Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 275

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

     Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “ХАС” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

 

     Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын 7 дугаар баг Ган зам 2 дугаар хэсэг 4 дүгээр байр 03 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/

 

    Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын 7 дугаар баг Ган зам 2 дугаар хэсэг 4 дүгээр байр 03 тоотод оршин суух, Сахиус овогт /*******/ нарт холбогдох

 

    “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 30.808.91068 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

    Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

 

    Нэхэмжлэгч “ХАС” банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 

... Хариуцагч ******* овогт ******* *******, хамтран үүрэг гүйцэтгэгч нь манай банкнаас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1100014819 тоот зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 365 хоногт 22.8 хувийн хувьсах хүүтэй авсан.

Зээлийн барьцаанд зээлдэгч *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ******* сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, ******* сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах , дугаартай 1850 м.кв талбайтай гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан.2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч ******* нь манай банкинд хүсэлт гарган зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний дуусах хугацааг 14 сараар сунгаж, зээлийн дансны дугаар 1100020799 болгон нөхцөл өөрчилсөн.

Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч банктай байгуулсан 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлагаа удаа дараа зөрчин зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй 412 хоног хугацаа хэтэрч, бидний ажилд хүндрэл учруулсан болно.

            Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

          1. Хас банкны 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээний 1.10, 1.11, 1.12, 1.15, 2.1, 3.2.4, 3.2.7, 3.2.8, 3.2.10, 3.5, 4.4 заалтуудад болон бусад заалтуудад заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100014819, 1100020799 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 23.551.00468 төгрөг, зээлийн хүү 6.749.416 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 508.490 төгрөг, нийт 30.808.91068 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

           Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах”, гэж заасны дагуу зээлдэгчийн зээлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү!

         Мөн ... “ХАС” банкны нэхэмжлэлтэй хариуцагч *******, Б. нарт холбогдох шүүх хуралд тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү! гэжээ.

 

         Хариуцагч *******, Б. нар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... *******, Б. бид хоёр “ХАС” банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Эрүүл мэндийн шалтгаанаас болж зээлээ төлж чадаагүй. ХАС банкнаас нэхэмжилж буй төлбөрийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  

Үүнд: 1. Үндсэн зээлээ бүрэн төлж дууссан

                    2. Зээлийн хүү 6.749.416 төгрөгний 50 хувь 3.374.708 төгрөгийг хөнгөлж өгнө үү.

                    3. Нэмэгдүүлсэн хүү 508.490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

                    4. Үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгө хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Учир нь “ХАС” банкнаас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 60.000.000 төгрөгийн зээл авч зээлээ графикийн дагуу нэг ч хоцролгүйгээр төлж явсан. 2015 оны 12 дугаар сараас эрүүл мэндийн шалтгаанаар Япон улс руу явж дугуй сэлбэгний бизнесээ хийж чадахгүй болж, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, зээлээ бага багаар төлж яваад улс оронд хямрал болж дугуй зарагдахгүй эргэлтийн мөнгө байхгүй болсон тул зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн гэрээгээ цуцлахгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр уг гэрээ цуцлах тул сунгаж өгнө үү! гэжээ.

         Хариуцагч  ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ... Би 2017 оны 10 дугаар сард Япон улс руу яваад 2018 оны 1 дүгээр сард ирсэн. Тэгээд дугуйгаа мэр сэр зарж, наана цаана болж байж зээлийн мөнгө 4.000.000 төгрөг төлсөн. “Хас банк” ХХК-аас “Хөгжлийн алтан сан” байхаас нь эхлүүлээд бага зээлээс 60 сая хүртэлх зээл авч ямар ч хэтрэлтгүй зээлээ хугацаанд нь төлөөд явдаг байсан. Сүүлд 2 барилга зэрэг бариад бас эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ төлөөгүй нь үнэн. Уг нь надад зарах хөрөнгө байгаа боловч хүмүүсийн худалдан авах чадвар байхгүйгээс ямар ч орлогогүй байна. Өдөр болгон л дугуйгаа зарах гээд зогсож байгаа. Байшингаа зарах хээд хэд хэдэн хүнтэй ярьсан зүйл байгаа.Байшин маань зарагдчих юм бол энэ зээлээ төлөөд дуусгана гэсэн бодолтой байгаа! гэжээ.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

          “ХАС” банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй  *******, Б. нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 30.808.91068 төгрөг гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

     Учир нь: Зээлдэгч нар нь “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №1100014819 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийн 36 сарын хугацаантай 365 хоногт 22.8 хувийн хувьсах хүүтэй зээлж, уг зээлийн барьцаанд зээлдэгч *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ******* сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, ******* сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах , дугаартай 1850 м.кв талбайтай гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан байх ба 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч ******* нь манай банкинд хүсэлт гарган зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээний дуусах хугацааг 14 сараар сунгаж, зээлийн дансны дугаар 1100020799 болгон нөхцөл өөрчилсөн ч зээлдэгч нар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй хугацаа хэтэрсэн болох нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл, “Зээлийн гэрээ”  “Баталгаат ипотекийн гэрээ” зээлийн эргэн төлөлтийн хувиар, дансны хуулга, зохигчдын гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

     Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн  өмчлөгч ******* нь өөрийн хөрөнгийг барьцаалуулсан, зохигчид нь зээлийн төлөлт, барьцааны зүйл, нэхэмжилж байгаа үнийн дүн зэрэг дээр маргаагүй байна.    

    Иймд *******, Б. нараас 30.808.91068 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, ******* сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, ******* сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах , дугаартай 1850 м.кв талбайтай гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзлээ.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312.000 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 312.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б. нар нь шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******, Б. нараас 30.808.91068 төгрөгийг гаргуулан “ХАС” банкны Сэлэнгэ салбарт олгосугай. 

2.  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, ******* сум 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байрлах ГД-000216590, Ү-13170063568 дугаартай 209 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, Сэлэнгэ аймаг, ******* сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах , дугаартай 1850 м.кв талбайтай гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг  хангуулсугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дах хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

4. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХАС банк” Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  312.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 312.000 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ