Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1576

 

МАГАДЛАЛ

 

2017.7.17                                                     Дугаар 1576                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Э.Угтахбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01358 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Угтахбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч :Ц.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2010 оны 10 сарын 11-ний өдөр Хас банкны Баруун-Урт салбарт теллерийн орон тоон дээр ажилд орж ажиллаж байгаад 2015 оны 6 сараас бүртгэл хяналтын ажилтан болсон. 2017 оны 1 сарын 2-ны өдрөөс ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, удирдах ажиптны саналыг харгалзан бүртгэл хяналтын ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, зээлийн мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Тус банкинд би 8 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие дээрх хугацаанд зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авч байсан удаагүй. Харин Хас банкнаас зохиогддог урлагийн наадам болон бүсийн спортын олон төрөлт тэмцээнд салбараа төлөөлж жил бүр амжилттай оролцон алт, мөнгөн медалийг удаа дараа хүртгэж байсан. Ажилдаа үр бүтээлтэй, зөрчил дутагдалгүй ажиллаж байсныг минь байгууллагаас үнэлж 2013 онд аймгийн Засаг даргын баярын бичиг, 2014 онд аймгийн Засаг даргын жуух бичиг, 2014, 2015 онд салбарын баярын бичигээр, 2016 онд сангийн яамны жуух бичгээр тус тус шагнаж байсан. Гэтэл 2017 оны 3 сарын 21-ний өдрийн В/420 тоот тушаалаар намайг ажлаас халж, 2017 оны 3 сарын 22-ны өдөр тушаалыг танилцуулсан. Ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байх бөгөөд өөрөөр хэлбэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй, ажилчин миний эрхийг зөрчсөн байх тул дараахь үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн зохицуулалт байх ба   35.1.2-т ээлжийн амралттай байгаа бол ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заажээ. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн байдаг. Миний бие 2017 оны 3 сарын 6-ны өдрөөс 2017 оны 3 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан. Ийнхүү амарч байх хугацаанд хуулийн дээрх заалтуудыг зөрчин ажлаас халсан нь үндэслэлгүй. Одоо надаас ээлжийн амралтын олговрын мөнгийг буцаан төлөхийг банкнаас шаардаж буй нь хүний эрхийг илтэд зөрчсөн асуудал гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг ажлаас халахыг хориглох гэсэн заалт байх ба 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл миний бие ажлаас халагдах үед 7 сартай жирэмсэн байсан ба ээлжийн амралтын хугацаа дуусахаар буюу 2017 оны 3 сарын 28-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авах байсан юм. Гэтэл мөн дээрх хуулийн заалтыг зөрчин намайг ажлаас халсан нь үндэслэлгүй. Э.Угтахбаярыг ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай гэсэн тушаалыг гаргасан атлаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй нь уг тушаалын хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гарсныг харуулж байна. Ажлаас халсан тушаалд намайг харилцагч А.Ш-ийн 2016 оны 4 сарын 27-ны өдөр авсан 31,5 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаанд 2016 оны 4 сарын 8-ны өдөр 1,9 сая төгрөгийг тус салбарын зээлийн мэргэжилтэн Э.Аззаяагийн төрсөн аав буюу харилцагч Э-ээс зээлж бэлнээр шилжүүлсэн, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байрны урьдчилгааны үлдэгдэл болох 7 сая төгрөгийг тус салбарын теллер Ц.Даариймаагийн нөхөр буюу харилцагч А-аас зээлж шилжүүлсэн, тус зээл олгогдсоны дараа зээлийн урьдчилгааг бүрдүүлсэн зээлүүдийг хаасан, 2016 оны 4 сарын 27-ны өдөр харилцагч А.Ш бэлэн мөнгөө авчраагүй байхад теллер М.Ягаантунгалагаар бэлэн орлогын гүйлгээг хийлгэсэн бөгөөд тус гүйлгээ нь 2015 оны 10 сарын 8-ны өдөр харилцагч А.Ш өөрийн нэр дээр Э.Угтахбаярын төрсөн ээж буюу харилцагч З.М- ээс худалдан авах байрны урьдчилгаанд зориулж авсан 15 сая төгрөгийн өрхийн зээлийг хаалгах зорилготой байсан бөгөөд өөрийн холбогдох этгээдийн орон сууцыг борлуулахад ажил, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан. Харилцагч А.Шинэбаяр бэлэн мөнгө авчираагүй байхад теллер М.Ягаантунгалагаар бэлэн орлогын гүйлгээ хийлгэсэн гэдэгт миний зүгээс ямар ч оролцоо байхгүй. Мөн зээл олгогдсоны дараа зээлийн урьдчилгааг бүрдүүлж, зээлүүдийг хаасан гэсэн нь огт үндэслэлгүй юм. Учир нь зээлийн 30 хувь хаагдсанаас 20-иод хоногийн дараа зээл олгох шийдвэр ирсэн байдаг. Энэ мэтчилэн тушаалд заасан үндэслэлүүд нь намайг илт гүтгэсэн шинжтэй байх ба энэ талаар аудитын ажилтан надаас асууж тайлбар аваагүй. Харилцагч А.Шинэбаярт урьдчилгаа олж өгсөн гэдэг асуудал дээр би зохих тайлбарыг аудитын ажилтанд өгсөн ба А.Шинэбаяртай нэг сургуульд хамт сурдаг байсан, тэгээд ч банкны маань харилцагч гэдэг үүднээс тусапж, ажлын хүний ааваас мөнгө олж өгсөн нь үнэн. Энэ үед би тус байгууллагад зээлийн мэргэжилтнээр бус бүртгэл хяналтын ажилтнаар ажиплаж байсан бөгөөд надад албан тушаалаа урвуулан ашиглаж, банкийг хохироосон зүйл байхгүй. Тэгээд ч надад зээл өгөх шийдвэр гаргахад нөлөөлөх ямар нэгэн эрх хэмжээ байдаггүй. Уг байгууллагад 8 жил ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй, хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн намайг ийм байдлаар хэлмэгдүүлж байгаад гомдолтой байна. Дээрх үндэслэлүүдээр хуулийн олон зүйл, заалтыг зөрчин намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Үүнээс болоод миний сэтгэл санаа тогтворгүй байдалд орж, биеийн эрүүл мэндэд ч нөлөөлж байна. Тиймээс хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор олгуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Э.Угтахбаяр нь ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2017.03.6-2017.3.29-ний хооронд амралттай байх хугацаанд Хөдөлмөрийн хуулийн заалт зөрчин ажлаас үндэслэлгүй халсан гэж маргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т ажил, апбан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-т Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаапыг хэвээр хадгалах хэсэгт ээлжийн амралттай байгаа гэж заасан байдаг. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан апбан тушаалыг хэвээр хадгалах гэх зохицуулалт нь цаг хугацааны хувьд хамаарахаар буюу ээлжийн амралттай байсан гэсэн үндэслэл, шаптгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй гэсэн санааг агуулж байна. Үүнийг дараах зохицуулалтаас тодорхой харж болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.6-д цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ апбанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан байна. Цэрэг татлагын комиссын шийдвэр гараагүй байхад цэргийн зарлан дуудах хуудас авсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно гэсэн агуулгаар зохицуулсан байна. Харин хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байхад ээлжийн амралттай гэсэн шалтгаанаар зөрчлийг нь үгүйсгэх, хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй байх үндэслэл болохгүй гэж үзэхээр байна. Угтахбаярын хувьд ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг амралтаа авсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцлаагүй бөгөөд түүний гаргасан ноцтой зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу түүний ээлжийн амралттай хугацаанд зөрчлийг нь Дотоод аудитын газрын тайлангаар илрүүлснээс хойш 1 сарын хугацаа болсон тул хуульд заасан хугацаандаа багтаан ноцтой зөрчил гаргасны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна. 2 болон 3 дахь хэсэгт Угтахбаяр нь ажлаас халагдах үед 7 сартай жирэмсэн байсан ба жирэмсний амралтаа авахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-ийг зөрчсөн, ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй нь уг тушаал хууль ёсны үндэслэлгүй гарсан гэсэн байна. Угтахбаяр нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан бөгөөд энэ талаар В/420 дугаар тушаалд дараах байдлаар тодорхой тусгасан. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд Дараахь сахилгын зөрчлийг ноцтойд тооцон, зөрчил гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлана., Хөдөлмөрийн дотоод журмын 16.3 дугаар зүйлд Дараах сахилгын зөрчлийг ноцтойд тооцох бөгөөд дор дурдсан зөрчил гаргасан ажиптны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно" гэж тус тус заасан байдаг. Угтахбаяр нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1,5, 4.1.10, 4.1.11 дэх заалтуудыг зөрчсөн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.3.3, 16.3.5, 16.3.11, 16.3.12, 16.3.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Ажил олгогч буюу банк нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтад заасан эрхийнхээ дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг техник апдаанаас шалтгаапан В/420 дугаар тушаалд тусгаагүй байх боловч тус тушаалын тэргүүн хэсэг, ишлэсэн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтуудаас ноцтой зөрчил гаргасны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь илэрхий харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна" гэж заасан. Ажилтан Угтахбаярын гаргасан зөрчлүүд нь дараах үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Сахилгын шийтгэл ногдуулах тушаапд 40.1 дэх хэсгийг тусгаагүй нь ажилтан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасныг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. 4 дэх хэсэгт Угтахбаяр нь Харилцагч А.Шинэбаяр бэлэн мөнгө авчираагүй байхад теллер М.Ягаантунгалагаар бэлэн орлогын гүйлгээ хийлгэсэн гэдэгт миний зүгээс ямар ч оролцоо байхгүй гэж маргасан байна. Харилцагч А.Шинэбаярын 31.5 сая төгрөгийн орон сууц худалдан авах зээлийн шийдвэр гарахдаа 1230010031 тоот өрхийн зээлийг хаах гэсэн тусгай нөхцөлтэй гарсан байсан бөгөөд тус өрхийн зээлийн үлдэгдэл болох 12 519 244,09 төгрөгийг 2016 оны 4 сарын 27-ны өдрийн 14 цаг 09 минутанд А.Шинэбаярыг бэлэн мөнгө авчраагүй байхад теллер М.Ягаантунгалаг бэлэн орлогын гүйлгээ хийж зээлийн хаасан байсан ба 14 цаг 27 минутад буюу орон сууц худалдан авах зээл олгогдсоны дараа З.Мөнхбаярын данснаас 12 519 244,09 төгрөгийг зарлагадаж кассад авсан байгаа нь сапбарын гүйлгээний баримтаар нотлогдож байна. М.Ягаантунгалаг Дотоод Аудитын газарт хүргүүлсэн тайлбартаа Харилцагч З.Мөнхбаяр нь манай салбарын ажилтан Э.Угтахбаярын ээж учраас хүсэлтийн дагуу зээл хаах гүйлгээг урьдчилан хийж зарлагын гүйлгээг дараа нь хийсэн гэсэн байгаа нь Угтахбаяр Хөдөлмөрийн дотоод журмын 16.3.5, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.5 Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрх зүйн актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, Банкны эрх зүйн акт зөрчсөн үйлдэлдээ өөрийн бусад ажилтныг татан оролцуулсан, хууль бус шаардлага тавьж, хэрэгжүүлэхийг шаардсан- ыг тус тус зөрчсөн нь нотлогдож байгаа юм. Мөн 4 дэх хэсэгт Угтахбаяр нь Мөн зээл олгогдсоний дараа зээлийн урьдчилгааг бүрдүүлж, зээлүүдийг хаасан гэсэн нь огт үндэслэлгүй юм Учир нь зээлийн 30 хувь хаагдсанаас 20-иод хоногийн дараа зээл олгох шийдвэр ирсэн байдаг. гэж маргасан байна. Харилцагч А.Шинэбаяр нь Угтахбаярын төрсөн ээж болон З.Мөнхбаяртай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц худапдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 3.6 дахь хэсэгт урьдчилгаа 23.5 сая төгрөгийг дансаар шилжүүлж үлдэгдэл 31.5 сая төгрөгийг банкны зээлээр төлөх гэж заасан байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уг 31.5 сая төгрөгийн орон сууц худалдан авах зээл гарч З.Мөнхбаярын дансанд шилжсэн нь банкны дансны хуулгаар нотлогдож байгаа. А.Шинэбаяр 2015.10.8-ны өдөр 15 сая төгрөгийг өрхийн зээлийн тус салбараас авч 14.6 сая төгрөгийг нь З.Мөнхбаярын байрны урьдчилгаанд шилжүүлсэн байдаг. Угтахбаяр нь тус салбарын зээлийн мэргэжилтэн Э.Аззаяагийн төрсөн аав буюу Хас банкны харилцагч Эрдэнээс 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 1.9 сая төгрөгийг зээлж З.Мөнхбаярын дансанд харилцагч Шинэбаярын өмнөөс шилжүүлсэн байгаа бөгөөд тус үйлдэл нь Хас банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.1.7 дахь хэсэг Өөрийн апбан тушаалын давуу байдап, боломжийг хувийн зорилгоор ашиглан хэн нэгэн этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээж болзошгүй үйлдлийг хийхгүй байх," Хас банкны хөдөлмөрийн дотоод журмын 16.3.11, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 4.1.11 дэх хэсэг Гүйцэтгэж буй ажил үүрэг, албан тушаал, боломж, өөрийн ашиг сонирхолыг харгалзан ашигласан-ийг тус тус зөрчсөн нь холбогдох дансны хуулга, Угтахбаярын Дотоод аудитын газарт хүргүүлсэн тайлбар зэргээр баталгаажиж байгаа бөгөөд Угтахбаяр өөрөө гаргасан нэхэмжлэлдээ ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Угтахбаяр нь тус салбарын теллер Дариймаагийн нөхөр болон харилцагч Алтансороос 2016 оны 4 сарын 25-ны өдөр 20.0 сая төгрөгийг зээлэн авсан бөгөөд түүнээс 7.0 сая төгрөгийг харилцагч Шинэбаярт дамжуулан зээлж З.Мөнхбаярын дансанд түүний өмнөөс зээлийн урьдчилгаанд зориулан шилжүүлсэн байгаа ба энэ үйлдэл мөн Хас банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.1.7 дахь хэсэг Өөрийн албан тушаалын давуу байдап, боломжийг хувийн зорилгоор ашиглан хэн нэгэн этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээж болзошгүй үйлдлийг хийхгүй байх, Хас банкны хөдөлмөрийн дотоод журмын 16.3.11, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 4.1.11 дэх хэсэг Гүйцэтгэж буй ажил үүрэг, албан тушаал, боломж, өөрийн ашиг сонирхолыг харгалзан ашигласан-ийг тус тус давтан зөрчсөн болох нь холбогдох дансны хуулга, Угтахбаярын Дотоод аудитын газарт хүргүүлсэн тайлбар зэргээр батлагдаж байна. Дээрх орон сууц худалдан авах 31.5 сая төгрөгийн зээл олгогдсоны дараа 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр харилцагч З.Мөнхбаяр, харилцагч Шинэбаярын 2015 онд авсан өрхийн зээлийн үлдэгдэл болох 12 519 244,09 төгрөгийг олгогдсон зээлээс хаасан байх бөгөөд үлдэгдэл болох 18,6 сая төгрөгийг бэлнээр авч Угтахбаярт шилжүүлсэн байх бөгөөд Угтахбаяр тус мөнгийг Алтансорт шилжүүлж зээлийг хаасан байна. Энэ үйлдлээрээ Угтахбаяр нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.1.7 Өөрийн албан тушаалын давуу байдал, боломжийг хувийн зорилгоор ашиглан хэн нэгэн этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээж болзошгүй үйлдлийг хийхгүй байх, 10.4.1 Зээлийн хөрөнгө ашиглах буюу зээлдэгчийн нэр дээр зээл авах, Хөдөлмөрийн дотоод журмын 16.3.11, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.11 дэх хэсэг Гүйцэтгэж буй ажил үүрэг, апбан тушаап, боломж, өөрийн ашиг сонирхолыг харгалзан ашигласан-ийг тус тус зөрчсөн нь холбогдох дансны хуулгууд, Алтансорт шилжүүлсэн гүйлгээний орлогын баримт зэргээр нотлогдож байна. Иймд Угтахбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э.Угтахбаярыг Хас банк ХХК-ийн Баруун-Урт салбарын зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э.Угтахбаяр нь Хас банк ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ч.Саранхүүгийн болон хариуцагч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч “Хас банк” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгагдсан нөхцөл байдлыг үгүйсгэх, нэхэмжлэгч ХасБанкны дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлох баримтууд болох холбогдох журам, Дотоод аудитын тайлан, дансны хуулга, орлого, зарлагын баримтууд, нэхэмжлэгчийн өөрийн болон бусад ажилтнуудын тайлбар зэргийг шүүхэд гаргасан болно. Ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой иргэний хэргийн хувьд Шүүх нь ажилтан ажлаас халагдсан нөхцөл байдлыг тогтоосны дараа ийнхүү халсан нь үндэслэлтэй байсан эсэхийг тогтоож хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Хэрэв ажлаас халагдсан нь тогтоогдохгүй бол ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох гэх асуудап үүсэхгүй бөгөөд ажилтныг ажлаас халагдсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Гэтэл энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй атлаа ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж, 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж тус тус заасны дагуу шүүхээс холбогдох нотлох баримтуудыг үнэлсэний үндсэн дээр шийдвэр гаргахаар хуульчилсан байна. Гэтэл дээрх нөхцөл байдлын хувьд хариуцагчаас М.Ягаантунгалагийн гаргасан тайлбарыг эх      хувиар нь нотлох баримтаар гаргасан боловч шүүхээс хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзээгүй, энэ талаар шийдвэртээ тусгаагүй атлаа уг нотлох баримтаар нотлогдох нөхцөл байдал буюу нэхэмжлэгч ажил, албан тушаалын байдлаа ашиглаж нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн тогтоох хэсгийн 3 дугаар зүйлд өөр нэхэмжлэгч, хариуцагч бүхий хэргийн талаар буюу хэрэгт хамааралгүй нөхцөл байдлын талаар дурдсан байна.

Иймд анхан шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт энэ хэргийн оролцогч биш этгээдийн талаар заасан нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Э.Угтахбаяр нь хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Э.Угтахбаяр нь хариуцагч байнкны Сүхбаатар аймгийн Баруун-Урт салбарт бүртгэл хяналтын ажилтнаар ажиллаж байсныг тус салбарын захирлын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн В23/03 тоот тушаалаар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс зээлийн мэргэжилтнээр ажиллуулсан, тус салбарын хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн В/420 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл, дотоод журмын 8 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Гэвч шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т энэ хэргийн оролцогч биш этгээд буюу нэхэмжлэгч Ч.Саранхүү, хариуцагч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох шийдвэр гаргасан нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Угтахбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Хас банкны Баруун-Урт салбарт даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

  ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ