компани тус хаягтаа бүртгэлтэй байдаг. Одоо ч нэхэмжлэлээ энэ хаягаар гаргасан. Гэтэл тус хаяг дээр О компани байдаггүй, мэдэгдэл буцаж ирдэг. Хаягийн өөрчлөлтөө одоог хүртэл хийлгээгүй. Тиймээс манай байгууллага хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг сэргээсэн, шилжүүлсэн шийдвэрүүдийг тухайн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор мөн хүчингүй болгосон. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах үед тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагүй тул нөхөн олговор олгох үндэслэлгүй, 2019 онд тусгай хамгаалалтад авсан хугацааг сунгасан тул нөхөн олговор яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Гуравдагч этгээд ******* шашны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигг малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн О ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлд тайлбар хүргүүлж байна.

Нэхэмжлэгч О ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 00 тоот
тусгай зөвшөөрлийг хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэх
үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Учир нь нэхэмжпэгч талаас өнөөдрийн байдлаар 2009 оны тусгай зөвшөөрлийн
төлбөрийг хуульд заасан хугацаанд төлсөн болон яагаад хугацаа хожимдуулан
төлсөн тухайгаа нотлох баримт байхгүй.

Энэ нь нэхэмжлэгч талаас 2017 онд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсарган
ирүүлсэн баримтаас үзэхэд тодорхой нотлогдох бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч
гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн өвчтэй байсан гэх шалтгааныг
гол үндэслэлээ болгож тайлбарладаг боловч уг үйл баримтыг тус компанийн Ашигт
малтмал, геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар
саоын 04-ний өдрийн 1055 дугаар шийдвэрийн О ХХК-д холбогдох хэсгийг хүчингуй болгуулах буюу Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах А, А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан дээрх шийдвэрийг хучингүй болгуулах нэхэмжпэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0172 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг нь нотлогдохгүй байна гэж нэгэнт дүгнэсэн үйл баримт бөгөөд одоо уг үйл баримтыг үндэслэл болгон шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь дээрх шийдвэрээр үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Яагаад уг компанийн өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн шийдвэрийг онцолж дурдаж байгаа гэхээр одоо маргаж байгаа Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын ашиглалтын 00 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь дээр дурдсан А дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай хил залгаа, А дугаар тусгай зөвшөөрлийн хувьд ойролцоо байрлалтай бөгөөд эзэмших болсон хугацаа, тусгай
зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацаа нь бүгд адил буюу 2008
оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан үйл баримт байгаа
бөгөөд тухайн үед нөхцөл байдлыг мэдэж байсан баримтыг нотлох ач холбогдолтой тул ийнхүү дурдсан болно. Тодруулбал яг ижил тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалсан шийдвэртэй холбогдуулан шүүхэд хандан 2012 онд маргаж байсан үедээ болон түүнээс өмнө хариуцагчийн гаргасан шийдвэр, тухайн үед болсон бүх үйл баримтыг мэдэж байсан
болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 172 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн
давж заалдах шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 199 дүгээр
магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн
шүүх хуралдааны 135 дугаар тогтоолоор болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох
баримтуудаар маш тодорхой нотлогдож байна.

Иймд хариуцагчийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1.2, 56.2, 56.3-т заасныг буруугаар тайлбарлан хэрэгжүүлсэн, зөрчсөн гэж
буруутгах үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжпэгч өөрөө хуульд заасан үүргээ
биелүүлэлгүйгээр зөрчсөнд нь хуулийг зөв хэрэгжүүлж хариуцлага тооцсон нь
үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчийг буруутгаж байгаа нэг үндэслэл нь Ашигт
малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдлийг өгөөгүй,
хуульд заасан цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү цуцалсан нь Захиргааны
ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус үндэслэлд
хамаарна гэх үндэслэл нь нотлох баримтаар нотлогдохгүй бөгөөд харин эсрэгээрээ
хариуцагч байгууллагаас мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан бөгөөд
хуулийн дагуу албан ёсны хаягаар нь хүргүүлснээ баримтжуулсан нь хуулийг зөвөөр
хэрэгжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй нь дээр
дурдсан үйл баримт болон бичгийн нотлох баримтаар тодорхой нотлогдох тул энэхүү
үндэслэлээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй гэж үзэж байна.

Илэрхий нэг үйл баримт бол ямар ч хуулийн этгээд ашиглалтын тусгай
зөвшөөрлийн эрх нь 2009 онд цуцлагдсан байдлыг мэдэлгүйгээр 8 жилийн хугацаанд
явж байгаад 2017 онд мэдэх нь бодит байдал дээр боломжгүй бөгөөд энэ нь
Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
эрх, үүрэг, төрийн байгууллагын хяналт тавих тухай болон бусад заалтуудаас маш
тодорхой нотлогдоно.

Энэ үйл баримт нь нэхэмжпэгч хуулийн этгээдийн хувьд хариуцагчаас гаргасан
шийдвэрийг мэдэж байсан бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг
хэтрүүлсэн бөгөөд захирал нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэ захирал уг үйл
баримтыг мэдсэн үеэс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцох тухай эрх
зүйн ойлголт байхгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлсэн. Хэдийгээр 2017 онд Ашигт
малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчийн албан бичигт хариу өгч хөөн хэлэлцэх
хугацааг тасалдуулсан боловч шүүхээс шийдвэрээ гаргахдаа энэхүү үйл баримтыг
анхаарах нь хууль ёсны шийдвэр гарахад ач холбогдолтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг шүүх хүлээн авч эрхийг нь сэргээж
шийдвэрийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь түүх дурсгал, соёлын үнэт өвийг хамгаалах үүднээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/04 дүгээр тоггоол, мөн 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа газартай бүхлээрээ давхцаж хуулиар хориглосон газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг бодитоор сэргээх нь зүйтэй гэх шийдвэрийг энэ тохиолдолд шүүхээс гаргах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд ******* шашны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2009 оны 08 сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэр гарснаар уг маргаан үүссэн. Үүнийг О компани нь 2017 онд мэдэж, илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг. Мөн Д компани, О.И компаниуд тусгай зөвшөөрөл авсан асуудал 2018 онд болсон үйл баримт байна. 2009 оны 08 сарын 03-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны гаргасан шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2, 34.2-т заасан заалтуудыг зохих ёсоор биелүүлж гарсан гэж үзэж байна. Анх тусгай зөвшөөрөл эзэмшсэн О компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацаанд төлбөрөө урьдчилан төлөөгүй зөрчил гаргасан. Төлбөр төлөх асуудал 2009 оны төлбөрийг төлөх бол 2008 онд урьдчилсан байдлаар төлөх шаардлагыг хуульд заасан. Энэ шаардлагын хүрээнд 2007 оны 11 сарын 08-ны өдөр анх тусгай зөвшөөрөл олгогдсон хугацаа гэж тооцно. Энэ хугацааг тооцож үзвэл 2009 оны төлбөрийг 2008 оны 11 сарын 08-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын газрын төрийн сангийн дансанд шилжүүлсэн байдлаар төлсөн байх шаардлагатай. Гэтэл О компани 2008 оны 11 сарын 08-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. Харин 2011 оны 04 сарын 11-ний өдөр 2009, 2010, 2011 онуудын төлбөрийг бөөнд нь төлсөн байдаг. Үүнийгээ тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хэрэгт авагдсан баримтаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч 2015 онд О компанийн захирал бид тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй байна. Тиймээс 2011 онд төлсөн төлбөрөө төрийн сангаас буцаан авах шаардлагатай байна гэдэг хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийн дагуу Сангийн яам болон Ашигт малтмалын газраас зохих шийдвэрүүд гарч Төрийн сангаас төлбөрийг буцааж олгосон талаар баримт хэрэгт авагдсан байна. Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн байхад төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, хөндсөн зүйл байхгүй. 2009 оны 11 сарын 08-ны өдөр цуцлах тухай шийдвэр гарах ёстой гэж тайлбарлаж байна. Хуульд зааснаар 2008 оны 11 сарын 08-ны өдрөөс өмнө төлбөр төлөгдөж, үүнийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах, эсэх шийдвэрийг Ашигт малтмалын газар гаргах боломжтой. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.3-т заасан ажиллагааг хийгдээгүй гэх үндэслэл байхгүй. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч О компанийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн талаар хавтаст хэрэгт авагдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Дкомпани, О.И компаниудын хувьд 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 371 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах тухай ******* шашны байгууллагын хүсэлтийг хүлээн авч, өмнө нь гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 466 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон 78 дугаартай тогтоолыг үндэслэн гарсан учраас ямар нэгэн байдлаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал байхгүй. Хуульд заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж байгаа үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Үүнээс хамаараад биелэгдсэн шийдвэрийг цуцлах эрх зөвхөн шүүхийн эрх хэмжээний асуудал гэдэг агуулгаар захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгасан тайлбар гаргаж байна. Энэ асуудлын хувьд уг агуулга яригдахгүй гэж үзэж байна. Учир нь өмнө нь 2017 онд гаргасан шийдвэрийг үндэслэн Ашигт малтмалын газраас нийт 5 удаагийн шийдвэрийг гаргасан. Шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд захиргааны байгууллагаас тус актыг гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Мөн Дкомпани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалт гаргасан, нөхөн олговор авах тухайд хуулийн үндсэн шаардлага биелэгдэх боломжгүй байна. Хуульд тухайн тусгай зөвшөөрөл хуулийн дагуу олгогдсон байх, тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэг, эсхүл бүхэлд нь тухайн орон нутгаас хүчин төгөлдөр эзэмшиж байх хугацаанд тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан бол нөхөн олговрын асуудал яригдах ёстой. Гэтэл О компанийн тусгай зөвшөөрөл анхнаасаа хуулийн дагуу хүчингүй болсон гэдэг үйл баримт тогтоогдож байгаа тохиолдолд энэ хугацаанд тусгай хэрэгцээнд авснаар нөхөн олговор олгох асуудлыг ярих үндэслэлгүй байна.

О компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Дкомпани байсан. О компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой асуудал гарсан гэдгийг мэдэж байгаа. 2011 оны 04 сарын 11-ний өдөр өөрсдөө мэдээд тусгай зөвшөөрлийн 2009, 2010, 2011 онуудын төлбөрийг нөхөж төлсөн баримт хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд 2011 онд энэ асуудлыг мэдэж байсан атлаа тухайн үед нэхэмжлэл гаргаагүй. Мөн 2015 оны 03 сарын 19-ний өдрийн тусгай зөвшөөрлийн 2011 онд нөхөж төлсөн төлбөрөө буцааж авах өргөдөлд О компанийн 000 буюу одоо маргаж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамаарч байгаа. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байсан бөгөөд санхүүгийн хүндрэл, хууль мэдэхгүйгээс цаг тухайд төлбөрөө төлөөгүй, өргөдөл гаргаагүй зэргээс болж дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулж, хүчингүй болгуулсан. Тиймээс лицензийн төлбөрийг нөхөн төлсөн хэдий ч хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байх тул нэгэнт цуцалж, хүчингүй болгосон лицензүүдэд нөхөн төлсөн төлбөрийг хууль ёсны дагуу буцаан авах хүсэлттэй байна гээд О компанийн захирал гарын үсэг зурсан баримт байна. Энэ албан бичгээр О компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч байгууллагын гаргасан шийдвэрийг мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн гэдэг нь харагдаж байна. Энэ тохиолдолд дараагийн шилжүүлж авсан компаниуд нөхөн олговор олгох эсхүл тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргахаас илүүтэй гэрээний биелэлтийн асуудлыг ярих нь илүү үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.

 

Гуравдагч этгээд ******* орчмын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: *******ийн тусгай хамгаалалттай газар нь шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн О ХХК, ДХХК, О.И ХХК-тай холбоотой нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

******* орчмын газрын доорх нөөц усны ордын тэжээгдлийн мужийг
усан сан бүхий байгалийн нөөц газрын ангиллаар, мөн түүх соёлын дурсгалт газрын ангиллаар тус тус аймгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан дараах шийдвэрүүд байдаг.

Анх Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/04 дүгээр
тогтоолоор *******ийн орчмын 44627 га газрыг аймгийн тусгай
хамгаалалтад авсан. 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор газрын хэмжээнд өөрчлөлт оруулж нэмэгдүүлэн нийт талбай 58911.53 га газрыг тусгай хамгаалалтад хамруулах шийдвэр гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10/12 тоот тогтоолоор 45427.95 га газар 30 жилийн хугацаатай түүх соёлын дурсгалт газрын ангиллаар орон нутгийн хамгаалалтад авсан хугацааг сунгасан. *******ийн түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааг Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны А/28 дугаар захирамжийн дагуу байгуулсан бөгөөд одоо 9 хүний бүтэцтэйгээр ажиллаж байна. Бид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу ******* орчмын түүх соёлын дурсгалт газар, ан амьтан, ургамлаа хамгаалах үүрэгтэй. Тусгай хамгаалалттай газрын ашиглалт, хамгаалалт болон түүнтэй холбоотой төрийн бүх төрлийн үйлчилгээг хариуцан ажилладаг юм.

Анх 2010 онд тус газрыг тусгай хамгаалалтад авах үед О ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшээгүй байсан.

*******ийн зүүн талын байгалийн өвөрмөц тогтоцтой, түүх, соёлын
дурсгалт зүйлс байрлах газарт ашигт малтмалын хайгуул болон олборлолтын үйл
ажиллагаагаа явуулах нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10/12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан аймгийн тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж байсан тул зөвшөөрлийг цуцлах ажиллагаа хийлгэхээр сонсох ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран эхлүүлсэн. Иймд ******* нь Монгол улсын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд
үнэлэгдсэн түүхийн соёлын дурсгалт газар бөгөөд иргэд үеийн үед сүсэглэн бишэрч ирсэн. Д ХХК нь *******ээс зүүн хойш ашигт малтмал олборлох зөвшөөрөл авсан нь *******ийн түүх соёлын дурсгалт зүйлс болох энергийн төвд, сүм хийд түүх соёлын дурсгалт газарт хэт ойр үйл ажиллагаа явуулахаар байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. О.И ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрөл нь автозам дагуу талбайд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ба тус газар дээр нь явж шалгаж үзэхэд түүх соёлын дурсгалт зүйлсээс зайтай байна. Д ХХК-ийн үйл ажиллагааг зөвшөөрөхгүйг мэдэгдэж байна.

Иймд Д компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Маргааны үйл баримтыг дурдвал:

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр АОХХК-д олгогдсон Дорноговь аймгийн Эрдэнэ, нэртэй 25301 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2407 дугаар шийдвэрээр[1] гадаадын хөрөнгө оруулалттай О ХХК[2] шилжүүлэн авчээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр[3] 00 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар цуцалсныг илт хууль бус хэмээн О ХХК 2017 оны 5 дугаар сарын 02-нд маргаж шүүхэд нэхэмжлэл[4] гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар шийдвэрээр[5] нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, тодруулбал Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн 00 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор энэ шийдвэрийг хэрэгжүүлж Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр[6] МҮ- дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн талаарх хүсэлтээр 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр[7] МV-0 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, МV-020***тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгож, мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр[8] тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулснаар 25262.44 гектар талбайтай болжээ.

Улмаар ашигт малтмал ашиглалтын МV-020***дугаар тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх О ХХК-ийн хүсэлтээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр[9] ДХХК-д, талбайг хэсэгчлэн шилжүүлэх ДХХК-ийн хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэрээр МV-020***тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961.23 гектар талбайг хэсэгчлэн О.И ХХК-д шилжүүлж ашигт малтмалын ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрөл[10] олгожээ.

Гэтэл ******* шашны байгууллага тус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах шашны түүх, соёлын өв уламжлалыг хамгаалах зорилгоор аймгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шүүхийн шийдвэр гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулаагүйгээс шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаж[11], тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 шүүхийн шийдвэр гарах үед маргаанд хамаарах ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан эрх бүхий байгууллагын шийдвэрүүд болох нотлох баримт хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу шүүхийн шийдвэрт дүгнэгдээгүй, 131.1.4 эрх ашиг сонирхол нь хөндөгдөх ******* шашны байгууллагыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэсэн үндэслэлүүдээр шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр буцаажээ[12].

Ийнхүү 00 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 516 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн 2017 оны 466 дугаар шийдвэр хүчингүй болсноор уг шийдвэрийн дагуу үүссэн үр дагавар болох 00 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн болон тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэрүүдийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон, тухайлбал Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлж тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн 404 дүгээр шийдвэр болон МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгосон 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэр, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулсан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаар шийдвэр, О ХХК-иас МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг ДХХК-нд бүхэлд нь шилжүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэр, ДХХК-иас О.И ХХК-нд МV-020***дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж 00 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.

Хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр болсноор,

О ХХК Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн О ХХКд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж,

ДХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах[13], МV-020***дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбицол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгуулах[14]-аар,

О.И ХХК мөн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж 00 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх[15]-ээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

Хоёр. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1 Нэхэмжлэгч О ХХК-ийн гаргасан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн О ХХКд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд ээлжит жилийн төлбөрийг урьдчилж төлөөгүй үндэслэлээр О ХХК-ийн ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь уг хуульд заасны дагуу төлөх төлбөр бөгөөд хэрхэн ямар хэмжээгээр төлөхийг мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан, 34.2-т дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.3-т тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төлбөр хийх үед бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэнэ, 49 дүгээр зүйлийн 49.9-д тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан этгээдийн тусгай зөвшөөрлийн төлбөр, зардлыг тодорхойлохдоо урьд ногдуулж ирснийг үргэлжлүүлэн тооцож тусгай зөвшөөрөл шилжүүлсний дараагийн жилээс эхлэн тогтооно, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь урьдчилан төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заажээ.

О ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр АО ХХК-д олгогдсон Дорноговь аймгийн Эрдэнэ, нэртэй 25301 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2407 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрлийн 2009 оны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан бүрэн төлөөгүйгээс мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрджээ.

Тодруулбал тусгай зөвшөөрөл эзэмшигч О ХХК нь ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрлийн 2009 оны төлбөр (1 гек 5 ам.доллар х 25301 гек = 126,505 ам.долларыг Монгол банкны тухайн өдрийн ханш[16] 1146.29 төгрөгөөр тооцож) 145,011,416.45 төгрөгийг 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлөх ёстойгоос 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 47,152,087 төгрөг төлсөн[17], өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн 2009 оны төлбөрийг 2008 онд урьдчилж төлөхдөө бүрэн төлөөгүй (ийнхүү дутуу төлсөн болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, маргаагүй) байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үүссэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээгээр хуулиар тогтоосон дүнгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөр тооцож жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй, тусгай зөвшөөрлийн төлбөр нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилготой хуулиар тогтоосон шаардлагын нэг нь байх тул 2007 онд шилжүүлэн авсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэлдээ бичсэнчлэн 2017 онд Ашигт малтмалын газарт очиж лавласнаар 2009 онд цуцлагдсан байсан талаар мэдсэн гэж тайлбарлагдах боломжгүй юм.

Ашигт малтмалын ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлах нөхцөл бүрдсэн талаар хариуцагч байгууллагаас мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарладаг ч хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн тус компанид хүргүүлсэн гэх 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1406 дугаартай мэдэгдэлд[18] тусгай зөвшөөрлийн дугаарыг 127А гэж өөр /дутуу, буруу/ бичигдсэн байх тул 00 дугаартай тусгай зөвшөөрөлд хамаатуулах боломжгүй байна.

Гэсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг шийдвэр гаргахаас өмнө хүргүүлэх нь 56.3-т цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, 56.4-т нотлох баримт бичгийг нь хянаад үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлээ хүчингүй болгоно, үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрээ мэдэгдэнэ гэж зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд нь бүрэн төлчихсөн байгаа бол түүнийгээ нотлох боломж олгосон зохицуулалт болохоос биш мэдэгдэл хүргүүлэх байдлаар төлбөрийг нөхөж төлөхийг шаардаж буй ойлголт биш.

Тиймээс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг урьдчилж хүргүүлээгүй, эсхүл хүргүүлсэн болох нь тогтоогдохгүй байгаа нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулиар тогтоосон хэмжээгээр хугацаанд нь төлөхөөс чөлөөлөгдөх, энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн талаар 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6-3332 тоот мэдэгдлийг[19] тусгай зөвшөөрөл эзэмшигч О ХХК-ийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Дарь эхийн Манбадацан **тоот хаягаар хүргүүлсэн ч тухайн хаягт тус компани үйл ажиллагаа явуулдаггүй, байдаггүй гэсэн тэмдэглэгээтэй шуудангаас буцаагдсан[20] байдаг.

Тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг нь хуулийн этгээдийн тодорхойлолтод бүртгэгддэг, төрийн захиргааны байгууллага тэр хаягаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцдаг бөгөөд хэрэв хаяг өөрчлөгдсөн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй, хаягийн ямарваа өөрчлөлтийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, хаягийн өөрчлөлт одоог хүртэл хийгдээгүй[21].

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаануудаар[22] нэхэмжлэгч О ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эхийн Манбадацан ** тоот хаяг хэвээр, хаягийн бүртгэлд ямарваа өөрчлөлт ороогүйн дээр тус компани шүүхэд нэхэмжлэлээ ч энэ хаягаар гаргасан, шүүхээс энэ хаягаар албан бичиг хүргүүлсэн[23] ч мөн л тухайн хаягт О ХХК үйл ажиллагаа явуулдаггүй хэмээн тус хорооны тодорхойлолтоор[24] буцаагдсан байдаг. Өөрөөр хэлбэл тус компани ашигт малтмалын хувийн хэрэгт бүртгэлтэй хаягт байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй энэ тохиолдолд цуцлах үндэслэл-ийн талаарх мэдэгдлийг хүлээн авахааргүй байсан үйл баримт тогтоогдож байх тул цуцлах мэдэгдэл хүргүүлээгүй гэх үндэслэл нь тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдүүлбэр хангагдаагүй байсан гэж үзэх, энэ үндэслэлээр цуцалсан шийдвэрийг илт хууль бус гэж тогтоох үндэслэл болохгүй.

Нөгөө талаас О ХХК нь ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэртэй маргах эрхээ хэдийн алдсан, үүнийгээ ч хүлээн зөвшөөрч байсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

О ХХК нь тухайн нутаг дэвсгэрт 1 цаг хугацаанд ашигт малтмалын ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн талбайг шилжүүлэн авсан байдаг, тухайлбал Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2407 дугаар шийдвэрээр АОХХК-иас Дорноговь аймгийн Эрдэнэ, нэртэй 25301 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 00 дугаартай тусгай зөвшөөрлийг, мөн аймгийн Улаанбадрах сумын нутаг Хашаатын говь нэртэй 5044 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын А дугаартай тусгай зөвшөөрлийг Э ХХК-иас, Хаалга нэртэй 2437 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын А дугаартай тусгай зөвшөөрлийг Ж ХХК-иас мөн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан байдаг.

Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн, Улаанбадрах, Сайншанд сумдын хилийн заагт эдгээр талбай нь орших бөгөөд энэ хэрэгт хамаарах 00 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн баруун талд А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай залгаа, түүний баруун талд А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай оршиж байна.

Ашиглалтын А, А дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1055 дугаар шийдвэрт тус компани 2012 онд марган нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 172 дугаар шийдвэрээр төлбөрөө төлөөгүй байсан нь тогтоогдсон, цуцлах үндэслэл бүрдсэн талаарх болон цуцалсан шийдвэрийн талаарх мэдэгдлүүдийг бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн ч тухайн хаягт байхгүй шалтгаанаар шуудангаас буцаагдсан, захиргааны байгууллага мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон[25], давж заалдах шатны шүүхийн 2012 оны 199 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2012 оны 135 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.

Шүүхийн дээрх шийдвэрээс үзэхэд тухайн тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэрэгт авагдсан албан ёсны хаяг нь мөн л Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн Манбадацан **тоот хаяг байсан бөгөөд уг хаягтаа байгаагүйд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй талаар шүүх дүгнэгдсэний дээр тус компанийн захирал БНХАУ-ын иргэн W Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр орж ирээд мөн сарын 11-ний өдөр гарсан, 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орж ирээд мөн сарын 12-ны өдөр гарсан, 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр орж ирээд мөн сарын 21-ний өдөр гарсан, 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орж ирээд мөн сарын 31-ний өдөр гарсан нь түүний G дугаартай паспорт дахь тэмдэглэгээгээр тогтоогдсон, Монгол Улсад орж ирсэн хугацаандаа тусгай зөвшөөрлийн 2009 оны төлбөрийг урьдчилан төлөх боломжтой байсан, энэ хугацаанд хүндээр өвчилсний улмаас төлбөрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөлд байсан гэдэг нь нотлогдоогүй учир энэ тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн байдаг.

Тэгвэл нэхэмжлэгч нь ашиглалтын А, А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 2009 оны шийдвэртэй 2012 онд ийнхүү маргаж, нэхэмжлэл хэрэгсэхгүй болсноос 5 жилийн дараа тэдгээр талбайн залгаа орших 00 дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 онд цуцалсан шийдвэрийг 2017 онд Ашигт малтмалын газарт очиж лавласнаар мэдсэн гэж тайлбарласан нь няцаагдаж байхын дээр нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлснээ хүндэтгэх шалтгаантайг нотлохоор шүүхэд тус компанийн захирал БНХАУ-ын иргэн W 2009 оны 7 дугаар сарын 10-нд эмнэлэгт хэвтэж, 2010 оны 10 дугаар сарын 20-нд эмнэлгээс гарсан гэх Хятад Улсын иргэний цэрэг цагдаагийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт ирүүлснийг хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт гэж үнэлэх боломжгүй, энэ нь хүндэтгэх шалтгаан болохгүйг дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж заасан бөгөөд захирал өвчтэй байсан гэх шалтгаан нь хуулийн дагуу энэ тусгай зөвшөөрлийг олж авсан хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй, нөгөө талаас тухайн иргэн тухайн цаг хугацаанд БНХАУ-д хэвтэн эмчлүүлж байсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн нотлох баримт дээрх шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн байна.

Дээрхээс гадна нэхэмжлэгч 2009 оны төлбөрийг урьдчилж бүрэн төлөх тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах нөхцлийг хангаагүй болохоо, дараа нь нөхөж төлсөн болохоо хүлээн зөвшөөрсөн нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Тус компани 00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2009 оны төлбөр гэж 126,385.85 ам.доллар буюу 152,669,530.04 төгрөг, 2010 оны төлбөрт 126,385.85 ам.доллар буюу 152,669,530.04 төгрөг, 2011 оны төлбөрт 126,385.85 ам.доллар буюу 152,669,530.04 төгрөгийг (2009 онд тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш) 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр (Монгол банкны тухайн өдрийн ханш 1,207.97 төгрөг) нөхөж төлсөн[26], мөн тухайн нутагт байсан 2009 онд цуцлагдсан А, А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 2009, 2010, 2011 оны төлбөрүүдийг тухайн өдөр хамт нөхөж төлсөн байх бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 01 тоотоор Ашигт малтмалын газарт хандан ... (А, А) ... 00 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг эдийн засгийн хүндрэл, хууль тогтоомж сайн мэдэхгүйгээс цаг тухайд нь төлөөгүйгээс тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн ч тусгай зөвшөөрлийг эргүүлэн сэргээж ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байх тул нэгэнт цуцлуулсан тусгай зөвшөөрлийн нөхөн төлсөн төлбөрийг бусад ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн нөхөн төлсөн төлбөрийн хамт буцаан авах хүсэлт гарган, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тухайн төлсөн өдрийн Монгол банкны ханшаар төлбөрийг буцаах тодорхойлолт гаргаж, улмаар Ашигт малтмалын газар 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1/3252 тоот албан бичгээр төлбөр буцаан олгуулахаар Сангийн яамны Төрийн сангийн газарт хандаж, ашиглалтын 00, А, А дугаартай тусгай зөвшөөрөл, мөн хайгуулын 4 тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 699,302,001.41 төгрөгийг буцаан авчээ.[27]

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүйгээ, төлбөр төлөөгүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдсан болохыг хүлээн зөвшөөрч, нөхөн төлсөн төлбөрийг хүсэлт гарган буцаан авсан байх тул зөвхөн цуцлах үндэслэлийн талаарх мэдэгдэл хүргүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж, тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг илт хууль бус гэж үзэхгүй.

Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн нь маргах эрхийг сэргээхгүй.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хууль бусаар зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2.2 ДХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, МV-020***дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбицол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгуулах шаардлагын тухайд.

Дээр дүгнэснээр нэхэмжлэгч ДХХК шилжүүлэн авсан, улмаар О.И ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн тусгай зөвшөөрлийг анх эзэмшиж байсан О ХХК тусгай зөвшөөрлийг хүчинтэй байлгах хуулиар тогтоосон нөхцлийг хангаагүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдсан байсан бөгөөд О ХХК-ийн нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэсний дагуу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг сэргээхдээ тухайн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, тусгай хамгаалалтад авсан шийдвэр төрийн захиргааны байгууллагын кадастрын бүртгэлд бүртгэгдсэн байхад анхаараагүйгээс түүх соёлын дурсгалт болон байгалийн нөөц газартай давхцуулан тусгай зөвшөөрлийг сэргээсэн, улмаар бусдад шилжүүлсэн үр дагаврууд үүсгэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т зааснаар тусгай хэрэгцээний газар гэж эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг ойлгох бөгөөд талбайг тусгай хэрэгцээнд буюу хамгаалалтад авах, түүнийг ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлэх зохицуулалтыг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол шийдвэртээ байршил, солбицол, зорилго, хугацааг зааж, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, 14.3-т төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж заажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 3-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоож болох бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор хамгаалалтад авсан дурсгалт газрын төрөлд түүх соёлын дурсгалт газар буюу эртний хүний оромж, отог сууц, агуй, сүг зураг, хадны бичээс, буган ба хүн чулуун хөшөө, булш бунхан, эртний хот, суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз, суваг, шуудуу, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд, уламжлалт зан үйлтэй холбоотой уул, овоо тахилга бүхий болон түүхэн чухал үйл явдал болсон газар багтаж байна. Түүх, соёлын дурсгалт газрын дэглэмийг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр байгалийн болон түүх соёлын дурсгалт зүйлээс 0.1-3.0 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн тогтоожээ.

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6/8 дугаар тогтоолоор Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумдын уулзвар нутаг дахь *******, түүний орчим дахь 2279 га талбай бүхий газрыг түүх, соёлын дурсгалт газрын төрлөөр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, (хамгаалалтын горимд дурсгалт газрын хилийн заагаас 2 км хүртэлх газарт ... ашигт малтмал олборлох ... үйл ажиллагаа явуулахыг хориглосон), Хурлын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/11 дүгээр тогтоолоор Сайншанд сумын нутаг дахь Хан Баянзүрх уул орчмын 3710 га газрыг байгаль түүхийн дурсгалт газарт, Хашаатын говийн 8400 га газрыг ойн нөөц газарт хамааруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан[28] байжээ. Улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5/04 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрын хэмжээг нэмэгдүүлэн Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумдын уулзвар нутаг дахь *******, түүний орчимд 44627 га талбай, Чойлонгийн хийдийн туурь байгаа Зоогийн хоолой, палеонтологийн ач холбогдол бүхий газрыг 26764 га газрыг түүх соёлын дурсгалт газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бол 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор Сайншанд сумын *******, түүний орчмын 44627.3 га талбайн хэмжээг нэмэгдүүлж 45200.83 га, Хашаатын говийн 8400 га талбайн хэмжээг нэмэгдүүлж 9033.54 га, Зоогийн хоолойн 26076.4 га талбайг нэмэгдүүлж 27779.2 га, Хан Баянзүрх уулын 3710 га талбайг багасган 3264.21 га газрыг байгалийн нөөц болон дурсгалт газраар орон нутгийн тусгай хамгаалалтад 5 жилийн хугацаагаар авсан[29] байна.

Орон нутгийн тусгай хамгаалалтад газар нутгийг авсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 тогтоолыг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн[30] байх бөгөөд түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад 2010, 2014 онд нэмэгдүүлж авсан, ашигт малтмалын кадастрын бүртгэлийн системд 2014 онд бүртгэгдсэн газарт 2017 онд О ХХК-ийн эзэмшилд сэргээсэн МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай 21381.56 гектараар, мөн ДХХК-д шилжүүлсэн МV-******* дугаарын тусгай зөвшөөрөлтэй талбай 21381.56 гектараар, ДХХК-д үлдсэн МV-******* дугаарын тусгай зөвшөөрөлтэй талбай 8871.49 гектараар, О.И ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн МV-21248 дугаарын тусгай зөвшөөрөлтэй талбай бүхэлдээ буюу 12497.18 гектараар тус тус давхцалтай[31] байна.

Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн хүчинтэй тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тогтоогдоогүй этгээдийн гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх хүсэлтээр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан нь үндэслэлгүй хэмээн маргажээ.

******* шашны байгууллага нь 2012 онд Говийн ноён хутагтуудын бий болгосон оюуны болон бодит өв дурсгал, *******, түүний орчмын Говийн тавдугаар ноён хутагттай холбоотой түүх, соёлын дурсгалт газрууд, тахилгат Хан Баянзүрх уул орчмыг хамгаалах, уламжлалт зан үйлийг сэргээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус шашны байгууллагын үйл ажиллагаа зөвхөн *******ээр тогтохгүй орон нутгийн тусгай хамгаалалтад авсан түүх соёлын дурсгалт газруудад хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл тус шашны байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилго, Говийн ноён хутагтын бий болгосон оюуны болон бодит өв дурсгал, түүх соёлын өв, байгалийн тогтоцыг хамгаалах, шашин номын уламжлал, зан үйлийг дэлгэрүүлэх үйл ажиллагаа нь орон нутгийн тусгай хамгаалалтад тухайн газар нутгийг авсан нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийн зорилготой уялдаатай, тухайн шашны байгууллагын субьектив эрхээс илүүтэй тухайн орон нутгийн объектив эрхэд хамааралтай байна гэж шүүх үзсэн.

Тиймээс ч шүүх гуравдагч этгээдээр оролцох ёстой эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд гэж үзсэний зэрэгцээ, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэрийг кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй байгааг шүүх 2017 онд хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтаар цуглуулж дүгнээгүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж шинээр илэрсэн эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгон хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр түүх, соёлын дурсгалт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар ******* орчмын цогцолборт газрын менежментийн төлөвлөгөө, хамгаалалт, дэглэмийг хэрэгжүүлэх ******* орчмын цогцолборт газрын хамгаалалтын захиргааг аймгийн Засаг даргын 2015 оны А/28 дугаар захирамжаар байгуулж, энэ захирамжийн дагуу уг чиг үүргийг хэрэгжүүлэхээр *******ийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа ОНӨААТҮГ-ыг Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 20-ны 35 дугаар тогтоолоор байгуулж, улмаар уг ОНӨААТҮГ-ыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/10 дугаар тогтоолоор татан буулгаж, зохион байгуулалтын бүтэц, төсвийг Тохижилт-Сайншанд хот тохижилтын газарт шилжүүлж, уг газрын бүтцэд *******ийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, нягтлан бодогч, нярав, хамгаалалтын гэрээт ажилтны орон тоо, холбогдох төсвийг баталж ажиллуулсан байх тул орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт давхцуулан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэнтэй холбоотой энэ маргаанд хамгаалалт, дэглэмийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий уг байгууллагыг мөн гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5/04 дүгээр тогтоолоор ******* орчмын тусгай хамгаалалттай газрын хэмжээг нэмэгдүүлж Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумдын уулзвар дахь ******* орчимд 44627 га, Зоогийн хоолойд 26764 га газрыг түүх соёлын дурсгалт газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор талбайн хэмжээг дахин нэмэгдүүлж, ******* орчимд 45200.83 га, Хашаатын говьд 9033.54 га, Зоогийн хоолойд 27779.2 га, Хан Баянзүрх ууланд 3264.21 га газрыг байгалийн нөөц болон дурсгалт газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авсныг Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн системд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн байхад, тодруулбал түүх, соёлын дурсгалыг хамгаалах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад 2010, 2014 онд авч кадастрын бүртгэлийн системд бүртгэгдсэн газарт давхцуулан 2017 оны 7 дугаар сарын 19-нд 404 дүгээр тушаалаар 00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм.

Хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хүсэлт-д холбогдох тайлбартаа орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэр кадастрын бүртгэлийн системт бүртгэгдсэн байсан талаар дурьдсан байх бөгөөд улмаар шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан шүүхийн тогтоолыг үндэслэн 2017 оны 404 дүгээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр болон түүнээс дагалдаж гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл өмнө гаргасан алдаатай шийдвэрээ хүчингүй болгож, дагалдаж гаргасан шийдвэрүүдээ залруулсан байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Энэ нь биелэгдсэн шийдвэрийг цуцлах шүүхийн шийдвэрлэх асуудал гэхээс илүүтэй захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг хянаж хүчингүй болгосон агуулгатай байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэр хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 10/12 дугаар тогтоолоор *******ийн орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай газрын тусгай хамгаалалтад байх хугацааг сунгаж, газрын эргэлтийн цэг солбицол, дэглэмийг баталсан, улмаар орон нутгийн тусгай хамгаалалтад үргэлжлүүлэн авсан газрын мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлэхээр хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл сэргээгдэхээс өмнө орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын тусгай хамгаалалтад байх хугацаа дуусахаас өмнө газрын хэмжээ, байршил, тусгай хамгаалалтад авсан зориулалтыг өөрчлөхгүйгээр тусгай хамгаалалтын хугацааг сунгасан байх тул хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад шинээр авахтай холбоотой харилцаа биш юм.

ДХХК нь О ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа 00 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэн авсан[32] бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 190322 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн саналдаа ... О ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа бага бус хөрөнгө зарцуулсан талаар дурдаад санал болгосон талбайгаар солих хүсэлтэй[33] буйгаа илэрхийлжээ.

ДХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт Ашигт малтмалын газар 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 1/1959 тоот албан бичгээр (тус компанийн гаргасан гэх албан бичгийн дугаарыг Ашигт малтмалын газрын албан бичгийн огноо хэсэгт засвартай бичсэн байгаа тул албан бичгийн дотор агуулгад бичигдсэн огноогоор бичив) хариу өгөхдөө MV-020783 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ тайлбарлахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг сэргээхээс өмнө орон нутгийн тусгай хамгаалалтын газарт хамааруулан авсан байсан, уг тусгай зөвшөөрлийн талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай байх тул үйл ажиллагаа явуулах нь хязгаарлагдаж байгааг мэдэгдсэн[34] байдаг.

Нэхэмжлэгчийн дүйцүүлэх талбай нөхөн олговорт сольж олгохыг даалгах шаардлагын үндэслэл болгон тодорхойлсон зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг 1 жилийн дотор олгоно, 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ... тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр уг хуулийн 19.12, 26.9-д заасан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий сонгон шалгаруулалтаар олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон сонгон шалгаруулалтаар олгох ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно заалт нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах нөхцөлд хэрэглэгдэхээр байна.

Энэ маргаанд хамаарах ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 2009 онд цуцлагдсан, хүчингүй болсон байх хугацаанд тухайн талбай байрших газар нутгийг хамааруулан 2010, 2014 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх тул хуулийн дээрх зохицуулалтаар нөхөн олговор шаардах эрх үүсэхгүй, энэ талаар хариуцагч тус компанийн гаргасан саналд үндэслэл бүхий хариу өгсөн байна.

Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг дүйцүүлэх талбайгаар сольж олгохыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2.3 Нэхэмжлэгч О.И ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 00 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх шаардлагын тухайд.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн талаар дээр дүгнэгдсэн үндэслэлүүдээс гадна О.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд дараах асуудлыг нэмж дүгнэлээ.

Нэхэмжлэгч О.И ХХК нь ДХХК-иас тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн шилжүүлэн авах хүсэлт гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 25-нд 18/25 тоотоор Ашигт малтмалын газарт тус талбай нь аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа тул шилжүүлж өгнө үү[35] гэж, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийн дотоод хяналтын хуудаст 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зураг зүйн шүүлт хийгээд Дорноговь аймаг, Өргөн сум гээд солбицол заасан, тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийн талбайд 12 дугаар сарын 10-ны өдөр зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод ******* орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай гэж тэмдэглэсэн[36], мөн дотоод хяналтын хуудаст Хууль эрх зүйн хэлтэс эрх зүйн шүүлт хийгээд 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлж буй талбайг хэзээ тусгай хэрэгцээнд авсныг хэзээ бүртгэсэн талаар тодруулах хэмээх тэмдэглэгээ хийсэн[37], зэргээс үзвэл ДХХК-иас О.И ХХК-д тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчилэн шилжүүлэх үед орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтайг тусгай зөвшөөрөл шилжүүлж буй этгээд, шилжүүлэн авч буй этгээд болон төрийн захиргааны байгууллага мэдэж байжээ.

Тодруулбал О ХХК-ийн эзэмшиж байсан 00 дугаартай тусгай зөвшөөрөл 2009 онд цуцлагдсан буюу хүчингүй болсон байх хугацаанд 2010, 2014 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгэгдсэн байхад орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцуулан 2017 онд тусгай зөвшөөрлийг сэргээж, мөн цаашлаад 2018 онд ДХХК-д шилжүүлж, тус компаниас О.И ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн, ийнхүү хэсэгчлэн шилжүүлэхэд төрийн захиргааны байгууллага ч, шилжүүлэн авч буй этгээд ч орон нутгийн тусгай хамгаалалтад байгаа газартай давхцалтайг мэдэж байсан байх тул эрх зүйн аливаа зөрчилгүй байсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, итгэл хамгаалах зарчим зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл няцаагдаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний 7/713 тоотоор О.И ХХК-д сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл, 2 дугаар сарын 25-ны өдрийн 7/1121 тоотоор орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн талбайг буцаан өгөх эсэх санал ирүүлэх[38] талаар мэдэгдсэн байдгаас үзвэл О.И ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэр гаргахдаа актын үйлчлэл хамаарах манай компанид урьдчилж мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбар няцаагдаж байна.

Иймд О.И ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 00 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх шаардлагыг хангах үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.20, 34 дүгээр зүйлийн 34.2, 49 дүгээр зүйлийн 49.9, 56 дугаар зүйлийн 56.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан О ХХК-ийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн О ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ДХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, МV-020***дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбицол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгуулах, О.И ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн О.И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 00 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О ХХК-иас төлсөн 70200 төгрөг, ДХХК-иас төлсөн 140400 төгрөг, О.И ХХК-иас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д
 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 33, 35 дугаар хуудас

[2] Хэргийн 3 дугаар хавтсын 115, 137, 220-221 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 29-30 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 1-5 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 75-83 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 203 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 201 дүгээр хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 202 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 199 дүгээр хуудас

[10] Хэргийн 2 дугаар хавтсын 200 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 88-90, 2 дугаар хавтсын 56-58 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 97-109 дүгээр хуудас

[13] Хэргийн 3 дугаар хавтсын 236-238, 4 дүгээр хавтсын 164, 5 дугаар хавтсын 177-178 дугаар хуудас

[14] Хэргийн 5 дугаар хавтсын 177-178, 194-195 дугаар хуудас

[15] Хэргийн 4 дүгээр хавтсын 49-50 дугаар хуудас

[16] https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2008&vMonth=11&vDay=10

[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 56 дугаар хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтсын 23 дугаар хуудас

[19] Хэргийн 1 дүгээр хавтсын 24 дүгээр хуудас

[20] Хэргийн 1 дүгээр хавтсын 26-27, 31-32 дугаар хуудас

[21] Хэргийн 6 дугаар хавтсын 76, 121 дугаар хуудас

[22] Хэргийн 1 дүгээр хавтсын 63, 242-244, 2 дугаар хавтсын 217-219, 3 дугаар хавтсын 25, 5 дугаар хавтсын 31-32 дугаар хуудас

[23] Хэргийн 5 дугаар хавтсын 33 дугаар хуудас

[24] Хэргийн 5 дугаар хавтсын 35 дугаар хуудас

[25] Хэргийн 1 дүгээр хавтсын 103-125 дугаар хуудас

[26] Хэргийн 3 дугаар хавтсын 9-11 дүгээр хуудас

[27] Хэргийн 3 дугаар хавтсын 2-6 дугаар хуудас

[28] Хэргийн 1 дүгээр хавтсын 146-155 дугаар хуудас

[29] Хэргийн 1 дүгээр хавтсын 156-164 дүгээр хуудас

[30] Хэргийн 1 дүгээр хавтсын 137, 2 дугаар хавтсын 2-11 дүгээр хуудас

[31] Хэргийн 1 дүгээр хавтсын 143 дугаар хуудас

[32] Хэргийн 6 дугаар хавтсын 126 дугаар хуудас

[33] Хэргийн 5 дугаар хавтсын 196-197 дугаар хуудас

[34] Хэргийн 5 дугаар хавтсын 180-181 дүгээр хуудас

[35] Хэргийн 5 дугаар хавтсын 247 дугаар хуудас

[36] Хэргийн 6 дугаар хавтсын 44 дүгээр хуудас

[37] Хэргийн 5 дугаар хавтсын 238 дугаар хуудас

[38] Хэргийн 2 дугаар хавтсын 26, 27 дугаар хуудас