Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 211

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сум 7 ******* баг 1 дүгээр ******* 044 *******од оршин суух, Хангай овогт Бямбын Мэндбаяр //-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум 7 ******* баг ,******* ******* ******* ******* *******8 ******* ******* ******* *******од оршин суух, Их Монгол овогт Даваагийн Батжаргал //-д холбогдох

 

9.140.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... нь 20******* оны 05 ******* сарын 18-ны өдөр 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 10.760.000 төгрөгийг ******* сум 7 ******* баг Төмөр замын 1 дүгээр 8 айлын 2-01 *******од *******шилтай Ү-1*******1700**************14 улсын бүртгэлийн *******тай, 000125*******6******* гэрчилгээний ******* бүхий 1 өрөө 17.4м2 орон сууцыг барьцаалж зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээлсэн болно.

Энэ хугацаанд олон удаа мөнгө нэхсэн боловч 2016 оны 0******* ******* сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөг өгсөн.

Үүнээс хойш удаа дараа нэхсэн боловч би цалингаас өөр орлогогүй 2017 оны 0******* ******* сард цалингийн зээл авах боломжтой тэгээд өгье, мөн оны 09,12 ******* сард цалингийн зээл авна гэж хойшлуулж өдий хүртэл хүлээлгэсэн боловч цалингийн зээл эргэн төлөлт хоцорсон болохоор бүтсэнгүй гээд төлөхгүй намайг хохироож байна. Тухайн үедээ одоохон ажил бүтэх гэж байна, удахгүй мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Би ч итгэсэн учир нь нөхөр нь гаальд ажилладаг боломжтой байх, өгчих байх л гэж бодсоор өнөөдрийг хүрсэн.

Иймд хариуцагч аас үндсэн мөнгө 10.760.000 төгрөг дээр 2 сарын хүү 1.076.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 4.*******04.000 төгрөг нийт 16.140.000 төгрөгнөөс түүний надад өгсөн 7.000.000 төгрөгийг хасаж 9.140.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие 20******* оны 05 сарын 18-нд аас 10.760.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд Төмөр замын 1-8 айлын 8-1*******од *******лах 1 өрөө орон сууцыг тавьсан. Үүнээс хойш 2016 оны ******* сард 4.000.000 төгрөг, 11 сард нь *******.000.000 төгрөг нийт 7.000.000 өгсөн ба үлдэгдэл *******.760.000 төгрөг л үлдсэн. Миний бие энэ хугацаанд өвчний учир эмнэлэгээр явж т мөнгийг нь өгөх боломж гараагүй. Надад цалингийн зээл авахаас өөр боломж байхгүй. 2018 оны 2 сард хүртэл хүн гуйж банкнаас зээл хүсэхэд хугацаа хэтэрсэн шалтгаанаар надад зээл олгоогүй. Дараагийн зээл авах боломж 8 ******* сард гарна. Үүнээс өөр боломжгүй тул нийт үндсэн мөнгө 10.760.000 төгрөгийн үлдэгдэл *******.760.000 төгрөгийг төлнө. Үлдэх мөнгийг төлөх боломжгүй! гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 9.140.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талуудын хооронд 20******* оны 05 ******* сарын 18-ны өдөр 10.760.000 төгрөгийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан байх ба энэ үйл баримт дээр зохигч маргахгүй байна.

Хариуцагч нь ... аас 20******* оны 02 ******* сарын 10-нд 1 сарын хугацаатай 9.000.000 төгрөг бэлэн авсан. 20******* оны 5 ******* сарын 18-нд зээлийн гэрээгээ 2 сараар сунгаад 20******* оны 02 ******* сарын 10-ны өдрөөс 20******* оны 5 ******* сарын 18-ны өдөр хүртэлх ******* сар 8 хоногийн хүү болох 1.760.000 төгрөг, нийт 10.760.000 төгрөг авсан нь үнэн маргах зүйлгүй.

Харин аас авсан мөнгөө төлөх гэж банкнаас цалингийн зээл авч 2016 оны 0******* ******* сард 4.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард *******.000.000 төгрөгийг тус тус өгсөн бөгөөд 2017 онд дахин зээл авах гэтэл зээл хоцроосон гээд авах боломжгүй болоод үлдэгдэл мөнгийг төлж чадаагүй. Одоо банкинд зээлтэй байгаа тул үндсэн мөнгө болох 10.760.000 төгрөгөөс өгсөн 7.000.000 төгрөгөө хасаад үлдэгдэл *******.760.000 төгрөгийг төлнө үлдэх 5.*******80.000 төгрөгийг төлөхгүй... гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Иргэний хуулийн 198 ******* зүйлийн 198.1, 198.2 дахь *******т заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх *******т заасан  зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нь д 10.760.000 төгрөгийг 20******* оны 5 ******* сарын 18-ны өдрөөс 20******* оны 7 ******* сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаатай, зээлдүүлэх, зээлдэгч нь заасан хугацаанд мөнгийг эгүүлэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.******* хувийн алданги тооцохоор тохиролцож улмаар уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, ******* сум ******* ******* баг Төмөр замын Сургуулийн гудамжны 1 дгээр 8 айлын 2 ******* орц 8-01 ******* Д.Мартын эзэмшлийн № 000125*******6******* *******тай, Ү-1*******1700**************14 *******т бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон 17,4 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах тухай итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч нь ... миний бие энэ хугацаанд эмнэлэгээр явсан, сарын цалин 772.000 төгрөг, Үүнээс ХААН банкны цалингийн зээлд сар бүр *******80.000 төгрөг төлдөг, 1 оюутан хүүхэд, 1 сургуулийн насны хүүхэд,1 цэцэрлэгийн насны нийт ******* хүүхэдтэй, Жил бүр 1-2 удаа бөөрний эмчилгээ хийлгэдэг, бөөрний эмчийн хяналтанд байдаг, эм тарианд их мөнгө зарцуулдаг, банкнаас зээл авах гэхлээр хугацаа хэтэрсэн гээд зээл олгогдоогүй, дараагийн зээл авах боломж 8 сард гарна түүнээс өмнө ямар ч боломж байхгүй... гэх тайлбарыг гаргаж байгаа ч баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд хариуцагч талаас тайлбартаа дурьдсан зүйлийн талаар гэрээнд огт тусгагдаагүй байх ба энэ талаарх ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй зэрэг байдлаас дүгнэхэд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байх ба тэрээр гэрээний ******* дэх *******т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.******* хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч алданги гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан  нь Иргэний хуулийн 2*******2 ******* зүйлийн 2*******2.*******, 2*******2.4, 2*******2.6 дахь *******т заасантай нийцсэн байна.

Мөн 20******* оны 5 ******* сарын 18-ны өдрөөс 20******* оны 07 ******* сарын 18-ний өдөр хүртэл нийт 60 хоногийг тооцоход /10.760.000х6%=645.600 төгрөг х 12 сар=7.747.200 төгрөг болсоныг Иргэний хуулийн 2*******2.4 дэхь *******т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 128.*******74.200 төгрөг, мөн гэрээний ******* дахь *******т заасны дагуу сарын 6 хувийн хүү дээрх хугацаанаас тооцоход 16.140.000 төгрөг болж байх бөгөөд хариуцагчаас 2016 оны 0******* ******* сард 4.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард *******.000.000 төгрөгийг тус тус хасч тооцоход 9.140.000 төгрөг болж байна.

Иймд аас 9.140.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Мартын өмчлөлийн 000125*******6******* *******тай, Ү-1*******1700**************14 *******т бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* баг төмөр замын сургуулийн гудамжны 1 дүгээр 8 айлын 2 ******* орц 8-1 ******* хаягт *******шилтай 17.4 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс хуулийн дагуу үүргийг гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1 дэхь *******т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 161.190 төгрөг төлснийг дурьдаж, хариуцагчаас161.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* ******* зүйлийн 1*******.2.1, 116, 118 дахь *******т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дгаар зүйлийн 282.1, 2*******2 ******* зүйлийн 2*******2.6 дахь *******т зааснаар хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 9.140.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 ******* зүйлийн 175.1 дэхзааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 000125*******6******* *******тай, Ү-1*******1700**************14 *******т бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* баг төмөр замын сургуулийн гудамжны 1 дүгээр 8 айлын 2 ******* орц 8-1 ******* хаягт *******шилтай 17.4м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс 9.140.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хуулийн 175 ******* зүйлийн 175.6 дахь *******т зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1 дэх *******т зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 161.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах *******т зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь *******т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ